Ил тод


















САРЛАГИЙН БАЯР-2025
Сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох мал сүрэг, түүний дотор ашиг шим арвинтай "Уянга сарлаг" үхрийн омог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, хойч үедээ өвлөн уламжлуулах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг боловсруулан ашиглах арга ухааныг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Сарлагийн баяр 2025" арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Шуранга 4 дүгээр багт амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд Малчин телевиз, сумын Соёлын төв, хамтран зохион байгуулагчаар оролцлоо.
Сарлагийн баярын нээлтийн үеэр Тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд оролцож. Гандан хийдийн лам нар Байгалийн сав шимийн ертөнцийг аргадах ном хурж сумын урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөлөө. Мөн сарлагийн гунаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг малчид сарлагийн парад үзүүлбэр үзүүллээ. Сарлаг үхрийн уралдаанд 20 сарлаг уралдаж тэргүүн байранд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5-р багийн малчин Баатарзоригийн Даваабаатарын Ягаан халзан, дэд байранд Бат-Өлзий сумын 6-р багийн малчин Даваадашийн Энхтайвангийн сартай бор, гутгаар байранд Уянга сумын 4-р багийн малчин Батсүхийн Маналын Хар алга сарлаг,
Сарлаг үхэр булгиулах тэмцээнд 70 малчин оролцсоноос тэргүүн байранд Уянга сумын Өлт 7-р багийн малчин Мишигдоржийн Эрдэнэбат, дэд байранд Уянга сумын Шуранга 4-р багийн малчин Батсүрэнгийн Бат-Эрдэнэ, гутгаар байранд Уянга сумын Жаргалант 1-р багийн малчин Нямдоржийн Дагвадорж,
Сарлаг үхэр бугуйлдах тэмцээнд 108 бугуйлч оролцсоноос тэргүүн байранд Уянга сумын Шуранга 4-р багийн малчин Бямбацэрэнгийн Нямдорж, дэд байранд Уянга сумын Өлт 7-р багийн малчин Адъяатогтохын Бямбадорж, гутгаар байранд Уянга сумын Шуранга 4-р багийн малчин Ринчинбичлэгийн Даваадорж,
"Сарлаг унасан сайхан хос" шалгаруулах тэмцээнд 7 хос оролцож тэргүүн байранд Шуранга 4-р багийн малчин Г. Эрдэнэбат, А. Баасандулам нар, дэд байранд Бадрал 5-р багийн малчин М. Шийрэвдарь, А. Тунгалаг нар, гутгаар байранд Бөөрөлжүүт 6-р багийн малчин О. Батжаргал, Г. Мягмардорж нар
Сарлагийн савгаар дээс томох тэмцээн 19 саальчин бүсгүйчүүл оролцогч оролцож тэргүүн байранд Таац 2-р багийн А. Эрдмаа, дэд байранд Шуранга 4-р багийн Т. Лхавгасүрэн, гутгаар байранд Шуранга 4 дүгээр багийн П. Ариунаа,
Сарлагийн түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах тэмцээнд 7 үйлдвэрлэгч оролцож тэргүүн байранд Бадрал 5 дугаар багийн О. Өнөржаргал, дэд байранд Шуранга 4-р багийн малчин А. Саранцэцэг, Гутгаар байранд Жаргалант 1-р багийн малчин Отгонцэцэг,
Сүү сайтай үнээ шалгаруулах тэмцээнд 13 оролцогч оролцож тэргүүн байранд Бадрал 5 дугаар багийн саальчин Гунгаагийн Одтуяагийн хар тарлангаас 5.2%-ийн тослогтой 3.8л сүү, дэд байранд Шуранга 4-р багийн саальчин Б.Майдармаагийн цагаан тарлангаас 5%-ийн тослогтой 2.8л сүү, гутгаар байранд Шуранга 4 дүгээр багийн саальчин Дуламрагчаагийн Пагамдуламын шийр цагаан бор үнээнээс 6.2%-ийн тослогтой 2.8л сүү сааж тус тус тэргүүлсэн амжилттай оролцлоо.
Сарлагийн баярын үеэр зохион байгуулагдсан Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдаж Уянга сумын харъяат Аймгийн начин А. Батнасан түрүүлж Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат аймгийн арслан Б. Батсайхан үзүүрлэсэн. Их шөвөгт Уянга сумын харъяат сумын заан Л. Сундуй, Бат-Өлзий сумын харъяат Аймгийн начин Б. Ням-Адъяа нар шалгарлаа.
Сарлагийн баярын үеэр зохион байгуулагдсан Үндэсний шагайн харвааны багийн харвааны тэмцээнд нийт 9 баг оролцож Тэргүүн байрыг Аймгийн гоц мэргэн Ч.Батжаргал ахлагчтай баг, Дэд байрыг Аймгийн гоц мэргэн Бад.Ганзориг ахлагчтай баг, Гутгаар байрыг өсвөрийн залуу харваач Г.Дөлгөөнтөгөлдөр ахлагчтай баг эзэлсэн бол хувийн цуваа харвааны Тэргүүн байрыг өсвөрийн залуу харваач Э.Эрхэмбаяр, Дэд байрыг өсвөрийн залуу харваач Э.Энхбаяр, Гутгаар байрыг Аймгийн гоц мэргэн П.Манал нар эзэлсэн.
Тус арга хэмжээг зохион байгуулахад ивээн тэтгэж хамтран ажилласан Т.Соёл-Эрдэнэ захиралтай Баярсгоулд ХХК-ний хамт олон, Сайн ноёны хишиг нөхөрлөлийн ахлагч Д. Болдбаатар нар, сарлаг үхэр сүргээ оролцуулсан малчдад талархал илэрхийлье.







Маргааш буюу 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулагдана.










ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАН ШИНЭЭР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ДҮРЭМ, ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИУДААР АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН.





МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2025
Малчдын зөвлөгөөн-2025” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Т.Хүрэлбаатар, сумын Засаг дарга Г.Цэрэнтогтох, Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн , Хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Ганхуяг, Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Цэнгэл, МААЭШХ-ийн доктор профессор Б.Мяхдадаг, Монгол улсын тэргүүлэх зүйч докторант Д.Баатартуяа, Сноу фийлдс ХХК-ний захирал Ц.Ган-Өлзий, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Л.Жаргалбаатар , Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн тасаг, татварын байцаагч,Сумын цагдаагийн тасаг, Нийгмийн даатгалын байцаагч, Хаан банк, Төрийн банк нар малчдад мэдээлэл хүргэсэн. “Малчдын зөвлөгөөн” нэгдсэн арга хэмжээний үр дүнд ”Мал аж ахуйг хөгжүүлэх бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малчдын уялдаа холбоо, нийгмийн хариуцлага, малын үүлдэр угсаа, үржил, ашиг шимийг нэмэгдүүлэх, тоог чанарт шилжүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, жижиг дунд үйлдвэр үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэхээр зорьж байна.





"ОНГИЙН ЖАВАР-2025"
"Эрүүл Монгол Хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд Уянга сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төвтэй хамтран зохион байгуулсан "ОНГИЙН ЖАВАР-2025" спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт 3 төрлийн тэмцээн зохион байгуулагдсан ба төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс бүрдсэн 8 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан шилдгүүдээ тодрууллаа
Тэргүүн байр-Б.Баасансүрэн ахлагчтай ЭМТ баг
Дэд байр -Б.Мөнхтүшиг ахлагчтай СӨББ-1 Залуус баг
Гутгаар байр -П.Болдбаатар ахлагчтай Хөх сувд-2 баг тус тус тодорлоо.
Амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж тус өдөрлөгт оролцсон нийт баг тамирчиддаа мөн хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залуус та бүхэнд халуун талархал илэрхийлье
Хүндэтгэсэн: УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР




