Хүний нөөц
ЗАРЛАЛ
2024.10.29
Архивын баримтыг цахимд шилжүүлэх ажилтанг сонгон шалгаруулж авна. Гэрээгээр ажиллана.
Жич: Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх.
Утас: 99107658
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Б.Насанбуянг ажилд томилох тухай
Ц.Даваадолгорыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай
Д.Даариймааг ажилд томилох тухай
Д.Санлигийг ажилд томилох тухай
Д.Нарантуяаг ажилд томилох тухай
А.Цэдэндамбыг ажилд томилох тухай
Б.Энхбатыг ажилд томилох тухай
Б.Сосорбурамыг ажилд авах тухай
Ч.Содномцэрэнг ажилд томилох тухай
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
2023.03.23
Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хууль, холбогдох заавар журмын дагуу нөхөх болно.
Тодруулах шаардлагатай нэмэлт мэдээллийг 99107658 дугаарын утсаар холбогдож авна уу.
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
2022.02.17
https://csc.gov.mn/ Төрийн албаны зөвлөлийн сайтад нэвтрэн Өвөрхангай аймгийн Уянга суманд сумын ЭМТ-ийн дарга, ЗДТГ-ын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мал, аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний 3 сул орон тоо зарлагдсан тул шаардлагыг хангасан иргэд Төрийн албаны тусгай шалгалтанд бүртгүүлээрэй. Бүртгэлийнн хугацаа 2022.03.01 09:00-2022.03.02 17:00 цаг хүртэл
СУЛ ОРОН ТОО НӨХСӨН ТУХАЙ
2021.12.22
Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын дагуу Засаг даргын Тамгын газрын Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилсон.
СУЛ ОРОН ТОО НӨХСӨН ТУХАЙ
2021.09.27
Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын дагуу Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилсон.
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
2021.03.01
Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хууль, холбогдох заавар журмын дагуу нөхөх болно.
Тодруулах шаардлагатай нэмэлт мэдээллийг 99107658 дугаарын утсаар холбогдож авна уу.
СУЛ ОРОН ТОО НӨХСӨН ТУХАЙ
2021.03.01
Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын дагуу Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар Өлзийт суманд Төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан иргэнийг томилсон. Мөн Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн иргэнийг томилсон.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
2020.12.01
Сумын Засаг даргын Тамгын газарт Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хууль, холбогдох заавар журмын дагуу нөхөх болно.
Тодруулах шаардлагатай нэмэлт мэдээллийг 99107658 дугаарын утсаар холбогдож авна уу.
ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
2020.08.20
Сумын Засаг даргын Тамгын газарт Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хууль, холбогдох заавар журмын дагуу нөхөх болно.
Тодруулах шаардлагатай нэмэлт мэдээллийг 99107658 дугаарын утсаар холбогдож авна уу.
УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
2019.07.09
Сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн нийгмийн ажилтны ажлын байрны сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хууль, холбогдох заавар журмын дагуу нөхөх болно.
Тодруулах шаардлагатай нэмэлт мэдээллийг 99107658 дугаарын утсаар холбогдож авна уу.
УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
2019.04.15
Сумын Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил бүртгэл, бэлчээр, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сан, үндсэн чиглэл, төсөл хөтөлбөр, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучууд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн /түр орон тоо/ зэрэг ажлын байрны сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хууль, холбогдох заавар журмын дагуу нөхөх болно.
Тодруулах шаардлагатай нэмэлт мэдээллийг 99107658 дугаарын утсаар холбогдож авна уу.
УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
СУЛ ОРОН ТОО ГАРСАН ТУХАЙ
Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул тус албан тушаалд сул орон тоо гарсан болно.
СУЛ ОРОН ТОО НӨХӨХ ТУХАЙ
Засаг даргын Тамгын газраас Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтний сул орон тоог зарлуулахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд саналаа хүргүүлсэн болно.
АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ
Архив, бичиг хэргийн эрхлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд тэнцэж сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны түшмэлээр ажиллах болсон тул сонгон шалгаруулалт зарласан. Тус зарлалын дагуу нийт 3 иргэн бүртгүүлсэн бөгөөд Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны а/11 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулсан. Тус сонгон шалгаруулалтанд Цолмонгийн Даваадолгор хамгийн өндөр оноог авч Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллахаар болсон.
