card

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

       Тус сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшиний хошуу. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 313936,0 га, 2025 оны байдлаар 37502 толгой  мянган мал тоолуулсны 61 толгой тэмээ, 88477 толгой үхэр, 43605 толгой  адуу,  151441 толгой  хонь, 91444 толгой ямаа байна. Тус сум нь сарлагаараа улсад тэргүүлдэг сарлагийн сүү тос болон Уянга хийцийн гэрийн эрээн модоороо улсдаа алдартай юм. Хүн амын тоогоор Өвөрхангай  аймгийн 19  сумаас 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог  хүн амын нягтрал 2,9 хүн/га/ сум юм.

       Төв нь Улаанбаатараас 492 км, Арвайхээрээс 61 км зайтай, Онгийн голын хөвөөнд оршино. Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай. Нэгдүгээр сарын дундаа температур -10,8- -18,4°С, долоодугаар сарын дундаж температур +8,2- +14,5 С. жилд дунджаар 250-400 мм тунадас унадаг. Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд  хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.

       1953 онд Жаргалантын зам, 1956 онд Өрнөлт, Бадрал нэгдэл байгуулагдан улмаар 1962 онд гурван нэгдлийг нэгтгэн Өрнөлт нэгдэл болгон хөгжүүлжээ. Тус нэгдлээс Хөдөлмөрийн баатар 2, хошой аварга малчин 4, Улсын аварга малчин 18, Улсын аварга хадланч 3 төржээ. Тус сум нь Мааньт, Жаргалант, Таримлын гол зэрэг 700 гаруй га-д тэжээлийн ургамал, төмс ногоо тариалдаг байв. Тус суманд одоогоор төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, урлаг, соёлын чиглэлээр 9 төсвийн байгууллага, мал эмнэлэг, банк санхүү,харилцаа холбоо,  худалдаа үйлчилгээ, талх нарийн боов, оёдолын үйлдвэрлэл, шатахуун түгээх, алт олборлолтын чиглэлээр  104  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Байршил: Өвөрхангай  аймгийн баруун хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 492 км,
  • аймгийн төвөөс 61 км зайд байрладаг.

    Баянхонгор аймгийн Өлзийт болон Өвөрхангайаймаг Нарийнтээл, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан,Тарагт, Хайрхандулаан  сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

        Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай.. Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд  хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

Нэгдүгээр сарын дундаа температур -20,8°С, долоодугаар сарын дундаж температур 16,3°С жилд дунджаар 245,8мм тунадас унадаг

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 313936 га.

,

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

277499,7

88,4

Ойн сан бүхий газар

19374,0

6,2

Усан сан бүхий газар

660,8

0.2

Тусгай хэрэгцээний газар

12071,0

3,8

Тосгон, суурингийн газар

3370,2

1,1

Дэд бүтцийн газар

Зам шугам сүлжээ

 

960,9

 

0,3

 

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Уянга сум нь 2025  оны жилийн эцсийн  байдлаар  2726 өрх 9279 хүн амтай. 1872 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн  85,6 хувийг малчин болон мал бүхий өрх эзэлж байна. Нийт хүн амын  0-17 насны хүүхэд 3391 буюу 36,5 хувь, 18-34 хүртлэх насны залуучууд 2484 буюу  26,77 хувь, 36-55 насны 2468 буюу 26,59 хувь, 56-аас дээш настай 936 буюу  10,08 хувь нь ахмад  настнууд эзэлж байгаагаас гадна 50,0 хувь эмэгтэйчүүд байна. 

Сумын хэмжээгээр  улсын төсвийн эмнэлэг 1 45 ортой сумын Эрүүл мэндийн төв,  Жаргалант багт эмнэлгийн салбар ажиллаж, 3 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 эмнэлэгт 7 их эмч 19 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.    

 

2025 онд нийт 142 хүүхэд мэндэлж 0-5 насны хүүхдийн эндэгдэл-2, эхийн эндэгдэл байхгүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 3168, осол гэмтэл 85, халдварт өвчлөлийн 28 тохиолдол гарсан байна. Нийт үзлэг 20796 хүнд амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 36.5 %, гэрийн идэвхитэй хяналт шинжилгээнд 6.3 %, 0-1 хүүхдийн дархлаажуулалт 98,3%. Төрсөн нярай бүрийг 24 цагийн дотор 100% вакцинд хамруулсан. Жирэмсний хяналт 98%, Хяналтанд авсан бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдлийн бүлгээр ангилан өртөмтгий бүлгийн 35 жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтад авч 100% эмчилгээнд хамруулан 100%-ийг эрүүлжүүлсэн

 

  • Хөдөө аж ахуй

          Сумын эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуй бөгөөд эдийн засаг хөдөлмөр эрхлэлтэнд голлох байр суурийг эзлэдэг. 2025 онд мал сүргийн тоо 375028 толгой, 1919 малчин өрхтэй, 2994 малчин байгаа нь нийт ажиллагсдын 85.6 хувийг эзлэж байна. Малтай өрхөд 167 толгой мал ногдож байна.

Газар тариалангийн салбарт сумын хэмжээнд 52 өрх, 4 албан байгууллага 21 га-д төмс, 5 га-д хүнсний ногоо, 200 га-д ногоон тэжээл тариалж, 195  тн төмс, 45 тн хүнсний ногоо, 474 тн ногоон тэжээл хураан авсан. Сумын нийт хүн амын төмсний  хэрэглээний 35.2, хүнсний ногооны 12.7, дундажаар 23.9 хувийг орон нутагт ургасан хүнсний ногоогоор хангаж байна.

2025 онд малын тоо толгойн албан татвараас 100сая төгрөгөөр  сумын нөөцийг бүрдүүлсэн. Бадрал 5 дугаар багийн Чандагтай эхэнд 29 сая төгрөгөөр  худаг гаргасан. 

2025 оны жилийн эцсийн малын тоо

Баг

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

Жаргалант 1-р баг

72796

     5

6194

10551

29918

26128

2

Таац 2-р баг

48737

50

4479

18601

14880

10727

3

Шивээ-овоо 3-р баг

29552

 

3523

4125

12805

9099

4

Шуранга 4-р баг

47124

1

6432

12881

18289

9521

5

Бадрал 5-р баг

67168

5

7881

10903

33567

13512

6

Бөөрөлжүүт 6-р баг

44328

 

6051

14365

15275

8637

7

Өлт 7-р баг

38954

 

5903

11195

13645

8211

8

Онги 8-р баг

26369

 

3142

4856

12762

5609

Бүгд

     375,028

    61

43605

   88477

151,441

      91,444

  • Харилцаа холбоо:

Уянга суманд “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК Уянга салбар нь Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел ХХК-ын тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагаа болон мэдээлэл холбооны үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Шилэн кабелыг аймгийн төв Арвайхээр сумын төвөөс 79 км 12 кор кабелыг 5 аж ахуй нэгж, 12 төрийн байгууллага, 45 өрх, сумын төвд 1250 м урт кабелаар холбогдсон.

Сумын Засаг даргын шийдвэрийн дагуу орон нутгийн хамгаалалтын зарлан мэдээллийг зохион байгуулахдаа Уянга сумын ЗДТГ-т байгаа дуут дохио буюу/ Серень/, “Монголын цахилгаан холбоо”-ны суурин холбоо болон үүрэн холбооны Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел ХХК-иудын сүлжээ, мессеж модем ашиглан мэдээллийг шуурхай хүргэж байна.

Суурин холбоо болон үүрэн холбоогоор зарлан мэдээлэл хүргэх боломжгүй үед биет холбоочин ашиглаж багуудад зарлан мэдээлэл хүргэнэ. “Монголын цахилгаан холбоо”-ны суурин холбооны 70326600 тусгай дугаараар дээд байгууллагатай холбоо тогтоож, мэдээ дамжуулна. “Монголын цахилгаан холбоо” ХХК-ны Уянга сум дахь салбар интернетийн сүлжээг 24 хэрэглэгчийн багтаамжтай Micom, MSAN станцаар үйлчлэн ажилладаг. Үйлчилгээг үзүүлэхдээ “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ны шилэн кабелын урсгалаар дамжуулан 12 төрийн байгууллага, 5 аж ахуйн, 45 өрхийг  интернетийн үйлчилгээгээр ханган ажилладаг.

Баг

Хэрэглэгчийн тоо

Мобиком

Жи-Мобел

Скайтел

Юнител

Интернэт

Бусад

1

Жаргалант 1-р баг

800

182

0

200

300

-

2

Таац 2-р баг

450

98

0

350

85

-

3

Шивээ-овоо 3-р баг

100

20

25

50

300

-

4

Шуранга 4-р баг

110

50

10

100

200

-

5

Бадрал 5-р баг

80

22

0

350

150

-

6

Бөөрөлжүүт 6-р баг

100

50

0

120

120

-

7

Өлт 7-р баг

250

50

0

75

12

-

8

Онги 8-р баг

810

-

50

350

500

-

          Нийт

2700

472

85

1595

1667

-

 

  • Уул уурхай:

Баг

Уурхайн тоо

Алт

Зэс

Төмөр

Нүүрс

Жонш

1

Бөөрөлжүүт 6 дугаар баг

1

-

-

-

-

2

Өлт 7 дугаар баг

2

-

-

-

-

 

 

В. ДЭД БҮТЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

             Эрчим хүч, дулааны систем.

Уянга сумын төв нь цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ЭБЦТС)-ний эх үүсвэрээр Арвайхээр сумаас цахилгаан дамжуулах 35000 квт-ын 1 дэд станцаас 10 квт-ын 12 дэд станцаар дамжуулан хангагддаг. Бадрал, Жаргалант багийн төв нь цахилгааан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд сумын төвөөс 10 квт-ын шугамаар 3 дэд станцаар дамжуулан хангагддаг онцлогтой

Тус суманд “Хан-Арвай” ХХК-ын 2 уурын зуух үйл ажиллагаа явуулж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж түгээдэг. Тус уурын зуух нь 3 төрлийн тогоотой бөгөөд 1.5NW маркийн тогоо нь 12000м3, 9000м3, 9000м3 талбайг халаах хүчин чадалтай. Нийт 14 төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 800тн нүүрс хэрэглэн 1 цагт 60м/вт дулаан үйлдвэрлэдэг. Жаргалант багийн төвд “Баянцэгц” ХХК-ын 1 уурын зуух үйл ажиллагаа явуулж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж түгээдэг. Тус уурын зуухны 18 маркийн тогоо нь 18000м3 20 маркийн тогоо нь 10000м3 талбайг халаах хүчин чадалтай. Нийт 4 төрийн байгууллагыг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 800тн нүүрс хэрэглэн 1 цагт 70м/вт дулаан үйлдвэрлэдэг.