card

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТОВЧ ТАЙЛАН

 

2023.12.20

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 бүлэг, 16 зорилго,  71 зорилт, 273 хэрэгжүүлэх арга хэмжээтэй байна. 

Хөтөлбөрийн биелэлтийг төсвийн  байгууллагууд болох ИТХ, ЕБ-ын 1, 2 дугаар сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, 1,2 дугаар цэцэрлэг, Жаргалант багийн ЕБС, цэцэрлэг, ЭМТ, сумын Эрчим хүчний салбар гэсэн  10 байгууллага, Засаг даргын Тамгын газрын 16  мэргэжилтэн, хувийн хэвшлийн Хаан банк, Төрийн банкны суман дахь болон Жаргалант баг дахь салбар, эмийн сан, Петровис, Шунхлай ШТС зэрэг байгууллагаас авч нэгтгэсэн.

Гүйцэтгэл үр дүнг аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” а/342 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам“-ын дагуу үнэлэн сумын ИТХуралд тайлагнаж байна. Журмын дагуу бодлогын баримт бичгийн тайланг иж бүрэн, алдаагүй, бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц, аль болох товч, тодорхой тайлагнахыг зорьж биелэлтийг гаргасан.

          Мөн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг  тооцон дүгнэхдээ байгууллага ажилтнуудаас заалт бүрээр биелэлтийг  гаргуулахын зэрэгцээ холбогдох тоон үзүүлэлтүүдийг  бүрэн хамруулан үнэн зөв, бодитой  гаргуулахад  анхааран ажиллаж, ирсэн мэдээлэл бүрийн санааг түүний дотор үр дүн тоон үзүүлэлтүүдийг бүрэн хамруулан хөтөлбөрийн тайланд оруулахыг хичээж байгууллага, ажилтнуудаас ирүүлсэн бүхий л тайланг уншиж үнэлгээ дүгнэлт хийн нэгтгэн дүгнэн ажилласан.

          Сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн ажилласан.

Хөтөлбөрийн “үр дүнтэй” хэрэгжсэн буюу 100 хувийн хэрэгжилттэй  174 заалт, “тодорхой үр дүнд хүрсэн” буюу 90 хувийн хэрэгжилттэй 71 заалт, “тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70 хувийн хэрэгжилттэй 10 заалт, “эрчимжүүлэх шаардлагатай” буюу 50 хувийн хэрэгжилттэй 5 заалт, “үр дүнгүй” буюу 30 хувийн хэрэгжилттэй 5 заалт, үр дүнгүй” буюу 0 хувийн хэрэгжилттэй 1 заалт,  хугацаа болоогүй 7 заалт байна.

1 дүгээр бүлэг буюу Хүний хөгжил 93,7%, 2 дугаар бүлэг буюу Эдийн засаг 94,3%, 3 дугаар бүлэг буюу Засаглалын бодлого 93,0%, 4 дүгээр бүлэг буюу Ногоон хөгжил, аялал жуулчлал 97,8%, 5 дугаар бүлэг буюу Ковид 97,7% хувийн тус тус хэрэгжилттэй, хөтөлбөрийн нийт хэрэгжилт 95,3% хувьтай байна.

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

2017.12.11

ДД

БОДЛОГЫН ЗОРИЛТ

ХЭРЭГЖҮҮЛЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

ҮНЭЛГЭЭ

ЗДТГ

ИТХ

НЭГ.БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

1.1.БАЙГАЛЬ ОРЧИН, ГАЗРЫН ХАРИЛЦАА

1.1.1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бүрдүүлж, цаг агаарын аюултай үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ.

1

1.1.1.1. Байгалийн аюулт үзэгдэл, болзошгүй гамшиг, цөлжилт, ганзуд, бэлчээрийн ургац, даац багтаамжийг тандан судлах, эрт илрүүлэх, урьдчилан мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгож иргэдийн дасан зохицох болон гамшгаас хамгаалах мэдлэгийг насан туршийн боловсролын тогтолцоогоор олгох.

.Сумын Засаг даргын захирамжаар  газрын даамал, БОХУБайцаагч, МЭҮТасаг, Цаг уурын ажилтан хамтран ажлын хэсэг байгуулагдан  бэлчээрийн ургац даац багтаамжийг тандан судлах ажлыг     2 удаа           зохион байгуулсан. Явуул судалгааны мэдээлэлд үндэслэн УЦУОШ-ний хүрээлэгийн дүгнэлтээр  Жаргалант, Таац багийн нутагт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, Бадрал Өлт багийн нутгууд нь олон дахин хэтэрсэн, Бөөрөлжүүт , Онги багууд нь 1-3 дахин хэтэрсэн, Шивээ-Овоо баг нь бэлчээрийн даац хүрэлцээтэй гэсэн дүгнэлттэй гарсан. Энэ онд ЗДТГ-аас  явуул судалгааны шатахууны зардалд. 300,0 мянган төгрөг, багц мессежний эрх сунгахад 150,0 мянган төгрөг олгосон байна

        Аймгийн ОБГ, Мерсикор ОУБ- аас хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт  болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь”  төслийн сургалтанд  ЗДТГ-ын  дарга насан туршийн боловсрол хариуцсан ажилтантай хамт 1 удаа, ЗДТГ-ын дарга  мөн   1 удаа сургалтанд хамрагдаж  уг сургалтыг   ЗДТГ-ын ажилтнууд болон иргэдэд мэдээлэл хийж 100 гаруй хүн хамрагдсан. Мөн 50 малчинд зун, өвлийн явуул судалгаа хийх арга, бэлчээрийн даац багтаамж тодорхойлох, явуул судалгааны ач холбогдолын талаар  сургалт хийсэн

 

 

 

 

 

 

 

40

 

2

1.1.1.2. Цаг агаарт зориудаар нөлөөлөх дэвшилтэт техник технологи Найман нуурын газрын генераторыг бүрэн ашиглах замаар хур тундасыг нэмэгдүүлнэ.

    Найман нуурын газрын генераторыг ажиллуулахад  8  сум тавьж 2 удаа үүлэнд зориудаар нөлөөлж сумын нийт нутгаар дулааны улиралд орох тунадсаны олон жилийн дундаж/200мм/ аас  40мм-ээр ахиу орсон боловч нилээд оройтож, 7-8-р сард орсон учраас зуншлаг тааруу байсан.

 

 

28

 

3

1.1.1.3. Цагуурын  сүлжээг өргөтгөн мэдээлэл түгээх тогтолцоогиргэд,олон нийтэд түргэн шуурхай хүргэх шинэ техник, технологи нэвтрүүлэх.

Уянга Цаг-уур цахим хуудас нээж ажиллуулан цаг уурын урьдчилсан мэдээ 96 удаа тавьсан, мэдээллийн самбараар 384 удаа, багц мессеж модемоор анхааруулага, сэрэмжлүүлэг мэдээг 24 удаа давхардсан 8400 иргэнд , утсаар 294 удаа 4 зүгийн ажиглагч нарт мэдээлэл хүргэсэн. 

        Аймгийн ОБГ, Мерсикор ОУБ- аас хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт  болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь”  төслийн сургалтын хүрээнд

Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээх авах системын талаархи мэдээллийг иргэдэд ЗДТГ-ын фэйсбүүкээр мэдээлж байна.

 

 

 

40

 

1.1.2.Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэхийн хамгаалалтыг сайжруулж,  төв суурин, голын орчныг нь цэвэрлэх ажлыг зохион байгуулна.

4

1.1.2.1. Сумын төв, Жаргалант багийн төв орчны Онги, Таац голын ай савыг / Гүнтэн гармаасТармил голын уулвар, Тарималын голоос Нарийны голын уулзвар хүртэл Нарийны гол, морь барианы газар, Таац голыг Зүүн ташгайгаас Хүрэн толгой  хүртэл түүний орчин,  ай савыг /Байгаль хамгаалах сараар хавар намарт олон нийтийн оролцоотойгоор цэвэрлэх.

Өвөрхангай аймгийн Уянга сумын  бүх нийтийн хог хаягдал цэвэрлэх ажлыг тус суманд “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27 –ны өдрийн А/49 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан 04 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд  тус сумын Онги 8, Шивээ-Овоо 3 дугаар багуудын нутаг дэвсгэр сумын төвийн нийтийн эзэмшлийн зам талбай гудамж хороололын хог хаягдлыг иргэдээр цэвэрлүүлж сумын төвлөрсөн хогийн цэгт буулгаж булшлах ажлыг зохион байгуулж ажилласан.

               Уг ажлын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлөө сайжруулах идэвх санаачлагыг дээшлүүлэх “Хог хаягдлыг тухай ” хуулийг суртчлах зорилгоор  нийтийн эзэмшлийн газрын хог хаягдлыг иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаар цэвэрлүүлж хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажилласан.

               Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгж, иргэний өөрийн эзэмшлийн талбайгаас гадагш 50 метр хүртлэх газрын хог хаягдлыг цэвэрлэх зайлуулах, нийтийн эзэмшлийн талбайд иргэдээр хог цэвэрлүүлэх хяналт, шаардлага тавих 104 албан хаагчдыг Онги хорооллын 22 гудамж, Жаргалант хорооллын 37 гудамж, Шивээ-Овоо хорооллын 31 гудамж хариуцуулжажиллсан бөгөөд хяналт тавих 4  автомашин, хог тээвэрлэх 17 автомашинд 924.8 литр шатахуун зарцуулж 1.609.152 /нэг сая зургаан зуун есөн мянган нэг зуун тавин хоёр/төгрөгний зардал гарсан 70 га газрын  890 тонн хог хаягдлыг цэвэрлэж  / 270 удаагийн рейс/ сумын төвлөрсөн хогийн цэгт буулгасан. Тус сумын Жаргалант 1 дүгээр багийн төвийн хогийг 2017 оны 05  дугаар сарын 06-07-ны өдрүүдэд БИНХурал болон багийн Засаг дарга нар хамтран зохион байгуулж ажилласан бөгөөд уг ажлын хүрээнд10.5 тн хогийг хог хаягдлын төвлөрсөн цэгт буулгасан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

5

1.1.2.2. Усны нөөц, булаг шандны эхийг хамгаалж, хамгаалах шаардлагтай булаг, шандны судалгааг гаргаж, хашиж хамгаална. Усны мэдээллийн санг шинэчлэн, дунд масштабын зураглалыг газар нутгийн 15 хувьд хийх.

Бадрал 5-р багт Уянгын өврийн угалзын  түрүүний булгийн эхийг  Шивээ овоо 3-р багийн Цэцэнгийн булгийн эхийг тус бүр 2 сая төгрөгний хөрөнгөөр хашиж хамгаалан хүлээн авсан.

Усны мэдээллийн санг шинэчлэн бүх булаг шанд, задгай ус,  худагны тооллогыг Онги таац голын сав газрын захиргаа, сумын ЗДТГ-тай хамтран тооллого явуулсан. дунд масштабын зураглалыг гаргасан тайланг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 

28

 

6

1.1.2.3. Төвсуурингазрынхүнамыгбаталгаат ундны усаар хангах эрүүл ахуйн бүс, дэглэмийг шинэчлэн тогтоож, тоолууржуулах.

Уянга сумын төвд  8 худаг байгаа бөгөөдусны сан бүхий газар,усны эх үүсвэрийнонцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хязгаараас хэтэрсэн худаг байхгүй ба үерийн шуудуунд хамгийн ойрхон нь 230м байна.


Худгийн усыг шинжилгээнд хамруулахад усанд амьдрах чадвартай нянгийн тоо зөөвшөөрөгдөх хэмжээнд, өвчин үүсгэх нян илрээгүй болно.

Сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/147 дугаар Захирамжийн дагуу сумын төвийн 8 болон Жаргалант 1 дүгээр багт 1 Бадрал 5 дугаар багт 1 нийт 10 цэг унд ахуйн хэрэглээний худгуудад эрүүл ахуйн хориглолтын 100 метрийн бүс тогтоож хавсралтын дагуу баталсан бөгөөд цаашид иргэд болон худаг эзэмшигчдэд тогтоосон бүсийн дэглэмийг мөрдөж хэвших анхааруулах тэмдэг хашаа, хайсжуулах чиглэлээр үүрэг өгөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

7

1.1.2.4. Онги хороололд  эрүүл ахуйн шаардлагад нийцсэн худаг гаргана.

Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь ДЗОУБ-д гүний худгийн төслийг бичиж, төсөл дэмжигдэн худагтай болсон.              ДЗОУБ-аас нийт 17.895.4 мянган төгрөгний гүний худгийг барьж  2017 оны 07-р сард ашиглалтад оруулж  гүний худагтай болсноор цэвэр усны хэрэгцээг хангах төдийгүй бохирын асуудлыг давхар шийдэх боломж бүрдсэн юм.

 

40

 

8

1.1.2.5. Онги, Таац голуудын урсац бүрэлдэх эх, сав газруудыг улсын тусгай хамгаалалтанд авахуулах асуудлыг судалж, тухайн багийн иргэдийн оролцоотойгоор иргэдийн Нийтийн Хурлынсаналыг үндэслэн шийдвэрлүүлэх

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/26 тоот тогтоолоор   Онги, Таац голуудын урсац бүрэлдэх эхийн хилээс өөрийн суманд хамаарах солбилзол бүхий 1377,9 км2 газар нутаг,Онги голын урсац бүрэлдэх эхийн 241,7 км2 газар,Таац голын урсац бүрэлдэх эхийн хил хамаарч буй 130,1 км2 газар  нутгийгтустусулсын тусгай хамгаалалтанд авах саналаа аймгийн БОАЖГазарт хүргүүлсэн. Аймгийн БОАЖГ нь БОАЖЯаманд уламжилсан гэсэн хариу ирүүлсэн.

 

 

40

 

 

 

9

1.1.2.6. Усны аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх.

2017 онд Усны аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөө боловсруулагдаагүй бөгөөд усны аюулгүй байдлын чиглэлээр орон нутгийн удирдлага болон иргэдэд дараах төрлийн ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд: усны түвшний мэдээ, урсацын мэдээ, мөсний үзэгдэл зузааны мэдээ, үерийн мэдээ, сэрэмжлүүлэг мэдээ, бохирдлын мэдээ мэдээлэл зэргийг иргэд болон удирдлагуудад албан бичиг болон харилцаа холбооны хэрэгсэл ашиглан цаг тухайд нь тогтмол хүргэдэг бөгөөд 2017 онд уснаас үүдэлтэй осол гэмтэл гараагүй байна. Тус сумын Усны аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөний төслийг эрх бүхий байгууллагаар захиалгын дагуу боловсруулан гүйцэтгүүлж холбогдох албан тушаалтнуудаар батлуулан цаашдын ажил үүрэгт ашиглахаар төлөвлөөд байна.Энэ хугацаанд Ус цаг уур орчны шинжилгээний албаны лабораторид 5, 6, 7 дугаар саруудад нийт 3 удаа 20 төрлийн шинжилгээ хийлгэж №TL-08-02 дугаар итгэмжлэгдсэн лабораторийн сорилоор баталгаажуулсан.

       Цаашид мэргэжлийн байгууллагад санал тавьж төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай.

 

 

 

 

 

28

 

1.1.3.Биологийн олон янз байдлыг хамгаалж, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална.

10

1.1.3.1. Ойжуулалт, мод үржүүлгийн  арчилгаа, цэвэрлэгээг мэргэжлийн байгууллага, нөхөрлөл, иргэдийн санал санаачилгыг дэмжиж, ойннөхөнсэргээлтийг эрчимжүүлэн, ойн хортон шавьжтай тэмцэх. /аймгийн мод үржүүлгийн газар Баарайд  мод үржүүлнэ  гэдэг/

Тус сумын хэмжээнд ойн мэргэжлийн байгууллага ойн сан бага ашигтай талбай хомс тул үйл ажиллагаа явуулдаггүй /байгуулагдаагүй /бөгөөд мод үржүүлэг нөхөн сэргээлтийн чиглэлээр тус сумын Өлт 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ар-Өлт”ойн нөхөрлөл жил бүр арчилгаа цэвэрлэгээний ажлыг бие даан хийж гүйцэтгэдэг болно 2017 оны байдлаар  1200 ширхэг шинэс модны суулгацыг тарьж ургуулсан амьдралт 70 хувьтай  байна.

 

 

 

28

 

11

1.1.3.2. Ойгоос мод шилжүүлэн суулгах журмын дагуу модыг төв суурин газарт шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулах.

 

Тус суманд шинээр үйл ажиллагаа явуулж эхлээд буй                         “Аум-Алт”ХХК-ны Алтан нутаг зочид буудал туршилтын зориулалтаар Өлт 7 дугаар багийн нутаг Нарийн хушт гэх газраас 4 ширхэг хуш мод шилжүүлэн суулгаж цэнэг усалгаа хийж арчилж байна. Цаашид амьдралтын байдлыг Хавар тодорхойлох боломжтой Алтан нутаг зочид буудлын шилжүүлэн суулгалтыг амжилттай хэрэгжвэл 2018 оны хавраас эхлүүлэн шаардлагатай нийтийн эзэмшлийн зам талбай бусад газарт мод бут шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

28

 

12

1.1.3.3. Төв суурин газрын ногоон байгууламжийг газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгах замаар хэмжээг одоогийн түвшингээс 2 дахин нэмэгдүүлэх.

Бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Ойн тухай хуулийн”-ийн 31 дүгээр 31,1 дахь заалтын дагуу бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 2017 оны 05 дугаар сарын 13-с 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж  мод бут тарьж ургуулахын ач холбогдол, экологийн боловсролыг дээшлүүлэх мөн сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий газруудад байгууллага аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулцуулж тарих ажлыг зохион байгуулсан бөгөөд одоогийн байдлаар нийт 1354 ширхэг мод тарьсан. Үүнээс шар хуайс 962ш, бургас 40ш, гүйлс 12ш, улиас 119ш, хайлаас 98ш, нарс 43 ширхэгийг тус тус тариалаад байгаа бөгөөд ЗДТГазрын усны  isuzyforlandавтомашиныг ашиглалтанд оруулж усалгаа арчилгааг цаг тухайд нь хийж байна.

Мөн Жаргалант 1 дүгээр багийн Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэгийн байгууллагууд өөрийн эзэмшлийн талбайдаа 872 мод бут тарьж цэцэрлэгжүүлэлт хийсэн.

 

 

 

 

 

 

 

28

 

13

1.1.3.4. Тогтвортой хөгжлийн боловсрол, түүний дотор байгаль орчинтой зүй зохистой харьцах боловсрол олгох, биологийн олон янз байдал, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын ач холбогдлыг таниулах асуудлыг мэргэжлийн болон төрийн бус байгууллага мөн насан туршийн боловсролын төвөөр дамжуулан сурталчлуулах.

2017 оны байдлаар Швейцарийн хөгжлийн агентлагаас зохион байгуулсан уул уурхай /бичил уурхайтай холбоотой/сургалт семинарт сумыг т

төлөөлж 2 алба хаагч 3 удаагийн сургалтанд хамрагдсан бөгөөд Баянхонгор аймагт бичил уурхайн эрхзүйн орчны шинэчлэл сэдвээр 1 удаа, Улаанбаатар хотод хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа сэдвээр 1 удаа,  Арвайхээр хотод 1 удаа хамрагдаж бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн н.Батлут, Г.Эрдэнэчимэг, Д.Дуламжав нарыг уг сургалтанд хамруулж хамтран ажилласан байна. Тухайн сургалтууд бичил уурхайчдын нөхөн сэргээлтийн сайн туршлага, уурхайчдад тохиолдох мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, гэрэл татуулсан зөв зам, байгалийн баялагийн ашиглалтаас үүдэлтэй зөрчил, түүнийг шийдвэрлэх арга замууд, Бичил уурхайтай холбогдолтой хууль тогтоомж, Бичил уурхайчдын санаачлага туршлага, Бичил уурхайчдын бизнес эрхлэлт ба орон нутагт оруулж буй хувь нэмэр, Хүний эрхэд суурилсан арга барил жендэрийн тэгш байдал, сэдвээр явагдаж цаашид тулгарах асуудал хууль эрхзүйн  шинэчлэлийн талаар тухайн иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээ мэдээлэл өгч хэлэцүүлэг зохион байгуулсан.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн “Эко сургууль” хөтөлбөраас 7 багш, удирдах ажилтан, 3 сурагчид 2 удаа, байгууллагын сургагч багш нар 62 багш, ажилтан, 608 суралцагчид 1 удаа, Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь цэцэг, мод тарих, ундны усны бохирдол ба эрүүл ахуй сэдвээр 235 хүнд, Жаргалантын ЕБС нь Мод, бут суулгах, арчлах сургалт, дадлага ажил34 багш ажилчин 182 сурагчдад, Цэцэгийн мандлаас цэцгийн үр түүх, мод бутыг өвөлжилтөнд бэлтгэх сургалт 42 багш ажилчин, 106 сурагч, 26 эцэг эх,

тус тус зохион байгуулж нийт 76 багш ажилчин, 288 сурагч, 26 эцэг эхийг хамруулсан байна.

 

 

 

 

40

 

14

1.1.3.5. Янгирийн сургийг хамгаалж ирсэн нутгийн иргэдийн оролцоог бололцоотой бүх арга хэлбэрээр дэмжиж урамшуулна.

Сумын төвөөс баруун зүгт 57 километр зайд орших Жаргалант 1 дүгээр багийн нутаг Өвөр-Даваат гэх газарт голчлон нутагладаг Янгирын сүрэгт биотехникийн арга хэмжээ авч тус багийн иргэн “Шовх-Хайрхан” малчны бүлгийн ахлагч П.Лхагвадоржийг байлцуулан өргөрөгийн N:46*21,462, уртрагийн Е:102*49,765, солбицолд ашигт долооц 21кг-ыг тавьж өгсөн бөгөөд мал хүрэх боломжгүй хадан цохио, хавцал зонхилох газарт тавьсан Биотехникийн арга хэмжээ авах үед уг газарт 25 орчим тооны сүрэг бэлчиж байсныг фото зургаар баримтжуулав. Мөн тухайн сүрэг бэлчдэг Өвөр-Даваат гэх газарт нутагладаг 3 айлаар орж Янгир ямааны тухай танилцуулах материал хүргэж хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан

40

 

15

1.1.3.6. Агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа эх үүсвэр, хаягдлын тооллогыг сумын хэмжээнд явуулж, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, хяналт шинжилгээг үр дүнтэй тогтмол болгох,

Аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран агаар бохирдуулагчын эх үүсвэрийн  тооллогыг хамтран зохион байгуулж 2017 онд 540 өрх, 16 дэлгүүр,8 байгууллага хамрагдаж ЕБ-ийн 2 дугаар сургуулийн уурын зуухны утааны тархалтыг хэмжсэн боловч Хан-Аовай ХХК-ий төлбөрөөс шалтгаалан хариу ирээгүй хүлээгдэж байна. . Одоогоор 2016,2017 оны материалаар мэдээллийн сан бүрдсэн

40

 

16

1.1.3.7. Сумын төв, Жаргалант багт  хог хаягдлыг тээвэрлэх  ангилан ялгах ажлыг зохион байгуулж, хогийн цэгийг ландфилын аргаар дарж, төмөр торон хашаатай болгох.

Сумын төвийн хог хаягдлыгБ.Даваадагва ахлагчтай иргэдийн бүлгээр гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өрхөөс авах хураамжийг ИТХ-аас баталж өгсөн журмын дагуу нэг өрхөөс авах хураамж 2500төгрөгөөр тогтоон мөрдөж хог хаягдлын хураамжийг цахилгаан хэрэглэсэн төлбөрийн хамт хураан авдаг болов.Жаргалант багийн айл өрхүүдээс хог хаягдлын хураамжийг хураан авч тэвштэй машин хөлслөн багийн төвийн хог хаягдлыг тээвэрлэж хогийн цэгт хүргэн асгах арга хэмжээг  2 удаа зохион байгуулсан.

40

 

17

1.1.3.8. Тэжээвэр нохойг бүртгэлжүүлж,тарилга,туулганд,татварт хамруулж,Золбин нохой устгах ажлыг зохион байгуулах

Эрүүл мэндийн гэрчилгээ дэвтэртэй нохой 516 нохой, пайзжуулсан нохой 243 байгаагаас 74 нохой  тарилга,туулганд хамрагдсан.  Золбин нохой устгах  Уянга сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/50 дугаар захирамж гарч сумын төвийн 207 нохойг 1,552,500 төгрөгөөр устгасан ба Жаргалант баг мөн 30 нохой устгаж нийт 237 нохой устгасан.

 

40

 

1.1.4.Газар зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлнэ.

18

1.1.4.1. Гэр хорооллын бүсэд судалгаа хийх замаар газар ашиглалтын сайжруулж, зохион байгуулалтыг оновчтой болгох.

    Барилга хот багуулалтын яам, газрын харилцаа, геодези зураг зүйн газраас сумын иргэдэд өмчлүүлэх боломжтой нөөц   1237,4га газрын судалгааг “ГЕОМАСТЕР” ХХК-аар гүйцэтгүүлэн суманд хүлээлгэж өгсөн.

40

 

19

1.1.4.2. Иргэдийнаминыоронсууцнызориулалтааршинээрэзэмшүүлэх, өмчлүүлэх газарт төлөвлөлт хийх.

     Иргэдэд амины орон сууцны зориулалтаар 8 иргэнд 0,4 га газрыг  шинээр өмчлүүлэхээр 2018 оны   газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган сумын ИТХ-аар батлуулсан.

40

 

20

1.1.4.3. Газар зохион байгуулалт, олголтыг иргэдийн оролцоотойгоор  ил тод болгож, газар олгох үйл явцыг хялбаршуулах.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулан 8 багийн иргэдийн хурлаар төлөвлөгөөг танилцуулсан. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ЗДТГ-ын цахим хуудсанд байршуулсан.

 

 

28

 

21

1.1.4.4. Сумын төв, багийн төвүүдийн эдэлбэр газрыг судлан  өргөтгөн шинэчлэн тогтоох.,

Хугацаа болоогүй

-

 

22

1.1.4.5. Өвөлжөө хаваржааны газар олголтод судалгаа хийн ,малчдын  саналыг авч зохицуулах  арга  хэмжээг  багийн иргэдийн Нийтийн Хуралтай хамтран шйидвэрлэх сум багийн хэлийн цэгийг баталгаажуулах.

Өвөлжөө хаваржааны газар олголтонд багийн дарга болон багийн иргэдийн нийтийн хуралтай хамтран 2017 оны өвөлжөө хаваржааны газрыг шинээр  олголтыг түр зогсоон2018 онд шинээр олгохдоо JPS-ээр хэмжин өвөлжөө хаваржааны давхардлыг арилгахаар болоод байна. Хилийн цэсийн маргаан гарч өргөдөл өгсөн газруудаар явж JPS-ээр хэмжилт хийн ARC gisпрограммд оруулан  аль баг сумд орж байгааг нь тодорхойллоо. Хилийн цэсийн маргаантай байсан 4болон 6-р багийн маргааныг цэг солбицлолыг нь тогтоон шийдвэрлэсэн. Хилийн цэсийн маргаан гарсан 2-р баг болон Бат-Өлзий, 7-р баг болон Зүүн баян улаан сумдын 5-р баг болон Хайрхандулаан сумдын хооронд гарсан маргааныг JPS багажаар хэмжин аль суманд харъяалагдахыг нь мэдэгдэлээр хүргүүлсэн.Энэ оны 9 сард Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум болон өөрийн аймгийн Бат-Өлзий сумын засаг даргатай хил хязгаарын маргааны талаар баруун голд уулзаж малчдад хил заагийг зааж өгч газрын маргаангүй болгосон.

 

40

 

23

1.1.4.6. Сумын хаягжуулалтыг үргэлжлүүлэн, хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

Энэ онд төлөвлөсөн ажил байхгүй.

-

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ.

36,0

 

1.2.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

1.2.1. Аялал жуулчлалыг сумын хөгжлийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

24

1.2.1.1. Байгальорчин, эрүүлахуйншаардлагахангасанэкоаялалжуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймгийн “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр” -ийг, хэрэгжүүлэх.

2017 оны 2 дугаар улирлын байдлаар тус сумын Шуранга 4 дүгээр багийн нутаг Шуранга, Найман нуур зэрэг газруудад болон Найман нуурын Ширээт нуурын эрэг дээр Эко Найман нуур гэх жуулчны бааз 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 11 монгол гэр, тохижуулсан контейнер 2 нийт 52 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус багийн иргэд  4 газарт 54 гишүүний бүрэлдэхүүнтэй бэлчээр хамгаалах болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх 11.000га талбайтай  “Хүйсийн Найман нуур” гэх бүлэг байгуулан 30  эко Монгол гэрээр гадаад дотоодын аялагч амрагч нарт үйлчилж гар урлал бэлэг дурсгал  дээл, Монгол цамц, сүү цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүнээр сувенир жижиг хэрэглээний эдлэл зэргийг урлаж гадаад болон дотоодын жуулчдад үйлчилдэг бөгөөд амрагчдын хүсэл зорилгод нийцүүлэн Монгол ахуй өв уламжлалаа сурталчлан таниулах зорилгоор үнээ саах тогоо нэрэх сүү хөөрүүлж аарц боловсруулах зэргээр танилцуулга тогтмол хийдэг бөгөөд морин болон сарлагийн хөтөч ажиллаж бартаа саад бүхий замаар аюулгүй орчинд тээвэрлэж байна. Мөн цаашид Horse bake тур оператор компаний зүгээс 3 өрхөд 3 жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй стандарт шаардлагад нийцсэн иж бүрэн 6 монгол гэр нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 

 

 

40

 

25

1.2.1.2. Найман нуурын,  аялал жуулчлалын маршрутын зарим бартаа ихтэй замыг тухайн нутгийн аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор засаж сайжруулж тэмдэгжүүлнэ./ 2жилдАялал жуулчлалын үйлчилгээ эрхлэдэг иргэд, аж ахуйн нэгж Цагаан гол , Буянт голын уурхайнууд, аймаг, сумын  Хурлын төлөөлөгч нар хамтарч зохион байгуулж /

Хүйс найман нуур нөхөрлөл болон найман нуур жуулчны бааз хамтран найман нуурын давааны замыг зассан.

