card

 

 

 

 

ЗАРЛАЛ

СУМЫН ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ ТУЛ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ХОРШОО, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТӨСЛӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХҮНС, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР,ХОРШООНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ ҮҮРГИЙГ ХАВСРАН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ЭНХБАТД 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05 НЫ ӨДРИЙН 15.00 ЦАГААС ӨМНӨ ИРҮҮЛНЭ ҮҮ.

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХОРШОО, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРТ ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ НЬ ДАРААХ НӨХЦӨЛТЭЙ.

- Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3%

- Зээлийн хугацаа 60 хүртэл сар

- Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно.

- Сангийн зээлийн эргэн төлөлт нь сар, эсвэл улирал бүр тэнцүү байна

САНГААС ЗЭЭЛ АВЧ, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРШОО НЬ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА:

тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх;

Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх

зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;

Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;

ДЭЭР ДУРЬДСАН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ХОРШООНЫ БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ ДАРААХ НИЙТЛЭГ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА:

тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх:

төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх:

гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх:

хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;

хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;

Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг тухайн сумын иргэдэд ил тод, нээлттэй зохион байгуулна.

Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

Ø төслийн товч агуулга;

Ø хуулийн этгээдийн нэр;

Ø үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;

Ø хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

Ø төсөл хэрэгжих байршил.

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

Ø үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

Ø түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

Ø үйлдвэрлэлийн хүчин чадал;

Ø хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

Ø даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

Ø бүтэц, орон тоо;

Ø ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

Ø шинээр бий болгох ажлын байрны тоо;

Төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

Ø зээлийн өргөдөл;

Ø төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

Ø хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

Ø төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

Ø хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

Ø хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

Ø барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

Ø хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

Ø сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;

Ø жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

Ø нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

Ø төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

Ø төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

Ø тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

Ø Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.

Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо бүрэн хариуцна.

Жич: Материал дутуу төслийг хүлээн авахгүй тул та бүхнийг материалаа бүрэн бүрдүүлж ирүүлэхийг анхааруулъя.

Дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас: 99107658

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.