card

Шивээ-Овоо 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар

Шивээ-Овооны 3-р багийн Засаг дарга Шивээ-овоо овогт Түвшинтогтохын Хүрэлбаатар  2009 оноос хойш тухайн багийн даргаар 2 дахь  удаагаа сонгогдож ажиллаж байна. Ам бүл 5-уул эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол: Дээд 

Мэргэжил: Улс төр судлаач 

Нийгмийн байдал: Ажилчин, айлын ууган хүү .

Сонгуульт ажил: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч мөн Уянга сумын "Тайлган Шарав" бөхийн холбооны нарийн бичгийн даргын албан тушаал тус тус хашиж байна.

Шивээ-Овоо 3-р багийн танилцуулга

           Уянга сумын 3-р баг нь 2004 онд  Шивээ-Овооны 3-р баг нэртэйгээр байгуулагдсан.  5510 га нутаг дэвсгэртэй:  353 өрхийн 1187 хүн амтай. Үүнээс эрэгтэй 604, эмэгтэй 583.  Мөн үүнээс дээд боловсролтой 60, тусгай дунд мэргэжлийн 18, техник мэргэжлийн 46 ,бүрэн дунд боловсролтой 247,  төв, хөдөө  хосолсон  сумын хэмжээнд  хүн  амаараа эхний 3 ордог томоохон багийн нэг юм. Анх  БИНХ-ын даргаар нь  Ц.Нямдорж, багийн Засаг даргаар нь Ч.Баасандорж нар жиллаж байсан. 2008 оноос  БИНХ-ын даргаар нь И.Төмөрбаатар, багийн Засаг даргаар нь Т.Хүрэлбаатар, БИНХ-ын Тэргүүлэгчдээр С.Гэндэнтогмид,  Д.Оюунчимэг,  П.Дуламсүрэн, Д.Эрдэнэчимэг нар ажиллаж, 2012 оноос БИНХ-ын даргаар Д.Оюунчимэг, багийн Засаг даргаар Т.Хүрэлбаатар, БИНХ-ын Тэргүүлэгчдээр П.Тогоотав, П.Дуламсүрэн, Т.Нармандах, Т.Батжаргал нар тус тус ажиллаж байна .  Тус багт түүх  соёлын дурсгалт  газрууд олон байдаг. Үүний нэг нь "Харуулын Шивээ-Овоо" юм .Энэхүү Шивээ-овоог 2010 онд тухайн үед Сумын Засаг даргаар ажиллаж байсан  П.Загарзүсэмийн захирамжаар "Хийморийн Шивээ-Овоо" болгож аравнайлан, шүншиглэн жил бүр Ганданцэмпилэн хийдтэй хамтран тахиж ирсэн уламжилалтай.

 Тухайн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, албан байгууллага , иргэдийг танилцуулж байна .Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 91914339, 99737940 гэсэн утсаар авч болно.