card

УЯНГА СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Уянга сумын II дугаар цэцэрлэг 2019 оны 11 сарын 22 өдөр Өвөрхангай аймгийн засаг даргын А/714-р захирамжаар үүсгэн байгуулагдсан. Тус сумын уугуул Нутгийн буян группийн захирал Монгол улсын гавьяат барилгачин Л.Бат-Оршихийн 100 хувийн хөрөнгө оруулалт болох  (нэг тэрбум) төгрөгөөр баригдсан. 2020 оны 2 дугаар сараас үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2024 оны 10 сарын 05-нд Монгол улсын гавъяат барилгачин Лхасдолгорын Бат-Оршихын нэрэмжит болж нэрэмжитийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах үеэр өргөтгөлийн 1 бүлэг барьж өгөхөө илэрхийлэн 2025 оны 04 сарын 29-нд шав тавьж 118м2 1 бүлгийн өргөтгөлийн барилгыг барьж барилга ашиглах зөвшөөрөл, улсын комиссын дүгнэлт гарсан бөгөөд 2026 оны 01 сард хүүхэ
д хүлээн авч үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлхээр ажиллаж байна. 2025-2026 оны хичээлийн жилд бүтэц орон тоо нэмэгдэн нийт 23-н ажилтан албан хаагчтайгаар үндсэн 4-н бүлэгтээ нийт 173-н хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсролын амжилттай эзэмшүүлэн ажиллаж байна.

Байгууллагын албан ёсны цахим хаяг: Уянга сумын 2-р цэцэрлэг

И мэйл хаяг: uyangasub2@medle.mn

                      uyanga2sub@gmail.com

Холбоо барих утас: 88324040, 70326636