Журмын 10 дугаар хавсралт
ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙН ЖИЛИЙНТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАН
ЗДТГАЗАР. 2017.12.23
Зорилт |
№ |
Үйл ажиллагаа |
Шалгуур үзүүлэлт |
Зүрилтот түвшин (Тоо хэмжээ, хувь) |
Хүрсэн түвшин (Хэрэгжилтийн хувь, тоо хэмжээ) |
Зарцуулсан хөрөнгө, эх үүсвэр гүйцэтгэлээр (мян.төг) |
Тайлбар
|
|
1. Хүний нөөцийгчадавхжуулах |
1 |
Албан хаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлэлээр зохион байгуулсан гадаад, дотоодын сургалт |
Дотоод сургалтын тоо |
6 УДАА |
Ажилтнуудыг ажлын байран дээр бие даан суралцахад анхаарч ажилтнуудад Захиргааны ерөнхий хуулиар 2 удаа, албан хэрэг хөтлөлтийн стандартаар 1 удаа, ажлын байрын тодорхойлолт, түүний хэрэгжилт сэдвээр 1 удаа, төрийн албан хаагчийн ёс зүй, түүний хэрэгжилт анхаарах асуудлууд сэдвээр 1 удаа, үр дүнгийн гэрээ боловсруулах, байгуулах аргазүйн сургалтыг 1 удаа тус тус зохион байгуулав. Хэрэгжилт 100 хувь |
-
2778,0 |
|
|
Албан хаагчдын хамрагдсан байдал |
80 хувиас дээш |
Энэ онд аймаг, бүсийн сургалтанд давхардсан тоогоор 37 албан хаагчийг оролцуулж томилолтын зардалд 2778,0 мянган төгрөг зарцуулсан байна. Хэрэгжилт 100 хувь |
|
|||||
Гадаад сургалтад албанхаагчдын хамрагдсан байдал |
20 хувиас дээш |
Хэрэгжилт 0 |
|
|||||
2 |
Мэргэшсэн, туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэх |
3 болон түүнээс дээш жил ажилласанмэргэшсэн боловсон хүчний үзүүлэлт |
70 хувиас дээш |
Төрийн захиргааны 11 албан хаагч, нягтлан бодогч-1, архив бичиг хэргийн ажилтан зэрэг нийт 14 ажилтнаас 4 ажилтан нь 2 сараас 1 жилийн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд 10 ажилтан буюу 71,4 хувь нь 3 болон түүнээс дээш жил ажилласанмэргэшсэн боловсон хүчний үзүүлэлт Хэрэгжилт 100 хувь |
- |
|
||
Хэсгийн дундаж: 75,0 хувь |
2778/,0 |
|
||||||
2. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах |
3 |
Цалин хөлс, шагнал, урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх |
Шагнал, урамшуулалд хамрагдсан албанхаагчдын тоо |
Гүйцэтгэлээр |
Ажилтнуудын ажлын үр дүнг харгалзан төрийн албан хаагчдыг дээд шатны байгууллагын шагналд уламжлан нутгийн удирдлагын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2 ажилтан, аймгийн Засаг даргын жуух бичгээр 3 ажилтан, аймгийн ЗДТГ-ын даргын хүндэт жуухаар 1 ажилтан тус тус шагнуулж 2 багийн Засаг дарга, 2 ажилтныг Хөдөлмөрийн хүндэт медиаль олгуулахаар уламжлаад байна. Ажилтнуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж 2 багийн Засаг дарга, Төрийн захиргааны 1 ажилтан, төрийн үйлчилгээний 1 ажилтныг Манжуур хотод аялах 1584,0 мянган төгрөгийн эрхийн бичигээр шагнав. Хэрэгжилт 100,0 хувь |
1584,0 |
|
|
Албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ,ажилласан жил, ур чадварыг харгалзан олгох нэмэгдэл, зэрэг дэв, шатлал ахиулах |
Гүйцэтгэлээр |
Ажилтнуудын 2016 оны үйл ажиллагаа мэргэжлийн түвшингийн үнэлгээг үндэслэн 2017 онд 1 менежерт733,9 мянган төгрөгийн мөнгөн урамшил олгон , 3 ажилтанд шинээр зэрэг дэв олгуулж зэрэг дэвийн нэмэгдэлд 874,0 мянган төгрөг, 2 ажилтны цалингийн шатлалыг нэмэгдүүлж 839,0 мянган төгрөг, төрийн үйлчилгээний 1 ажилтанд ур чадварын нэмэгдэлд 203,5 мянган төгрөг тус тус олгосон байна. Ажилтнуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж , 2 ажилтанд 831,4мянган төгрөгийн урамшуулал олгов. Хэрэгжилт 100,0 хувь |
3481,8 |
|
||||
4 |
Албан хаагчдын ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байдал |
Ажлын байрны таатай орчны сэтгэлханамжийн санал асуулга |
Сэтгэл ханамж 80 хувиас дээш |
ЗДТГ-ын 24 ажилтнаас сэтгэл ажлын байрныхаа орчинд та сэтгэл хангалуун байна уу, орчин нөхцөлөө сайжруулах талаар юу хийлмээр байна вэ гэсэн 2 асуултаар асуулга явуулж дүгнэн асуулгын дүнг үндэслэн 2 ажилтанд компьютер, нууцын ажилтанд сейф, хаалга, цонхны хамгаалалт, үйлчлэгчид шал угаагч, тоос сорогч зэргийг шийдвэрлэж өгөв. Сэтгэл ханамж 90,0 хувьтай байна |
4999,8 |
|
||
Албан хаагчдад сар бүр олгох хоол, унаанызардлыг нэмэгдүүлэх |
Гүйцэтгэлээр |
Төсвийн боломжгүйн улмаас хоолны зардал олгогдоогүй, харин бүх ажилтнуудад албан ажлын шаардлагаар ажилласан тухай бүр шатахууны зардлыг бүрэн олгосон. Гүйцэтгэл 50,0 хувь |
13382,0 |
|
||||
5 |
Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх |
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг |
Жилд 1-ээс доошгүй удаа |
Хүндээр өвчилж гадаад эмчлүүлэх шаардлагатай болсон 1 ажилтанд хандив тусламж цуглуулах ажлыг зохион байгуулж иргэд, байгууллагуудын хандиваар. 14280,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэв.Мөн байгууллагын дотоод журмын дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх 599,4 мянган төгрөгийн тусламж үзүүлэв. Элэгбүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд байгууллагын 40- 65 насны ажилтнууд100 хувь хамрагдаж 17 ажилтан артерийн даралтын үзлэг шинжилгээнд 17 хүн хамрагдаж 100 хувь, умайн хүзүүний хавдарын шинжилгээнд 4 хүнээс 4нь хамрагдаж 100хувь нь хамрагдсан байна |
14879,4 |
|
||
Албан хаагчдын хамрагдалт |
100 хувь |
100,0 хувь |
|
|
||||
Хэсгийн дундаж: 78,0 хувь |
38327,0 |
|
||||||
Үнэлгээний дундаж хувь: 76,5 хувь |
41105,0 |
|
||||||
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
УЯНГА СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА З.ДАГВАСҮРЭН
СУЛ ОРОН ТОО НӨХСӨН ТУХАЙ
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Засаг даргын Тамгын газрын нярав, нягтлан бодогчийн сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авлаа. Нягтлан бодогчоор А.Должинсүрэн, няраваар Б.Санжидмаа нар тус тус бусад өрсөлдөгчдөөсөө илүү оноо авч шалгарлаа.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НЯГТЛАН БОДОГЧИЙН СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2015.08.27 Уянга сум
Тавигдах шаардлага:
1. Баклавр, түүнээс дээш боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй
2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
3. Харилцааны соёлтой, ачаалал даах, багаар ажиллах чадвартай
4. Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн /word, excel/
5. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 17:00 цагаас өмнө материалаа ЗДТГазрын Архив, бичиг хэргийн эрхлэгчид өгнө үү.
Сонгон шалгаруулалтыг дараах хэлбэрээр авна:
1. Ерөнхий мэдлэг шалгах
2. Ур чадварын түвшин тогтоох
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тогтоох /ярилцлага/
Бүрдүүлэх материал:
1. Хувийн өргөдөл
2. Дипломын эх, хуулбар хувийн хамт
3. Төрийн албан хаагчийн анкет /маягт -1-ийн дагуу бөглөх/
4. Цахим үнэмлэхний хуулбар
5. Нийгмийн даатгалын дэвтрийн эх, хуулбар хувийн хамт
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НЯРАВЫН СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2015.08.27 Уянга сум
Тавигдах шаардлага:
1. Баклавр, түүнээс дээш боловсролтой, санхүү, бүртгэлийн мэргэжилтэй /компьютерийн программ хангамжийн хосолсон мэргэжилтэй бол давуу тал гэж үзнэ/
2. Харилцааны соёлтой, ачаалал даах, багаар ажиллах чадвартай
3. Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн /word, excel/
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 17:00 цагаас өмнө материалаа ЗДТГазрын Архив, бичиг хэргийн эрхлэгчид өгнө үү.
Сонгон шалгаруулалтыг дараах хэлбэрээр авна:
1. Ерөнхий мэдлэг шалгах
2. Ур чадварын түвшин тогтоох
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тогтоох /ярилцлага/
Бүрдүүлэх материал:
1. Хувийн өргөдөл
2. Дипломын эх, хуулбар хувийн хамт
3. Төрийн албан хаагчийн анкет /маягт -1-ийн дагуу бөглөх/
4. Цахим үнэмлэхний хуулбар
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сул орон тоо нөхөх тухай
Тус сумын ЗДТГ-т Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь заалтын дагуу төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар нөхнө.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Ажлын байранд тавигдах шаардлага |
1.1. Ерөнхий шаардлага |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол
|
Баклавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
Магистр |
||
Мэргэжил |
Экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт , үнэлгээ |
Газар зохион байгуулагч |
||
Мэргэшил
|
Төрийн удирдлагаар мэргэшсэн байх |
|
||
Туршлага |
Төрийн албанд 5 жил. Үүнээс баклаврын боловсрол эзэмшснээс хойш мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх |
|
||
Ур чадвар |
Багаар ажиллах чадвартай байх
Баримт бичгийн эх боловсруулах хянах, батлах |
Манлайлах, удирдах арга барил, туршлагатай байх |
||
1.2. Тусгай шаардлага: |
Хэрэглээний нийтлэг программууд дээр ажиллах чадвартай байх
Санаачлагатай, бүтээлч, шуурхай ажиллах чадвартай байх
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, ял шийтгэлгүй байх |
|
|
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР