Эрүүл мэндийн төв

УЯНГА СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
УЯНГА СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО:
АЛСЫН ХАРАА:
ЭРҮҮЛ ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТАНЬТАЙ ХАМТ
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн тусламж үйлчилгээг баталгаатай нөхцөлд чанартай үзүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөрт байлгах нь бидний эрхэм зорилт мөн.
Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээ юм.
ЭМТ-ИЙН ДАРГА Б.ГАНБАЯР (Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын эмч, эрүүл мэндийн удирдлагаар суралцсан)
Эрүүл мэндийн төв нь Уянга сумын 8-р баг Намнансүрэнгийн хороолол 1-15
Харилцах утасны дугаар: 99444103
Мэйл хаяг: uyangaemt1015@gmail.com
Цахим шуудан: ov.uynga@ov.moh.gov.mn
Уянга Эрүүл мэндийн төв:
Өвөрхангай аймгийн Уянга сум нь аймгийн төвөөс 60 километрт оршдог, 9693 хүн амтай. Тарагт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянхонгорын Өлзийт сумдтай хил залгаа оршдог .
Уянга сумын Эрүүл мэндийн төв нь 1937 онд Хан хөгшин уулын хошууны Тамгын газрын дэргэд Санитор Дагдангийн Сангидоржийн санаачилгаар 4 ханатай гэр 1 орон тоотойгоор байгуулагджээ.
1940-оны үед Гэндэнгийн Палам гэдэг сувилагч ажиллаж байхдаа Намнансүрэн ханы эд агуурсын агуулах байсан модон байшинд 3 ор, 3 орон тоотой болж өвчтнийг хэвтүүлж эмчилж эхэлсэн байна.
1946 оноос бага эмчийг салбар болон өргөжиж, 1948 оноос мэргэжлийн бага эмч Цэрэнхандын санаачилгаар эхчүүдийг эмнэлэгт төрүүлж эхэлсэн байна. Тухай үедээ дуудлаганд морин тэргээр явдаг байжээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төв, Жаргалант багийн их эмчийн салбартай нийт 44 эмч, мэргэжилтэн ажилчинтай.
Уянга сумын Эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээ, яаралтай тусламж, түргэн тусламж үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, оношилгоо, шинжилгээ, шүд амны хөндийн тусламж, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Их эмч 9 (Дотор, хүүхэд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, уламжлалтын 2 эмч, шүдний нарийн мэргэжлийн эмч, ерөнхий мэргэжлийн 3 эмч ажиллаж байна.)
Сувилагч 14 (Сувилагч нар хүүхэд, нярай, яаралтай тусламж, вакцинатор, мэдээгүйжүүлэгээр нарийн мэргэжил эзэмшсэн)
Эх баригч-2, Багийн бага эмч-3, Статистик мэдээллийн ажилтан-1, Лаборант-1, Эм баригч-1, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан-1, Нягтлан бодогч-1, нярав-1, Жолооч-3, Тогооч-2, Асрагч-4, Угаагч-1
Тэргүүлэх зэрэгтэй-4, Ахлах зэрэгтэй-5 эмч, мэргэжилтэн ажиллаж байна.
Оношигоо, шинжилгээнд ЭХО, ЭКГ, Рентген, Гематологийн анализаториор цусны дэлгэрэнгүй шинжилгээг 19 үзүүлэлтээр, биохимийн бүрэн автомат анализаториор бүх төрлийн шинжилгээг, шээсний анализаториор шээсний 11 төрлийн шинжилгээ, каогулаграммын анализаториор цусны бүлэгнэлтийн 4 төрлийн үзүүлэлт үзэж оношилгоо, шинжилгээний нэр төрөл нэмэгдсэн. Яаралтай тусламжийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, диферлятор, монитор, соруулгын аппарат, нярайн инкубатор зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан.
Хүний нөөц



