card

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

       Тус сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшиний хошуу. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 313936,0 га, 2022 оны байдлаар 311552 толгой  мянган мал тоолуулсны 13 толгой тэмээ, 57704 толгой үхэр, 28809 толгой  адуу,  146275 толгой  хонь, 78751 толгой ямаа байна. Тус сум нь сарлагаараа улсад тэргүүлдэг сарлагийн сүү тос болон Уянга хийцийн гэрийн эрээн модоороо улсдаа алдартай юм. Хүн амын тоогоор Өвөрхангай  аймгийн 19  сумаас 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог  хүн амын нягтрал 2,9 хүн/га/ сум юм.

       Төв нь Улаанбаатараас 492 км, Арвайхээрээс 61 км зайтай, Онгийн голын хөвөөнд оршино. Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай. Нэгдүгээр сарын дундаа температур -10,8- -18,4°С, долоодугаар сарын дундаж температур +8,2- +14,5 С. жилд дунджаар 250-400 мм тунадас унадаг. Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд  хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.

       1953 онд Жаргалантын зам, 1956 онд Өрнөлт, Бадрал нэгдэл байгуулагдан улмаар 1962 онд гурван нэгдлийг нэгтгэн Өрнөлт нэгдэл болгон хөгжүүлжээ. Тус нэгдлээс Хөдөлмөрийн баатар 2, хошой аварга малчин 4, Улсын аварга малчин 18, Улсын аварга хадланч 3 төржээ. Тус сум нь Мааньт, Жаргалант, Таримлын гол зэрэг 700 гаруй га-д тэжээлийн ургамал, төмс ногоо тариалдаг байв. Тус суманд одоогоор төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, урлаг, соёлын чиглэлээр 9 төсвийн байгууллага, мал эмнэлэг, банк санхүү,харилцаа холбоо,  худалдаа үйлчилгээ, талх нарийн боов, оёдолын үйлдвэрлэл, шатахуун түгээх, алт олборлолтын чиглэлээр  70 гаруй  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Байршил: Өвөрхангай  аймгийн баруун хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 492 км,
  • аймгийн төвөөс 61 км зайд байрладаг.

    Баянхонгор аймгийн Өлзийт болон Өвөрхангайаймаг Нарийнтээл, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан,Тарагт, Хайрхандулаан  сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

        Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай.. Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд  хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

Нэгдүгээр сарын дундаа температур -20,8°С, долоодугаар сарын дундаж температур 16,3°С жилд дунджаар 245,8мм тунадас унадаг

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 313936 га.

,

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

277499,7

88,4

Ойн сан бүхий газар

19374,0

6,2

Усан сан бүхий газар

660,8

0.2

Тусгай хэрэгцээний газар

12071,0

3,8

Тосгон, суурингийн газар

3370,2

1,1

Дэд бүтцийн газар

Зам шугам сүлжээ

 

960,9

 

0,3

 

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Уянга сум нь 2022  оны жилийн эцсийн  байдлаар  2679 өрхийн 9620 хүн амтай,  1864 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн  67,3 хувийг малчин болон мал бүхий өрх эзэлж байна. Нийт хүн амын  0-17 насны хүүхэд 3497 буюу 36,3 хувь, 17-34 хүртлэх насны залуучууд 3174 буюу  32,9 хувь, 36-55 насны 2349 буюу 24.2 хувь, 56-аас дээш настай 828 буюу  8.5 хувь нь ахмад  настнууд эзэлж байгаагаас гадна 50,0 хувь эмэгтэйчүүд байна. 2020 онд  158 хүүхэд шинээр төрж, 45 хүн нас барж, 146 шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

2022 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн төсвийн орлого 904,1 сая төгрөг. Нийт орлогын 66.2 хувийг урсгал орлого, 0.8 хувийг хөрөнгө худалдсаны орлого, урсгал орлогын 97,5 хувь нь татварын орлого 2,5 хувь нь татварын бус орлого байна.

Мал аж ахуйн салбарын хөгжил :

Сумын эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуйн бөгөөд эдийн засаг хөдөлмөр эрхлэлтэнд голлох байр суурийг эзэлдэг. 2022 онд мал сүргийн тоо 311552  толгой, 1864 малчин өрхтэй, 3728  малчин байгаа нь нийт ажиллагчдын 62,4 хувийг эзэлж байна. Малтай нэг өрхөд 107 толгой мал ногдож сумын дотоодын нийт бүтээгдэхүүний 92,7 хувийг үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын хөгжил:

