card

6-р багийн Засаг дарга Ц.Даваадаш.

БӨӨРӨЛЖҮҮТ 6-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

       Тус баг нь 2004 онд Бөөрөлжүүт6-р баг нэртэйгээр байгуулагдсан. ИНХурлын даргаар Б.Энхбаяр, Засаг даргаар Ц.Даваадаш, ИНХ-ын Тэргүүлэгчдээр Ч.Цэвэлдорж, Ц.Төмөрчөдөр, Д.Адъяацэрэн, С.Дэмбэрэл нар ажиллаж байсан. 2008-2012 онд ИНХурлын даргаар Ж.Адъяацэвэл, 2012 оноос ИНХ-ын даргаар Ш.Батбаяр, Засаг даргаар Ц.Даваадаш, ИНХурлын Тэргүүлэгчдээр Э.Цэрмаа, Н.Сарантуяа, П.Сансар, У.Бямбадулам нар ажиллаж байсан.. Тус багийн төв нь Зүүн-Улааны Дөрвөн модны аманд байрладаг.

                  24360 га нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн 6789 га-д ойн тархац шинэс, хуш, бургас зэрэг ой мод, мөн олон төрлийн эмийн ургамал ургадаг. Тус багийн ойн сав газарт буга, согоо, гахай, янгир, чоно, хэрэм, хүдэр, булга, шилүүс, хойлог, ахуун, нохой зээх, тоншуул, модны шаазгай, тас, бүргэд зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай.

            МУ-н анхны ерөнхий сайд Сайн ноён ханы хүй дарсан чулуу, Олон сүмийн туурь, Онгичулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Баруун-Улаан, Битүүт, Хятруун, Бараанчулуут, Цагаанчулуут, Зүүн-Улаан, Бөөрөлжүүт зэрэг голууд Онгийн голд цутгадаг.  Тус багт Битүүт, Хятрууны амралт  ажиллаж байгаа ба Өргөндов малчины бүлэг амжилттай ажиллаж байна.

            Иргэдийн Нийтийн Хурал нь жилд 3-4 удаа хуралддаг. Тэргүүлэгчдийн хурлыг 8 удаа хийдэг. Багийн төвд хурал цуглаан хийхээс гадна уралдаан тэмцээн, зохион байгуулдаг.

     Бөөрөлжүүт 6-р багийн тэргүүний сайчууд: Улсын аварга саальчин Д.Гийдмаа аймгийн залуу аварга саальчин П.Чойдулам, аймгийн сайн малчин Ч.Цэвэлдорж, Спортын амжилтаар Ц.Санжидмаа хөнгөн атлетикаар улс, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнагдсан. Шагайн харвааны дэд мэргэн К.Мөнхдалай нарын тэргүүний хүмүүс бусдыгаа  хошуучилж байна.