 

 

 

 

40

 

26

1.2.1.3. Аялал жуулчлалыг аймгийн сүлжээнд холбогдох ажлыг эхлүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, ногоон шийдэлтэй үйлчилгээний газар, үдлэх-хоноглох газруудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх, энэ  чиглэлээр тухайн бүс нутгийн иргэд , малчин өрхийн бүтээлч хариуцлагатай санал санаачлага үйл ажиллагааг дэмжих.

 

2017 онд   Найман нуурын чиглэлд  6 хот айл, Эко Найман нуур жуулчны бааз үйл ажиллагаа явуулж нийт гадаадын 1500 жуулчин, дотоодын  4000 гаруй   жуулчинд үйлчилж хоол хүнс, цагаан идээний  борлуулалт 57500,0 мянгантөгрөгийн, гэр буудлаар 2500 хүнд үйлчилж 25000,0 мянган төгрөгийн борлуулалт тус тус хийсэн байна.  Эко Найманнуур жуулчны бааз нь жуулчидыг хүлээн авах зориулалттай зочдыг амраах 10 монгол гэр,2  зөөврийн байшин,8 ханатай гэр ресторан 1 , гал тогооны зориулалт бүхий угсардаг контейнер хаус -1 ,аж ахуйн зориулалт бүхий угсардаг контейнер хаус -1 , боловсон нойл,дүшний зориулалт бүхий ариун цэврийн байр-1ш амрагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх сагс,воллейболын талбай,сүүдрэвч, автомашины зогсоол бүхий объект юм.

Энэ жил нийт 75хоногбуюу 2 сар 15хоногийн хугацаандбаазын менежер,тогооч ,үйлчилгээний  ажилчид нийлээд   3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 2017оны 06 сарын 15- аас эхлэн 08 сарын 31-ийг хүртлэх хугацаанд гадаадын жуулчин 46 хүн , дотоодын аялагч  480 гаран  зочин амрагч хүлээн авч  ажиллан 20000,0 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

 

 

 

 

40

 

27

1.2.1.4. Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний байгууллагуудын боловсон хүчнийг МСҮТөвөөр бэлтгэх, чадавхижуулах, хөдөлмөрийн зах зээлийн нарийвчилсан судалгааг хийх.

Хэрэгжээгүй.

 

 

0

 

28

1.2.1.5. Нүүдлийн соёл иргэншил, ахуй амьдралыг харуулсан аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг /эсгийний, сарлагийн, баяр гэх мэт/ бүс нутгийн хэмжээнд тогтсон хугацаанд тогтмол зохион байгуулах.

Энэ жил Зургаан түмэн үхрийн баярыг зохион байгуулж сарлагын уралдаан, үхэр бугуйлдах, үхэр булгиулах, залуу бөхийн барилдаан зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулан  шилдэг бух, шилдэг саальтай үнээ, үхрийн уламжлалт бүтээгдэхүү, үхэр сүрэгтэй холбоотой шүлэг магтаал, сарлагатай шилдэг хос, шилдэг саальчин зэргийг шалгаруулан 1,2,3 байр болон тусгай байруудыг шалгаруулан мөнгөн шагнал олгож. сарлагын бүтээгдэхүүний үзэсгэлэн, зурагтын бичлэг хийлгэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан  5747,4 мянган төгрөг зарцуулсан байна.

    Үзэсгэлэнд 8 багийн 15 иргэн оролцож  7-р баг1, 5-р баг 2, 4-р баг 3 байранд шалгарсан байна.

 

 

 

 

 

40

 

29

1.2.1.6. Нүүдлийн соёл иргэншлийн Брэнд үйлчилгээ болох:  Шурангын цохионоос үхэр тэргээр- Дээд захын бөөргийн амнаас үхрээр -Найман нуураас мориор аялах цогц үйлчилгээг нутгийн иргэдийн оролцоотойгоор  буй болгох.

2017 онд   Найман нуурын чиглэлд  6 хот айл, Эко Найман нуур жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 6 хот айл морь хөтлөх үйлчилгээгээр 580 иргэнд үйлчилчилж 11600,0 мянган төгрөг,  морь унуулах үйлчилгээг 420 иргэнд үйлчилж 8400,0 мянган төгрөг,  үхэр ачих үйлчилгээг 420 иргэнд үйлчилж 8400,0 мянган төгрөгийн нийт 28400,0 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.  

 

 

40

 

30

1.2.1.7. Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын бүтээгдэхүүний орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн  худалдааны цэг  төвүүдийг аялал жуулчлалын бүсэд зохион байгуулах.

Шуранганы 4-р багт 2 өрх  дээл, хантааз, эсгий оймс, суран эдлэл, шагайн уут, дөрвөн бэрх, цагаан идээ зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалах  2  худалдааны цэг ажиллуулан 6850,0 мянган  төгрөгийн борлуулалт хийсэн байна.

40

 

31

 

 

 

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

34.3

 

БҮЛГИЙН ҮНЭЛГЭЭ

35.15

 

Д/Д

АРГА ХЭМЖЭЭ

ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ  АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

ҮНЭЛГЭЭ

ЗДТГ

ИТХ

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

2.1. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮ

2.1.1. Сумынэдийн засгийг эрчимжүүлж, иргэдийн амьжиргаатай уялдуулан сумын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

32

2.1.1.1. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  зөв чиглэлээр дэмжиж,үр ашгийг бий болгох.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын төвд 2 ширхэг гүүрэн гарц 6.0 сая, иргэний хандиваар 4 болон 6-р багуудад 2 ширхэг өвсний фонд 20.0 сая төгрөг, бог малын зөөврийн хашаа 5.6 сая төгрөг, ЭМТөвд Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 26 төрлийн 719.9 сая төгрөгний эмчилгээ оношлогооны багаж тоног төхөөрөмж,

Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойгоор иргэдийн өгсөн хандивын хөрөнгө нийтийн эзэмшлийн дансанд 17.8 сая, тоног төхөөрөмжийн дансанд 11.8 сая, тавилга эд хогшлын дансанд 7.1 сая  нийт 36.7 сая   төгрөгний үндсэн хөрөнгө оруулалт, Жаргалант ЕБСургуульд  ДЗОУБ-ын төсөл хөтөлбөрөөр 180 сая, аймгийн ЗД-ын нөөц сангаас 96 сая нийт 276 сая төгрөгөөр 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр баригдаж, бусад төсөл хөтөлбөр хандиваар 14.4 сая, 1-р сургуульд 3 ширхэг төсөл хөтөлбөр, хандиваар 23.9 сая, 2-р сургуульд 6 ширхэг төсөл хөтөлбөр, хандиваар 78.9 сая, соёлын төвд БСУГазраас сандал 4.9 сая төгрөгний хөрөнгө оруулалтууд хийгдлээ. Хувийн хэвшилүүд Алтан нутаг үйлчилгээний төв 950.0 сая, Уянга таван эрдэнэ хоршоо 7.0 сая төгрөгний бүтээн байгуулалт хийлээ

 

 

 

 

 

 

40

 

33

2.1.1.2. Мал, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйн зохистой орчинг бүрдүүлж, зах зээлд гаргах боломжийг судлан хэрэгжүүлж эхлэх.

Гарал үүслийн гэрчилгээг олгож хянаж баталгаажуулан адуу 508, үхэр 260, хонь 579, ямаа 67, адууны мах 1335кг, үхрийн мах 18076кг, хонины мах 10130кг, ямааны мах 10225кг, аарц 100кг, сүү, цагаан идээ 2502, адууны арьс 188, ямааны арьс 593, хонины нэхий 738, үхрийн шир 120, ноос 52128кг-ийг зах зээлд борлуулсан байна.

 

 

 

 

40

 

34

2.1.1.3. “Сумын хэтийн зорилт, ногоон хөгжлийн бодлого”-ыг боловсруулж хэрэгжүүлэх.

 

Хугацаа болоогүй хасагдсан

-

 

35

2.1.1.4. Сумын эдийн засгийн хөгжлийн хурдцыг ахиулах зорилгоор “Аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх.

 

Хугацаа болоогүй

 

 

2.1.2. Сумыг бие даан хөгжих эдийн засаг, төсөв санхүү, байгаль орчин, хүний нөөцийн орчныг дээшлүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ

36

2.1.2.1. Сумын бие даан хөгжих эдийн засгийн тэргүүлэх чиглэлийгтодорхойлж бодлогоор дэмжин ажиллах.

2017 онд  жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх”  тэргүүлэх чиглэлийг  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, нийтийн хоол, үйлчилгээ  зорилтын хүрээнд боловсруулж сумын Засаг даргаар батлуулж  “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эргэн төлөлтөөс  12 төсөлд 86,0 сая төгрөгийн зээлийг олгож  18 ажлын байр бий болсон. 

 

 

28

 

37

2.1.2.2. Байгалийн нөөцийг зохистойгоор ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар сумын хөгжлийг дэмжих.

Энэ оны байдлаар жил бүр сумын төсөвт тодорхой хэмжээний орлого оруулдаг эх үүсвэр болох хуш модны самартай холбоотойгоор 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр БОАЖЯамны сайдын ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай А/243 дугаар тушаал гарч тус сум нь тушаалын 1 дүгээр хавсралтанд тусгагдан үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх эрх олгогдож 2017 оны 3 дугаар улиралд самар их хэмжээгээр  ургасан боловч бороо хур ихтэй чийгшилтэй байсны улмаар хөгцөрч хатсан бөгөөд тархацын хувьд хангалтгүй байсан тул иргэд ойн нөөц ашиглаагүй байна хуш модны самар бэлтгэлтэй холбоотойгоор БОАЖЯамнаас эрх олгогдсон “Оргих наран булаг”ХХК нь  хамтран ажиллах хүсэлтийг ирүүлсэн боловч ургац муудаж хатсан учир зохих хариуг хүргүүлэв. Мөн онд сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/142 дугаар албан бичгээр Уянга сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд ойн нөөц ашиглах хэмжээ хувиарлалтын хүсэлтийг хүргүүлэн 2017 оны  03 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар батлуулж нэр бүхий 7 ойн нөхөрлөлд 10 дугаар сараас эхлэн хуваарьт талбайд нь хэрэглээний болон түлээний мод бэлтгүүлэх ажлыг шуурхайн зохион байгуулан байгаль хамгаалагчдыг томилон ажиллуулж 269 ширхэг мод бэлтгэх эрхийн бичиг олгож нийт 4.034.440 үсгээр /дөрвөн сая гучин дөрвөн мянга дөч/төгрөгийн орлогыг сумын төсөвт төвлөрүүлээд байна.

 

28

 

38

2.1.2.3. Төсвийн тухай хуулийн хүрээнд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг жил тутам нэмэгдүүлэх.

Өмнөх онд сумын орон нутгийн хөгжлийн санд 46,9 сая төгрөг төлөвлөгдөн тодотголоор  20,5 сая  боло зарцуулагдсан. Энэ онд 126,0 сая төгрөг төлөвлөгдсөн нь өмнөх оноос 6 дахин нэмэгдсэн байна.

 

40

 

39

2.1.2.4. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг тодорхой, үр дүнтэй төсөл арга хэмжээнд зарцуулах  чиглэлийг  хэрэгжүүлэх.

. Орон нутгийн хөгжлийн сангаар 5-н төсөл, арга хэмжээ төлөвлөж бүгд шууд худалдан авалт хийгдэж 12-р сарын 18-ны байдлаар 20.5 сая төгрөгний санхүүжилт авснаас гүйцэтгэл 17.5 сая төгрөг үлдэгдэл 2.9 сая төгрөгний үлдэгдэлтэй байна.

28

 

2.1.3. Өмчийн менежментийг сайжруулах,  төрийн болон орон нутгийн өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлнэ.

 

40

2.1.3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, тэдгээрийн бүртгэл мэдээлэл, үнэлгээ, тайланг ил тод нээлттэй болгож, өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх.

Сумын өмчийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон байгууллагуудын өмч хамгаалах комиссууд хамтран төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, тэдгээрийн бүртгэл мэдээлэл, үнэлгээ, тайланг ил тод нээлттэй болгож, өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлж ажиллаж байна. Хуулийн хугацаанд эд хөрөнгийн тооллогыг явуулж дутагдсан, бүртгэлгүй, ашиглагдаагүй хөрөнгийн бүртгэл явуулж холбогдох арга хэмжээг авч байна. Тооллогыг явуулахдаа хөрөнгийн хувийн хэрэг, бүртгэлийн коджуулан, зургийг авч Төрийн өмчийн хорооний мэдээллийн санд онлайнаар хөрөнгө тус бүрээр мэдээллийг оруулан баталгаажуулж аймгийн өмчийн газраар хянуулан, тайлагнаж ажилладаг. Жилийн дүнгээр 10 төсөвт байгууллага хагас, бүтэн жилээр нийт 20 удаа бйагууллагын даргын тушаалаар тооллогын комисс гаргаж нүд үзэн, нэг бүрчлэн тооллого хийж 8285.6 сая төгрөгний барилга, байгууламж, 335.7 сая төгрөгний авто тээврийн хэрэгсэл, 851.2 сая төгрөгний машин тоног, төхөөрөмж, 477.2 сая төгрөгний тавилга, эд хогшил, 1389918.8 сая төгрөгийн бусад хөрөнгө, 142.0 сая төгрөгийн дуусаагүй барилга, 3.1 сая төгрөгний программ хангамж, нийт 11484.8 сая төгрөгний үндсэн хөрөнгө тооллогод хамрагдсан байна. Бүртгэлд тусгаагүй ЗДТГазрын навчит мод 35  нэг бүрийн үнэ 1.0 мянган төгрөг нийт 35.0 мянган төгрөг, 1-р сургуулийн бургас, хайлаас 36  нэг бүрийн үнэ 1.0 мянган төгрөг нийт 36.0 мянган төгрөг, СӨББ-ийн сүүдрэвч 2  нэг бүрийн үнэ 19.4 мянган төгрөг нийт 38.8 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг бүртгэлд авсан бөгөөд дутагдуулсан хөрөнгө байхгүй болно.

 

 

 

 

 

 


40

 

41

2.1.3.2. Орон нутгийн өмчийг бүртгэлээс хасах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, өмчийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнд хүргэх.

Сумын соёлын төвөөс Жаргалант сургуульд 15.0 сая төгрөгний фургон, Жаргалант эмнэлэгээс ЗДТГазарт 21.5 сая төгрөгний УАЗ-512 автомашинийг балансаас баланс шилжүүлж тухайн өмч хариуцах эзэн хүлээлгэн өгсөн.

40

 

42

2.1.3.3. Төсвийн хөрөнгөөр хийгдэх барилга байгууламж, бараа, ажил үйлчилгээний төсөвт жишиг үнэ нормативт хэмжээг баримтлах, хийгдсэн ажлын чанарт хяналт тавьж, чанаргүй гүйцэтгэсний улмаас үүссэн хохирлыг нөхөн барагдуулах.

Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бараа, ажил, үйлчилгээнд ажлын хэсэг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж, хөндлөнгийн хянагчаар хянуулж гүйцэтгэлийг бүрэн гүйцэтгэлтэй тайлагнадаг. Орон нутгийн хөгжлийн сангаар санхүүжүүлсэн 2  замын гүүрэн гарцийг иргэн Э.Амартүвшингийн санхүү, техникийн шаардлага хангасан бөгөөд гэрээ байгуулж 10-р сарын 23-наас 11-р сарын 06-ний өдрийн хооронд хийж гүйцэтгүүлж 3-р багийн Засаг дарга Т.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажлын явцад хяналт тавин 11-р сарын 15-ны өдөр 100 хувь гүйцэтгэлтэй хүлээн авч ашиглалтанд оруулсан бөгөөд ямар доголдол гараагүй болно. Төсвийн байгууллагууд хүүхдийн хоол, үдийн цайны хүнсний материалын нийлүүлэлтэнд жилд 2 удаа нээлттэй тендер дотооддоо зарлаж үнэлгээний хороог гэрчилгээтэй мэргэжлийн албан хаагчаар бүрдүүлж шударга нээлттэй явуулсан. Жилийн үдийн цай хөтөлбөрт 84.0 сая төгрөг, байрны хүүхдийн хоолонд 106.3 сая төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд 71.8 сая төгрөгийн тендер шалгаруулалт явуулж орон нутгийн ААНэгжүүд шалгарч бэлтгэн нийлүүлэлт хийж байна. Үүнд: Жаргалант багт Түмэн-тулга хүнсний дэлгүүр, Оргил дэлгүүр, сумын төвд Мандах дэлгүүр, Арвижих дэлгүүр, Бат-Оргил дэлгүүр тус тус нийлүүлдэг.

 

 

 

 

 

 

 

40

 

43

2.1.3.4. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын төслийн санхүүжилтбий болсон  хөрөнгүүдийн менежментийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх.

Сумын хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад, дотоодын төслийн санхүүжилтээр 2143.6 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж тухайн салбартаа үр дүнтэй, хүртээмжтэй  ашиглаж  байна.

40

 

2.1.4. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад орон дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчдийг тэргүүнд дэмжих бодлогыг баримтлан, худалдан авах үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, төрийн бус байгууллагын хяналт дор ил тод явуулах тогтолцоог бүрдүүлнэ.

44

2.1.4.1. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад дотоодындавуу эрхийг тооцож ажиллах.

Тендер шалгаруулалт явуулж орон нутгийн 10-н ААНэгж, 15 иргэн оролцсоноос 5-н ААНэгж, 4 иргэн шалгарч бэлтгэн нийлүүлэлт хийж байгаа сумын аж ахуйн нэгүүд байна. Дотоодын давуу эрхийг тооцсон  худалдан авалт байхгүй.

28

 

45

2.1.4.2. Төсөвт байгууллага болон суманд зохион байгуулагдах худалдан авах ажиллагааны 30% хүртэлх хувийг цахим хэлбэрээр зохион байгуулах.

Хэрэгжээгүй.

-

 

46

2.1.4.3. Тендер зохион байгуулагч болон тендерт оролцогч компаниудыг  чадавхижуулах сургалтанд хамруулах, боломжит бүхий л ажлуудыг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, худалдан авах ажиллагаанд өрсөлдөөнийг бий болгох

Сумын хэмжээнд худалдан авах үйл ажиллагааны сургалтанд сууж А3 гэрчилгээ авсан 3 төрийн албан хаагч байдаг бөгөөд үнэлгээний хороонд орж тендер зохион байгуулдаг. Тогтвортой амьжиргаа төслийн санхүүжилтээр төрийн өмчийн хорооны дэргэдэх бодлого зохицуулалтын газраас зохин байгуулсан сургалтанд 2 төрийн албан хаагч 1 иргэнийг хамруулан 2 төрийн албан хаагч шалтанд тэнцсэн. Тухайн албан хаагчид тендер зохион байгуулагч болон тендерт оролцогчдод арга зүйн зөвөлгөө, хууль журмыг танилцуулж ажилладаг.

Нийт тендерт оролцсон 10-н ААН, 15-н иргэн, малчдад зөвөлгөө өгсөн байна.

 

 

 

40

 

47

2.1.4.4. Бүх шатны худалдан авах ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг тогтмол явуулж, хэрэгжиж буй ажлын гэрээний биелэлтэд хамтарсан ажлын хэсэг  хүлээж авдаг тогтолцоог бий болгож, гэрээний хариуцлагыг нэмэгдүүлэх.

Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бараа, ажил, үйлчилгээнд ажлын хэсэг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж, хөндлөнгийн хянагчаар хянуулж гүйцэтгэлийг бүрэн гүйцэтгэлтэй тайлагнадаг. Орон нутгийн хөгжлийн сангаар 5-н төсөл, арга хэмжээ төлөвлөж бүгд шууд худалдан авалт хийгдэж 12-р сарын 18-ны байдлаар 20.5 сая төгрөгний санхүүжилт авснаас гүйцэтгэл 17.5 сая төгрөг үлдэгдэл 2.9 сая төгрөгний үлдэгдэлтэй байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт 2 замын гүүрэн гарцийг ашиглалтанд оруулсан. Мөн төсвийн байгууллагууд хүүхдийн хоол, үдийн цайны хүнсний материалын нийлүүлэлтэнд жилд 2 удаа нээлттэй тендер дотооддоо зарлаж үнэлгээний хороог А3 гэрчилгээтэй 3 албан хаагчаар бүрдүүлж шударга нээлттэй явуулсан. Жилийн дүнгээр үдийн цай хөтөлбөрт 84.0 сая төгрөг, байрны хүүхдийн хоолонд 106.3 сая төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд 71.8 сая, нийт 262.1 сая төгрөгийн тендер шалгаруулалт явуулж орон нутгийн 10-н ААНэгж, 15 иргэн оролцсоноос 5-н ААНэгж, 4 иргэн шалгарч бэлтгэн нийлүүлэлт хийж байна. Үүнд: Жаргалант багт Түмэн-тулга хүнсний дэлгүүр, Оргил дэлгүүр, сумын төвд Мандах дэлгүүр, Арвижих дэлгүүр, Бат-Оргил дэлгүүр, мах нийлүүлэхээр 4 малчин тус тус нийлүүлдэг. Төсөвт байгууллагууд хүүхдийн хүүл, үдийн цайны тендер шалгаруулалт явуулахдаа хөндлөнгийн хяналт буюу эцэг эхийн зөвлөл, байгууллагуудын дотоод хяналтын баг, нутгийн захиргаанаас мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж ил тод, нээлттэй зарчмыг баримтлан ажиллаа.

Энэ онд худалдан авах үйл ажиллагаатай холбоотйо зөхчил дутагдал гараагүй.

40

 

2.1.5. Төсвийн төлөвлөлт, хариуцлагыг сайжруулж, сумын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлнэ.

48

2.1.5.1. Төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх албан даалгаврын хэрэгжилтийг улирал тутам тооцох замаар төсвийн алдагдлыг багасгах.

Төсвийн хэмнэлтийг горимыг хэрэгжүүлэх Аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгаврийг сумын төсөвт байгууллагууд хэрэгжүүлж ажиллаж байна. Батлагдсан төсвийн хүрээнд урсгал зардлууд хэмнэлт гарган өр, авлага үүсгээгүй бөгөөд улирал тутам сумын санхүүгийн албанд албан даалгаврийн биелэлтийг тайлагнаж хяналт тавин ажилладаг.

40

 

49

2.1.5.2. Төсвийн ил тод байдлыг хангах замаар Шилэн дансанд мэдээллийг тухай бүр байршуулж буй эсэхэд тогтмол хугацаанд хяналт шалгалт явуулж, үр дүнг нийтэд мэдээлж байх.

Төсвийн ил тод байдлыг хангах замаар Шилэн дансанд мэдээллийг тухай бүр, сар бүр, улирал бүр, хагас жил, бүтэн жил гэсэн хугацаатай 27 үзүүлэлтээр 151 ширхэг мэдээллийг байгууллага тус бүр шивж нийт 3795.1 сая төгрөгийн орлого зарлагын орууллаа. Мөн сумын хэмжээний төсвийн 28 үзүүлэлтээр 144 мэдээллийг орон нутгийн орлогын 105.2 сая, ОНХСангийн 20.5 сая оруулсан бөгөөд шат шатандаа хяналт тавьж ажилладаг. 

 

 

 

40

 

50

2.1.5.3. Сумын татварын орлогыг сар бүр төлөвлөгөөний дагуу тогтмол жигд биелүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, орлого нэмэгдүүлнэ.

Сумын татварын орлогыг сар бүр төлөвлөгөөний дагуу тогтмол жигд биелүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, орлого нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг байгуулж хариуцсан гишүүд татварын орлогын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаа. Үүний үр дүнд орон нутгийн орлого биелэж, 2017 оны 12-р сарын 18-ны байдлаар төлөвлөгөө 105.2 сая төгрөг, гүйцэтгэл 109.9 сая төгрөг байна. Үүнд:

  1. Үйл ажиллагааны орлого- төлөвлөгөө 33216.4               гүйцэтгэл 25583.1
  2. Хөрөнгө борлуулсны орлого- төлөвлөгөө 500.0      гүйцэтгэл 344.0
  3. Бууны албаны татвар-      төлөвлөгөө 8610.0 гүйцэтгэл 4038.0
  4. Улсын тэмдэгтийн хуурамж- төлөвлөгөө 2900.0 гүйцэтгэл 3169.7
  5. Хог хаягдлийн хураамж- төлөвлөгөө 39202.3 гүйцэтгэл 61654.1
  6. Ойн нөөцийн төлбөр-        төлөвлөгөө 7770.0 гүйцэтгэл 4558.8
  7. Хүү, торгуулийн орлого- төлөвлөгөө 13000.0 гүйцэтгэл 10542.1 тус тус гүйцэтгэлтэй байна.

 

 

 

40

 

2.1.6. Татварын бүх төрлийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад жигд хүртээмжтэй хүргэж,татварын баазыг нэмэгдүүлнэ.

51

2.1.6.1. Татварын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, мэдээлэл сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах

Багийн хурал болон иргэд олоноор цугласан газруудад сургалтыг 8 удаа явуулсан.Мөн өдөр тутам утсаар болон биечлэн 1045 орчим иргэн зөвлөгөө авсан байна. Сургалтыг ХАОАТ, ААНОАТ, галт зэвсгийн хуулиар явуулсан байна. ЗДТГ-ын шуурхай хурал дээр тогтмол оролцож холбогдох мэргэжилтэнүүдийг мэдээлэлээр хангаж ажиллаа.

 

 

 

40

 

52

2.1.6.2. Татварын байгууллага болон арилжааны банкуудын хамтын ажиллагаагаар татварын төлбөр тооцооны цахим системийг бүрэн  нэвтрүүлэх.

 

   Сумын хэмжээний хог хаягдлын хураамжын төлбөр тооцоог Төрийн банктай хамтран ажиллаж орон нутгийн төсөвт. 19339,8 мянган төгрөг  оруулсан байна.  байна. Мөн ХААН банкинд тэг үлдэгдэлтэй дансыг нээн иргэдэд үйлчилж  317,6 мягнган төгрөг тус тус оруулсан байна.  

 

 

40

 

53

2.1.6.3. Орон нутгийн татварын баазыг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогыг одоо байгаа түвшингээс бууруулахгүй байх.

Орон нутгийн татварын баазыг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогыг одоо байгаа түвшингээс бууруулахгүй байх зорилгыг хэрэгжүүлэхдээ төлөвлөгөөг бодитой төлөвлөж давуу тал боломжийг судлан ажиллаж байна. Төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлал үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдээс татвар хурааж, орон нутагт уул уурхайн олборлолт явуулж байгаа иргэн аж ахуй нэгжүүдээр холбогдох мэргэжилтэнгүүд болон аймгаас ирсэн алба хаагчидтай хамтран явсан. Мөн бүртгэлгүй галт зэвсгийг Цагдаагийн хэсэгтэй хамтран бүртгэлжүүлэх ажлыг хийж, харъяалалгүй ААНэгжийг бүртгэх ажлыг хийлээ. 12 дугаар сарын 15 ны байдлаар орон нутгийн орлогот 109889,8  мянган төгрөг оруулсан өмнөх оны жилийн эцсээс 20896,4 мянган төгрөгөөр илүү буюу  23,4 хувиар илүү орлого төвлөрүүлсэн байна.

 

 

 

 

40

 

54

2.1.6.4. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Алтай гоулд”,Геогоулд”,Гүнбүрд”,Баярсгоулд”зэрэг аж ахуйн нэгжүүд, салбар компаниудыг орон нутгийн татварын албанд бүртгэлтэй болгож, татварын орлогыг нэмэгдүүлэх.

Суманд үйл ажиллагаа явуулж Таацын сүү ХХК, Голд магнэт ХХК орон нутгийн харьяалалтай болгож бүртгэж авсан.

 

 

 

28

 

2.1.7. Олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.

55

2.1.7.1. Иргэдэд үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, үнэт цаасны арилжаанд брокер, диллерээр оролцох сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэх.

 

Хэрэгжих боломжгүй. Сургалт явуулахад анхаарах шаардлагатай

АБТ д оруулж хариуцуулах

 

 

-

 

56

2.1.7.2. Нийгмийн бүх салбарт даатгалын системийг нэвтрүүлж, санхүүгийн түрээсийн талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх.

Сумын хэмжээнд 10 гаруй даатгалын байгууллага суурин төлөөлөгчөөр дамжуулан даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Даатгалын 6 төрлөөр давхацсан дүнгээр 1600 орчим хүн амь нас, эд хөрөнгө, жолооч, автомашин, малаа даатгуулсан байна.Даатгалд хамрагдсан иргэдийг даатгалын төлөөлөгч нартай хамтран ажиллаж даатгалыг ангилж, мэдээллийг авч ажиллана.

 

 

28

 

57

2.1.7.3. Өрхийн болон хувь хүний санхүүгээ удирдах аргачлалыг бүх нийтэд түгээн хэрэгжүүлэх.

       Дэлхий  зөнолонулсынбайгууллага, Монголынхэрэглэгчийнудирдлагынакадемийнбагштай хамтран  “Захзээлднэвтрэх” сургалтыг зохион байгуулж  33 зорилтотөрхийн 33 иргэнийг  хамруул сан.Иргэдмашидэвхитэйоролцож өрхийн санхүүгийнтооцоохийх , шуудбашуудбусзардлынялгаа , ашигорлого, зарлагаа  бүрэнтооцох чадавхитай болсон

 

 

28

 

2.1.8. Сумын гадаад  харилцааг өргөтгөх  арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

58

2.1.8.1. Гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Аймгийн гадаад харилцааны нэгдсэн бодлого” хөтөлбөрийн суманд холбогдох зохих заалтуудыг хэрэгжүүлэх.

Аймгийн гадаад харилцааны нэгдсэн бодлого” хөтөлбөр нь  энэ оны  10 сарын  16 ны өдөр батлагдаж манай суманд 10 дугаар сарын 24 ны өдөр ирсэн.  Хэрэгжих боломжгүй.

-

 

59

2.1.8.2. Иргэд, байгууллагуудаа гадаад орнуудын иргэд, хот, муж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтооход нь дэмжлэг үзүүлэн арга зүйн удирдлагаар хангаж, мэдээлэл өгч байх,

Хэрэгжээгүй

0

 

60

2.1.8.3. Гадаадын жуулчид, хөрөнгө оруулалтыг татах төрөл бүрийн  уулзалт. эвент арга  хэмжээнүүдэд идэвхитэй оролцож мэдээлэл түгээх.

сумын Засаг дарга, БОХУБ ч нар нь  Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын захиргаа, БОАЖЯамны төлөөлөгч болон төслийн мэргэжилтнүүдийн хамт Ширээт нуурын эрэг дээр аялал жуулчлалын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Гадаадын улсуудын туршлага тулгамдаж буй асуудал зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж тухайн төслийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор сумын байгалийн үзэсгэлэнт газар болох Найман нуурын үүсэл онцлог шинж болон өмнөх жилүүдийн аялал жуулчлалын туршлагын талаар мэдээ, мэдээлэл өгч хамтран ажиллаж 100.000 /нэг зуун сая төгрөг/-ийн санхүүжилтийн эхлэлийг тавьж шийдвэрлүүлсэн.

 

 

 

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

2.2. үйлдвэрлэл,  худалдаа үйлчилгээ.

2.2.1. Нэмүү өртөг шингээсэн  орон нутгийн түүхий эдэд түшиглэсэн   бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  бодлогоор дэмжинэ.

61

2.2.1.1. Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан үйлдвэрлэлийг боломжтой бүх арга хэлбэрээр  дэмжих.

2017 онд  жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх”  тэргүүлэх чиглэлийг  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, нийтийн хоол, үйлчилгээ  зорилтын хүрээнд боловсруулж сумын Засаг даргаар батлуулж  “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эргэн төлөлтөөс  12 төсөлд 86,0 сая төгрөгийн зээлийг олгож  18 ажлын байр бий болсон. 

 

 

 

 

62

2.2.1.2. Суманд мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн цех, 300 тонноос дээш багтаамжтай ердийн болон инженерийн хосолсон хийцтэй зоорь ашиглалтанд оруулах.

 

Одоогоор байхгүй.

 

 

63

2.2.1.3. Үүнийг түшиглэн малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех байгуулж, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх,хөргүүртэй тээврийн үйлчилгээ бий болгохыг дэмжих.

“Сум хөгжүүлэх сан”-гийн санхүүжилтээр  1 төсөлд 8,0 сая төгрөгийн зээлийг банш, буузны цехийн зориулалтаар  олгож 3 ажлын байр бий болж өдөрт 40-50 кг бууз, банш хийж зах зээлд худалдаж  байна.

 

28

 

64

2.2.1.4. Сумын сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэн,үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх.            

ӨВ сүү хоршооны Уянга сүүний үйлдвэр нь малчдаас 40 тн сүү авч 4,2 тн бяслага, зөөхий 190 ш, хорхой ааруул 210 кг, хэвтэй ааруул 40 кг тус тус үйлдвэрлэсэн. Сумаас бохирын нүхийг стандартын дагуу хийж өмнөх бохирыг дарж устгасан.

28

 

65

2.2.1.5. Суманд зөгийн үржүүлэг бий болгох. / Аймгийн хөтөлбөрт Уянгад гэж /

Иргэд, аж ахуй нэгжээс  санал орж ирээгүй.

-

 

66

2.2.1.6. Арьс, шир, ноосны анхан шатны боловсруулах цэг , цех байгуулахыг дэмжиж ажиллана.

Сумын төвд арьс, шир түүхий эд хүлээн авах 2, Жаргалант багт 2 цэг тус тус үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ чиглэлээр иргэд, аж ахуй нэгжээс санал  ирээгүй.

28

 

67

2.2.1.7. Гутал,оёдлын чиглэлээр тогтмол үйл ажиллаггаа явуулж буй  иргэд, нэгжийг дэмжих.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 3 төсөлд 13,0 сая, оёдолын чиглэлээр 1 төсөлд 3,0 сая төгрөгийн зээлийг олгож 5 ажлын бий болж орчин үеийн бүх төрлийн арьсан гутал болон монгол гутал, хөөрөгний даалин, бүх төрлийн монгол болон европ хувцас  үйлдвэрлэж байна.

     Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичиж оёдолын чиглэлээр 1 иргэнд 1,0 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгосон  одоогийн байдлаар 1500,0 мянган төгрөгийн борлуулалт хийгээд байна.

Хувиараахөдөлмөрэрхлэгчийгдэмжиххөтөлбөрт1иргэнхамрагдаж3,0саятөгрөгийнсанхүүжилтолгогдсон.

Дэлхий зөн олон улсын байгууллагаас зорилтот өрхүүдийн 3 бүлийн 15 гишүүнд хүлэмж 2 иргэнд  гутлын колотик олгосон

40

 

68

2.2.1.8. Нутгийн брэнд бүтээгдэхүүнийг баталгаажуулах ажлыг зохион байгуулж, зах зээлд таниулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж,жижиг дунд худалдаа эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулах.

Өв сүү хоршооны “Уянга сүүний үйлдвэр”-ийн 2 төрлийн бяслага нь Улаанбаатар хотын 4 сүлжээ дэлгүүр, аймгийн “Өв санаа”, “Арцад” гэсэн газруудаар худалдаалж байна.  “Цагаан сар -2017”, “ӨВ түншлэл -2017” үзэсгэлэн худалдаанд 7 иргэн  гутал, сүү, сүүн бүтээгдэхүүнээр оролцож 1500000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

40

 

69

2.2.1.9. Худалдаа үйлчилгээ эрхлэгч, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран  худалдааны захыг тохижуулах.

ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ.

-

 

70

2.2.1.10. Цахилгааны хүчдэлийн уналтыг  бууруулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран авч хэрэгжүүлэх,  трансформатрын хүчин чадлыг нэмэгдүүлэх.

2.5 д орно.

  1. АТП-10 Онги 8-р багийн Онги хорооллын 8-16-ын тоотын харалдаа 250 ква трансформатор 5 тулгуур агаарын шугам – 04 квт-ын 400 м сиф кабель татаж АТП 2, АТП 3 хүчдэлийн уналттай 200 айлыг АТП 10 дэд станцаас холбож ашиглалтанд оруулсан. Нийт үнэ нь 21 сая төгрөг
  2. АТП 9 Жаргаланын 20-12 гудманд 160 ква-ийн трансформатор 8 тулгуур, 04 квт-ын 2 тулгуур, 500 м сиф кабель АТП 4-ийн хүчдлийн уналттай 110 айлыг АТП 9 шинэ дэд станцад холбож ашиглалтанд оруулав. Нийт үнэ 22 сая төгрөг
  3. 35х10-ын КВ-ын дэд станцад урсгал засвар 1 сая төгрөгөөр хийгдсэн.
  4. 35х6-ийн трансформаторыг 35х10 кв-ын трансформатор болгон сольсон. Нийт 65 сая төгрөг
  5. 06:04 ква-ын трансформаторыг 10:04 болгон сольсон.
  6. АТП 1-д 100 ква-ын трансформаторыг сольсон.  4,8 сая төгрөг
  7. АТП 2-д 250 ква-ийн трансформаторыг сольсон 6.5 сая төгрөг
  8. АТП 3-д 400 ква-ийн трансформаторыг сольсон. 9,9 сая төгрөг
  9. АТП4 –д 160 ква-ийн трансформаторыг сольсон 5.6 сая төгрөг
  10. АТП 5-д 100 ква-ийн трансформаторыг сольсон 4,8 сая төгрөг

Нийт 139,6 сая төгргийн завсар үйлчилгээ хөрөнгө оруулалт хийдсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

71

2.2.1.11. Түлээ ,мод. нүүрсний захыг бодлогоор дэмжин өргөжүүлнэ

Сумын төвийн хэмжээнд нийт 960 өрх байдгаас 300орчим өрх бүрэн шаталттай түлш баг хэрэглэдэг зуух /төслийн зуух/-ыг хэрэглэж эхлээд байна. Түлээ нүүрс борлуулдаг  5 өрх  байна. Эдгээр нь сумын төвийн түлшний хэрэгцээний 50%-ийг хангаж байна.   Мөн  2017 онд Баруун-Улаан Зүүн-Улаан” Булган хайрхан “Тахилгат хайрхан, “Ар-Өлт, “Буурал хайрхан” гэх газруудад ойн нөхөрлөл болон байгаль хамгаалагчдын хяналтанд иргэд олгогдсон эрхийн бичгийн дагуу ойгоос түлшний зориулалтаар ойгоос хаягдал мөчир хожуул бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн.  Мөн “Ар-Өлт “ойн нөхөрлөл нь 100м3 хэрэглээний мод бэлтгэж иргэдийн хэрэгцээг хангаж ажилласан.

40

 

2.2.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, бизнесийн орчинг сайжруулна.

72

2.2.2.1. Аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэсэн “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-тай хамтран ажиллана.

Аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран сумын ажил,  мэргэжилгүй залуусыг мэргэжилтэн бэлтгэх 1 жилийн сургалтанд үнэ төлбөргүй хамруулан оёдол, тогоочийн ангийн сургалтыг сумандаа  хичээллүүлж   2ангид 58 иргэн  суралцаж төгсөв.

 

28

 

73

2.2.2.2. Худалдаа үйлчилгээний байгуулага болон бусад төрлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих.

“Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эргэн төлөлтөөс  26 төсөлд 175,2 сая төгрөгийн зээлийг дараах чиглэлээр олгосон.

  • Мод, модон эдлэлээр 7 төсөлд 49,0 сая
  • Монгол гутал, гутал үйлдвэрлэл 3 төсөлд 13,0 сая
  • Модон эдлэл, уран зураг 1 төсөлд 7,0 сая
  • Фото зураг 1 төсөлд 5,0 сая
  • Зайрмаг 1 төсөлд 5,2 сая
  • Эмийн сангийн засвар 1 төсөлд 5,0 сая
  • Ааруул үйлдвэрлэл 1 төсөлд 3,0 сая
  • Дугуй засвар 2 төсөлд 7,0 сая
  • Хүлэмж, малын тэжээл тариалах 2 төсөлд 22,0 сая
  • Талх нарийн боов 1 төсөлд 5,0 сая
  • Оёдол, эсгүүр 1 төсөлд 3,0 сая
  • Зочид буудал 1 төсөлд 15,0 сая
  • Төмөр эдлэл 1 төсөлд 15,0 сая
  • Цайны газар 1 төсөлд 12,0 сая
  • Бууз, банш, татсан мах 1 төсөлд 8,0 сая
  • Оосор бүч, ширмэл ширдэг 1 төсөлд 1,0 сая

Үүний үр дүнд 41 ажлын байр шинээр нэмэгдсэн байна

       Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  оёдолоор 2 , малчин 2, ахмад настан 2,мужаан 1, монгол гутлын чиглэлээр 1  хүнд   нийт 20,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

74

2.2.2.3. Сумын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, барилгын материалын агуулахын болон бөөний худалдааны  үйл ажиллагааг дэмжин  цэг салбарыг төвлөрүүлж өргөжүүлэхэд нь бодлогоор дэмжинэ.

Сумын төвд шинээр нээгдсэн мах, сүү, цагаан идээ болон түүхий эдийн төв 3 байгуулагдсан ба мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлсэн.

 

40

 

75

2.2.2.4. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, тэднээр хувийн хэвшлийн мөрдөх зэрэглэл, жишиг тариф, ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандартыг хангуулах,хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулна.Бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг бодлогоор дэмжин ажиллана.

Стандартчилал, хэмжилзүйн газрын хэмжих хэрэгсэл болон бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, сургалт мэдээллийн чиглэлээр хийх ажлын удирдамжаар ажиллаж хүнсний худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын килограмм-ны баталгаажуулалтыг 2017 онд 2 удаа шалгаж баталгаажуулсан. Мөн стандартын шаардлага хангахгүй 2 цайны газар, 1 хүнсний мухлагийн тохиролын гэрчилгээг хурааж стандартчилал, хэмжилзүйн газарт хүргүүлсэн. Үйлчилгээний стандартыг хангуулах,хүнсний аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор Уянга сумын бүх сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн гал тогоо, 2 мал эмнэлэг болон 5 хүнсний дэлгүүрт стандартын шалгалт явуулж улсын байцаагчийн зөвлөмж, албан шаардлага зэргийг хүргүүлэн биелэлтэнд хяналт тавиж ажилласан.

    Бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих зорилгоор .хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийг оёдолчин 3, гуталчин 3 ажиллаж байна . 2017 онд 2 иргэийг шинээр оруулсан. Мөн сумын ЗДТГ-аас безнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай 7,7 сая төгрөгийг аймгийн Засаг даргад 2 удаа, ИТХ д 1 удаа, аймгийн Иргэдийн хурлын сумын төлөөлөгч нарт 1 удаа санал тавин шийдвэрлэглэх шатандаа хүлээгдэж байна.,

40

 

76

2.2.2.5. Ашиглагдахгүй байгаа барилга объектуудын судалгааг гаргаж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн эргэлтэнд оруулах.

Сумын хэмжээнд орон нутгийн өмчид байгаа ашиглагдаагүй барилга, байгууламжийн судалгаа гаргаж ААН, иргэнд зориулалтын дагуу ашиглуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн эргэлтэнд орууллаа  Энэ хугацаанд ЗДТГ-ын үнээний фермийг сарын 130,0 мянган төгрөгөөр тооцон 5 сарын хугацаатай гэрээ байгуулан 11 сарын түрээсийн орлогот 130,0 мянган төгрөг оруулсан.  МӨН ЗДТГ-ын харьяа худгуудыг иргэдэд гэрээгээр ашиглүүлж зарим нэг төрийн үйлчилгээг гүйцэтгүүлж байна.  Жаргалант багийн сургууль нэг өрөөг Төрийн банкинд түрээслүүлж өөрийн орлогын биелэлтээ хангаж байна

 

 

40

 

77

2.2.2.6. Суманд ач холбогдол бүхий  бизнес төслүүдийг боловсруулж, хөрөнгө оруулагч, бизнесийн түншлэл-уулзалт арга хэмжээг онлайн болон бусад хэлбэрээр хамтран зохион байгуулах.

"Францын хүнсний тусламжийнсангийнхөрөнгийг ашиглах тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийнгазар хоорондынхэлэлцээрийн хүрээнд хөдөөаж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өрхүүд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоортөсөл сонгон шалгаруулах зөвлөл хэлэлцэн  тус бүр 25,0 сая төгрөгийн хүссэн санхүүжиллтэй “Малчин айлын аялал жуулчлал”,  “Чацаргана” гэсэн төслүүдийг холбогдох газар хүргүүлсэн боловч албан ёсны хариу ирээгүй. Швейцарийнхөгжлийнагентлагат “Амьдрах ухааны төсөл”, “Оёдол” гэсэн төслүүдийг хүргүүлэхэд “Оёдол” гэсэн төсөл шалгарч 1 иргэнд 1,0 сая төгрөгийн зээлийг олгосон.

 

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

2.3. УУЛ УУРХАЙ

2.3.1. Хуулийн дагуу ажилладаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж,нөхөн сэргээлтийг стандарт шаардлагын түвшинд хийлгэх

78

2.3.1.1. Хариуцлагатай уул уурхайг хуулийн дагуу  дэмжиж ажиллуулна.

Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж байгууллагын ашгийн тодорхой хувийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган тухайн сум,багт шаардлагтай хөрөнгө оруулалтай төсөл арга хэмжээг санхүүжүүлдэг болгох.

Тус сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийн биелэлт буюу бичиг баримт бүрдүүлэлт Аум-Алт ХХК, 90% Буд-Ундрам ХХК 100% Баярс-Гоулд ХХК 100% “Өгөөмөр өргөө” ХХК 90% байгаа бөгөөд Аум-Алт ХХК нь нөхөн сэргээлтэнд туслан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээгээ бүрэн байгуулж ажиллаж эхэлсэн байна.  Мөн тус сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох Бөөрөлжүүтийн Бүргэдэй, Шарсуваг гэх газруудад 2017 онд Өвөрхангай аймгийн эрдэс баялагийн зөвлөлөөс нөхөн сэргээлт хийх 5 ширхэг гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу “Голд-Магнет”ХХК, “Бидний-Түшээ”ХХК, “Соёл-Арвижих”ХХК, “Сити-Гарден”ХХК, иргэн М.Эрдэнэбаяр нар үйл ажиллагаа явуулсан. Онги 8 дугаар багийн нутаг Бөөрөлжүүтийн голын гарамнаас Онги хорооллын 21 дэх гудамны баруун дээд өнцөг хүртэл 1,7 км сайжруулсан зам тавих ажилд Уянга сумын нутагт уул уурхайн чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 34 аж ахуй нэгжүүдээс  машин техник дайчлан 2017 оны 09 дүгэр сарын 18, 19, 20, хооронд буюу 3 хоногийн хугацаанд зохион байгуулж ажилласан. Жаргалант 1 дүгээр багийн Таацийн голын гүүрний далан, сумын төвийн болон Жаргалант багийн үерийн шуудуу,  Бидний түшээ ХХК хийж гүйцэтгэсэн. Мөн Бидний түшээ ХХК өвөлжилтийн бэлтгэлд зориулж  Шуранга 4 дүгээр багт өвсний фонд байгуулсан. Бидний түшээ ХХК, Иргэн Т.Дашням нар хамтран  Бөөрөлжүүт 6 дугаар багийн өвсний фондыг барьж байгуулсан.Мөн Тарималын голын гүүрийг засаж сайжруулсан.Гоульд магнет, Бидний түшээ ХХК нь Сумын төвд 1.1 км,   Жаргалант багт 180 м үерийн шуудуу татах ажлыг хийсэн.

 

 

 

 

 

40

 

79

2.3.1.2. Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийг 90%

хүргэж уул уурхайн компаниудын хариуцлагын шалгуур үзүүлэлт,стандарт,зэрэглэлийг тогтоох замаар хариуцлагтай уул уурхайг хөгжүүлж хууль бусаар ашигт малтмал олдворлохыг зогсооно.

Уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон талбайд Бөөрөлжүүт, Өлтийн хөндий ,  гэх газруудад “Аум-Алт”ХХК 64га, “Буд-Ундрам”ХХК 4га, “Баярс-Гоулд”ХХК 7,5га,” Өгөөмөр-Өргөө” 1га” Голд магнет “ХХК 2га, “Бидний түшээ” ХХК 8га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж нийт 86.5 гад хийж гүйцэтгэсэн. Ашиглалтын талбайн 36% хүрсэн байна

40

 

80

2.3.1.3. Ил тод, хариуцлагатай уул уурхайн хөгжилд дөрвөн талт түншлэлийн зарчмаар ажиллаж, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээг ОУБ-тай хамтран хэрэгжүүлэх.

Аймаг сум хамтарч хийгээгүй

 

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

2.4. Хөдөө аж ахуйн салбар

2.4.1. Байгаль цаг уурын нөхцөлд зохицсон бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулна.

81

2.4.1.1. Сумын нийт мал сүргийн бүтцийн зохистой харьцаанд анхаарч, үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх,  суурин газруудыг дагуулж өндөр ашиг шимт мах, сүүний  үхрийн  эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх.

Сумын  мал сүргийн бүтцийг тандан судлахад нийт мал сүргийн 7,7 хувийг адуу, 15,8 хувийг үхэр,  40,6 хувийг хонь 35,8 хувийг ямаа эзэлж байна. Энэ онд сарлага үхэр  нь зугаан түмд хүргэсэн амжилтын баярыг малчид, ард иргэд, ААН, албан байгууллага, баг хамт олноороо бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Зургаан түмэн үхрийн баярт Уянга сумаас төрсөн Хөдөлмөрийн баатар, Улс, аймгийн аварга малчид, саальчид, мянгат малчид болон үе үеийн залгамж халаа болсон залуу малчид, зочид төлөөлөгчид, 8 багийн ард иргэд оролцон сумын Шуранга 4-р багын нутаг болох Шурангын Улаан цохионы дэргэд зохион байгуулав.2017 оны жилийн эцсээр өндөр ашиг шимт малын тоо 1213  толгойд хүрсэн байна.

 

 

40

 

82

2.4.1.2. Хувийн хэвшлийн хадлан бэлтгэх тоног төхөөрөмжийг өргөжүүлж, , сумын өвс, тэжээлийнаюулгүй нөөцийн зохих хувийг  бүрдүүлэх.

Хадлангийн сумын өвстэжээлийн аюулгүйн нөөцөд  өвс 8,2 тн, бяцалсан будаа 8 тн, хэвэг 20 шуудай, хувийн хэвшилийн хөрөнгө оруулалтаар Шуранга 4-р баг, Бөөрөлжүүт 6-р багт  тус тус 64м2 талбай бүхийөвсний фонд барьж Шуранга багт 6,4 тн, Бөөрөлжүүт багт 6,5 тн өвс тус тус нөөцлөөд байна. Малчдын гар дээр 90 тн өвс, 3 тн гар тэжээл бэлтгээд байна.

40

 

83

2.4.1.3. Бэлчээрийндаац, төлөвбайдлынүнэлгээндтулгуурланбэлчээрийн газар зохион байгуулалт удирдлагын тогтолцоог сайжруулан отрынбүснутаг, нөөцбэлчээрийгнэмэгдүүлж, оновчтойашиглах, усанхангамжийгсайжруулах, хашиж хамгаалах, нөхөнсэргээхэд малчид, иргэдийнсанаачилгыгдэмжиж, бэлчээрашиглалтыгсайжруулах.

Ногоон алт” төсөлтэй хамтран  85 малчин, мал бүхий иргэдэд бэлчээрийг зөв зохистой ашиглах, бэлчээрийн даац хэтэрхээс урьдчилан сэргийлэх, отрын бүс нутагтай болох талаар 2 удаа сургалт хийж гарын авлагаар хангасан.

    “Шивээ-Овоо 3-р багийн “Цэцэн”, Шуранга 4-р багийн “Цагаан гол”, “Буянт гол”, Бадрал 5-р багийн “Уянгын өвөр”, Өлт 7-р багийн “Ширээгийн бэл” зэрэг газруудын  булаг, шандыг хашиж хамгаалсан.

Бадрал 5-р багийн нутаг дэвсгэр болох Эрэгцэг, Пойл, Барагдайн тал, Мааньт зэрэг  10000 га талбайд улсын төсвөөс 37.800.000 төгрөгийн санхүүжилтээр бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх бактержуулсан будаа цацах  ажлыг зохион байгуулж ажлын гүйцэтгэл 88.6 хувийн үр дүнтэй ажилласан.

28

 

84

2.4.1.4. Сумын төв, Жаргалантын түүхий эдийн төв , цэгт болон Таац, Шуранга багт хужрийн цэг ажиллуулахын дэмжих.

Хувийн хэвшлийн 2 нөхөрлөл явуулын цэг ажиллуулан Жаргалант багт хужир шүүгээр үйлчилж байна.

28

 

85

2.4.1.5. Сумын төвийн   Малын  тэжээлийн  фондын өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлнэ.                             /Мааньтад малын тэжээл тариалалт хамт орсон /

Сумын өвстэжээлийн фондод өвс 15тн, бяцалсан будаа 8 тн, хэвэг 20 шуудай, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Шуранга 4-р баг, Бөөрөлжүүт 6-р багт  тус тус 64м2 талбай бүхий өвсний фонд барьж Шуранга багт 6,4 тн, Бөөрөлжүүт багт 6,5 тн өвс тус тус нөөцлөөд байна.

40

 

2.4.2. Мал амьтны өвчний тандалт, хяналт, үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын зах зээл өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ.

86

2.4.2.1. “Аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, мал эмнэлгийн тогтолцоог малчдын эрэлт шаардлагад нийцүүлэн, сумын  нийт нутгийг мал амьтны гоц халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах.

“Аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Малд тарилга хийгээд явахаар малчдын  хашаа, хороо муугаас малд тарилга хийхэд хүндрэл гарахаас гадна малчид тарилга хийлгэхээс төвөгшөөх тохиолдол их байдаг. Иймд малчдын эрэлт шаардлагад нийцүүлэн “Улаан цохио” МЭҮНэгжийн их эмч С.Дэмбэрэл зөөврийн хашааны төсөл мерсикор олон улсын байгууллагад өгч төсөл нь шалгаран 5,571,428 төгрөгний зөөврийн хашаатай болж мал эмнэлгийн ажил үйлчилгээ явуулахад болон мал эмнэлгийн ажил үйлчилгээ авахад малдад хялбар болсон. Мал амьтны гоц халдварт өвчингүй гараагүй.

 

 

 

 

 

 

40

 

87

2.4.2.2. Малчид, мал бүхий иргэдээс ирүүлэх мал, амьтан халдварт өвчнөөр өвчилсөн сэжигтэй тохиолдлын үед дуудлагыг шуурхай мэдээлэх, мэдээллийг хүлээн авах , дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах.

Малчид, мал бүхий иргэдээс ирүүлсэн мал, амьтаны халдварт өвчнөөр өвчилсөн сэжигтэй тохиолдлын  дуудлага 2,  МЭҮНэгж дээр одоогийн байдлаар 45 удаа ирснээс 6 нь халдварт өвчний дуудлага байсан ба “Улаан цохио” МЭҮНэгж дуудлагын машин 1-тэй, “Цант гялаан” МЭҮНэгж дуудлагын машин 2-тойгоор дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

 

 

40

 

88

2.4.2.3. Жилбүрмаламьтныхалдвартөвчнөөсурьдчилансэргийлэхтөлөвлөгөөт арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, голомтот нутгийн мал сүргийг бүрэн хамруулах.

Жил бүр мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт  вакциныг эпизотологийн судалгаан дээр үндэслэн захиалан авдаг ба дхх-58,0 бог, цусан халдварт-5,0 бод, шөвөг яр-1,8 богийн төл, ддх-энтербактериоз-8,0 бог, сахуу-1,6 бодын төл, боом-14,0 бод, галзуу-4,0 бод, бог, бруцеллёз-101,621 бод, богийн төл малд тарьж дархлаажуулсан.

 

 

40

 

89

2.4.2.4. Тэжээвэр нохойг бүртгэлжүүлж,тарилга,туулганд,татварт хамруулж,Золбин нохой устгах ажлыг зохион байгуулах.

ДАВХАРДАЖ ОРСОН ХАСУУЛАХ САНАЛТАЙ

 

 

2.4.3. Хоршоо, нөхөрлөл, малчны бүлэг зэрэг хөдөлмөрөө хорших санал санаачлагыг дэмжинэ.

90

2.4.3.1. Нөхөрлөл, хоршооны үйл ажиллагааг дэмжих талаарх аймгийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төлөвлөөг боловсруулан  ажиллаж сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс “Дөрвөн жаргалант хайрхан” хоршоонд 15,0 сая төгрөгийн зээлийг олгосноор  Жаргалант багийн төвд зочид буудал барихаар болоод байна. ӨВ сүү хоршоо нь гишүүдээ идэвхижүүлэх үүднээс “Өрхийн тариалан бизнес хөгжил” ТББ-тай хамтран ажиллаж байна. Ар- Өлт ойн нөхөрлөлд иргэд, байгууллагын хэрэгцээний түлш болон хэрэглээний мод бэлтгэх талбайн зөвшөөрлийг олгож үйл ажиллагааг дэмжин байгууллага, иргэдэд үйлчилж ирэв. Мал  эмнэлгийн 2 нөхөрлөлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан санхүүжилтийг олгож удирдлага, арга зүй, зохицуулалтаар хангаж ирэв.

 

40

 

91

2.4.3.2. Суманд хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон аж ахуй байгуулах санаачлагыг дэмжих.

Энэ чиглэлээр иргэд, аж ахуй нэгжээс санал орж ирээгүй.

 

 

92

2.4.3.3. Хоршоодыг зээлийн бодлогоор дэмжиж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, сургалтанд хамруулж, бүтээгдэхүүний борлуулах-зуучлах үйлчилгээ үзүүлж ашигтай ажиллах нөхцөлийг бий болгох.

Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төлөвлөөг 3 зорилтын хүрээнд боловсруулан  ажиллаж  сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс Жаргалант багийн төвд зочид буудлын зориулалтаар “Дөрвөн жаргалант хайрхан” хоршоонд 15,0 сая төгрөгийн зээлийг олгосон. ӨВ сүү хоршоо нь гишүүдээ идэвхижүүлэх үүднээс “Өрхийн тариалан бизнес хөгжил” ТББ-тай хамтран ажиллаж  малчдаас 40 тн сүү авч 4,2 тн бяслага, зөөхий 190, хорхой ааруул 210, хэвтэй ааруул 40 кг тус тус үйлдвэрлэсэн. “Цагаан сар -2017”, “ӨВ түншлэл -2017” үзэсгэлэн худалдаанд Өв сүү, Баян –Өлт зэрэг хоршоод сүү, сүүн бүтээгдэхүүнээр оролцож 800,000 төгөгийн борлуулалт хийсэн.

 

 

 

40

 

2.4.4. Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, боловсон хүчний чадавхийг сайжруулна.

93

2.4.4.1. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа мэргэжилтэй боловсон хүчний чадавхийг сайжруулах сургалтанд хамруулах.

Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан “Сэтгэл, сахилга, хөгжил” сэдэвт семинарт, аймагт бог малын мялзан өвчинг хээрийн нөхцөлд оношлох нь сэдэвт сургалт,  Хөвсгөл аймагт хангайн бүсийн сургалт, урлага, спортын арга хэмжээ болон мялзан өвчний хээрийн үзүүлэх сургалт, MercyCorps олон улсын байгууллагын санаачлагаар шинээр гарч буй халдварт өвчин, дахин сэргэж буй халдварт өвчин, хил дамжин халдварладаг халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдэвт сургалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан  шинэ байцаагч нарын цахим сургалт,  МЭҮТасгийн 3 мэргэжилтэн нь MercyCorps олон улсын байгууллагын санаачлагаар LEGS- ийг хэрэглэх нь сэдэвт сургалт, Мал зүйч Улаанбаатар хотод бог малын ангилан шинжээч зэрэг сургалт, семинарт  тус тус хамрагдсан.

 

 

 

 

 

40

 

94

2.4.4.2. Цөөн малтай болон залуу малчдыг малжуулах төсөл хөтөлбөрт хамруулах, урамшуулах, чанартай малтай малчдыг дэмжих .

Малчдынхөдөлмөрэрхлэлтийгдэмжиххөтөлбөрт2  өрхтөсөлдхамрагдаж 10,0 саятөгрөгийнсанхүүжилтээр  220 гаруйтолгойбогмалтустусолгосон.

40

 

95

2.4.4.3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөнгөвчлөхөд чиглэсэн бага оврын техник технологи нэвтрүүлэх.

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас хөнгөлттэй нөхцөлөөр өмнөх онд 1 иргэн, 1 хоршоо бага оврын трактор авсан. Энэ онд тоног төхөөрөмжийн зээлийн эргэн төлөлтийг 1,300,000 төгрөг буцаан төвлөрүүлсэн.

28

 

96

2.4.4.4. Малчдыг бэлтгэх, давтансургах, малажахуйнхөгжлийнтуршлагыгсудлах, нэвтрүүлэх.

Их Монгол мянгат малчдын холбооноос зохион байгуулагдсан мянгат малчдын чуулга уулзалтад  Бадрал 5-р багийн мянгат малчин Д. Батчулуун, Таац 2-р багийн мянгат малчин Д. Мягмардорж нар оролцож мянгат малчны алдар одонгоор энгэрээ мялаалаа. Мөн улсад зохион байгуулагдах аварга малчдын зөвлөгөөнд оролцуулахаар  Жаргалант 1-р багийн аймгийн аварга малчин Б. Эрдэнэбилэг, Д. Нямдаваа нарын анкет материал, номд оруулах зураг,  мал маллагааны арга туршлагыг хуваалцсан тэмдэглэл зэргийг холбогдох газар нь хүргүүлж номонд оруулсан.

 

40

 

97

2.4.4.5. Малын хашаа, саравчийг шинэ төрлийн материалаар хийх бололцоог бүрдүүлж, хүртээмжийг сайжруулах.

Малчид сүүлийн үед хашаа саравчаа блок ашиглан барьж  байна. Байгаль орчны газраас одоогийн байдлаар хашаа, саравчны гоожинг 14 иргэнд олгоод байна.

28

 

2.4.5. Усалгаатайтариалан, хөрсхамгаалах, техниктехнологийндэвшлийгнэвтрүүлж, төмс,хүнснийногоо, малын тэжээлийн ургамалын тариалалтыг нэмэгдүүлэх.

98

2.4.5.1. Суманд хүнснийногоонытариалалтыг нэмэгдүүлж ,жижиг оврын усалгааны систем,төрөлжсөнбага жижиг зоорь/энгийн болон автомажсан, механикжсан/, өвлийнхүлэмжийнажахуйгхөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хүнсний ногоо 2.27га-гаас  17.63тн  ургац хураан авч  өмнөх оноос 0,37 га-гаар их, 2,13 тн-р их ургац хураан  авсан. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс  1 төсөлд 7,0 сая төгрөгний санхүүжилт олгож Жаргалант багийн төвийн агропракийг ашиглалтанд оруулж  3 ажлын байр нэмэгдэж өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг нарийн ногоо тарьж 500 кг ургац хураан авсан. Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр 3 бүлд ашиглуулахаар 3 хүлэмж баригдаж үйл ажиллагаа явуулсан. Өмнөх оноос зуны хүлэмж 4-р нэмэгдсэн байна.

 

 

 

 

 

 

40

 

99

2.4.5.2. Атаршсан талбайг / Мааньт /  малын тэжээл тариалах, бэлтгэх чиглэлээр  эргэлтэд оруулахыг дэмжиж, ургацыг эрсдлээс хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх.

Мааньтад тариалаагүй. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 1 иргэнд 15,0 сая төгрөгийн зээлийг олгосоноор сумын төвийн Баруун түрүүнд “Жаргалант” малчны бүлгийн 1 га хашаалсан ашиглаагүй талбайд энэ жил овъёос тарьж 6 тн ургац хураан авлаа.

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

2.5. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ТЭЭВЭР

2.5.1. Орон нутгийн чанартай авто зам болон зарим зам , гүүрийн байгууламжийгбарьж засаж сайжруулан, сум орон нутаг, аялал жуулчлалыг хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

100

2.5.1.1. Сумындоторхи хатуухучилттайавтозам болон,гүүр гарцыгзасварлах,явганы хүний замбарьж гэрэлтүүлэг тавих.

    Хатуу хучилттай авто замыг засуулах ажил хийгдээгүй байгаа. Сумын  доторх хатуу хучилттай авто зам болон явганы хүний  зам, гүүр гарцыг засварлахад санхүүжилт эргүүлэн татагдсан учраас ажил хийгдээгүй. Сумын доторхи үерийн шуудууг өргөтгөн 2гүүрэн гарцыг ОНХС-ийн хөрөнгө\6 сая\ төгрөгөөр барьж байгууллаа. Сумын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр Бөөрөлжүүтийн голоос сумын Онги хороолол хүртэл  1,7 км сайжруулсан зам шинээр барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна.

 

 

40

 

101

2.5.1.2. Сумын  Жаргалант баг,Таацын голынорчимдмодонгүүрийгшинээрбарих.

    Таацын голын гүүрний далангийн 700гаруй метр газар шорооны ажлыг “Бидний Түшээ” ХХК, иргэн Т.Дашням нар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээд байна.

 

16

 

102

2.5.1.3. Гүнтэн гарманд” аж ахуйн нэгжүүдийн хүч хөрөнгөөр гүүр барина.

Хугацаа болоогүй.

 

 

103

2.5.1.4. Сумын төвийгулсынчанартайхатуухучилттай автозамтайхолбохажлынзурагтөсвийгболовсруулан, барьжэхлэх.

Хугацаа болоогүй.

 

 

104

2.5.1.5. Битүүт, Хятруун,Баарай,Өлт,Асгат,Нарийн хушт чиглэлийн аялал жуулчлалын замын зарим бартаа саад ихтэй хэсгийг  аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх иргэд аж ахуйн нэгжийн  хүчээр 2 жилд 1 удаа засаж сайжруулна./ гүүрийг зам засах гэж орсон / 105 д нэгдсэн

2017 ондБитүүтХятруунычиглэлдзамзасчсайжруулахажилхийгдээгүйхаринӨлт 7 дугаарбагийннутагдэвсгэрболохАсгатындавааныбаруунаа  сзүүнчиглэлийногцомзамүерийнусандидэгдэнэвдэрсийгтусбагийниргэнМ.Эрдэнэбаяруулуурхайнзориулалтынтехникашигланзасчсайжруулсан. МөнӨлт 7 дугаарбагийннутагБаарайндаваагтуссумыннутагтүйлажиллагааявуулдаг                                       “Голдмагнет”ХХК 2 чиглэлд /давааныөвөрболонартал/ засчсайжруулсан

 

 

 

40

 

105

2.5.1.6. Хөшөөн хавцгайн замыг  иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор засаж дуусгана.

2017 онд Жаргалант 1 дүгээр багийн Хөшөөн хавцгайн 3 км зам, болон Бадрал 5 дугаар багийн нутаг  хадан хошууны 800м шороон замыг “Эх нутгийн буян” ХХК-тай хамтарч засаж сайжруулсан. “Бидний түшээ” ХХК захирал аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Баярсайхан Сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Дашням нар хөшөөн хавцгайн зам, уулзарын үер бууж  эвдэрсэн замуудыг засаж машин зорчиход саадгүй болгосон.

 

 

40

 

106

2.5.1.7. Сумыннийтийн тээврийн шинэчлэлтийг хийхийг дэмжиж, зорчигчтээврийнмаршрутыгнэмэгдүүлэн,үйлчилгээгсайжруулах.

Сумын нийтийн тээврийг дэмжиж, зорчигч тээврийн маршрутыг нэмэгдүүлж Уянга-Улаанбаатар-Уянга  чиглэлд 1 истана, 3 жижиг тэрэг зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байна. Мөн Тендер зарлагдаж ”Ихэр 8- н нуур” ХХК шалгарч бага оврын автобусаар аймаг хооронд зорчигч тээвэрлэдэг болсон. Аймгийн төв сумын хооронд 6 микроавтобус, 1 дунд оврын автобус хүн тээврийн үйлчилгээ үзүүлж ирэв.

 

 

 

40

 

107

2.5.1.8. Онги голын гүүрнээс, сумын төв хүртлэх зам, хороололын зарим их эвдэрч ухагдсан  шороон замыг хайрга шороо асгаж тэгшлэн засах.

Бөөрөлжүүтийн гарамнаас Онги голын гүүр хүртэл Гүүрнээс Онги хорооллын 22-р гудамж хүртэл 1,8 км замыг уул уурхай эрхэлдэг ААН, иргэдтэй хамтран хайрга шороо асгаж тэгшлэн зассан.

 

40

 

2.5.2. Бүтээн байгуулалтыг өрнүүлэх, тохижилтыг сайжруулах замаар орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

108

2.5.2.1. Сумын төвийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажлыг зохион байгуулан, хэрэгжүүлэх.

Сумын төвийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г  орон нутгийн  хөгжлийн сангийн санхүүжилтээр 70,0 сая төгрөгөөр хийлгэхээр 2018 оны төсөвт тусгав.

16

 

109

2.5.2.2. Суманд инжинерийн шугам сүлжээ бүхий нийтийнболонаминыоронсууцнысууришлын бүс буй болгох.

Хугацаа болоогүй

-

 

110

2.5.2.3. Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтыг үе шаттайгаар  хэрэгжүүлэх.

 

 

Хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй.

 

 

111

2.5.2.4. Сумынцэвэр бохирын автомашинуудыг ажиллуулах замаар цэвэр бохирын сүлжээг         ашиглалтанд оруулна.

   Сумын  цэвэр, бохирын автомашинуудыг ажиллуулж байгууллагуудын үйлчилгээнд явуулж эхлэв. Энэ хугацаанд сумын болон Жаргалант багийн Цэцэрлэг, Алтан нутаг үйлчилгээний төв зэрэг байгууллагын   бохирыг соруулах үйл ажиллагаа явуулсан. .

 

28

 

112

2.5.2.5. Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтыг үе шаттайгаар  хэрэгжүүлж

 

ДАВТАГДАЖ ОРСОН

 

 

113

2.5.2.6. Улс. аймаг, бүс, сумандаа олон жил айраг түрүүнд хурдалсан хурдан хүлгүүдйин хөшөөг МСУХ, уяачид, иргэд ,аж ахуйн нэгж байгуулагын оролцоотойгоор  байгуулах.

Хугацаа болоогүй.

 

 

114

2.5.2.7. Сумын  Соёлжилт тохижилтын аяныг хавар 4-р сарын 20 ноос 6 дугаар сарын 10 , намар 9 дүгээр сарын 10 –наас 10 дугаар сарын  15-нд  нэгдсэн болон тухайн жил бүр төлөвлөгөөний дагуу  олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэх.

Г.Тамирийн хандиваар Монгол улсын анхны ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хүй дарсан чулууг 4х4 харьцаатай хайсаар хашаалсан. Сумын  доторх хатуу хучилттай авто зам болон явганы хүний  зам, гүүр гарцыг засварлахад санхүүжилт эргүүлэн татагдсан учраас ажил хийгдээгүй. Сумын доторхи үерийн шуудууг өргөтгөн 2гүүрэн гарцыг ОНХС-ийн хөрөнгө\6 сая\ төгрөгөөршинээр барьж байгуулсан. Сумын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр Бөөрөлжүүтийн голоос сумын Онги хороолол хүртэл  1,7 км сайжруулсан зам шинээр барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна.Сумын ЭМТөвийн 80 жилийн ойн ажлын хүрээнд эмнэлгийн барилгын гадаад орчинг гэрэлтүүлэг, явган хүний зам, цэцэрлэгжүүлэх ажлыг хийж тохижуулав. 

 

 

 

 

40

 

115

2.5.2.8. Орон сууцны урт хугацаатай хүү багатай зээлийг банк санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж, зээлд хамрагдах нөхцөлийг хөнгөвчилж, малчдыг ипотекийн зээлд хамруулах ажлыг хэрэгжүүлэх.

Хугацаа болоогүй.

 

 

116

2.5.2.9. Сумын төвд хяналтынкамерынсистемийгнэвтрүүлнэ.

Сумын төвд хяналтынкамерынсистемийгнэвтрүүлхээр зураг төсөл боловсруулах ажлыг “Арбэл алтай” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. 

 

28

 

117

2.5.2.10. Чөлөөт интернет орчинг бий болгоно

 Энэ жилийн байдлаар  13 .байгууллага  21  айл өрх гэр интернет орчинд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Жаргалант багийн төв ньюнителийн  4j сүлжээнд холбогдон төсөвт байгууллага айл өрхүүд интернет орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн

28

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

БҮЛГИЙН ҮНЭЛГЭЭ

 

 

           

д/д

 

АРГА ХЭМЖЭЭ

 

ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

ҮНЭЛГЭЭ

ЗДТГ

ИТХ

ГУРАВ. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

3.1. ЭРҮҮЛ МЭНД

3.1.1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

118

3.1.1.1. Нийгмийн  эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэд, гэр бүл, хамт олны үр дүнтэй бүтээлч харилцаа, түншлэлийг дэмжиж ажиллах.

ЭМС-ын 2017 оны 3 сарын 06-ны өдрийн а/81 тоот тогтоолоор эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж зарим үндэсний хөтөлбөр, стратеги, бодлогыг хүчингүй болгосон, одоогийн байдлаар үндэсний хөтөлбөр-10, стратеги-5, бодлого-2, дэд хөтөлбөр-3 ийг хэрэгжүүлж  мэргэжлийн чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, сайн дурын идэвхтнүүд, өсвөр үе-үетэнгийн сургагч багш нартай  хамтран төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлэн уялдаа холбоотойгоор ажиллаж байна. Хөтөлбөр, стратегийг биелэлт 80-85%-тай хэрэгжиж байна.     Орон нутагт зонхилон тохиолдож байгаа өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг олгох МУЗГ-ын 224-р тогтоолын дагуу  ЭММСС-г ЭМБ-аар үйлчлүүлж байгаа иргэдэд Эмч, мэргэжилтнүүдийн зохион байгуулсан сургалтын тоо амбулатор, стацинароор  82 удаа, Ахмад настан- 10 удаа, ХБИ-6 удаа, жирэмсэн ээжүүд 6 удаа,  малчид-3, Төрийн ба ТББ, ААН-3 зорилтот бүлгийн иргэд-31 удаа батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу давхардсан тоогоор давхардсан тоогоор 9000 иргэнд сургалт зохион байгуулж 39 төрлийн гарын авлагыг түгээсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

119

3.1.1.2. Архи, тамхины хэрэглээг бууруулж, элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон нутагт  хэрэгжүүлэх.

Суманд аддитиологийн баг 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Архинд хамааралтай 28 хүний судалгааг гаргасан нийт 20 удаагийн сургалтаар 580 хүнд архи тамхины хор уршгийн талаар сургалт явуулж, архинаас 11 хүн шинээр гарсан.

  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр  сарын 12-ны өдрийн 112 дүгээр тогтоолоор "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр батлагдсан. “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусын шинжилгээнд 40-65 насны иргэдийг 100% хамруулах зорилгоор сумын хэмжээнд ажлын хэсэг хуралдаж зорилтот бүлгийн иргэдийн судалгааг гаргаж, үзлэг, шинжилгээнд иргэдийг бүрэн хамруулах нөлөөллийн сургалтыг төрийн ба төрийн бус байгууллага, иргэдэд сургалтыг 2000 гаруй иргэдэд явуулсан. Сургалтаар Элэгний үүрэг, элэгний В,С хепапитийн шинжилгээнд хамрагдахын ач холбогдол, эрүүл мэндийн даатгалаа бөглүүлэхийн ач холбогдлын талаар сургалт, сурталчилгаа явуулсан. Элэгний В,С вирус илрүүлэх  үзлэг шинжилгээнд 2074   хүн хамрагдахаас  1478  хүн хамрагдаж, үүнээс элэгний С вирустэй-212,  В вирустэй  -115   хүн байна.  С вирус илэрсэн иргэдийг  ийлдсийг  БОЭТ-ийн лаборатрит ачаалал  тоолуулах шинжилгээнд  явуулаад байна. Элэгний В,С илрүүлэх шинжилгээнд хамрагдаад В,С вирусгүй илэрсэн 125 хүнийг В хепатитийн вакцинд  хамруулсан. 

 

 

120

3.1.1.3. Иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, онош тодруулах шаардлагатай иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах

Жил бүр  урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг  хамруулж хэвшсэн. 2017 оны 10 сарын  байдлаар зорилтот бүлгийн урьдчилан сэргийлэх үзлэг АГ, ЧШ-92.1% , хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэг-84,7%, умайн хүзүүний эсийн шинжилгээ-61%, “Элэг бүтэн Монгол “ хөтөлбөрийн хэрэгжүүлж 40-65 насны иргэдийг элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээ 72%-тай байна. Мөн  ЭМЯ-наас зарласан “Хэнийг ч орхигдуулагүй тусламж” аяны хүрээнд 3,4,10 дугаар саруудад явуулын амбулаториор  хөдөө багууд болон  сургууль, цэцэрлэгээр явж  үзлэг шинжилгээ хийж хүн бүрт хүрч үйлчилсэн. Аяны хүрээнд   1560 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.   Мөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 2 удаа хамруулсан. “Ахмадаа дээдлэх жилийн хүрээнд Уянга  сумын  настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт зохион байгууллаа. Гериатр, дотор, мэдрэл, хөнгөвчлөх, зүрх судасны чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан.                                                          Урьдчилан сэргийлэх үзлэгт зорилтот бүлгийн  нийт 328 настан давхардсан тоогоор  хамрагдсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр элэгний хавдар-1  бөөрний хоргүй хавдар-1 элэгний уйланхай-12, бөөрний уйланхай-2, цөсний чулуу -3, бөөрний чулуу-1, цөсний ургацаг-1,  тус тус шинээр илрүүлж, хавдар болон мэс заслын эмчид үзүүлж, зөвлөгөө авах талаар зөвлөсөн.                                                                                                   Мөн 05 сард Улсын 1-р төв эмнэлгийн  Урологи, Эмэгтйэчүүд, Ходоод элэг цөс,  Зүрх судас,  Мэдрэл, ЭХО, Сувилахуйн чиглэлээр  3-р шатлалын эмнэлгийн тусламж үйчилгээг нийт давхардсан тоогоор 419 хүнд үзлэг, шинжилгээ хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт:

 

 

 

 

 

 

 

40

 

3.1.2. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, халдварт болон халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил, төрийн бус байгууллагыг дэмжиж ажиллана.

121

3.1.2.1. Эрүүл мэндийн сайн дурын бүлгүүд, ажилтнуудыг сургах чадавхижуулах, идэвхижүүлэх замаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх.

Эрүүл мэндийн төвд нийт 23 сайн дурын идэвхтэнд чадавхжуулах сургалтыг 5 удаа явуулж, тэдэнтэй хамтран эх хүүхдийн чиглэлээр түлхүү хамтран ажиллаж, хүүхдийн өсөлт хөгжилд үнэлгээ өгөх, дархлаажуулалтанд дуудах, бага насны хүүхдийн хооллолт, бага насны хүүхдийн суурь өвчнөөс урьдчилан сэргийлье, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг хамтран явуулж 800 гаруй эцэг, эхчүүдэд хүрч ажилласан

   04 сарын 16 нд Сувилагчийн нэг өдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ өдөр сайн дурын ээжүүдэд сургалт явуулж эх, хүүхдийн асаргаа сувилгаа хийх, хүүхдийн жин өндрийг үзэх аргад сургаж дадлагажуулсан.

 

 

 

40

 

122

3.1.2.2. Халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж буй иргэн, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудад бүх талын дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах.

.  Суманд “Тэргэнцэтэй иргэдийн холбоо” ТББ, сумын ахмадын холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудад сар бүр нийгмийн эрүүл мэндийн сургалт суртчилгаа явуулжүзлэг хииж хэвшсэн. Энэ арга хэмээнд давхардсан тоогоор 1500 гаруй хүн хамрагдсан  байна.

Аймгийн Чинмэнд хувийн хэвшлийн эмнэлэгтэй хамтран 250 хүнийг багцын үзлэгт хамруулсан.

 

 

 

28

 

123

3.1.2.3. Халдварт өвчин, ялангуяа бэлгийн замаар дамжих халдварт /ХДХВ/ДОХ/БЗДХ/өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авах замаар өвчлөлийг бууруулах.

2017 онд  Цэргийн насны залуучууд, Жирэмсэн эмэгтэйчүүдэд Бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 10 удаагийн сургалтыг давхардсан тоогоор 451  хүнд хийсэн.

Цэргийн насны залуучуудаас шинээр илэрсэн 7 тэмбүүгээс  6 тэмбүүтэй залууг  хавьтлын хамт зөвөлгөө өгч эмчилгээнд хамруулсан.

2017 онд шинээр  хяналтанд орсон 216   жирэмсэнг ДОХ,  тэмбүү, бэлгийн замын халдварын  шинжилгээнд 100% хамруулсан.

2017 онд жирэмсэн тэмбүүтэй 6 эхийг эрт хугацаанд нь шинжилгээнд хамруулан эмчилснээр төрөлхийн тэмбүү гараагүй, хавьтлыг бүртгэн эмчлэн хянаж байна.

 

 

40

 

3.1.3. Эрүүл мэндийн төв болон Жаргалантын эмнэлгийг зохих түвшиний зарим шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангаж, эмч ажилтаны ур чадвар, ажил үйлчилгээний хариуцлагыг дээшлүүлж, эмчилгээ үйлчилгээ авах шат дамжлагыгцөөрүүлж, ачааллыг бууруулна.

124

3.1.3.1. Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний уялдаа холбоо, хүртээмж, тасралтгүй байдлыг хангаж, эмч ажилтаны  ажил үйлчилгээний хариуцлагыг дээшлүүлж, удирдлагын баг, удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх.

. Эмч, мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагыг сайжруулах хүрээнд байгууллагад Чанарын баг, Ёс зүйн баг, Дотоод хяналтын баг, Эмийн баг, Халдвараас сэргийлэх хяналтын багууд ажиллаж 7,7  хоногоор ээлжлэн тусламж үйлчилгээ, харилцаа хандлага, угаалга цэвэрлэгээ зэрэг чиглэлээр өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. 2017 оны 3-р улиралд элэгний В,С вирусын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх үүрэг амлалтыг эмч мэргэжилтнүүдэд өгч 4-р улиралд   72 хувьд хүргэсэн.

 

 

 

40

 

125

3.1.3.2. Эрүүл мэндийн салбарын ачаалал, эдийн засгийн тооцооллыг хийж сумын эрүүл мэндийн төв, багийн ортой эмнэлгүүд зэрэг эмнэлгүүдийн хэв шинжийг оновчтойгоор зохион байгуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх.

2018 онд даатгалын тогтолцоонд шилжих бэлтгэл ажлын хүрээнд 1 өвчтөнд ноогдох эмийн зардал бусад үйлчилгээг тогтоосон төсвийн хүрээнд бодитой зарцуулснаар эдийн засгийн үр ашигтай ажиллаж байна.

 

 

 

40

 

126

3.1.3.3. Эрүүл мэндийн байгууллагуудыг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах.

2017 оны 1 дүгээр улиралд Японы Засгийн газрын буцалтгүй  тусламжийн хүрээнд  нийт 16 нэр төрлийн 717.958.875 төгрөгний тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Тоног төхөөрөмжийн сургалтанд2 мэргэжилтнийг бэлтгэж сургасан.

-Зөөврийн Рентген аппарат

-ЭХО

-ЭКГ-Зүрхний цахилгаан бичлэг

-Амин үзүүлэлт хянах Монитор

-Диферлятор  /

-Нярайн инкубатор

-Төрөх ор

-Татлагын ор

-Массажны ор

-Дасгалын аппарат

-Шарлагын аппарат

-Гарын хүч шалгах аппарат  зэрэг аппарат, тоног төхөөрөмжөөр хангагдаад байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

127

3.1.3.4. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, боловсролыг тасралтгүй дээшлүүлэх сургалтанд хамруулах.

2017 оны 04 дүгээр сард  Ахлах сувилагч, Архив бичиг хэргийн ажилтан Б.Батцэцэг Архивын ерөнхий газарт Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжил олгох 1 сарын сургалтанд хамрагдсан

Үйлчлэгч П.Оюунгэрэл  Энэрэл Анагаах ухааны сургуулиас  явуулж байгаа туслах сувилагчийн  сургалтанд хамрагдаж байна.

Эмч, мэргэжилтнүүд 1-3 хоногийн богино хэмжээний нийт 12 удаагийн сургалтанд нийт давхардсан тоогоор 35 эмч, мэргэжилтэн хамрагдаад байна.

Жаргалант Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Хандсүрэн  Улаанбаатар хотод дархлаажуулалтын 3 сарын курст суралцаж байна

Сургалтын арга хэмжээнд нийт 2500,0 мянган төгрөг зарцуулсан байна.

80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  сувилахуйн тусламж үйлчилгээний хөгжил, эмнэлгийн тусламж үйлчилгээ, удирдлага зохион байгуулалт, хүүхдийн тусламж үйлчилгээ, эх бархиын тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үлйчилгээ, түргэн тусламжийн, яаралтай тусламж, багийн эмчийн, асаргаа сувилгааны тусламж үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, хүний түүхэн хөгжил зэрэг 11 төрлийн сэдвээр ЭМШУИС-ийн багш нар, аймгийн эрүүл мэндийн газартай хамтран ЭШ-ний хурлыг зохион байгуулж ном болгон хэвлүүлж илтгэгч нарт 1 кридет олгосон.

 

 

 

 

40

 

128

3.1.3.5. Эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн хог хаягдлыг устгах тоног төхөөрөмжөөр хангах.

Хог түр хадгалах байрыг 2016 онд барьж ашиглалтанд оруулсан.

Монголын мянганы хөгжлийн сангийн эрүүл мэндийн төслөөс 2013 онд хог хаягдал ариутгах автоклав, зүү бутлагч, зориулалтын хогийн сав, уут,  хамгаалах хувцас ирсэн.Одоогоор эмнэлгийн хогийг шатааж устгаж байна

Жаргалант багийн хүний эх эмчийн салбар нь хог хаягдлыг ангилан  зууханд шатааж байна.

 

40

 

3.1.4. Сумын  эрүүл мэндийн төвийн лабораторын тоног төхөөрөмж хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

129

3.1.4.1. Лабораторын хүчин чадал, багж тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, тэдгээрт тавих хяналтыг хэрэгжүүлэн, лабораторийн шинжилгээний  хариуг шуурхай гаргадаг болох

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн төвд 17-20 төрлийн шинжилгээг  түргэвчилсэн оношлуур буюу тестийн аргаар хийж байна.

Шинээр  2017 онд  лабораторийн тоног төхөөрөмж нэмэгдээгүй байна. 

 

40

 

3.1.5.Сумын Эрүүл мэндийн төв, Жаргалантын эмнэлгийн автомашины парк шинэчлэл, багийн эмч нарыг унаагаар хангах ажлыг зохион байгуулна.

130

3.1.5.1. Хуваарийн дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн авто машины парк шинэчлэлтийг хийж, багийн эмч нарыг унаажуулах.

2017 онд Жаргалтын их эмчийн салбарт УАЗ-ПУРГОН авто машинаар парк шинэчлэл хийгдсэн.

40

 

3.1.6. Эрүүл мэндийн байгууллагуудыг бодлогоор дэмжинэ

131

3.1.6.1. Уламжлалт анагаах ухааны болон бусад чиглэлээр эрэлт хэрэгцээнд нийцсэн өрсөлдөх чадвар сайтай хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал байгуулах, хөгжүүлэхийг дэмжинэ.

2016 оноос уламжлалын мэргэжлийн эмч ажиллуулан бариа засал, тангаар эмчлэх, хануур төөнуур,зүү,бумба тавих зэрэг уламжлалын 10 тусламж үйлчилгээ үзүүлж байгаагын зэрэгцээ  УВЧ, ИСКИРА,  хүзүү, нурууны татлага, лааны тосон эмчилгээ, улаан гэрэл, давсан зам, зэрэг 10 иад төрлийн физик эмчилгээ ххийж байна Эдгээрийн үр дүнд эмийн бус эмчилгээг өргөнөөр нэвтрүүлснээр төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт гарч үйлчлүүлэгдэд эмйин бус эмчилгээг  олон төрлөөр хүргэсэн.

Мөн энэ хугацаанд  Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар хүзүү, нурууны татлагны аппарат, нуруу, булчинг хөгжүүлэх төхөөрөмж, шарлагын аппарат зэрэг 300,0 гаруй сая төгрөгийн техник,тоног төхөөрөмжийн хангалт хийсэн.

 

 

 

 

40

 

3.1.7. Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгана.

132

3.1.7.1. Эх, хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, чанар, аюулгүй байдлыг хангасан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээний технологийг нэвтрүүлэх.

    Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Хүүхдийн эмч, мэргэшсэн эх баригч нараар хангагдсан Цаашид Эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн мэргэжлийн эмч бэлтгэхээр хүний нөөцийн төлөвлөгөөнд орсон.

 

 

 

 

 

40

 

133

3.1.7.2. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн өвчний цогц менежмент болон эх, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн стратеги, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, “Эх хүүхдэд ээлтэй” үйлчилгээг нэвтрүүлэх.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөр , эх, нярайн эрүүл мэнд стратегийг хэрэгжүүлэн стратегийн хэрэгжилт 92%, НҮЭМ-ийн хөтөлбөр 94,3%-ийн хэрэгжилттэй  байна Төрж байгаа  жирэмсэн эмэгтэйчүүдийг 100% хяналтанд авч жирэмслэлт, төрөлтийн асуудлыг шийдвэрлэж байна

 

40

 

3.1.8. Хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, үр дүнтэй, аюулгүй эм зүйн тусламж, үйлчилгээг хөгжүүлнэ.

134

3.1.8.1. Хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,антибиотикийн төрлийн эмийг  эмчийн жороор олгох соёлыг бүрдүүлэх.

Хүн амд эмийн зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгааг эмийн эргэлтийн сантай хамтран нийт 1301 хүнд явуулж, хувийн болон эмийн эргэлтийн сантай хамтран жороор эмийг өгч хэвшүүлэх ажлыг зохион байгуулснаар дур мэдэн эм худалдан авдаг, худалдаалдаг байдлыг 61%-иар бууруулсан үр дүн гарсан

 

 

 

40

 

135

3.1.8.2. Эмийн эргэлтийн сангын менежментийн хувьчлалд хяналт үнэлгээ хийлгэж, хувийн хэвшлийн хэлбэрээр хөгжүүлэх.

Менежментийн гэрээгээр ажиллах хугацаанд Өвөрхангай аймгийн өмчийн газарт хагас бүтэн жилээр нийт 2 удаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан явуулсан. Эмийн сангийн гадна, дотор талд засвар үйлчилгээ хийж, дотор талын тоног төхөөрөмжинд шинэчлэл хийж эмийн санг стандартын дагуу болгож, үйлчлүүлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Эмийн хангалтыг сайжруулж, зайлшгүй шаардлагатай эм /ЗШЭ/-ийн хангалт 90%-тай байгаа ба эмийн чанар аюулгүй байдалд анхаарч зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллага /ЭХНБ/ -тай гэрээ хийж эмийг татан авч үйлчилж байна.

40

 

136

3.1.8.3. Хувийн хэвшлийн эмийн сангуудад хяналт үнэлгээ, зөвлөн туслах ажлыг зохион байгуулах.

 

Хувийн хэвшлийн 2 эмийн санд сумын эмийн хяналтын зөвлөл 2 удаа хяналт тавьж, эмийн чанар аюулгүй байдал, иргэдэд жоргүй эм худалдах байдалд хяналт тавьж илэрсэн зөрчлийг 72,5%-иар багасгасан. Мөн иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хувийн 2 эмийн сантай хамтарч иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар гарын авлага, боршур, зурагт хуудсаар мэдээллийг тогтмол байршуулж мэдээллээр хангаж байна. Хувийн хэвшлийн эмийн сангуудад шаардлагатай мэдээлэлээр тогтмол хангаж, зөвлөн туслах ажлыг хэвшил болгосон.

 

 

 

 

40

 

137

3.1.8.4. Эрүүл мэндийн  даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг эмийн жагсаалтыг нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй үнээр  30.1 сая  төгрөгний  эмээр эмийн эргэлийн сангаас үйлчилсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг эмийн нэр төрөл нэмэгдсэн боловч сард 2сая 500 мянган төгрөгний хөнгөлөлт үзүүлэх эрх орж ирдэг нь  сарын эхний 10 хоногтоо дуусдаг. Цаашид эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирдэг  эмийн хөнгөлөлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай.

 

 

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

3.2. БОЛОВСРОЛ

3.2.1. Багш,  сурагчдын сурч, хөгжих орчныг сайжруулж, иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээг чанартайзохион байгуулан, сургалтынчанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

138

3.2.1.1. “Жаргалант” багт Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр барих.

Холбогдох газруудад уламжлан аймгийн ЭЗН-ийг хөгжүүлэх  2018 оны үндсэн чиглэлд тусгуулсан

 

16

 

139

3.2.1.2. Сумын төвд Цэцэрлэгийн шинэ барилга барих.

Хугацаа болоогүй.

 

 

140

3.2.1.3. Жаргалант багийн цэцэрлэгт урлаг заалтай, цэцэрлэгийн барилгын өргөтгөл шинээр барих.

Хугацаа болоогүй

 

 

141

3.2.1.4. Сумын төв, Жаргалант багт тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр шинээр барих

ДЗОУБ-ын төсөл хөтөлбөрөөр 180 сая, аймгийн ЗД-ын нөөц сангаас 96 сая төгрөгийг орон нутагт шийдвэрлэн  нийт 276 сая төгрөгөөр 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр баригдаж байна.

 

 

40

 

142

3.2.1.5. Хүүхэд харах үйлчилгээг хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаагаар дэмжин ажиллах.

Сумын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 6 иргэн 30 хүүхэд авч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын Засаг даргын захирамжаари байгуулагдсан ажлын хэсэг 2 удаа хяналт хийсэн ямар нэгэн зөрчил ирлрээгүй, эцэг эхчүүдээс гомдол гараагүй үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж байна.

2017 онд санхүүжилт авсан сар

Хэдэн хүүхэд

Хэдэн хүүхэд харагч

Сард нэг хүүхдэд

Нийт санхүүжилт

1-4

25

5

658.000

13.160.000

5

20

4

658.000

10.528.000

9-12

30

658.000

15.792.000

 

Нийт

39.112.000

 

 

 

40

 

143

3.2.1.6. Байгууллагын цэцэрлэг өдөр өнжүүлэх бүлгийг ЕБС бүрэн дунд 2 дугаар сургуульд ажиллуулах асуудлыг аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран судалж, боломжтой гэсэн дүгнэлт гарвал хэрэгжүүлэх

Сумын засаг дарга болон сумын Засаг даргын тамгын газраас байгууллагын дэргэд цэцэрлэгтэй болох асуудлаар холбогдох газруудад санал хүргүүлсэн боловч боломжгүй гэсэн хариу ирсэн тул цэцэрлэгийн асуудал цаашид шийдэгдэх   боломжгүй болсон.

Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, олимпиад уралдаан тэмцээнд амжилт гаргах, хүүхдийг зөв төлөвшүүлэх, хичээлийн бус цагийг  үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор математикийн хөгжүүлэх сургалтанд  бага ангийн 2-5-р ангийн 40 сурагчдыг хамруулан АБТА, МУ-ын Тэргүүлэх зэрэгтэй ахмад багш Д.Лхагвасүрэн хичээллүүлж байна. Хичээллэх анги танхимын хувьд 1 ангийг хүүхэд хөгжүүлэх анги болгон тохижуулан, хичээллэх цагийн хуваарийг нарийн гарган хичээллэх явцад хяналт тавьж сургалтын үр дүнг тооцон ажилласан.          

 

40

 

3.2.2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын сургалтын болон үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах

144

3.2.2.1. Сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан хангамж, дулаан хангамж, цэвэр, бохир усны дэд бүтцийг үе шаттайгаар нэмэгдүүлэх.

ЕБС-ийн 2 дугаар сургууль, Сумийн төв, Жаргалантын СӨББ үүд нь өөрсдийн хөрөнгийн боломжинд тулгуурлан цэвэр бохирын асуудлаа шийдвэрсэн. Энэ хугацаанд сумын ЗДТГ-ын бохирын машинаар үйлчилгээг үзүүлсэн боловч энэ нь үйл ажиллагаа  нь бүрэн тогтворжоогүй  цаашид цэвэр бохирын машиныг тогтвортой ажиллуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай

 

40

 

145

3.2.2.2. Шаардлага хангасан сургалтын кабинетийн тоог нийт ангийн 70 %-д хүргэх.

ЕБ-ийн 2 дугаар сургууль нь22 ангитай  2016-2017 оны хичээлийн жилд дунд ангийн Монгол хэл, газар зүйн кабинет шинээр, физик, бага ангийн хүн байгалийн кабинетийн гэрчилгээг сунгуулсан нийт 4 кабинетийг гэрчилгээжүүлсэн. 2017-2018 оны хичээлийн жилд олимп сурталчилах танхим, хөгжим, бага ангийн байгалийн ухаан, бага ангийн STEMсургалт, зэрэг кабинетуудыг шинээр, дунд ангийн математик, анли хэл,  эрэгтэй технологи, бага ангийн монгол хэлний 1, 2, бага ангийн дүрслэх урлагийн кабинетийн гэрчилгээг сунгуулахаар нийт 4 кабинетийг   БСШУС-ын сайдын 2006 оны 253дугаар тушаал, Өвөрхангай аймгийн БСУГ-ын  2007 оны 01тоот  тушаалуудыг үндэслэн кабинетэд тавигдах шаардлагын дагуу кабинетийг сургууль дээрээ ажлын хэсэг байгуулан үнэлгээ өгч шаардлага хангасан гэж үзэн үнэлгээ дүгнэлтийг БСУГ-т хүргүүлээд байна.

ЕБ-ийн 1 дүгээр  сургууль нь12 ангитай бөгөөд монгол хэлний 2, математикийн 1, физикийн 1, түүх нийгмийн 1, сэтгэх чадварын 2, нийтдээ 7 стандарт хангасан кабинет сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ба шинээр биологи-хүн орчин, газарзүй, технологи \эрэгтэй\ зэрэг 3 кабинетыг шинээр гэрчилгээжүүлэхэд бэлэн болоод байна.

Жаргалантын ЕБС нь9 ангитай. Монгол хэл”, “Хими”, Газар зүй” “Англи хэл”,” Технологи”, “Бага ангийн монгол хэл”,  “Бага ангийн математик”, “Математик” зэрэг 8 кабинет стандартын шаардлага хангасан гэрчилгээтэй ба  “Англи хэл”,” Технологи”, “Бага ангийн монгол хэл”, зэрэг 3 кабинет хугацаа нь дууссан тул дахин аттестатчилалуулан сунгалт хийлгэж сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

ЕБС-иудын сургалтын кабинетийн тоо

 

Сургууль

 

Нийт анги

Шаардлага хангасан сургалтын кабинет

ШХК-ийн хувь

ЕБ-ийн 1 дүгээр сургууль

12

10

83,3

ЕБ-ийн 2 дугаар сургууль

22

10

45,4

ЖЕБС

9

8

88,9

Сумын дундаж

43

28

65,1

 

 

 

40

 

3.2.3. Суралцагчийг бие даан, бүтээлчээр суралцахуйд суралцах боломж олгох, цаашид дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихэд бэлтгэх зорилгоор сургалтын хөтөлбөрийг сурагчдад сонголт хийх боломжтойгоор хэрэгжүүлнэ.

146

3.2.3.1. Хүүхэд, залуучуудын сэтгэн бодох,техникийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад робот, оюуны спортын сургалт зохион байгуулахад шаардагдах сургалтын орчин бүрдүүлэн, зарим сургуулийн ахлах ангиудыг эх хэл, байгалийн ухаан, техник технологи, гадаад хэл, нийгмийн ухаан, спорт, урлагийн боловсрол олгох зэрэг төрөлжсөн хэлбэрээр хөгжүүлэх.

ЕС-ийн 1 дүгээр  сургууль ньЭнэ хичээлийн жилд хүүхэд залуучуудын сэтгэн бодох, техник сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор “Шатар” дэд хөтөлбөр, “Нэг сургууль 10 клуб”-ын хүрээнд сурагчдын өөрөө удирдлах байгууллагын “Эко”,”Сэтгүүлч”,” Мэтгэлцээн-Илтгэх урлаг”, “Ангийн дарга нарын”, “Ёс зүйн”, “Гэгээ” номын, “Урлахуйн ертөнц” дизайн технологийн, “Өсвөрийн аврагч, “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн эмч” клубүүд, сурагчдын техник сэтгэхүйгхөгжүүлэх зорилгоор “Лего робот”-ын , техник спортын, мөн гар бөмбөг,сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн, шүлэг яруу найраг, дуу-даралтат хөгжмийн, IQ-ийн, бага ангийн математикийн, монгол бичгийн гэсэн  сурагчдыг хөгжүүлэх 21 дугуйлан секцэд давхардсан тоогоор 317 сурагч хамрагдаж байна.

ЕС-ийн 2 дугаар сургууль нь Роботын сургалтаар дамжууланбүтээлч сэтгэлгээтэй буюу инженер сэтгэхүйтэй сурагчдыг бий  болгохзорилгоор 6-12-р ангийн 15 сурагчийг хамруулан 2 ээлжээр хичээллүүлсэн. Робот сургалтад хамрагдсан сурагчид нь LEGOMINDSTOR программ дээр робот машиныг бүх төрлийн хөдөлгөөн хийх блок системүүдыг хийж сурсан.  10-р сараас эхлэн бага ангийн 1-5-р ангиуд ХГҮА-ын 1 цаг дээр 1 цаг сунгаад сүүлийн цагуудад 7 хоногт 2 цагаар сургалтаа хичээллүүлж эхэлсэн. Энэ сургалтаар сурагчдын сэтгэн бодох чадвар болон техник сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хэл, англи хэлний хичээлийн ЭЕШ-нд сурагчдыг амжилттай бэлтгэх зорилгоор сонсох даалгавар хийх өрөө тасалгааг тохижуулан ажиллаж байна. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж  байгаатай холбогдуулан ахлах ангийн сурагчид бүх  судлагдахууны хичээлүүдээс сонгон суралцаж сонгон гүнзгийрүүлэх хичээлийг 10-р ангид долоо хоногт 1-2 цаг, 11, 12-р ангид долоо хоногт 2-3 цагаар судалж байна. Бүтэн жилийн туршид 10-р ангийн 27 сурагч  физик, англи хэл, нийгмийн ухаан гэсэн 3-н хичээлийн 215 цаг, 11-р анийн 17 сурагч физик, англи хэл, нийгмийн ухаан, математик гэсэн 4-н хичээлийн 315 цаг, 12-р ангийн 50 сурагч математик, англи хэл, нийгмийн ухаан гэсэн 4-н хичээлийн 315 цаг тус тус гүнзгийрүүлэн судлаж байна.

       Жаргалантын Ерөнхий боловсролын сургууль нь .БСШУСЯ-ны Боловсролын Чанарын Шинэчлэл төсөл-ийн хүрээнд 1-5-р ангийн сурагчдад зориулсан 3 төрлийн 14 багц нийт 3,578,000 төгрөгийн STEMсургалтын хэрэглэгдэхүүнтэй болж сургалтандаа  амжилттай хэрэглэж 1-3-р ангийн  112 хүүхэд 1-р багцыг, 4-р ангийн 34 сурагч 2-р багцыг, 5-р ангийн 32 сурагч 3-р багцыг тус тус хичээлийн цагт багтаан судалж байна. Монгол уламжлалаас суралцах техник технологийндугуйлангийн 6-12-р ангийн   эрэгтэй сурагчид ямааны арьсыг боловсруулан түлхүүрийноосор, бэлэг дурсгалын зүйл сүлжиж сурлаа.

 

 

3.2.4.Боловсролын байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж, хүүхдэд ээлтэй сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

147

3.2.4.1. Боловсролын байгууллагуудыг цахим тоног төхөөрөмж, ухаалаг самбар, техник, хэрэгсэл, хатуу, зөөлөн эдлэл, зарим тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Энэ хугацаанд   ЕБ-ийн 1,2 дугаар сургууль, Жаргалтын ЕБС, байгууллагууд  нь БСШУС-ын яамны санхүүжилтээр 13010,0 мянган төгрөгийн Stem сургалтын хэрэглэгдэхүүн,ЕБ-ийн 2 дугаар сургууль, Жаргалтын ЕБС,  номын сангийн номны тоог нэмэгдүүлэхэд 1030,3 мянган төгрөг,ЕБ-ийн 1,2 дугаар сургууль, Жаргалтын ЕБС байгууллагууд нь сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, багш нарын өрөөны ширээ сандлыг нэмэгдүүлэх, хүүхэд хөгжлийн өрөө тохижуулах, спорт заал,  компьютер техник хэрэгсэлийн завсар, гал тогоо номын санг камержуулах  зэрэгт хандивлагч байгууллага, иргэдийн хандив тусламж, байгууллагын төсвийн боломжинд тулгуурлан  24718,8 мянган төгрөгийн техник тоног төхөөрөмж , эд хогшил авч, засвар үйлчилгээ хийж  Жаргалтын СӨББ д   зөөлөн эдлэл авахад  5500,0 мянган төгрөг, тоглоом наадгай авахад  1100,0 мянган төгрөг,  тоног төхөөрөмж авахад 3400,0 мянган төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас олгож дэмжлэг үзүүлж

цахим тоног төхөөрөмж, ухаалаг самбар, техник, хэрэгсэл, хатуу, зөөлөн эдлэл, зарим тоног төхөөрөмж, тоглоом наадгайн хангалтыг нэмэгдүүлсэн байна.

 

 

 

 

 

40

 

148

3.2.4.2. Сургууль, цэцэрлэгийг стандартын шаардлага хангасан эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжтай болгож, “Хүүхдэд ээлтэй сургууль, дотуур байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

ЕБ-ийн 2 дугаар сургууль, Сумын төв, Жаргалант багийн СӨББайгууллагууд нь цэвэр бохирын асуудалаа өөрсдийн хөрөнгийн нөөц боломжинд тулгуурлан шийдвэрлэсэн бөгөөд энэ хугцаанд сумын ЗДТГ-ын бохирын машин нь нь Алтан нутаг үйлчилгээний төв, ЕБ-ийн 2 дугаар сургууль, Сумын төв, Жаргалант багийн СӨББайгууллагууд болон зарим нэг айлын бохирыг зхйлуулах үйлчилгээ үзүллсэн байна. Цаашид бохирын машины үйл ажиллагааг тогтвортой ажиллуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

 ЕБ-ийн 2 дугаар сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд ДЗОУБ-тай хамтран “Хүүхдэд ээлтэй сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд залуу багш нарын клубтэй хамтран Эрдэнэт хотын лабортари 14-р сургууль, 8-р сургуулийн  үйл ажиллагаатай тус тус  танилцаж харилцан туршлага солилцлоо. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгой анхааран анги кабинетийг тохижуулан гэрчилгээжүүлэх, камержуулах,  орчны тохижилтын бусад ажлуудыг хийснээс гадна эргүүл эцэг эхийг тогтмол ажиллуулж сурагчдын сургуулийн орчинд аюулгүй байх нөхцлийг бүрдүүлээд байна.

ЕБ-ийн  1 дүгээр  сургууль ньдотуур байранд 2.165.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бол сургуулийн анги, танхимын орчинг сайжруулахад зориулж эцэг эхийн хандив тусламжаар 8.580.000 төгрөгний ханын шкаф, тавиуруудыг хийлгэждотуур  байрны гаднах оо-ыг шинэчилж, ариун цэврийн шаардлага хангасан муу усны нүхтэй болсноор, байр орчмын хөрсийг бохирдуулах байдал багассан. Байрны гаднах эвдэрч хэмхэрсэн зарим хашаа, хайсыг засварлаж,   11 тасгийн хаалга, 21 ширээ, 29 сандал, 16 цонх, паарыг будаж өнгө үзэмжийг сайжруулсан бөгөөд коридорын 4 гэрлийг шинээр сольж,  9 тасгийн цонх, 23 цонхны салхивчны  шилийг  шинээр шиллэж сурагчдын дулаан духтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өглөө

Жаргалтын ЕБС нь хичээлийн байр, дотуур байрыг цэвэр усанд холбож стандартын шаардлага хангасан шинжилгээнд шалгарсан усыг хэрэглэж байна.

*Дотуур байрны уурын зуухны өрөө байсан пистулийг ажилчдын хүчээр засварлан сурагчдын телевиз үзэх амрах өрөө болгон тохижуулж урсгал засварын зардлаас 580,000 төгрөгийн зардлыг гаргаж засварлалаа.

*ДЗОУБ-ын төсөл хөтөлбөрөөр 180 сая, аймгийн ЗД-ын нөөц сангаас 96 сая нийт 276 сая төгрөгөөр 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр  эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжтай баригдаж ашиглалтанд орж байна.

*Шинэ дотуур байр нэг ч тавилга байхгүй тул   багш ажилчдынхаа сэтгэлийн хандив тусламжийн  2,276,000 төгрөгөөр 2 жишиг тасаг тохижууллаа.

*Сурагчдын амьдрах нөхцөл боломжийг сайжруулж ажилчдын дунд “ДОТУУР БАЙР МИНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР”  уралдаан зарлаж  тэргүүний тасаг шалгаруулан үүнд 250,000 төгрөгийн эд зүйлс авч  үр дүнтэй зохион байгуулан тохижууллаа.

 

 

 

 

 

 

40

 

149

3.2.4.3. “Жаргалантын” сургууль цэцэрлэгийг интернэт сүлжээнд бүрэн холбох.  

Жаргалант багийн төвдМобикомын 4G сүлжээ орж сургуулийн хэмжээнд290,000 төгрөгөөр “Манай интернет”,  190,000 төгрөгөөр зөөврийн төхөөрөмж авч багш сурагчдын цахим хэрэглээг нээж өглөө. Ингэснээр боловсролын системд сургууль дээрээ нэвтрэх боломжтой болсон.

40

 

150

3.2.4.4. СӨБ-ын байгуулагын дээврийг засварлах.

Хугацаа болоогүй.

 

 

3.2.5. Хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшил, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, амьдрах ухаанд суралцуулах бодлого баримтлан ажиллана.

151

3.2.5.1. Хүүхэд, залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, хамтарч ажиллах чадвартай, үндэсний хэл, соёл, уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий  “Оюунлаг Өвөрхангай” аймгийн дэд хөтөлбөрийг, хэрэгжүүлэх.

Оюунлаг Өвөрхангай” аймгийн дэд хөтөлбөрийг, хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулиуд дараах ажлуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

ЕБ-ийн  1 дүгээр  сургууль ньсурагчдын танин мэдэхүйг хөгжүүлэх чиглэлээр БАЗАН, НУЗАН, БУЗАН-үүд болон багш нар өөрсдийн мэргэжил, хариуцсан үйл ажиллагааны хүрээнд танин мэдэхүйн “Halloween” аймшгийн баяр, “Маскарад” багт наадам, ДОХ-ын эсрэг өдөрт зориулсан “Дэвжээ” тэмцээн, “Алтан хонх”, “Үсэглэлийн хаад”, “Тунгаамал”, “Хэн хамгийн хурдан унших вэ?”, “Хэн сайхан бичих вэ?”, “Хүрэл тулга”, “Уран жиргээ”, “Яруу зохист” тэмцээн, Төр нийгмийн зүтгэлтэйн Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын мэндэлсний ойд зориулсан уралдаан тэмцээн, МУ баатар Л.Аюушын тухай ханын сонингийн уралдаан, “Алдаагүй бичигтэн хамт олон” шалгаруулах уралдаан, Нутгийн тухай дуу шүлгийн уралдаан, “Таван цагариг-2017” спортын бага наадам, “Бага олимп-2017” хөтнгөн атлетикийн тэмцээн, “Дээлтэй Монгол” өдөрлөг,“Эгшиглэн-2017” урлагийн наадам, “Сэтгэмж-2017” урлалын наадам, “Сэтгэшгүй-2017” сэтгэх чадварын наадмуудыг зохион байгуулагдсан бол, багш, ажиллагсдын дунд спорт, урлаг, урлалын “Авьяас-2017” наадам, эцэг эхчүүдийн дунд урлаг спортын тэмцээн уралдаан зэрэг нийт 31 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж давхардсан тоогоор 3000 орчим сурагч, 136 багш, ажилтан ажиллагсад, 454 эцэг эх, иргэд хамрагдлаа.

Сумын цагдаагийн тасагтай хамтран “Архи тамхины хор хөнөөл” сэдэвт сургалтад ахлах ангийн 50 сурагчийг хамруулав. Сургалтын үр дүнд сурагчид маань хорт зуршлаас хэрхэн сэргийлэх арга зүйд суралцаж, өөрсдийн мэдлэгийг бүтээж чадлаа.

Мөн  ДЗОУБ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг ангийн дарга нар болон клубын ахлагч сурагчдад зохион байгуулж, үе тэнгийн сургагч багшаар бэлгэсэн.

Сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, эцэг эхийн оролцоог сайжруулах зорилгоор “School police” эцэг эхийн эргүүлийг 2017 оны 10 сараас эхлэн ажиллуулж байна.

ЕБ-ийн 2 дугаар сургууль нь амьдрах чадвар, ХГҮА, иргэний боловсрол хичээлийг танхимын болон танхимын бусаар орж сурагчид эрүүл хооллох, монгол ёс зүй, сум орон нутгийн дурсгалт газруудыг танин мэдэж түүгээр сургалт зохион байгуулж улирал бүр самбарт тайлангаа тавьж хэвшсэн. Оюуны хөгжлийн IQ-төвтэй хамтран сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор сэтгэх чадварын сургалтыг хуваарийн дагуу 7 хоногт 2 удаа нийт 4 цагаар хичээллэж байгаа бөгөөд уг сургалтад бага ангийн 99 сурагч хамрагдаж байна

Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж, оролцоог нэмэгдүүлэх, ХӨУБ болон сайн дурын клубүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулж, хүрээг тэлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилээс сургууль дээрээ 9 клубийг нээж ажиллуулахаар болж клубийн чиглүүлэгч багш нарыг сонгосон. Чиглүүлэгч багш нар өөрийн клубтээ хамрагдах сурагчдыг элсүүлж, зорилго, уриа, тангараг, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан. Энэхүү 9 клубт 6-12-р ангийн 250 гаруй  сурагчийг элсүүлсэн байна. Мөн 9 клубийн самбарыг сургуулийнхаа 2 давхарт гарган танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөө мэдээлэл зэргийг байршуулан ажиллаж байна. Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, хамгааллын хөтөлбөрийг дэмжсэн “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” аргачлалын охид хөвгүүдийн ялгаатай байдал, хэрэгцээ, жендэр, эрүүл харилцаа, муу зуршлууд зэрэг хичээлүүдээр дамжуулан өсвөр үеийнхэнд өөрийгөө болон бусдыг хамгаалах, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалтад клубийн чиглүүлэгч багш нар  хамрагдан клубийн сурагчид болон эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулсан.  

  • Модуль-1: Өөрийгөө болон бусдыг танин мэдэх хөгжүүлэх үйл ажиллагаа
  • Модуль -2: Харилцааны эерэг сөрөг шинжүүд
  • Модуль – 3: Хүн бүр адилхан уу?
  • Модуль – 4: Хүүхдийн эрх ба дарамт шахалт
  • Модуль – 5 : Архи тамхины хор хөнөөл гэсэн 5-н модуль сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Монгол хэлний багш нар  өдөр дээлтэй монгол өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд багш сурагч бүр монгол дээлээрээ гоёсноос гадна 1-12-р ангийн сурагчдын дунд “Үндэсний тоглоомоороо наадья” тэмцээн зохион байгууллаа. Уралдаанд 1-12-р ангийн 34 баг оролцож өөрсдийн сорин өрсөлдлөө. Тус өдөрлөг нь сурагчдад монгол ёс заншил, тоглоом наадгайгаас суралцах, түгээн дэлгэрүүлэх, монгол дээлээрээ бахархах боломжийг бүрдүүлж өгсөн үр дүнтэй ажил боллоо. Мөн  6-12-р ангийн нийт сурагчдад захирал Б.Баярмагнай, нийгмийн ажилтан Б.Билгээ нар “Сурагчдын дагаж мөрдөх дэг, хүүхдийн эрх, үүрэг, хүүхэд хамгаалал, сургууль дотор баримтлах дэг, гар утасны зөв зохистой хэрэглээ”-ний чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 345 сурагч хамрагдлаа.

Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх нь”  сэдэвт сургалтад өсвөрийн цагдаа клубийн сурагчдыг хамруулсан ба сургалтад суусан сурагчид  өөрсдийн сонссон мэдсэн зүйлээрээ сургуулийнхаа 6-12-р ангийн 50 гаруй сурагчдад сургалтыг 2 удаа зохион байгуулж, гарын авлага зөвлөмж тараалаа. Цаашид сурагчид маань хамтран сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд харилцаа болон гарч болох гэмт хэргүүдийн талаар сургалтуудыг сар бүр хийж хэвшлээ. Энэ нь сурагчдын төлөвшил, хүмүүжил харилцааг сайжруулахад хийсэн том арга хэмжээ болсон юм.

      Жаргалтын ЕБС нь нь энэ зорилтын хүрээнд “Алтан үеийн зохиолчдоо алдаршуулъя “ аян зохион байгуулж уран уншлага, дүр тоглолт, анги хамт олноороо шүлэг чээжлэх, гар зургийн уралдаан, бүтээлийн уралдаан , зохиолчдын намтар бүтээлтэй танилцах гэх мэт ажил зохион байгууллаа.  Мөн бага дунд, ахлах насны ангилалд ангиуд дунд Ч.Лодойдамба,  П.Хорлоо,  Ч.Лхамсүрэн, Ч.Ойдов нарын уран бүтээлээс сурагчид үзүүлбэр тоглолтыг зохион байгуулсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

152

3.2.5.2. Оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор “Шатар” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжүүлж”Сайн ноён”шатрын клубын үйл ажиллагааг эрчимжүүлнэ.                   

Энэ зорилтын хүрээнд ЕБ-ийн 2 дугаар сургууль нь Бид шатарчин” хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд нийт сурагчдын 55 хувийг шатарт сургах зорилт тавин ажиллаж байгаагын зэрэгцээ сурагчдыг шатар бие даан сурах нөхцөлөөр бүрдүүлэх зорилгоор шатрын клубтэй болсон. Улмаар сурагчид шатар, даам тоглох, сурах орчинг бүрдүүлэхэд анхаарч  анги бүр шатартай болж сурагчид завсарлагаа болон хичээлийн бус чөлөөт цагаараа шатар тоглон өөрийгөө хөгжүүлж байна. Мөн сургуулийн гадна үүдний талбайд шатрын буудал зурж, дулааны улиралд анги хамт олноороо шатар тоглох таатай орчныг бүрдүүлж өгсөн.Мөн анги, бүлэг, сургуулийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж, бүс, аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд сурагчдыг тогтмол оролцуулж байна. Сурагчдыг шатарт сургах зорилгоор сургууль дээрээ  шатрын анхан болон дунд шатны сургалтыг хичээллүүлж байгаа бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд нийт  54 сурагч хамрагдсан байна.  ЕБ-ийн 1 дүгээр сргууль нь өсвөрийн сургагч багш нар 7 хоногт 2 цагаар хичээллэж нийт 35 хүүхэд хамрагдсан.

Жаргалантын ЕБС ньШатар хөтөлбөрийг  хэрэгжүүлж  сургуулийн сурагч бүр, багш ажилчин бүр шатар тоглож сурах хөдөлгөөн өрнүүлж анхан шатанд 74 сурагч, дунд шатанд  20 сурагч, тэмцээн уралдаанд оролцдог чадварлаг хүүхэд 26 тогтмол хичээллэж байна. Энэ хугацаанд нийт  106 сурагч шатараар хичээллэсэн байна.

 

 

 

 

40

 

153

3.2.5.3. Төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж,сурагчдын дунд буй үе тэнгийнхний дарамтыг таслан зогсоох

    ЕБС-иуд дээр өсвөрийн цагдаа бүлгэмийн хүүхдүүд болон эцэг эхийн байнгын эргүүл жижүүр ажиллаж хүүхдүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн сургуулийн нийгмийн ажилтан сурагчдад сургалт мэдээлэл өгч үүний үр дүнд хүүхдүүдийн дундах бие биенээ дээрлэхэх, дарамтлах асуудал багассан байна.

 

 

40

 

154

3.2.5.4. Зорилтод бүлгийн хүүхдүүдийн боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Боловсролын олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, дэмжин ажиллах.

Зорилтот бүлгийн 2-5 настай СӨББ-д хамрагддаггүй хүүхдүүдийн 7 хүүхдийн СӨББ-д хамруулсан. Мөн ДЗОУБ-с 24 хүүхдэд \нэг бүрийн үнэ 50.0 төгрөг\  1200.0 төгрөгний  хичээлийн хэрэглэл өгсөн. “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын 62 эцэг эхэд сургалтыг ОНБЗ-тэй хамтран зохион явууллаа. 5 настай хүүхдийг гэр бүлийн орчинд хэл ярианы чадвар эзэмшүүлэх арга зүй” сургалтыг 1, 3-р саруудад төсөлд хамрагдсан 150 хүүхдийн эцэг эхэд зохион байгууллаа. Хүүхдийг нийгэмшихүйн хүрээлэл-Хүүхэд хамгааллын эерэг аргуудаас” сургалтыг төсөлд хамрагдсан 62 хүүхдийн эцэг эхэд зохион явууллаа. Гар цэвэр бол бие эрүүл” сургалтыг төслийн 30 хүүхдэд танилцууллаа. 5 настай хүүхдийн нас сэтгэхүйн болон бие бялдарын онцлог” сургалтыг төсөлд хамрагдаж буй сурагчдын 62 эцэг эхэд 6-р сард хийлээ.Дотуурбайр миний хүүхдийн 2 дахь гэр сургалтыг төслийн 150 хүүхдийн эцэг эхэд хийлээ.Миний хүүхэд юу сурав” сургалтыг 4-р сард төсөлд хамрагдсан 60 хүүхдийн эцэг эхийг хамруулан хийлээ.Төсөлд хамрагдсан 640 сурагчдын “Үр дүнгийн баяр”-ыг тэмдэглэн амжилттай хичээллэсэн 6 сурагч, 6 эцэг эхийг урамшуулан шагналаа.

 

 

 

 

40

 

3.2.6. Багшлах боловсон хүчний мэргэжил арга зүйн хөгжлийг дэмжих, тэднийг урамшуулах, харилцан туршлага солилцох боломжийг олгох, тэдний нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллана.

 

155

3.2.6.1. Багшийн ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөрийн үнэлэмж, орон байрны нөхцөлийг сайжруулах,багш нарын арга зүйн хөгжлийг дэмжих, тэргүүн туршлага, ур чадвараа түгээн дэлгэрүүлэх боломжийг олгох зорилго бүхий “Багшийн хөгжил” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Хөтөлбөрийн биелэлт ЕБ-ийн 1 дүгээр сургууль 98,0 хувь, ЕБ-ийн 2 дугаар сургууль  .97,6 хувь,  Жаргалтын ЕБС  96,8  хувьтай байна. Хөтөлбөрийн биелэлтийн тайланг хавсаргав.

 

 

40

 

156

3.2.6.2. Боловсрол, соёл, урлагийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, жил бүр тодорхой тооны уран бүтээлчид,багш, удирдах ажилтнуудыг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалт, аялалд хамруулах.

 

 Ерөнхий Боловсролын сургуулиудын Монгол хэл уран зохиолын 3 багш   нь аймгийн БСУГ-аас зохион байгуулсан ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургууль дээр  “Монгол бичиг”-ийн сургалтанд  7 хоног, Өвөр Монголын Үндэсний бага сургууль дээр туршлага солилцох, судлах арга хэмжээнд 3 хоног аялалд хамрагдсан байна.

Мөн сумын СӨББ нь  хамт олноороо  ОХУ ын Улан-Үдэ   Итгэлт хамба, Байгаль далайн чиглэлд 5 хоног  аяласан. Багш нар аяласан хотоосоо тухайн орны түүхтэй холбоотой бэлэг дурсгал,тоглоом наадгай зэргийг худалдан авч сургалт үйл ажиллагаандаа ашиглаж байна

 

 

 

40

 

3.2.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчин нөхцөл чадварыг дээшлүүлэн,сэргээн засах үйлчилгээг нийгэм, хамт олонд нь түшиглэн үзүүлэх.

157

3.2.7.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах, тэдгээрийг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах” аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа сувилагаанд байдаг 36хүүхдийг эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээ, сувилалд 6, унааны зардалд 2 хүүхдийг хамруулан нийт 61960,0 мянган  төгрөгийг олгосон байнна.  ХБИ-д болон хүүхдүүдийг сар бүрийн 10-нд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан сургалт, сурталчилгаагаа хийж хэвшсэн. Уг арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 1250 гаран иргэд оролцсон.

 

 

 

40

 

3.2.8. Бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар менежментийг дээшлүүлж, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн,Насан туршийн боловсролын төв ”-ийн хүн амын насан туршийн боловсролыг дэмжигч, мэдээлэл түгээгч байх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.

158

3.2.8.1. Сумын насан туршийн боловсролын төвд дэмжпэг үзүүлж, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх.

Сумын засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А\128 дугаартай тушаалаар, нэгжийн тоо 1, ажилтан 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа  явуулж байна. Төв нь материаллаг баазанги танхам, ширээ сандал, техник хангамж бүрдсэн

 

40

 

159

3.2.8.2. Сургууль завсардсан болон сургуульд огт элсэн суралцаагүй хүүхэд, залуучуудыг “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр”-ийн сургалтад хамруулах замаар боловсрол нөхөн олгох, ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах.

    Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг танхимаар жилд 8 сарын хугацаатай тогтмол хичээллэж ирсэн. 2016-2017 оны хичээлийн жилд бага ангид 30, холимог бүлэгт 6, 9-р ангид 9 суралцагч суралцаж, суурь боловсролын гэрчилгээг 9 хүн авлаа.

2017-2018 оны хичээлийн жилд бага ангид 24, холимог бүлэгт 14, 9-р ангид 6 суралцагч суралцаж байна. 

 

40

 

160

3.2.8.3. Насан туршийн боловсрол олгох сургалтыг бизнес-амьдрах ухааны, ёс суртахуун-төлөвшлийн, гоо зүйн, гэр бүлийн, байгаль орчны, иргэний боловсрол /эрх зүй, эрүүл мэнд, гамшгаас хамгаалах/ олгох гэсэн чиглэлээр сургалтын олон талт хэлбэрээр зохион байгуулах.

 

Архи үүссэн түүх,  хэрэглээ, жигшил” сургалтыг өсвөр насны 15, насанд хүрсэн 25 хүнийг хамруулан,  “Архи тамхины тухай хуулийн” сургалтыг цэргийн насны 40залуучуудад,  “Эрүүл мэнд эмнэлгээс биш айл гэр  хувь хүнээс эхэлдэг” сургалтыг 3, 8-р багийн 35 иргэнд, .“Аз жаргалтай  гэр бүл-2” сургалтыг сумын Ахмадын зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Хаан банк, Төрийн банк, СӨББ, СТ, ЗДТГ,ЭМТ байгууллагуудын ажилтнууд, сумын төвийн иргэдэд болон гэр бүлийн 200 хүнд .“Цаасан урлал”  “Шүрэн наамал”   “Резинэн сүлжээс” сургалтуудыг дотуур байрны 47 сурагчдад   , “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сургалтыг ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад , “Үе тэнгийнхний уулзалт” сургалтыг 1-р сургуулийн айл болон дотуур байранд амьдардаг 78 сурагч мөн  2-р сургуулийн 54, Жаргалантын 65 нийт197 сурагчдад тус тус явуулсан байна.

 

 

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

3.3. СОЁЛ, УРЛАГ, СПОРТ

3.3.1. . Соёл, урлагийн байгууллагын материаллаг бааз, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдэд үзүүлэх зайны болон нүүдлийн үйлчилгээг өргөжүүлэн, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соёлын  үйлдвэрлэлийг дэмжиж, соёл, урлагийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангана.

161

3.3.1.1. Соёл, төвийн байгууллагын хөгжим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах.

“ Бидний авьяас-Бидний бахархал” төслийн хүрээнд тоглосон Орон ннутгийн авьяастнуудаас бүрдсэн нэгдсэн тоглолтоос орсон өөрийн орлогоос  430,0 мянган төгрөгийг караоке дууны панограммыг шинэчлэн 700 дуугаар баяжуулсан,  мөн 340,0 мянган төгрөгөөр соёлын үйлчилгээний орчин нөхцлийг сайжруулан диско гэрэл авсан.

 

40

 

162

3.3.1.2. Сумын соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулж, соёл, урлагийн үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах.

2017 оны 04-р сараас  Бүтээлч шинэ сонголт компанийн инженер болон ажилчдын 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж концерт заалны дүүжин таазны раам суурийг байрлуулж, 1,2 дугаар давхрын шал болон өрөөнүүдийн засвар үйлчилгээг хийж байна. 2017 оны 12-р сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

 

28

 

163

3.3.1.3. Суман дахь Т.Намнансүрэнгийн музейг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн Музейтэй хамтран нэгдсэн мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах.

     Олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн музейгээс “Угсаатны зүйн” нүүдлийн  үзэсгэлэнг олон нийт хүүхэд  залуучуудад таниулан сурталчлах, сургалт сурталчилгаа, уралдаан тэмцээний  үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийт  200 гаруй иргэд, хүүхэд залуучууд хамрагдсан. Мөн  “Музейн үзмерийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт АХА  тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн 10-р сарын сурагчдын дунд зохион байгуулсан. Нийт 40 сурагч хамрагдсан.

 

 

28

 

164

3.3.1.4. “Уянгын  соёлын өдөр” арга хэмжээг жил бүр баг бүрт  зохион байгуулж, нүүдлийн ном, соёлын үйлчилгээг хэрэгжүүлэх.

Сумын хэмжээнд 10 гаруй шууданч иргэнээр хөдөөгийн багийн хот айлуудад нүүдлийн номын  сан ажиллуулж шинэ номоор үйлчилж  50 гаруй айл өрхийг нүүдлийн номын санд хамруулсан.

 

16

 

165

3.3.1.5. Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэхүйц соёл, урлагийн шинэлэг ажлыг орон нутагт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, “Соёлын үйлдвэрлэл” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд соёлын үйлдвэрлэлийн асуудлыг  соёлын төвийн эрхлэгчийн  ажлын байрны тодорхойлолтод тусган хариуцуулсан. Мөн сумын брэндсоёлын биет бус соёлын өв болох гэрийн эрээлэг цоохорлон будах түүнийг сэргээж улмаар бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрүүлж хөгжүүлэх   зорилгоор  Ногоон алт хөтөлбөрийн хүрээнд  өв залгамжлүүлэн 10 иргэнийг  сургалтанд хамруулахаар   бэлтгэл ажлыг зохион байгуулав.

16

 

166

3.3.1.6. Соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ, уралдаан, наадам зохион байгуулах замаар хүүхэд залуучууд, ардын авьяастнуудын авьяас билгийг  хөгжүүлэх.

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн музейгээс “Угсаатны зүйн” нүүдлийн  үзэсгэлэнг олон нийт хүүхэд  залуучуудад таниулан сурталчлах, сургалт сурталчилгаа, уралдаан тэмцээний  үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийт  200 гаруй иргэд, хүүхэд залуучууд хамрагдсан.

Соёлын үйлчилгээг бүх багуудад 7,8 саруудад зохион байгуулсан. Тухайлбал “Зургаан түмэн сарлагийн баяр”,   багуудын бэсрэг наадмаар нүүдлийн соёлын үйлчилгээг хүргэсэн. нийт давхардсан тоогоор 3000 гаруй иргэд үйлчлүүлсэн. Мөн “Эх үрсийн баяр”-ын арга хэмжээ, 2017 оны 9-р сарын 7 хоног бүрийн хагас сайн өдөр бүр “Ирээдүйн бүжиг” өдөрлөг, Кино үзвэр” Аймшгийн баяр” ын арга хэмжээнүүдийг зохион байгуулж нийт давхардсан тоогоор 400  гаруй сурагчид үйлчлүүлсэн.

    Хүүхэд залуучууд, ардын авьяастнуудын авьяас билгийг  хөгжүүлэх. “Цагаан сар миний нүдээр”, Уянга сумын өнөөгийн өнгө төрх”  сэдэвт гар зургийн уралдаануудыг зохион байгуулж   нийт 30 гаруй сурагчид өөрийн бүтээлээр  оролцсон.

 

 

40

 

167

3.3.1.7. Сумаас төрж гарсан алдартнууд уран бүтээлчдийгурих, зохиол  бүтээлүүдийг орон нутгийн иргэдэдсурталчилах.

Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль болон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд  чөлөөт уран бүтээлч Г. Доржсүрэн “Жаргалант нутаг” шинэ номын үзсгэлэнгийн  нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан.Нийт 70 гаруй иргэд аж ахуйн нэгжүүд хамрагдсан

Элчин сайд, хүндэт иргэн Т.Залаа-уул 2017 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд “Дэлхий ертөнц” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон албан байгууллагуудад зохион байгуулсан. Нийт 300 гаруй албан хаагч, сурагчид хамрагдав.

 

 

40,

 

168

3.3.1.8. Мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтанд хамруулах, зохион байгуулах замаар сумын соёлын төвийнмэргэжлийн багшийн хангалтыг нэмэгдүүлэх.

2017 онд аймгийн  БСУГ-аас сумдын соёлын  төвийн эрхлэгч, сумын соёлын төвийн номын санч болон ерөнхий боловсролын сургуулийн номын санч нарын ур чадварын уралдааныг зохион байгуулж Ур чадварын уралдаанд соёлын төвийн эрхлэгч 2 дугаар байр, номын санч 3 дугаар байранл тус тус шалгарсан байна.

Бүжгийн багш Боловсрол Соёл урлагийн газар, аймгийн хөгжимт драмын театртай хамтран зохион байгуулсан  соёлын төвийн бүжгийн багш нарын 1 сарын сургалтанд хамрагдаж, “Муур бүжгэн жүжиг” тоглолтонд тоглож тайлангаа тавьсан.

        Мөн эрхлэгч Ц. Отгонханд Улаанбаатар хотод “Соёл урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” сэдэвт 5 өдрийн  сургалтанд хамрагдсан. Байгууллагын  сонгон шалгаруулалтаар хөгжмийн багш шинээр авсан. 10 сараас хойш бүжгийн багшгүй байна. Бүжгийн багшийн сул орон тооны захиалгыг аймгийн БСУГ т хүргүүлсэн.

 

 

40

 

169

3.3.1.9. Сумын Засаг даргын нэрэмжит сумыняруу найргийн болон зохиолч,яруу найрагчидийн наадмыг зохион байгуулах

Жилийн ажлын төлөвлөгөөний дагуу 4-р улиралд явуулсан.Тус яруу найргын тэмцээн 2 үе шаттайгаар зохион байгуулахад нийт 86 гаруй иргэд оролцон нутаг орны холбогдолтой шүлэг,найргын тэмцээнд 1, 2, 3-р байр эзэлж,сум орон нутгын холбогдолтой шүлгийн тэмцээн зохион байгуулж 1, 2, 3-р байрыг эзлүүлэв..Мөн тусгай байранд 2 иргэн шалгарсан.

40

 

 

 

 

3.3.2. Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин соёл, урлагийн үйлчилгээг аялал жуулчлалтай холбон сурталчлах, хөгжүүлэх бодлого барин ажиллана.

170

3.3.2.1. Соёлын ажилтнууд, уран бүтээлчдийг  туршлага судлуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөл бүрийн сургалтанд хамруулах.

3.3.1.8.  Адил агуулгатай

 

 

171

3.3.2.2. Соёл, урлагийн ажилтны ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ёс зүйн дүрмийгмөрдүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхүйц хэрэгцээт соёл, урлагийн үйлчилгээг зохион байгуулах.

БСШУС-н яамны хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн соёл урлагийн газар аймгийн БСУГ-тай хамтран “Соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж мөн ёс зүйн дүрмийг нийтээр дагаж мөрдөхөөр баталсан. Уг зөвлөлгөөнд байгууллагын ажилтнууд бүрэн хамрагдсан. Ёсзүйн дүрмийг мөрдөн ажиллаж байна.

 

 

40

 

3.3.3.Соёлын биет болон биет бус өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалах, хамгаалах, сурталчилах ажлыг сайжруулан, иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлнэ.

172

3.3.3.1. Музейн үзүүлэнгнэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, соёлын өвийн боловсрол олгох ажлыг ЕБС, СӨББ болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж, соёлын өв сурталчлах төв болгох.

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Музейн үзүүлэнг нэмэгдүүлэх талаар судалгааг явуулж хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл боловсруулан ажиллаж байна. 2017 оны 6-р сард орон нутаг судлах танхимын музейн үзмэрийг сайн ноён Т.Намнансүрэнгийн музейн үзмэрт байрлуулан иргэд сурагчдад үзүүлэн таниулсан.

 

 

28

 

173

3.3.3.2. Төв халхын уртын дуу, морин хуурын  сургалтыг өргөжүүлэн уралдаан, наадам зохион байгуулах, шавь сургалтыг хөгжүүлэх  замаар төв халхын болон орон нутгийн онцлогтой биет бус өвийг  бүртгэн баримтжуулах, хамгаалах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг зохион байгуулах.

ЕБС-2”Энэ хичээлийн жилд дуу, хөгжмийн дугуйланд нийт 70 гаруй сурагчийг хамруулж сургуулийн болон сумын соёлын арга хэмжээнд тогтмол оролцож, Өвөрхангай аймагт зохион байгуулагддаг “Дуулах өв”, “Мартагдсан дууг сэргээн дуулах” уралдаануудад 5-н сурагчийг амжилттай оролцуулсан. Дууны дугуйлангийн төлөвлөгөөнд заавал сурах 5-н төв халхын уртын дууг заахаар төлөвлөөд байна.      Соёлын төвийн бүртгэлтэй уртын дууны уран сайханчдыг үйл ажиллагаанд хамруулан зуны сургалтыг төлөвлөж байна”Жаргалант”Уртын дууны багшаар СТА Ц.Ичинхорол ажиллаж дугуйланд 8 хүүхэд 3 дахь жилдээ, 6 хүүхэд 1 дэх жилдээ суралцаж байна.Нарийнтээл суманд болсон уртын дууны уралдаанд 12 ангийн сурагч Н.Хонгорзул дэд байр мөнгөн медаль , М.Бямбадорж тусгай байр эклэв.

Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд 10 ширхэг морин хуур хөгжимтэй болж 13 хүүхэд анхан шатны сургалтанд суралцаж байсан. 2017 оны 1 сард аймгийн ХДТ-ын хөгжимчин морин хуурч Ж.Энхбаяр болон  үндэсний хөгжмийн 5 багшийг цагаар хичээл заалгаж 15 хүүхэд нэмэгдсэн амжилттай. Одоогийн байдлаар 5 сурагч илүү сайн сурч шавь сургалтыг зохион байгуулж байна..

 

 

40

 

174

3.3.3.4. Иргэдтэй түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж, хамгаалах, урамшуулал олгох журам гарган, иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх.

Суманд орших түүх соёлын үл хөдлөх дурсгалт 23  газрыг  гэрээгээр эзэншүүлэх ажлыг Засаг даргын захирамжаар зохион байгуулан   нутгийн  иргэдэд гурвалсан гэрээгээр эзэншүүлж  23 хүнд 2300,0 мянган   төгрөгийн урамшуулал олгосон. Сайн Ноён Хан    Т.Нэмнансүрэнгийн      Түүх соёлын шл хөдлөх дургсалт газар болох Т.Намнансүрэнгийн хүй дарсан чулууг” Уянга нутгийн уугуул “Ариун мөрөн” ХХК-ны захирал Д.Тамирын хандиваар түүх соёлын гэрээт малчид болон соёлын төвийн албан хаагчид хамтран 5х5 харьцаатай  1 метрын өндөртэй төмөр хайсан хашааг барьж хамгаалсан.

 

40

 

 

 

 

3.3.4. Нийтийн биеийн тамир, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өргөжүүлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг дэмжин, дугуйн замыгшинээр бий болгоно.

175

3.3.4.1. Сагсан бөмбөг, ширээний теннис, үндэсний сур, шагай, чөлөөт бөх, шатар, волейбол, хөл бөмбөг,  тэшүүр  үндэсний бөх, хөнгөн атлетикийн  спортыг түлхүү дэмжин, олимпийн төрлийн спортыг тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх.

    Сагсан бөмбөг, ширээний теннис, үндэсний сур, шагай, чөлөөт бөх, шатар, волейбол, хөл бөмбөг,  тэшүүр  үндэсний бөх, хөнгөн атлетикийн  спортыг түлхүү дэмжин хөгжүүлэхэд анхаарч сумын аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөгийн  тэмцээн,Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шагайн харваа,Төрийн албан хаагчдын бөхийн барилдаан, сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн Монгол Улсын гар бөмбөгийн сдортын метер Д.Эрдэнчулууны нэрэмжилт эх, эцэгүүдийн дундах 4х100 м-ийн уралдаан, Ханхөгшин бүсийн аварга шалгаруулах нээлттэй гар бөмбөгийн тэмцээн, Сумын аварга шалгаруулах шатарын тэмцээн Атан зурхай шагайн байрны нээлтийн харваа, Тайлган шарав бөхийн өргөөний 4 жилийн ойн барилдаан зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж 722  тамирчид оролцон. иргэд байгууллагуудын хандив тусламжаар 64980,0 мянган төгрөгөөр ивээн тэтгэсэн байна.мөн нийтийн биеийн тамир спортын арга хэмжээний хүрээнд сумын эрүүл мэнд төвбайгуулагдсан 80 жилийн ойн спортын арга хэмжээ, Эрүүл мэнд хөлгөөн мөсны баяр, Эрүүл мэнд үүсэж байгуулагдсан 80 жилийн ойн наадам, Бадрал багийн Эрх чөлөөний одонгийн наадамуудын зохион байгуулж нийт  9800,0 мянган төгрөг зарцуулсан байна.

 

 

 

 

40

 

176

3.3.4.2. Сумын Засаг даргын нэрэмжит  Сумын цолгүй бөхчүүдийн үндэсний бөхийн аврага шалгаруулах тэмцээнийг жил бүр  зохион байгуулах.

СумынЗасагдаргынивээлдорзохионбайгуулагдсанаймгийнхурцарсланЦ.МягмарсүрэнгийннэрэмжитсумынначинболонзалуубөхчүүдийнУянгасумынаваргашалгаруулахбарилдаанд 32 бөхтойргийнжурмаарбарилдаж  1-р байрандсумын начин  Б.Батжаргал,  2-р байрансумын начин Ц.Цогтбаяр, 3-р байрандзалуу бөх Д.Мөнхтогтох, 4-р байранд.бА.Бямбадоржнаршалгарч,  Уранбарилдаанышагналыгзалуу бөх М.Галбадраххүртсэнбайна. Сумын Засаг дарга 350,000 төгрөгөөр ивээн тэтгэсэн.

 

 

40

 

177

3.3.4.3. Сарлагын баяр,Адуучин тэмцээнийг  жил бүр зохион байгуулах.

Зургаан түмэн үхрийн баярыг зохион байгуулж сарлагын уралдаан, үхэр бугуйлдах, үхэр булгиулах, залуу бөхийн барилдаан зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулан  шилдэг бух, шилдэг саальтай үнээ, үхрийн уламжлалт бүтээгдэхүү, үхэр сүрэгтэй холбоотой шүлэг магтаал, сарлагатай шилдэг хос, шилдэг саальчин зэргийг шалгаруулан 1,2,3 байр болон тусгай байруудыг шалгаруулан мөнгөн шагнал олгож. сарлагын бүтээгдэхүүний үзэсгэлэн, зурагтын бичлэг хийлгэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан  5747,4 мянган төгрөг зарцуулсан байна

Бадрал 5 дугаар багийн Мааньтын хөндийд адуучин тэмцээнийг  уран уурагч, хангал булгуйлах, шургуулж уураглах, бөх барилдах гэсэн 4 төрлөөр зохион байгуулсан  . Тус тэмцээнд Хайрхандулаан, Тарагт, Уянга сумын залуу 32 малчид оролцсон. Малчин телевизийг урьж авч ирэн орон нутгаа суталчилан,  нэвтрүүлэг бэлтгэсэн. Хайрхандулаан, Тарагт, Уянга сумын нийт 300 гаруй малчид үзэж сонирхон оролцсон. Уг тэмцээнийг тус багийн малчин иргэд ивээн тэтгэв.

