Боловсролын байгууллагууд
Ерөнхий боловсролын 12 жилийн 1 дүгээр сургууль
- Сумын төвийн 8-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай
- 63 багш ажиллагсадтай
- 605 сурагчтай
- ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн хичээлийн 1-р байр нь 2004 ашиглалтанд орсон, цутгамал бетон, блокон барилга бөгөөд 320 хүүхдийн хүчин чадалтай.Ашиглалтанд орсон, цутгамал шонтой хавтангаар барьсан барьсан барилга бөгөөд 180 хүүхдийн хүчин чадалтай. Ашиглалтанд ороод удаж байгаа чанарын муу түвшинд байна. 2014 онд 12 жилийн сургалттай шинэ ЕБС-ийн барилга ашиглалтанд орсон.Тус барилга нь ашиглалтанд орсноосоо хойш их засвар хийгдээгүй хүүхэд хүлээн авах хүчин чадал хүрэлцээгүй чанарын хувьд муудаж байгаа тул шинээр дотуур байрны барилгатай болох шаардлагатай байна.
ЕБС-ийн 12 жилийн 2 дугаар сургууль
- Сумын төвийн 8-р багийн нутаг дэвсгэрт байршилтай
- 72 багш ажиллагсадтай
- 781 сурагчидтай
- 2014 онд ашиглалтанд орсон 640 хүүхдийн багтаамжтай
Жаргалант багийн 12 жилийн сургууль
- Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай
- 160 хүүхдийн хүчин чадалтай , одоогоор 359 хүүхэд суралцаж байна
- 48 багш ажиллагсадтай
- 1971 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтанд орсон модон хийцтэй , зориулалтын барилга. 2007 онд 35000,0 мянган төгрөгөөр баригдаж 2 анги шинээр нэмэгдсэн. 2019 онд улсын төсвийн 951648,1 төгрөгний хөрөнгө оруулалтаар Жаргалант багт 120 хүүхдийн суудалтай сургууль баригдан ашиглалтанд орсон байна. 2017 онд 70 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орж одоогоор 108 хүүхэд амьдарч байна.
Сумын 1 дүгээр цэцэрлэг
- Онги 8 дугаар багийн нутагт дэвсгэрт байршилтай
- 150 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 232 хүүхэд хүмүүжиж байна.
- 21 багш ажиллагсадтай
- Тоосгон хийцтэй зориулалтын барилга . Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу дахин шинээр цэцэрлэг барих шаардлагатай.
Сумын 2 дугаар цэцэрлэг
- Онги 8 дугаар багийн нутагт дэвсгэрт байршилтай
- 100 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 147 хүүхэд хүмүүжиж байна.
- 14 багш ажиллагсадтай
- 2019 онд хувийн хөрөнгө оруулалтаар 1 тэр бум төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсон.
Жаргалант багийн цэцэрлэг
- Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай
- 50 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 86 хүүхэд хүмүүжиж байна
- 2016 онд блок, тоосгоор барьж ашиглалтанд орсон барилга. Нэгдсэн галлагаатай.
Соёлын төв: Тус сумын соёлын төвийн барилга нь 400 хүний суудалтай 2019 онд баригдаж ашиглалтанд орсон.
-оОо-
Уянга сумын аймгийн тэргүүний 1 дүгээр цэцэрлэг
Өвөрхангай аймгийн Уянга сумын Аймгийн Тэргүүний 1 дүгээр цэцэрлэг нь 1958 онд Артелийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нэртэйгээр артелийн дарга Бүндэн хэмээх алсын хараатай холч ухаантай хүний санаачлагаар 2 гэр 25 хүүхэд, 3 багш, ажилтантай байгуулагдаж байсан.
ТҮҮХЭН ЗАМНАЛ:
- 1962 онд улсын төсөвтэй 2 бүлэгтэй 50 хүүхэд, 6 орон тоотой,
- 2001 онд 75 хүүхэдтэй 3 бүлэг 75 хүүхэд
- 2006 онд 100 хүүхдийн хүчин чадалтай барилга ашиглалтанд орж
- 2013 онд 5 бүлэг 125 хүүхэд
- 2016 оноос 6 бүлэгтэй, 150 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө.