Тус сум нь ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй харин 2010 онд хуучин ЗДТГ-ын хуучин барилгыг засварлан Бизнес хөгжлийн төв болгон ажиллуулж эхэлсэн одоогоор тэнд  гуталчин 2 үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд зоогийн газар 1, буудал 1, караоке 1, цайны газар 2,  талх нарийн боовны цех 1, блок үйлдвэрлэл 1, монгол болон буриад гутал засвар 2, эсгий эдлэл урлал 1, модон эдлэлийн цех 9,   гагнуур 4, дугуй засварын 4, нийтийн халуун усны 2 цэг, хүнсний дэлгүүр 22, барааны лангуу 27, бичиг хэрэг зурагчин 2, үсчин 6, эмийн сан 2, ШТС 4  цэг тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Дэд бүтцийн салбарын хөгжил

Зам тээвэр:

Сумын төвд 2012 онд 2 км бетонон зам тавьж эхлээд одоогоор ашиглалтанд орж, 2019 онд сумын төвийн 2 км бетонон замыг улсын төсвийн 740.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 50.0 сая төгрөгөөр засварлаж, асфатлан хүлээн авсан. 2017 иргэдийн хандиваар 0,8 км замыг засаж сайжруулсан.  Аймгийн төв болон багуудтай шороон замаар холбогддог.

Эрчим хүчний шугам сүлжээ:

Сумын төв нь 1990 онд Бадрал жаргалант баг нь 2012 онд Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Одоо сумын төвд 10/04 ква-ийн дэд станц 8 ширхэг, 5/04кв- ын дэдстанц 2, нийт 10 дэд станц ажиллаж байна.

 

Усны хангамж:

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 8 гүний худгаас түгээж байна.

Дулаан хангамж:

Уянга сумын төв нь цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ЭБЦТС)-ний эх үүсвэрээр Арвайхээр сумаас цахилгаан дамжуулах 35000 квт-ын 1 дэд станцаас 10 квт-ын 12 дэд станцаар дамжуулан хангагддаг. Бадрал, Жаргалант багийн төв нь цахилгааан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд сумын төвөөс 10 квт-ын шугамаар 3 дэд станцаар дамжуулан хангагддаг онцлогтой

Тус суманд “Хан-Арвай” ХХК-ын 2 уурын зуух үйл ажиллагаа явуулж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж түгээдэг. Тус уурын зуух нь 3 төрлийн тогоотой бөгөөд 1.5NW маркийн тогоо нь 12000м3, 9000м3, 9000м3 талбайг халаах хүчин чадалтай. Нийт 14 төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 800тн нүүрс хэрэглэн 1 цагт 60м/вт дулаан үйлдвэрлэдэг. Жаргалант багийн төвд “Баянцэгц” ХХК-ын 1 уурын зуух үйл ажиллагаа явуулж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж түгээдэг. Тус уурын зуухны 18 маркийн тогоо нь 18000м3 20 маркийн тогоо нь 10000м3 талбайг халаах хүчин чадалтай. Нийт 4 төрийн байгууллагыг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 800тн нүүрс хэрэглэн 1 цагт 70м/вт дулаан үйлдвэрлэдэг.

Холбоо мэдээлэл:

Уянга суманд “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК Уянга салбар нь Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел ХХК-ын тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагаа болон мэдээлэл холбооны үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Шилэн кабелыг аймгийн төв Арвайхээр сумын төвөөс 79 км 12 кор кабелыг 4 аж ахуй нэгж, 12 төрийн байгууллага, 23 өрх, сумын төвд 1250 м урт кабелаар холбогдсон.

Сумын Засаг даргын шийдвэрийн дагуу орон нутгийн хамгаалалтын зарлан мэдээллийг зохион байгуулахдаа Уянга сумын ЗДТГ-т байгаа дуут дохио буюу/ Серень/, “Монголын цахилгаан холбоо”-ны суурин холбоо болон үүрэн холбооны Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел ХХК-иудын сүлжээ, мессеж модем ашиглан мэдээллийг шуурхай хүргэж байна.

Суурин холбоо болон үүрэн холбоогоор зарлан мэдээлэл хүргэх боломжгүй үед биет холбоочин ашиглаж багуудад зарлан мэдээлэл хүргэнэ. “Монголын цахилгаан холбоо”-ны суурин холбооны 70326600 тусгай дугаараар дээд байгууллагатай холбоо тогтоож, мэдээ дамжуулна. “Монголын цахилгаан холбоо” ХХК-ны Уянга сум дахь салбар интернетийн сүлжээг 24 хэрэглэгчийн багтаамжтай Micom, MSAN станцаар үйлчлэн ажилладаг. Үйлчилгээг үзүүлэхдээ “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ны шилэн кабелын урсгалаар дамжуулан 12 төрийн байгууллага, 5 ААН, 23 өрхийг  интернетийн үйлчилгээгээр ханган ажилладаг.