 

 

 

40

 

178

3.3.4.4. Сумын Засаг даргын нэрэмжит Хүүхдийн дугуйн уралдаан,Мотоциклийн уран жолоодлогын,Буудлагын тэмцээнийг  жил бүр зохион байгуулах.

АТӨЯХ-ийн үзлэгтэй хамт сумын цагдаагын тасгын хамт олон  Хүүхдийн дугуйн уралдааныг 8-12, 13-15 насны ангиллаар явуулж 32 хүүхэд хамрагдав. Тэмцээн зохион байгуулагдсан байна.2017-5-н сард АТӨЯХ-ийн үзлэгтэй хамт цагдаагын тасгын хамт олон амжилттай зохион байгуулсан.

40

 

179

3.3.4.5. Сумаас төрсөн улс аймгийн зэрэг цол хүртсэн тамирчидыг алдаршуулах суртчилах ажлыг зохион байгуулах.

Энэ онд 1 дүгээр багийн уяач Намхайнямбуугийн Цээсорогдорж, 2 дугаар багийн уяач Бат-Очирын Давааням, Чойгийжанцангийн Даваадалай,  3 дугаар багийн уяач Пүрэвбаатарын Алтангэрэл, 5 дугаар багийн уяач Лувсандавгын Майдаржав, Чунтын Гөлөгдорж, Сүрэнгийн Наранбаатар, Чойгилын Банзрагч, 8 дугаар багийн уяач Давааноровын Батзориг нарт <<СУМЫН АЛДАРТ УЯАЧ>>цол, Улсын гарамгай  мэргэн цол хүртсэн Гантулгын Бүддорж, аймгийн гоц мэргэн цол хүртсэн Даваадоржийн Бүрэнбаатар, Бямбасүрэнгийн Мөнхзаяа нарыг өргөмжлөл, тус бүр 20000 төгрөгөөр, Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, ардын хувьсгалын 96жилийн түүхт ойн сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Амардэлгэрийн Ганзоригт “Сумын заан”, үзүүрлэсэн Сугарын Гүндалайд “Сумын начин” цолоор тус тус шагнасан.

 

 

 

40

 

180

3.3.4.6. Сумын ИТХ-ын нэрэмжит Өсвөрийн шатар, даамны аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион явуулах.

Сумын ИТХ-ын нэрэмжит өсвөрийн шатар, даамны аварга шалгаруулах Тэмцээн зохион байгуулан явуулж  24 хүүхэд  оролцож   эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр эхний 3 байр болон тусгай байрыг шалгаруулж Өргөмжлөл,медиалаар   шагнав .

40

 

3.3.5. Спортын төрөлжсөн клуб, холбоодуудын үйл ажиллагааг дэмжин, зэрэгтэй тамирчдын залуу халааг бэлтгэж, аймаг бүсийн чанартай зарим тэмцээнийг зохион байгуулж, их спортыг хөгжүүлнэ.

181

3.3.5.1. Спортын төрөлжсөн холбоод, өсвөрийн шигшээ багуудын үйл ажиллагааг дэмжин, орон нутагт хөгжүүлэх.

Тус суманд уяачдын холбоо, бөхийн холбоо, шагайн холбоо, сурын холбоо,  шатарын холбоо зэрэг спортын төрөлжсөн холбоод үйл  ажиллагаа явуулж байна. Энэ жил сумын шагайн холбоо нь иргэд байгууллагуудын хандив тусламжаар16000,0 мянган  төгрөгийн өртөг бүхий Алтан зурхай шагайн холбооны байрыг барьж ашиглалтанд орууллаа.  

 Энэ онд спортын холбоодыг үйл ажиллагаа, тэдний зохион байгуулсан уралдаан тэмцээнийг дэмжиж сумын Засаг дарга, аж ахуйн нэгж, албан байгууллага, бизнесмэн, иргэдээс шагайн харваанд – 18000,0  мянган төгрөг, Морин уралдаан – 18900,0 мянган төгрөг, Бөхөд – 17300,0 мянган төгрөг, Сур – 0 төгрөг Шатар – 1200,0 мянган төгрөг бусад \дугуйн уралдаан, 9 сарын 1, ахмадын спортын наадам .... г.м\ уралдаан тэмцээнд - 4985,0  мянган төгрөг

Нийт 60385,0 мянган төгрөг ивээн  тэтгэсэн байна.  Үүнээс сумын Засаг дарга 1585,0 мянган  төгрөг

 

 

 

 

 

40

 

182

3.3.5.2. Жилд 1-2 удаа аймаг болон бүсийн чанартай уралдаан тэмцээнд тамирчдыг оролцох нөхцөл боломжоор хангах

  Энэ хугацаанд ахмадуудын дунд зохион байгуулсан Ханхөгшийн спорт урлагын наадам, Ханхөгшин бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд 370 хүн оролцож сумын ахмадын хороо, 2 дугаар 10 жил мвээн тэтгэж 1870,0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Сумын алтанзурхай шагайн холбоо нь аймгийн шагайн холбоотой хамтран отог харвааг зохион байгуулж 90 гаруй тамирчид оролцож 2500,0 мянган төгрөг, аймгийн аварга шалгаруулах шатарын тэмцээнийг сумандаа зохион байгуулж 50 гаруй шатарчид оролцож 800,0 мянган төгрөг зарцуулсан байна.

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

3.4.ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

3.4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар 400доошгүй ажлын байр бий болгоно

183

3.4.1.1. Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 500.0 саяас доошгүй, төгрөгийн эх үүсвэртэй болгох.

2011-2017 онд 197 төсөлд 937,3 сая төгрөг олгосноос  72 төслийн зээл бүрэн төлөгдөж, 125 төслийн  483,683,217 төгрөгний  зээлийн үлдэгдэлтэй байна.  “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эх үүсвэр 417,304,217 төгрөг  болж  87,304,217 төгрөгөөр  нэмэгдсэн байна.

 

40

 

184

3.4.1.2. “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр”-ийг зорилтот бүлгийн иргэдэдүзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг ногоон ажлын байрыг бий болгох санал санаачилгатай уялдуулж хэрэгжүүлэх.

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран ажиллаж тус байгууллагын санхүүжилтээр 8*4 хэмжээтэй  3 хүлэмж авч зорилтот өрхүүдийг 3 бүл болгон ногоо тариулав

Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичиж 1 иргэнд 1,0 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгуулав.

 

 

40

 

185

3.4.1.3. Шинээр ажлын байр олноор бий болгосон, тогтвортой үйл ажиллагаа явуулж ажлын байраа хадгалан сумын  эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримтлах

Төсөвт 10 байгуулагын 326 иргэн, 21 аж ахуй нэгж байгууллагын 187 иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байна.

Уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа 46 аж ахуйн нэгж байгууллагад 713 иргэн ажиллаж байгаа боловч зөвхөн 187 иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байна Ажиллаж байгаа ажилчдад шимтгэл төлж ажилласан жилийг баталгаажуулсан аж ахуйн нэгж ховор байна Шинэ ажлын байр олноор бий болгосон, тогтвортой үйл ажиллагаа явуулж ажлын байраа хадгалан сумын эдийн засаг,нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгжүүдийг “ Ажил олгогчийн дэмжлэгт хамруулах”, Аймаг, сумаас гаргасан журамын дагуу шагнал урамшилд  тодорхойлоход .журмынболзол хангасан аж ахуйн нэгж байхгүй байна.

 

 

 

40

 

186

3.4.1.4. “Нэг өрх – Нэг ажлын байр” аймгийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх

Одоогоор хөтөлбөр гараагүй байгаа боловч энэ зорилтын хүрээнд  Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичиж 1 иргэнд 1,0 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгуулав.Зорилтот өрхүүдийн  дундийн хадгаламжийн сан 5 бүлд бий болов.Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2  өрх төсөлд хамрагдаж 10,0 сая төгрөгийн санхүүжилтээр  220 гаруй    толгой бог мал тус тус  олгосон. 4 малчин залуу малчдын зөвөлгөөнд оролцсон. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих хөтөлбөр 3 иргэн хамрагдаж 9,0 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон.Ахмадын зөвлөх үйлчилгээ төсөлд  2 иргэн хамрагдаж 0,6 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

 

 

28

 

3.4.2.Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааг сайжруулна.

187

3.4.2.1. Ажил мэргэжлийн мэдээллийн  үйл ажиллагааг өргөжүүлэн мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, ажилд зуучлах үйлчилгээнд  иргэдийг  хамруулах.

Дэлхий зөн олон улсын байгууллагатай хамтран Монголын хэрэглэгчийн удирдлагын академийн багш Доржхандаас “ Юмханаар юм хийх “ сургалтыг зохион байгуулж   зорилтот өрхийн 42 иргэн,  “Зах зээлд нэвтрэх” сургалтыг зохион байгуулж  33 зорилтот өрхийн 33 иргэн тус тус хамрагдсан.Иргэд маш идэвхитэй оролцож  санхүүгийн тооцоо хийх , юмханаар юм хийх, шууд ба шууд бус зардлын ялгаа , ашиг орлого, зарлагаа бүрэн тооцож сурсан.

     Албан байгууллагад 10 , хувиараа хөдөлмөр эрхлэгч 27 бүгд 37 шинэ ажлын байр бий болсон. 32 иргэнийг ажлын байранд зуучилсан. Улаанбаатар хотын “Болор” сургалтын төвтэй  хамтран  30 хоногийн сургалтаар  тогооч 4, Цэцэрлэгийн туслах багш 4, ХАБЭАжилтан   15иргэн мэргэжил  эзэмших сургалтанд суралцсан. “Дэлгэрэх бүтээмж “ сургалтын төвөөс зохион байгуулсан аж ахуй эрхлэх сургалтанд аймгийн төвд 32 иргэнийг суралцуулан   сертифекат   олгосон. Үүнээс 12 нь зорилтот өрхийн гишүүн  байлаа.

     Зорилтот 50 өрхийн дунд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2 өдрийн “ өөртөө итгэх итгэл, харилцаа хандлага “ сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

 

 

40

 

188

3.4.2.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр нийгмийн түншлэлийн байгууллагатай хамтран ажиллах.

Жаргалант багт  үйл ажиллагаа явуулж  байгаа төсөвт 3 байгууллага, Баян цэхч хангай ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн , хөдөлмөрийн харилцааны талаар шалгалт хийж  мэдээлэл  зөвөлгөө өгч ажилласан. Дээрхи байгууллага дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг судлах, үйлдвэрийн газрын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, үйлдвэрийн аюулгүй хүчин зүйлсийн  тухай хичээлээр сургалтыг зохион байгууллаа.Энэ сургалтанд нийт 200 гаруй ажилчин албан хаагчид оролцсон. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Мөн сумын төвийн төсөвт байгууллагууд болон Хан-Арвай ХХК байгууллхгуудад шалгалт хийхэд  дараах нийтлэг зөрчил дутагдал илэрч байлаа .  Үүнд: зөвлөл байгууллаагүй,  мэдээлэлийн самбар байхгүй, зааварчилгаа өгдөг дэвтэр байхгүй, тоног төхөөрөмж дээр яаж ажиллах тухай зааварчилгаа  хийгээгүй. Уянга сумын цэцэрлэгээс өөр байгууллага хийгээгүй байлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, хөдөлмөрийн харилцааны талын хугацаатай үүрэг өгч бүх байгууллага дээр эргэн биелэлтийг шалгав.

Мөн суманд үйл ажиллагаа явуулж буй алтны уурхай эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд, уурхайн эздүүдэд ажлын байран дахь хортой аюултай хүчин зүйлс, түүнээс сэргийлэх арга зам, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журмуудын талаар сургалт, мэдээллийн ажлын зохион байгуулж, ном, гарын авлага өгч ажиллалаа. Сургалтанд 17 албан хаагч хамрагдаж, ХАБЭА-н талаарх мэдлэгээ дээшлүүллээ

ХАБЭА-ийн мэргэжилээр 15иргэн мэргэжил  эзэмших сургалтанд суралцсан.ХХҮГ-ын /Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтарч 2017 оны 26-28 өдрүүдэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага , иргэдийн хөдөлмөрийн харилцаа ,хөдөлмөрийн аюулгүй байдал ,эрүүл ахуйд нэг бүрчлэн шалгалт хийж , зөвөлгөө өгч ажилласан.49 аж ахуй нэгж, иргэд хамрагдсан.

 

 

 

 

 

 

40

 

189

3.4.2.3. Хөдөлмөрийн хөлсний бүрэн олголтын байдалд хяналт тавих чиглэлээр байгуулсан аймгийн орон тооны бус зөвлөлтэй хамтран ажиллах.

/ мэргэжлийн Хөдөлмөрийн байцаагчтай  /

Төсөвт 10 байгууллагын 326 ажилтан, 21 аж ахуй нэгж байгууллагын 187 иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байна.

Уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа 46 аж ахуйн нэгж байгууллагад 713 иргэн, үүнээс 106 эмэгтэй ажиллаж байгаа боловч зөвхөн 187 иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байна.

Уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа 46 аж ахуй нэгжийн хөдөлмөрийн хөлсний олголтын байдалд хяналт шалгалт хийж үзэхэд  дараа зөрчил нийтлэг байлаа..

  • Цалин хөлсийг баримтаар олгоогүй, , иргэдийг нийгмийн даатгалд хамруулахгүй
  • Ээлжийн амралт болон амралт, ажлын цагийн гормыг баримтлан ажиллахгүй
  • Ажилчидтай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй,
  • Ажлын байранд тодорхойлосон ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй

Илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч гүйцэтгэлийг эргэн шалгав.

 

 

40

 

3.4.3. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагтай сумын хөгжлийн тэргүүлэх салбарын/мал аж ахуй,  аялал жуулчлал, уул уурхайн үйлдвэрлэл / хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, суралцагчдыг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэж, төгсөгчдийг ажлын байраар хангана.

190

3.4.3.1. Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр ажил олгогчийн захиалгад тулгуурлан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөрийн соёл, төлөвшил бүхий мэргэжилтэй ажилтанг бэлтгэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй ажил олгогч  аж ахуйн нэгжүүдийг холбож , хамтын ажиллагааг  дэмжинэ.

Хассан

Аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран сумын ажил,  мэргэжилгүй залуусыг мэргэжилтэн бэлтгэх 1 жилийн сургалтанд үнэ төлбөргүй хамруулан оёдол, тогоочийн ангийн сургалтыг сумандаа  хичээллүүлж   2ангид 58 иргэн  суралцаж төгсөв.

Албан байгууллагад 10 , хувиараа хөдөлмөр эрхлэгч 27 бүгд 37 шинэ ажлын байр бий болсон. 32 иргэнийг ажлын байранд зуучилсан. Улаанбаатар хотын “Болор” сургалтын төвтэй холбож 30 хоногийн сургалтаар  тогооч 4, Цэцэрлэгийн туслах багш 4, ХАБЭА-ийн мэргэжилээр 15иргэн мэргэжил  эзэмших сургалтанд суралцсан. “Дэлгэрэх бүтээмж “ сургалтын төвөөс зохион байгуулсан аж ахуй эрхлэх сургалтанд аймгийн төвд 32 иргэнийг суралцуулан мэ мэргэжил  олгосон. Үүнээс 12 нь зорилтот өрхийн гишүүн  байлаа.

 

 

 

 

 

 

40

 

191

3.4.3.2. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн чанарыг ахиулах зорилгоор Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төгсөгчид болон гадаад, дотоодын үйлдвэр компаниудад дадлагажсан ажилтнуудад хөнгөлөлттэй зээл олгож, бизнес инкубаци, ахуйн үйлчилгээний төвүүдтэй холбож, тэднийг ажлын байраар хангах, гарааны бизнесийг хөгжүүлэх /Солонгост ажиллаад

ирсэн хүмүүүсийг  гэх мэт/хассан

Сум хөгжлийн сангийн зээлээр 26  төсөлөөр 41 иргэн байнгын ажлын байр бий болгож өрхийн үйлдвэрлэл эрхлэж байна. Эдгээрээс  1 төсөл нь бизнес хөгжлийн төвд үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

 

28

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

3.5.ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД,ГЭР БҮЛ

3.5.1. “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарч, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулна.

192

3.5.1.1. Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх нийтээр хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүмүүжил төлөвшилд нь анхаарах, хүүхдийн амьдрах, хөгжих, нийгэмших орчныг сайжруулахад төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах.

Хүүхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудалыг гаргаж ирэх түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашдын бодлого, шийдвэрт хүүхдийн эрх, хамгаалалд иргэд, олон нийт, нийгэмд үүрэг хүлээгчдийн санал бодлыг тусгах, тэдний анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хүүхдийн чуулганыг ЕБ-ын 3 Сургуулийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөөлөл, НБТТ-д суралцаж байгаа хүүхдүүдийн төлөөлөл, ААН-ийн төлөөлөл-9, ТББ-4, сургуулиудын эцэг эхийн төлөөлөл, албан байгууллагуудын дарга эрхлэгч нар, аймгийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, сумын удирдлагууд гэсэн 180 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. Уг чуулганаар хүүхдүүд хүүхдэд ээлтэй орчин, хүүхдэд ээлтэй боловсролын үйлчилгээ, хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдэд ээлтэй засаглал хүүхдийн оролцоо, хүүхдэд ээлтэй өрх гэр гэсэн 5 бүлэгт хуваагдан өөрсдийн тулгамдсан асуудлыг гарган шийдвэр гаргагчдад хүргэн зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлүүллээ. Хүүхдийн элч сонгох үйл ажиллагааг зохион байгуулж санал хураалт явуулж Б.Болормаа-87 хүүхдийн саналаар сумын хүүхдийн элчээр сонгогдож батламжаа гардан авлаа. Чуулганы үеэр сумын хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хүүхдүүдийг сонголоо. Мөн хамтран ажилладаг байгууллага, ААН, ТББ-ын дарга эрхлэгч нарыг сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн сайн үйлстэн-9, Хүүхдийн анд-15, Манлайлагч хүүхэд-10 алтан медиалуудаар тус тус шагнаж урамшууллаа. Мөн хүүхдийн эрхий хамгаалах өдөр Цэцэн даян төрийн бус байгууллагатай хамтран аймгийн хүүхдийн баярын арга хэмжээнд сумаасаа 50 хүүхдийг оролцууллаа. Сумын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 540 хүүхдүүдэд бэлэг гардуулан өгч төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгууллаа. Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн дэргэдэх сумын Хүүхдийн нэгдсэн зөвлөлийг 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй  байгуулан  дотор нь удирдлагын алба, санхүүгийн алба, мэдээлэл сурталчилгааны алба байгуулж хүүхдүүдийн тулгамдсан асуудал, хөгжил, оролцоо зэрэг бусад асуудлыг ил гаргах, шийдвэр гаргачдад хүргэж хамтрах ажиллаж байна. Мөн 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч байгаа 21 хүүхдүүдийг иргэний андгай өргүүллээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлэгч 6 иргэн 30 хүүхдийг  хамруулан ажиллаж байна.  Мөн аймгийн онцгой байдлын албатай хамтран аврагч, өсвөрийн цагдаа, өсвөрийн эмч бүлгэмийн хүүхдүүдийг сургагч багшаар бэлтгэн гамшгийн үеийн бэлэн байдал хангах өөрсдийгөө хэрхэн хамгаалах уу, анхны тусламж үзүүлэх зэрэг сэдвээр сургалтанд хамруулсан. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх цахим тоглоомын газруудын хяналтыг чангатгаж цагдаагийн хэсэгтэй хамтран байнга эргүүл хийж гэрээний нөхцөл зөрчсөн Г.Мөнхжаргалын цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоосон. Одоо суманд үйл ажиллагаа явуулж байгаа 1 цахим тоглоом ын газар байгаа. ЭМТ-тэй хамтран бага насны хүүхдийн түлэгдэлт, ахуйн осол гэмтлээс урьчилан сэргийлэх аян өрнүүлсэн. Хүүхдүүдийн дунд мэргэжлээ хэрхэн сонгох вэ , Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн тусламжийн 108 утасны тухай, үе тэнгийн дарамт шахалт гэж вэ, гэмт хэрэгт холбогдох түүнээс урьдчилан сэргийлэх болон бусад сэдвүүдээр  15 удаагийн сургалт хийж 800 орчим хүүхдүүдийг хамруулсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

193

3.5.1.2. Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, амьдралын зөв дадал, зуршилд сургах, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилгоор тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн төрөл бүрийн секц, дугуйлан хичээллүүлэх, ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, хүмүүжил төлөвшилд нь эерэгээр нөлөөлөх сургалт, мэдээллийн олон талт  ажиллагаа явуулах.

2016-2017 оны хичээлийн жилд 15 төрлийн хөгжүүлэх сургалт, авьяас хөтөлбөрийн хүрээнд 5 төрлийн дугуйланг хичээллүүлж давхардсан тоогоор 1464 сурагчдыг хамруулан хөгжүүлж байгаагийн зэрэгцээ  1 сургууль 10 клуб аяныг  өрнүүлэн ажиллаж байна. Үүнд шатарт-240, урлагт-801, спортод-773 хүүхэд хамрагдаж нийт сурагчдын 80 орчим хувь нь хөгжүүлэх дугуйлан секцэнд хамрагдаж байна.  

Урлаг урлалын дугуйлан үүнд:

спортын дугуйлан үүнд:

 Мөн дугуйлан секцийг авьяаслаг сурагчид болон ардын авьяастнуудаар удирдуулан ажилласан нь сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүллээ. Дугуйлангийн сурагчид багш, сурагч, эцэг эхчүүд, иргэд, олон нийтэд өөрсдийн сурч мэдсэн зүйлээ сургуулийн бахархлын өдрөөр тайлагнадаг.  Сургуулийн нийт багш ажилчдын 70% нь залуучууд тул тэдний дунд “Гэр бүл” сургалтыг улиралд 1 удаа зохион байгуулж хэвшжээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?, гэр бүлийн хүчирхийллийг яаж таслан зогсоох уу хаана мэдээлэх үү сэдэвт сургалтыг цагдаагийн хэсэгтэй хамтран 180 орчим иргэдэд хийсэн. 

 

 

 

40

 

194

3.5.1.3. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхзорилгоор цэцэрлэгт хүрээлэнгийн спортын талбайн үйл ажиллагааг сайжруулна.

Хэрэгжээгүй

-

 

3.5.2. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

195

3.5.2.1. Хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, үнэлгээг тооцох программтай болох.

Хүүхдийн тусламжийн утас 108 нь гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрал, гэмт хэрэгт өртсөн болон өртөж болзошгүй дуудлага бүрийг хүлээн авч программд оруулдаг. Уг  программд дээр ажиллах эрх нь одоогоор сумын мэргэжилтэнд байхгүй ба дуудлага, кейс бүрийг аймгийн ГБХЗХГ-т явуулж программд оруулж байна.

40

 

196

3.5.2.2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, төр, иргэний нийгмийн байгууллагын хамтарсан сүлжээг бий болгох, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулах.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын, хүүхдийн эрхийн тухай хуулиудаар 6 багийн иргэдэд сургалт хийлээ. Уг сургалтанд 2800 гаран хүн хамрагдсан байна. Мөн  Олон улсын гэр бүлийн өдрөөр ДЗОУБ-тай хамтран шинээр гэр бүл болсон 20 залуу гэр бүлүүдийн дунд гэр бүлийн андгай өргөх ёслол зохион байгуулж гэрлэсний гэрчилгээг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгч гэр бүлийн андгайнд гарын үсэг зуруулсан. Мөн энэ үеэр ханьтайгаа хамтдаа хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан.

40

 

197

3.5.2.3. Эрх нь зөрчигдсөн хүүхэд,  эмэгтэйчүүдийг хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, хүүхдийн тусламжийн утасны сүлжээг бий болгон, бат бэх гэр бүлийг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах.

Хамтарсан багаараа 22 кейс илрүүлэн ажиллаж байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан иргэдэд шаталсан арга хэмжээ авч гэр бүлээр нь нийгэмшүүлэх сургалт, зөвлөгөөнд хамруулан тус бүр 1-3 сарын хугацаанд ажилласны үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багасч архи уудаг байсан иргэд архи уухаа больж гэр бүл амгалан тайван амьдрах нөхцөл боломжоор хангадсан үр дүн гарсан.  Хамтарсан багийг чадвахижуулах 3 аяны хүрээнд зохион байгуулсан ажлаараа дэд байр эзлэн 500 ам доллораар шагнуулсан мөнгөөрөө      гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах өрөөний тохижилтын  эд хогшилтой болсон.

 Мөн эрх зөрчигдсөн, үл хайхрах явдалд өртсөн 2 хүүхдийг УБ хотын “Өнөр бүл” асрамжийн газарт шилжүүлэн амьдрах, сурах, хөгжих орчинг сайжруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон сэтгэл гутралд орсон 79 хүүхэд, эцэг эхэд сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан шинээр гэр бүл болсон 20 залуу хосуудын дунд гэр бүлийн андгай өргөх ёслол зохион байгуулж гэр бүлийн батлахыг нь гардуулан өгсөн. Уг арга хэмжээний үеэр гэр бүлийн халуун дотно харилцааг бэхжүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, бие биенээ ойлгох сургалт, ханьтайгаа хамтдаа хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан.

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

3.6.НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

3.6.1. Нийгмийн дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай зорилтот өрх, иргэний амьжиргаанддэмжлэг үзүүлж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нөхцөлийгбүрдүүлнэ.

198

3.6.1.1. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн зорилтот бүлгийн өрхүүдийгоновчтой тодорхойлж, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг чанаржуулж, хамтын ажиллагааг сайжруулах.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан зорилтот 50 өрхийг сонгон авч жилийн эхний үнэлгээ хийж сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралаар оруулан баталгаажуулан ажиллаж байна. Үүний үр дүнд 1 өрхийг Швайцарын хөгжлийн банкнаас 1000,000 төгрөгийн санхүүжилтээр бараа материал авч өгч түүгээрээ дээл цамц бусад зүйл хийж өрхийн амьжиргаагаа дээшлүүлж байна. Мөн бусад байгууллагуудтай хамтран амьдрах ухааны сургалт, эрүүл мэндийн төвтэй хамтран эмнэлэгийн үзлэг оношлогоо соёлын төвтэй хамтран урлагийн наадамыг тус тус зохион байгууллаа.   Мөн  хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 200 өрхийн 936 иргэнд 115.817.000 төгрөгийн эрхийн бичиг олголоо. Нийгмийн даатгалын байцаагчтай хамтран эрүүл мэндийн үйлчилгээнд 526 иргэнийг эрүүл мэндийн даатгалыг 2017 оныг дуустал бөглүүлж     30,297,600 төгрөг зарцууллаа.  Шүүх өмгөөллийн үйлчилгээнд 6 иргэнд 421,200 төгрөг, түлшний хөнгөлөлтөд 8  ахмад настанд 1,120,000 төгрөгийн тусламжыг тус тус үзүүллээ.

 

 

 

 

 

 

 

40

 

199

3.6.1.2. Ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэдний амьдралын туршлага, мэдлэг чадварыг залуу үеийнхэнд өвлүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж,  ахмадуудад зориулсан амралт, чийрэгжүүлэлтийн болон чөлөөт цагийн танхим байгуулах.

Сумын  хэмжээнд нийт 690  ахмад настан амьдарч байгаагаас 253 ахмад настан хөдөлмөр эрхлэж ажил амьдралын туршлага, мэдлэг чадвараа залуу үеийнхэнд өвлүүлэн амьдарч байна.

Оосор бүч, ширмэл ширдэг хийх чиглэлээр 1 өндөр настанд  1,0 сая төгрөг, мод модон эдлэлийн чиглэлээр 1 өндөр настанд 10,0 сая төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  хөгжүүлэх сургалт  явуулах чиглэлээр 2 ахмад настай иргэнд  560  мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг, үзүүллээ.Мөн ахмад настны бүлийн төсөл хүлээн авч шалгаруулан П. Тогоотав ахлагчтай “Гялс” бүлийн төсөлд 1,000,0мянган   төгрөгийн санхүүжилт олголоо.

       Ахмад настны эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн чиглэлээр ахмадын өргөөнд  сэргээн засах өдөр өнжүүлэх  ажиллаж 140 ахмад настаныг  хамрууллаа. Мөн  ахмадын өргөөг  түшиглэн ахмад  настны чийрэгжүүлэлтийн танхим байгуулахаар зөвшөөрөлийг нь авч газрын асуудал нь  шийдвэрлэгдсэн ирэх онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.Сумын Ахмадын өргөөний үйл ажиллагаа тогтмолжсоноор ахмадууд өдөр бүр ярилцаж зөвлөлдөх,  спортоор  тоглох, цэнгээнт бүжиг хийх боломжтой болсны зэрэгцээ ахмад настангууд сар бүр цуглан  эмчид үзүүлэн зөвөлгөө авах, ЗДТГ-ын ажилтнуудаас цаг үеийн ажлын мэдээлэл, хууль эрхзүйн зөвөлгөө авах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

 

 

 

 

 

 

 

40

 

200

3.6.1.3. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрх нь зөрчигдсөн хүүхэд, эмэгтэйчүүд, архины хамааралтай иргэдзэрэг зорилтот бүлгүүдэд сургалт, зөвлөгөө,мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах.

