card

Шуранга 4-р багийн Засаг дарга Ж.Мишигдавга

 Арслан овогтой Жигмэдийн Мишигдавга нь 1975 онд төрсөн. Ам бүл 5-уул, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд Уянга сумын ЕБС-д элсэн орж 1991 онд 8 дугаар анги төгссөн. 1991-1994 онд МСҮТ-ийн авто машин засварчин мэргэжлээр төгссөн. 1994-2004 онд малчин, 2004-2016 онд хувиараа бизнес эрхэлж байгаад 2016 оны 03 дугаар сараас эхлэн Шуранга 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байна. Мөн 2016 оноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны "Алтан-Од" медаль, Өвөрхангай аймгийн МАН-ын жуух бичгээр тус тус шагнагдсан. 

Шуранга 4-р багийн танилцуулга

           Шуранга баг 17704 га нутаг дэвсгэртэй. Тус багт олон төрлийн эмийн ургамал ургадаг. Тус багийн сав газарт чоно, тарвага, зурам, туулай, үнэг, хярс, өмхий хүрэн, хойлог, ахуун, нохой зээх, тас, ятуу, бүргэд зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай. Шуранга баг үхэр сүрэг, сүү, цагаан идээгээрээ сум аймагтаа алдартай билээ.

           Шуранга 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар П.Дашзэвэг, тэргүүлэгчдээр Т.Болдбаатар, С.Отгончулуун, П.Энхбаяр, Б.Жадамба  нар, багийн эмчээр Б.Гаамаа ажиллаж байна.

           Тусгай хамгаалалттай газар болох Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Мухар, Дөрөө, Шанаа хэмээн нэрлэгдсэн Найман нуур, Шуранганы улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Түүнийгээ түшиглэн тус баг аялал жуулчлал хөгжиж байна. Аймаг, сумандаа гадаадын аялагчдад өөрийн гэсэн брэнд болох сарлагийн болон морин аяллыг хөгжүүлэн ажиллаж байна.