Анхны эрхлэгчээр Ж.Цэрэнпил 1962-1967, 1972-1976 он хүртэл ажилласан бол
- Я.Тогоо 1967-1972 онд
- П.Дуламсүрэн 1973-1995 онд
- Б.Тунгалаг 1996-2014 онд
- Т.Авирцэрэн 2015 оноос эрхлэгчээр ажиллаж байна.
2022-2023 оны хичээлийн жилд 6 бүлэгт хамран сургах тойргийн 2-5 настай 232 хүүхдүүдийг танхимаар, 84 хүүхдийг нүүдлийн бүлэгтээ бүртгэн авч сургуулийн өмнөх боловсрол олгож, 22 орон тоотой ажиллаж байна.
Үүнд: эрхлэгч 1, аргазүйч 1, бүлгийн багш 6, хөгжмийн багш 1, туслах багш 6, нягтлан 1, нярав 1, тогооч 1, туслах тогооч 1, үйлчлэгч 1, жижүүр-хөтөч 2.
Мэргэжилтэй боловсон хүчнээр 100% хангагдсан. Багш нарын 40% магистр зэрэгтэй. Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй багш 1, заах аргач зэрэгтэй багш 4 ажилладаг.
Байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа хангаж, хамран сургах тойргийн хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгоход өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан ажиллахын зэрэгцээ Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх, материаллаг баазаа сайжруулахад санаачлагатай ажиллаж байна.
Үүнд:
1. Тайваны хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын санхүүжилтээр “Өрхийн тариалан, бизнес хөгжил” ТББ –тай хамтран хүлэмж, ногооны зоорины 30 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байна.
2. Японы Жайка ОУБ-ын “Зурагт ном” төсөл
3. Мөн “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих” төсөлд хамрагдаж хэрэгжүүлж , 500 ш мод тарьсан.
4. МУЗН-ийн санаачлагаар НҮБ, БШУЯ-ны хамтарсан 2 сая төгрөгийн санхүүжилттай “Ковид-19-ийн халдвараас сэргийлье “ бичил төсөлд шалгарч амжилттай хэрэгжүүллээ.
1966-2022 он хүртэлх байгууллага, хамт олны амжилтуудаас :
- МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны шилжин явах цом, 4,5,6,7 дугаар таван жилийн гавшгайч хамт олон
- 2010 онд аймгийн “ХҮҮХДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөл
- 2010 онд ДЗОУБ-ын АХОНХХ –тай ШИЛДЭГ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
- 2011 онд сумын ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА
- 2012 онд ажил, бүтээлийн амжилтаараа шалгарч Аймгийн “ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ”
- 2011, 2012, 2015 онд “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” болзол 1-2
- 2013 онд АХМАДАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА өргөмжлөл
- 2016 онд Хан хөгшин бүсийн “САЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХАМТ ОЛОН”
- 2016 онд ТОП СТАНДАРТ хангасан байгууллага цом, өргөмжлөл
- 2017 онд сумын ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА өргөмжлөл
- 2019 онд сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төвөөс зохион байгуулсан “УЯНГЫН ДУУЛАЛ” урлагийн наадмын ТУСГАЙ байр
- 2021 онд сумын ИТХ, ЕБ-ын 1-р сургуулиас зохион байгуулсан ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЯН-д ДЭД байр
- 2021 оны аймгийн ХГБЗХГ-ын аймгийн “ ШИЛДЭГ ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛ” болов
- 2022 онд сумын төрийн байгууллагуудын спортын наадамд ДЭД БАЙР
- 2022 онд Хан хөгшин бүсийн СӨББ-ын уулзалт тэмцээнд ТЭРГҮҮН байр зэрэг амжилтууд гаргажээ.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хүүхэд бүрийг ардын өв уламжлалаар дамжуулан сонирхолтой, чөлөөтэй , эрүүл аюулгүй тоглох орчин бүрдүүлж, бие даах чадвартай баяр баясгалантай эрүүл, зөв хүн болгон төлөвшүүлнэ.
АЛСЫН ХАРАА:
Хувь хүний болон мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн хүүхэд төвт хөгжүүлэх сургалтаар хүүхэд бүрийг хөгжүүлэн улм орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ бодитой оруулахуйц сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тэргүүний байгууллага болоход оршино.
2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО:
Хүүхэд бүрийн сурах үйлийг дэмжиж, хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын үйл ажиллагааг өргөжүүлж, багшийг мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх