card

ӨВӨРХАНГАЙ УЯНГА СУМЫН Т.НАМНАНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ЕБ-ЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА.

Сургуулийн алсын хараа:  Хүмүүнлэг, амьдралын зөв дадалтай, сурч хөгжих сэтгэлгээ хандлагатай, иргэнийг төлөвшүүлэх

Эрхэм зорилго: Оюун ухааныг дээдэлсэн хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй орчин, үйлчилгээг бүрдүүлсэн, бие даан суралцах хөгжих сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлсэн бүтээлч, чадварлаг  хамт олон болно.

Танилцуулга:

          Өвөрхангай аймгийн Уянга сумын Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн нэрэмжит ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь анх 1922 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг “Өндөр шил” хэмээх газарт нүүдлийн “Тэнхим” хэлбэрээр үүссэн Өвөрхангай аймгийн “Анхны” сургууль билээ. Улмаар 1925 онд өөрийн сумын нутаг дээр албан ёсны Төрийн сургууль болж 1 гэрт 1 багш, 1 ажилчин, 21 сурагчтайгаар хичээллэж анхны багшаар нь Өвөрхангай аймгийн Ууган гавъяат багш Ц.Рааш-Онолт ажиллаж байжээ.

       

  Өнөөдрийн байдлаар сургуулийн захирал Т.Туул, дунд ангийн сургалтын менежер Г.Энхмэнд, бага ангийн сургалтын менежер Ц.Оюунжаргал, нийгмийн ажилтан А.Батзориг, НУЗАН-ийн ахлагчаар С.Ганхуяг, БАЗАН-ийн ахлагчаар Б.Даваасүрэн, БУЗАН-ийн ахлагчаар Ц.Гансоёл   нар ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалтын хувьд:

  • Захиралын дэргэдэх зөвлөл нь 10 хүний бүрэлдэхүүнтэй,
  • НУЗАН-13 багш,
  • БАЗАН-13 багш,
  • БУЗАН-12 багш,
  • ЗААН-16 ажилчин, нийтдээ 64 багш, ажилтан, ажилчидтай.

Бага ангийн 302 сурагч, дунд ангийн 198 сурагч, ахлах ангийн 117, НТБТ-ийн 37 сурагчидтай  26 бүлэгтэй, хичээлийн 1 байр, 1 дотуур байртай    сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 

 

   

 2025 оны  Байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилт, хамт олны танилцуулга зэргийг байгууллагын  цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулж нийт 350 гаруй хүнд хүргэж, байгууллагын цахим хуудсаараа дамжуулан  түүнчлэн  байна.

Сургуулийн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, харилцах утас, шуудангийн хаяг, олон нийттэй харилцах мэдээллийн сүлжээний хаягийг тогтмол шинэчлэн, мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Байгууллагын үйл ажиллагааны тайлан болон хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаас өгөгдсөн акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмжүүдийг үндэслэн хэрэгжилтийг ханган ажиллалаа. Үүнд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тухай бүрд нь удирдлагад танилцуулан шийдвэрлэнэ, холбогдох албан тушаалтанд танилцуулах, зохион байгуулах, үйл ажиллагааг хугацаанд нь хэрэгжүүлэх, тайланг нэгтгэн хүргүүлэх ажлыг тогтмол хийнэ ажиллаж байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөж, чиглэл, үүргийг холбогдох нэгж, багш, ажилтнуудад хүргүүлэн зохион байгуулж, хяналт тавин ажиллалаа. Үүнд сургалтын чанарыг дээшлүүлэх, хүүхэд хамгаалал ба аюулгүй орчныг сайжруулах, байгууллагын дотоод удирдлага, хүний нөөцийн хөгжлийг дэмжих хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

Багш, ажилтан, ажилчид тус бүрээр нь албан тушаалын тодорхойлолт гаргуулан танилцуулж хувийн мэдээллийг нь бөглүүлж гарын үсэг зуруулан баталгаажуулан холбогдох албан тушаалтанд хариуцуулан, арга зүйгээр ханган, ажиллаж байна.

Ажилд орох тухай нийт 24 өргөдөл ирснээс 9 шийдвэрлэнэ ажлын байраар хангаж үлдсэн 15 өргөдлийг хүний нөөцөд бүртгэсэн байна. Чөлөө авах тухай 26 өргөдөл, цалинтай чөлөө олгох тухай 48 өргөдөл, жирэмсний амралт авах тухай 4 өргөдөл, ур чадварын нэмэгдэл олгох тухай 32 өргөдөл, ажлаас чөлөөлөгдөх тухай 11 өргөдөл ирж шийдвэрлэнэ ажилласан байна. Үүнээс гадна дотуур байранд амьдрах хүсэлт 27 өргөдөл ирж   дотуур байранд авах хүсэлтийн дараалалд оруулсан байна.

2025 онд 12 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, боловсролын газрын болон сум, сургуулийн цахим хаягаар,  байгууллагын нээлттэй зарлалын самбар дээр олон нийтэд хүргэсэн ба 7 багш,  2 ажилтанг ажлын байраар хангасан байна.

 

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хүрээнд Уянга сумын нэгдүгээр сургуулийн Ёс зүйн дэд хороо нь байгууллагын ил тод мэдээллийн самбарт авлигын эсрэг хууль, зөвлөмжийг байршуулж, байгууллагын шилэн дансны мэдээлэл, сар бүрийн статистик мэдээ тайлан зэргийг шинэчлэн нийтэд ил тод байршуулсан.

Сургуулийн ес зүйн дэд хороо нь” Соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Төрийн албан хаагчийн” ёс зүйн алдаа дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд байгууллагын 65 багш, ажилтан ажилчдад “”Багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм “ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Үүний үр дүн багш, ажилтан ажилчид цахим орчинд баримтлах ёс зүйн хэм хэмжээ, багш хүний баримтлах дүрэмтэй танилцсан төдийгүй сургуулийн захиргааны зүгээс эцэг эх, сурагчидтай байгуулдаг гурвалсан гэрээндээ амжилт гаргасан сурагчдын зургийг нийтлэх талаар заалт оруулах санал гарч, гэрээнд тусгахаар шийдвэрлэлээ.

Албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад төсвөөс үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, зэргийн нэмэгдэл, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилладаг багшийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, алба хаасан хугацааны нэмэгдэлд нийт 657.004.135 төгрөгийг зарцуулсан. Багш нарын албан хэрэгцээ, хичээл сургалтад шаардагдах хэрэглэгдэхүүний зардалд                13.361.000 төгрөг,  зарцуулсан. Багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг  бүрдүүлэхэд нийт 422.300.350 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажиллалаа.

Олон нийтийн хэлэлцүүлэг, сургалт, семинар, олон нийтийн дунд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд тогтмол хамрагдаж. Байгууллагын нийтийн хурлаар санал, мэдээлэл солилцож гарсан саналыг үйл ажиллагаандаа тусгаж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

    Сургуулийн дотуур байр, бага ангийн цайны хэрэглэгдэхүүн хоолны материалыг нээлттэй тендер зарлаж нийт 3 байгууллага материалаа ирүүлснээс  Шивээ Уянга ХХК-аас нийлүүлж хийж байна.

 

-оОо-