card

Бадрал 5-р багийн Засаг дарга Ц.Эрдэнэхүү

            Адир овогт Цэрэнпилийн Эрдэнэхүү нь Өвөрхангай аймгийн Уянга суманд 1974 онд төрсөн.  Байгаль  хамгаалагч мэргэжлээр төгссөн. 1994-1995 онд цэргийн алба хааж, 2008-2012 онд багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байгаад 2012 оноос сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, багийн  Засаг даргаар ажиллаж байна. Ардчилсан залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, “Ардчилсан хувсгалын 20 жилийн ойн медаль”,   “Сумын 80 жилийн ойн медаль”, 2017 онд Шилдэг багийн Засаг даргаар  тус тус шагнагдсан

Уянга сумын Бадралын 5-р багийн танилцуулга

        Уянга сумын Бадралын 5-р багийн нутаг дэвсгэр нь сумын төвөөс баруун урд зүгт 30 км алсад байрладаг. 1956 оноос тус багийн төв нь Хөдөө аж ахуйн “Бадрал” нэгдлийн төв байсан. Энэ үеэс суурин газрын эхлэл тавигдаж байшин барилга барьж эхэлжээ. 1957 онд Бадрал нэгдэл Уянга сумын Өрнөлт нэгдэлтэй нэгдсэнээр тустөв нь бригадын төв болон хөгжиж нэгэн үе 1990-д оны дундуур Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн пелаль бүлгүүд хүртэл хичээллэж ирсэн.

           Анхны багийн Засаг даргаар Дэлэгдоржийн Тогтох ажиллаж байв. Түүнээс хойш багийн Засаг даргаар  Дөшийн Пүрэвдорж , Булчулууны Ганбат, Ринчингийн Гантөмөр нар ажиллаж байна.

          Тус баг нь 18-р зууны үеийн түүх соёлын дурсгалт  Эрэгцэгийн “Хуцан чулуу”, багийн төвийн урд байх “Гүзээ чулуу” гэх мэт түүх дурсгалын газаруудтай. 

           Монгол улсын хөдөлмөрийн баатар Паламхүүгийн Галсан-Ёндон, Улсын сайн малчин Тогоохүүгийн Даваасүрэн,хүү Цэрэндоржийн Гончигдорж тус суманд 27 жилийн дараа анх удаагаа Улсын сайн малчин  Бадрал 5 дугаар багаас төрсөн. Аймгийн хошой аварга малчин Даваадоржийн Батмөнх, аймгийн сайн малчин Цэрэндоржийн Гончигдорж, Сэрээтэрийн Баасанхүү, Дамдинсүрэнгийн Бат-Өлзий, сумын сайн малчин Дэмбэрэлийн Бат-Өлзий, Цогбадрахын Даваадорж, Доржпүрэвийн Гантогоо, Даваадавгын Баттулга,  Бэрээнэнгийн Очирбаатар,  Бэрээнэнгийн Мягмар, сумын заанБазарын Түмэнбаяр, сумын заан Балжиннямын  Баянжаргал, Сумын алдарт уяач Тоомойн Өсөх, Доржжанцангийн Адъяацэрэн, Доржготовын Хайдав, Цогбадрахын Даваадорж, Лувсандавгын Батноров  зэрэг улс, аймаг, сумын алдартнуудтай. Дамдинсүрэнгийн Бат-Эрдэнэ тус суманд анх удаагаа сурын харваагаар "Улсын спортын дэд" мастер цол хүртсэн.

         Хамгийн олон сарлагатай Алтан тугалын эзнээр С.Гомбоо асан шагнагдаж байжээ.

       Одоогоор багийн төвийг 2010 онд сэргээн шинээр барьж, гүний худгийг сэргээж 2012 оны 10 сараас цахилгааны төвийн эрчим хүчний системд холбогдоод байна. Тус багийн нутаг дэвсгэр нь багийн төвөө тойрон нутаглах зуслан, өвөлжөө хаваржаатай. Бадрал 5 дугаар баг нь  18025 га нутаг дэвсгэртэй.

2017 оны байдлаар нийт өрх 370 өрхийн 1270 хүн амтай. Жилийн эцсийн мал тооллогоор 75390 толгой мал тоологдсноос адуу 7572, үхэр 9262, хонь 37727, ямаа 20829 толгой малтай. 

           Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Найдандоржийн Дэжидмаа, багийн Засаг даргаар Цэрэнпилийн Эрдэнэхүү, тэргүүлэгчдээр Булчулууны Гантулга, Доржжанцангийн Адъяацэрэн, Сэр-Одын Цэрэндорж \багийн эмч\, Долгоржав Батчулуун  нар ажиллаж байна.