Сумын ЗДТГ –ын ажил хариуцсан ажилтнууд нь  иргэдийн дунд  архи, тамхи, мансуурах болон согтууруулах ундааны хор уршгийг ойлгуулах сургалтыг зохион байгуулж шог зургийн уралдаан зохион байгуулав.Өнөөнийн байдал сэдэвт жүжигчилсэн тоглолт зохион байгуулсан.Зорилтот  бүлгийн  45 өрхийн гишүүд оролцсон.Ахмад настнуудад эрүүл хооллолт, эрүүл мэнд, ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн талаар  ахмадын өргөөнд  6 удаа сургалт зохион байгуулж , эрх нь зөрчигдсөн хүүхэд эмэгтэйчүүдэд өдөр тутам мэдээлэл зөвлөгөө өгч, эмзэг бүлгийн иргэдийн хандлага өөрчлөх болон эрүүл ахуй,  хүний эрх, гэр бүлийн хүмүүжил, бусад сэдвүүпээр  “Эх нутгийн хөгжил” ТББ, Хүний эрхийн  төв, ДЗОУБ, Аймгийн МСҮТ, Эрүүл мэндийн газартай  хамтран 5 удаа сургалт зохион байгуулан ажилласан байна.  Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ахмадын өргөөнд 2 удаа 60 гаруй ахмад настанд мэдээлэл зөвлөгөө өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өрх толгойлсон эцэг, эх  зорилтот өрхийн иргэдэд өдөр тутам мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн 140 ахмад настанг байнгын өдөр өнжүүлэхэд хамрууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй  36 хүүхэд,  хөгжлийн бэрхшээлтэй 24 иргэнд 8,400,000 мянган төгрөгийн түлшний дэмжлэг үзүүллээ. Мөн рашаан сувилалд 8 хүүхэд,  16 иргэнийг хамрууллаа.

Мөн сумын ЭМТ нь   “Тэргэнцэтэй иргэдийн холбоо” ТББ, сумын ахмадын холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудад сар бүр нийгмийн эрүүл мэндийн сургалт суртчилгаа явуулж үзлэг хииж хэвшсэн. Энэ арга хэмээнд давхардсан тоогоор 1500 гаруй хүн хамрагдсан  байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдмйэ эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”ТББ нь аймгийн ЗДТГ-ын хуульзүйн хэлтэс,  амйгийн  хүний эрхийн ажилтантай хамтран 30 гариу иргэдэд сургалт зохион байгуусан.

Сумын НТБТөв нь .“Аз жаргалтай  гэр бүл-2” сургалтыг сумын Ахмадын зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн холбоодын гишүүдэд сургалт явуулсан байна.

Нийт  690 ахмадын 119 нь байгууллагуудад харьяадагдаж байна. Ахмадуудад  дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

 

 

           Ахмадуудад үзүүлсэн дэмжлэг, туслалацаа

Нийгмийн үйлчилгээ

Хамрагдсан хүний Тоо

Дүн /төг/

Рашаан сувилалд

171

34200000

Түлшний хөнгөлөлт

23

33220000

Хувь хүний бэлэг

185

13700000

ХХҮГ-ын бэлэг

571

11220000

Бусад

685

6850000

Нийт

 

99190000

 

 

 

 

40

 

201

3.6.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг нэмэгдүүлэх.

Хийгдсэн ажил байхгүй.

0

 

3.6.2. Эрүүл мэнд, нийгмийн  даатгалын  үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

202

3.6.2.1. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгал, сайн дурын даатгалд хамрагдах боломжийг хэрэгжүүлж, нийт иргэдийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах.

    Энэ онд малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа сайн төлсөн. Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэлийн  орлогын төлөвлөгөө 3-р улиралд 11-р сарын байдлаар 176767,5 төгрөг оруулахаас 221578,8 төгрөгний орлого нийгмийн даатгалын санд оруулж 125,3%-н биелэлттэй нийт 1016 даатгуулагч хамруулсан.Эрүүл мэндийн даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөө 3-р улиралд 11-р сарын байдлаар 67848,3 төгрөг оруулахаас 72492,8 төрөг оруулж 106,8%-н биелэлттэй нийт давхардсан тоогоор 1922 хүн хамруулж, үүнээс малчин, ажилгүй,хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн 1727,мэргэжлийн сургуульд суралцагч 195 оюутан хамруулсан. Сайн дурын даатгал болон эрүүл мэндийн даатгалд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулсан.

 

 

 

40

 

203

3.6.2.2. Хувийн хэвшилд /уул уурхай / ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөнд бүрэн хамруулж, цалин хөлсний хэмжээгээр төлүүлэх ажлыг бүх нийтийн хэвшил болгох.

Хувийн хэвшил /уул уурхай/ ажиллагсдын эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага хамруулж 2017 оны 01-р сараас 11-р сарыг дуустал нийгмийн даатгалын санд 207346300 төгрөг тушааж 97,5%-н биелэлттэй дутуу болон илүү төлөлтгүй сар бүр нд7,нд8 тайлан авч хяналт тавин ажиллаж байна

 

40

 

204

3.6.2.3. Нийгмийн даатгалын цахим мэдээллийн санг ашиглаж, хүссэн мэдээллээ шуурхай чирэгдэлгүй авах талаар даатгуулагч иргэдэд хэвлэл мэдээллээр сургалт явуулж хэвших.

Нийгмийн даатгалын шимтгэл,эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад тэтгэвэр,тэтгэмжийн үйлчилгээг цахим мэдээлэлийн сан ашиглан ноогдуулалт болон төлөлтийг тухай бүр хийж иргэдийн хүссэн мэдээлэлийг ndaatgal.mn сайтаар орж бүх мэдээлэлээ авч байна.

 

 

40

 

3.6.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээг чанаржуулна.

205

3.6.3.1. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын нүүдлийн хурлыг суманд хуваарийн дагуу зохион байгуулна

2017 онд суманд  нүүдлийн хуралын тов зарлагдаагүй. 2017оны 09-р сард  Өвөрхангай аймгийн БОЭТ дээр Дотор,Мэдрэл,Сэтгэц,Чих хамар хоолой гэсэн 4-н чиглэлээр нийт 112 груптэй иргэнийг авч очиж Улаанбаатараас ирсэн Эмнэлэг,хөдөлмөрийн магадлах комиссын нүүдлийн хуралаар оруулж оношилгоо,шинжилгээ хийлгэсэн.

 

 

28

 

206

3.6.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийг осол гэмтэл болон халдварын бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлийн талаар анхан шатны мэдлэгтэй болгох, нэгэнт өвчилсөн болон осол гэмтэлд өртсөн үед нөхөн сэргээлтийг гэрийн нөхцөлд хийж, хүндрэлээс сэргийлэх сургалтыг  сумын эмнэлгүүдээр гүйцэтгүүлэх.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 10 цугралтаар “ Осол гэмтлээс  урьдчилан  сэргийлэх” Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зэрэг сэдвээр давхацсан тоогоор 402 иргэнд явуулсан. Гэрийн сувилхуйн баг  “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ-тай хамтран 12 иргэнд гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж, 5 ахмад настан ветиминжуулсан. Мөн  12 иргэний ар гэрийнхэнд асаргаа сувилгаа, эмийн зохистой хэрэглээ, гэрийн нөхцөлд хийх дасгал хөдөлгаанүүд, болон харилцаа хандлагын талаар сэтгэлзүйн зөвөлгөө өгсөн.

 

 

 

 

40

 

207

3.6.3.3. Сум,  багийн эмч, багийн Засаг дарга нарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нэгдсэнсудалгаатай болгож, эмчлэн эрүүлжүүлэх, нийгмийн баталгааг нь хангах.

Багийн эмч, гудамж хороолол хариуцсан эмч, мэргэжилтэн  болон багийн дарга нар багийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаатай болсон. Судалгаагаар нийт 247 хүн байгаагаас дотор 25, зүрх судас 13, мэс засал гэмтэл 76, хавдар 8, чих хамар хоолой 47, сэтгэц мэдрэл 75 байна. Хөгжлүийн бэрхшээлтэй 57 байна.

.Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа сувилагаанд байдаг 36хүүхдийг эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээ, сувилалд 6, унааны зардалд 2 хүүхдийг хамруулан нийт 61960,0 төгрөгийг олгосон байнна.  ХБИ-д болон хүүхдүүдийг сар бүрийн 10-нд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан сургалт, сурталчилгаагаа хийж хэвшсэн. Уг арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 1250 гаран иргэд оролцсон. Мөн хүүхэд харах үйлчмлгээнд 6 хүүхэд СӨББ-д 1 хамруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй нийт 247 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, нарийн мэргэжлийн эмчид 100% хамруулж, 132 иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. 

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

БҮЛГИЙН ҮНЭЛГЭЭ

 

 

                 

 

Д/Д

 

 

АРГА ХЭМЖЭЭ

 

 

ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ  АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

ҮНЭЛГЭЭ

ЗДТГ

ИТХ

 

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

4.1.ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

4.1.1. Төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн мэдлэг, ур чадварын хувьд шаардлага хангахгүй, ёс зүйн алдаа гаргасан төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, төрийн үйлчилгээг иргэдээр үнэлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

208

4.1.1.1. Төрийн албан хаагчдыг ажлын байранд тавигдах шаардлагын дагуу аттестатчилж, ажил үүргийн давхардал, мэргэжил, ур чадвар, ёс зүйг үнэлж, хариуцлагыг өндөржүүлэх.

 

Энэ онд  49 төрийн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, 1 албан хаагчийг ажлаас  халж, 17  төрийн албан хаагчид  сануулах, 31 албан хаагчид цалинг бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.  Үүний дотор  20 төрийн албан хаагчид ёс зүйгээс нь хамруулан хариуцлага тооцсон байна. Энд 10 төрийн байгууллагаас Жаргалантын ЕБС, хүн эмнэлгийн салбар  төсөвт байгууллага нь нэг ч  ажилтанд хариуцлага тооцоогүй ажилласан байна. Энэ онд төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ёс зүй, харьцаа хандлагатай холбоотой  1 гомдол ЭМТ д ирж холбогдох албан тушаалтанд аога хэмжээ тооцсон байна.

 

 

 

40

 

209

4.1.1.2. Төрийн албан хаагчийн цалин, нэмэгдлийг ажлын бүтээмж, иргэдэд үзүүлсэн үйлчилгээний чанартай нь уялдуулж олгодог зарчим нэвтрүүлэх.

Энэ онд давхардсан тоогоор нийт 931  төрийн албан хаагчидад 148,1 мянган  төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн ИТХ-ын дарга, Сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэн 4 менежерт төгрөгийн, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэн 2849,5 мянган төгргийн мөнгөн урамшил олгосон байна.

      Мөн 2017  онд ЗДТГ нь ажилтнуудын 2016 оны  үйл ажиллагаа, мэргэжил ур чадварын үнэлгээг үндэслэн   3 ажилтанд шинээр зэрэг дэв олгуулж зэрэг дэвийн нэмэгдэлд   874,0  мянган төгрөг, 2 ажилтны  цалингийн шатлалыг нэмэгдүүлж 839,0  мянган төгрөг  олгосон байна.

 

 

 

40

 

210

4.1.1.3. Байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг хөндлөнгийн байгууллага болон иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлэх, үнэлгээний дүнг үйл ажиллагаанд ашиглах.

2017 оны 1 дүгээр сард сумын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг  6 бүлэг 19  үзүүлэлтээр хяналт шинжилгээ  үнэлгээ хийж сумын ерөнхий үнэлгээ 83,3 хувь буюу сайн үнэлгээтэй үнэлэгдсэн. Сумын ЗДТГ нь иргэдээс үйл ажиллагааны ил тод байдал,  ёс зүй, харилцаа, бусад санал гэсэн асуултуудаар  2017 оны 1 дүгээр сард төрийн захиргааны 10  ажилтны үйл ажиллагаанл санал асуулга явуулан иргэдийн үнэлгээтэй уялдуулан үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэв. 

ЕБ-ийн  1 дүгээр сргууль нь  сургуулийн “Тайлант өдөрлөг”-өөр  дотуур байрны сурагчдын  хоолны амталгаат үзэсгэлэнг иргэд болон эцэг эх,  нутгийн удирдлагад сонирхуулан тайлагнаж, эцэг эх, иргэдийн санал хүсэлтийг авахад “Амт чанартай, хүртээмжтэй сайхан хоолтой юм байна” гэсэн үнэлгээ өгсөн.  Мөн улирал бүр сурагчдын дунд хоолны  санал хүсэлтийн хайрцаг аялуулж  гарсан саналын дагуу зохих ажлуудыг зохион байгуулж хэвшсэн.

ЕБ-ийн  2 дугаар сургуульд аймгийн мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан улсын байцаагч Д.Нэргүй тус сургууль дээр ажиллан  73 шалгуурын дагуу хяналт үнэлгээ хийж хангалттай буюу бага эрсдэлтэй гэж үнэллээ. Энэ үнэлгээ нь хамгийн дээд буюу А гэсэн үнэлгээ юм. Стандарт хангалтаар хангалттай буюу 63%- тай, орчин нөхцлөөр хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдүүлж аймагтаа жишиг болохуйц гэж үнэлсэн байна.

Мөн Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд Өвөрхангай аймгийн МХГ болон эрүүл мэндийн газартай  хамтран явуулсан төлөвлөгөөт бус хяналт  болон МХГ-аас явуулсан төлөвлөгөөт хяналт үнэлгээнд   2017 оны 04, 05-р саруудад 2 удаа тус хөтөлбөрийн хэрэгжилтэд хүнсний аюулгүй ажиллагааны  хяналтын хуудас №6 –аар шалгагдажБАГА ЭРСДЭЛТЭЙ  гэсэн дүгнэгдсэн. 2017 онд байгууллагын үйл ажиллагааны тайланг сумын багийн иргэд болон сургуулийн эцэг эхчүүдэд 5 удаа тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонсож ажилдаа тусган ажилласан.

Жаргалантын ЕБС, сумын СӨББ байгууллагууд нь  хичээлийн жилд 2 удаагийн үнэлэлт, санал авч үйл ажиллагаандаа дүгнэлт хийж төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна

     Жаргалантын СӨББ нь нээлттэй хаалганы өдрийг  2 дуаа зохион байгуулж давхардсан тоогоор 315 хүн хамрагдсан Нээлттэй хаалганы өдрөөр байгууллагын үйл ажиллагааны тайланг тавьж,сургалт явуулж хоолны болон сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргаж санал хүсэлт авч иргэд ,эцэг эхээр үнэлүүлж тайлант концерт тавьж үйл ажиллагаагаа бүрэн дүгнүүлсэн.Давхардсан тоогоор 450 үнэлгээний хуудас ажлын чиг үүрэг бүр дээр гаргаж эцэг эх иргэд олон нийтээр үнэлүүлэхэд хангалттай сайн үнэлгээгээр  95% нь үнэлсэн байсан Иргэд , эцэг эхээс ирсэн саналыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг цэцэрлэгийн захиргааны зүгээс нийт эцэг эхийн хурлыг хичээлийн жилийн эхэнд ,хичээлийн жилийн төгсгөлд хийж хичээлийн эхэнд хийсэн хурлаар гарсан саналыг жилдээ тусган ажилладаг Бүлэг бүр эцэг эхийн хурлыг шаардлагатай тохиолдол бүрт хийдэг ба гурван бүлэг жилд 22 удаа хурал зохион байгуулж   эцэг эхийн 421 саналыг авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн  байна.

Сумын ЭМТ нь Чанарын баг хэвтэн эмчлүүлэгчид, амбулатриорор үйлчлүүлэгчдээс улирал тутам  сэтгэл ханамжийн судалгаа авч судалгааг нэгтгэн дүгнэлт хийн ажиллаж байна.ЭМТ-өөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны 1,2,3-р улиралд дүгнэлт хийхэд хангалттай бус үнэлгээ авсан  үйл ажиллагаануудад  сайжруулах төлөвлөгөө гарган ажилласан.
Сэтгэл ханамжийн судалгааны дагуу хийсэн үйл ажиллагаа

ЭМТ-өөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны эхний 1,2,3 улиралд дүгнэлт  сэтгэл ханамжийн судалгаагаар хангалттай бус үнэлгээ авсан 7 үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө гарган ажилласан.

-Эмнэлгийн гадаах машины зогсоолыг тэмдэгжүүлсэн. ЭМТ-ийн зүүн талд зогсоол гаргасан

-Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах сарын аян зохион байгуулж ёс зүйн багаас эмч мэргэжилтнүүдэд 2 удаагийн сургалт  зохион байгуулж үр дүнг тооцсоноор хариуцлага,хандлага ёс зүй сайжирсан

-Иргэдээс ирэх санал хүсэлтийг хүлээн авч, иргэдтэй уулзах санал бодлыг нь солилцох өдөртөй болсон, хуваарийг гарган ил байршуулж олон нийтэд танилцуулсан

-Эмийн багаас тасалдаж байгаа болон ар гэрээс олуулсан эмийн талаар судалгаа гарган эмийн мэдээлэл хийж шаардлагатай эмээр дахин тасалдуулаагүй

Эдгээрээс гадна сумын цагдаагийн тасан, Мал эмнэлгийн нөхөрлөл зэрэг байгууллагуудиргэдэд тайлангаа тавьж  иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч ажилдаа тусган ажиллав. 

 

 

 

 

40

 

4.1.2. Cумын ИТХ, ЗДТГ-ын материаллаг бааз, ажиллах орчин нөхцөлийг сайжруулна. / БИНХ, БЗД орно /

211

4.1.2.1.

 

 

 

4.1.3. Сумдын хөдөөгий нзарим багт багийн  төвийг шинээр барьж, багийн Засаг дарга нарыг унаагаар хангана.

212

4.1.3.1. Таац багийн төвийн барилгыгшинээр барих.

Хугацаа болоогүй.

-

 

213

4.1.3.2. Багийн Засаг дарга нарыг унаагаар хангах, ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарах.

Хугацаа болоогүй.

-

 

214

4.1.3.3. Хөдөөгийн багийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах.

     Хөдөөгийн багийн үйл ажиллагааг сайжруулж БИНХурал болон төрийн үйлчилгээг шуурхай хүргэж хөдөөгийн багийн төвүүдийн үйл ажиллагаа тогтмолжсон. Хөдөөгийн багт “Нээлттэй хаалга”ны өдрийг улирал бүр зохион байгуулсан. Ахмадын жилийн хүрээнд баг бүрт ахмадын “Өдөрлөг” зохион байгуулсан.

 

 

40

 

4.1.4.Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, олон нийтэд ил тод, нээлттэй явуулна.

215

4.1.4.1. Төрийналбанд орох иргэний сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээрил тод, нээлттэй зохион байгуулж, төрийн үйлчилгээний албан хаагчдынхувьд сонгон шалгаруулалтын аймгийн журмыгхэрэгжүүлэх,

    2017 оны 12 сарын 10 ны байдлаар төсөвт 10 байгууллагад  шинээр төрийн захиргааны ажилтан  3,  багийн Засаг дарга 3, эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3,  багш. 24, нягтлан бодогч 2,  архив бичиг хэргийн ажилтан-2,  номын санч 1,  үйлчлэгч  зэрэг  үйлчилгээний ажилтан-14, нийт 50 ажилтан  томилогдсноос 3 багийн Засаг дарга Багийн Засаг даргын сонгуулиар, төрийн захиргааны 2 ажилтаныг аймгийн төрийн албаны  зөвлөлтэй зөвшилцөн,1 ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр авч ажилуулсан байна. Төрийн үйлчилгээний бусад байгууллагуудад шинээр томилогдсон 44 ажилтнаас аймгийн БСУГ-ын сонгон шалгаруулалтаар 15 багшийг, бусад ажилтнуудыг байгууллагын  сонгон шалгаруулалт зарлан шалгаруулан томилсон байна.  Мөн 2017 онд Засаг даргын дэргэдэх албадад 10 хүн ажиллаж байгаагаас энэ онд цагдаад 3, нийгмийн даатгалд 1, байгаль хамгаалагч  1, халамжийн ажилтан 1 тус тус томилогдсон нь харьяа агентлагаас шууд томилогдсон байна. Төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой ямар нэгэн гомдол маргаан гараагүй.

 

 

 

 

40

 

216

4.1.4.2. Төрийн албаны шалгалт/ үйлчилгээний албан хаагчдийн /зохион байгуулахдаа тухай бүр  өрөөгнь камержуулж, ил тод ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

. Одоогоор ийм байдалд шилжээгүй

 

 

-

 

4.1.5. Төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн менежмент олгоход түлхүү анхаарна.

217

4.1.5.1. Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

      2017 оны 12 сарын 10 ны байдлаар Тус сумын  10төрийн байгууллагад   283 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тайлант хугацаанд улс, аймаг,  бүсээс   зохион байгуулсан удаагийн сургалтанд давхардсан тоогоор 556 төрийн албан хаагч хамрагдаж сургалтын төлбөрт  3903,6 мянган төгрөг, албан томилолтын зардалд 6430,4 мянган төгрөг зарцуулсан байна.

Мөн байгууллага бүр өөрсдийн байгууллага дээр  ажилтнуудаа чадавхижуулах сургалтуудыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж ирсэн байна. Сумын ЗДТГ нь байгууллагын ажилтнууддаа Захиргааны ерөнхий хууль, ажлын байрны тодорхойлолт боловсруулахаргачлал, үр дүнгийн гэрээ байгуулахарга зүй  сэдвээр сургалт  зохион байгуулав.Аймгийн Засаг даргын 2017 оны а/525 дугаар захирамжаар батлагдсан “Төрийн албан хаагчдын сургалт-хөгжил” аймгийн хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

 

 

 

40

 

218

4.1.5.2. Төрийн албан хаагчдад шинжлэх ухаан, технологийн ололт, мэдлэгийн менежментэд тулгуурлан мэргэшүүлэх, төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байх нөхцөлийг дэмжих.

    Энэ хугацаанд   төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх ажлын хүрээнд  сумын СӨББ нь 2017 оны хичээлийн жилд БМДИ-ын 1,5 дахь жилийн сургалтанд 2, архив албан хэрэг хөтлөх анхан шатны сургалтанд нярав 1,  хамрагдан  Сэрүүлэг дээд сургуулийн СӨБ-ын багш бэлтгэх эчнээ ангид 2 туслах багш,  ,Сумын эрүүл мэндийн төв,   ахлах сувилагч, Архив бичиг хэргийн ажилтан  Архивын ерөнхий газарт ЕБС-ийн 2 дугаар сургууль, сумын СӨББ-ын архив, бичиг хэргийн ажилтнууд албан хэрэг хөтлөлтийн мэргэжил олгох 1 сарын сургалтанд, Сумын ЭМТ-ийн 1 үйлчлэгч  Энэрэл Анагаах ухааны сургуулиас  явуулж байгаа Туслах сувилагчийн  сургалтанд, Жаргалант хүн эмнэлгийн 1 сувилагч   Улаанбаатар хотод дархлаажуулалтын 3 сарын курст тус тус суралцсан байна.

Сумын Татварын байцаагч нь Удирдлагын академид суралцах нөхцөлөөр ханган зарим таварыг ажилтнуудад хуваарилан хураалтыг хийлгэх, ойр албан тушаалтнаар мэдээ тайланг гаргуулах гэх мэтээр ажлыг зохицуулж байна.

 

 

40

 

4.1.6.Багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг Иргэний танхимын үйл ажиллагаатай уялдуулж, аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй холбон, чиг үүргийг өргөтгөнө.

219

4.1.6.1. Сумын Иргэний танхимын ажиллах үлгэрчилсэн журмыг / аймгийн / хэрэгжүүлж, үйл ажиллагааг өргөтгөх.

       Сумын ЗДТГ-ын иргэний танхимаар 32 удаа  явуулж давхардсан тоогоор  1780 иргэн, төрийн албан хаагчдад  сургалт сурталчилгаа, хэлэлцүүлэг  зохион байгуулж цаашид иргэний танхимыг үйл ажиллагааг сумын ИТХ д харьяалуулахаар төлөвлөн туслах ажилтан ажиллуулахаар аймгийн ИТХ д санал явуулсан боловч  орон  тоо  батлагдаагүй.

 

 

28

 

220

4.1.6.2. Иргэдийнөргөдөл шийдвэрлүүлэх үйл ажиллагаагхөнгөвчилөхөөс гадна судалгаа шинжилгээний үндсэн дээр бодлого тодорхойлоход иргэдийн санаа бодлыг тусгах боломжийг бий болгох зорилгоор суманд шуурхай удирдлагын орон тооны бус зөвлөлийг байгуулах.

  Нийт 1703 өргөдөл, гомдол ирснээс 222 гомдол, ажилд орохыг хүссэн 92 өргөдөл байна. Гомдлын 184 нь хүүхдийн мөнгөтэй холбоотой, 32 нь тэтгэвэр, тэтгэмж, ажилласан жил нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой, 6 нь албан тушаалтнуудтай холбоотой байна. Ажилд орохыг хүссэн 92 өргөдөл ирснээс 47 хүн шинээр ажилд орсон байна. Сумын Засаг даргын 36 захирамжаар иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэсэн.

      Гомдлын 184 нь хүүхдийн мөнгөтэй холбоотой байсныг шинээр программд оруулж хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэн.  32 нь тэтгэвэр, тэтгэмж, ажилласан жил нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой гомдлуудыг аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэст уламжлан шийдвэрлэсэн. Албан тушаалтнуудтай холбоотой 6 гомдлыг сахилгын шийтгэл ногдуулах, цалин бууруулах болон холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэсэн.

 

 

 

 

40

 

221

4.1.6.3. Сумын Шуурхай удирдлагын орон тооны бус зөвлөлийг Иргэний танхимуудад түшиглэн байгуулж, түүнийг аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах.

хэрэгжээгүй.

 

 

0

 

4.1.7. Төр, төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөтгөж, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ.

222

4.1.7.1. Төрийн зарим чиг үүргийгтөрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын шинэчлэн баталсан жагсаалтыг хэрэгжүүлэх.

      Сумын төвийн төсөвт байгууллагуудын халаалт дулааны үйл ажиллагааг  Хан-Арвай ХХК, Жаргадант багийн төсөвт байгууллагуудын халаалт дулааны үйл ажиллагааг  Баянцэгч ХХК  байгууллагууд гэрээгээр гүйцэтгэ байна.  Мөн бизнес хөгжлийн төвийн удирдлага зохицуулалт, сахиул, цэцэрлэгт хүрээлэн, наадмын талбайн харуул хамгаалалт, орчны цэвэрлээний ажлыг  иргэдтэй гэрээ байгуулан безнис хөгжлийн төвийн түрээсийн орлого,  ЗДТГ-ын харьяа худгийн орлогоор  ажлын хөлсийг олгож гэрээгээр гүйцэтгүүлж байна.

     Сумын эрүүл мэндийн төв нь Тэргэцэртэй иргэдийн холбоо” ТББ-тай хамтран  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах, гэрийн эргэлт, гэрийн тусламж үйлчилгээг, Ахмадын холбоотой хамтран ахмадуудад сургалт, дасгал хөдөлгөөн зааж сургах ажлыг тус тус гүйцэтгүүлэн Сайн дурын идвэхтэн 25 ээжийг бэлтгэн  0-5 насны хүүхдийг гэрээр эргэж жин, өндөр үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, хүүхдийн асаргаа сувилгааны талаар эхэд зааж сургах чадвахжуулах сургалтад хамруулан бэлтгээд байна.

      Мөн энэ хугацаанд төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэдэд сурталчлахад зориулан Өвөрхангайн элч  сонинд  380,000 төгрөг, Малчин телевизд  2100,0 мянган  төгрөгөөр тус тус  гүйцэтгүүлсэн байна.   Уянгын мэдээ сонин, Арвайхээр телевизтэй хамтран ажиллаж 3 удаа, Уянгын мэдээ сонинд 3 удаа, Арвайхээр телевизээр 5 минутын мэдээлэл хийсэн байна.  

Сумын төвийн хог хяаягдал зайлуулах үйлчилгээг иргэдийн бүлгээр гүйцэтгүүлж байна.

 

 

 

 

40

 

4.1.8. Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай болгоход чиглэсэн шинэ дэвшилтэт хэлбэрийн үйлчилгээг тууштай нэвтрүүлж, иргэдийн тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг болгох, бүрдүүлэх бичиг баримтын нэр төрлийг цөөлөх, хялбаршуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

223

4.1.8.1. Цахим хэлбэрээр олон төрлийн үйлчилгээ/ архивын лавлагаа, эд хөрөнгийн гэх мэт /үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.

Төрийн мэдээ, тайланг албаны цахим шуудангаар илгээж, төсөвт байгууллагууд цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг шуурхай хүргэхэд анхаарч байна. Энэ хугацаанд сумын ЗДТГ нь сумын Засаг даргын хөтөлбөрийн холбогдох заалт, түүний биелэлт, зэргийг байгууллага  ажилтнуудаас цахимаар авав.

 

 

40

 

224

4.1.8.2. Төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах бичиг баримтын нэр төрлийг цөөлөх, хялбаршуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

     Наториат, иргэний бүртгэл, халамж , нийгмийн даатгал, газар олголтонд иргэдээс бүрдүүлж байгаа бичиг баримтын нэр төрлийг судлахад анхан шатанд цөөрсөн бичиг баримт байхгүй байна. Цөөлөх эрхзүйн орчин бүрдээгүй .

0

 

225

4.1.8.3. Суманд бүртгэл мэдээллийн онлайн системийг нэвтрүүлэх техникэдийн засгийн үндэслэлийг тооцож, үе шаттай хэрэгжүүлэх.

-Энэ онд тус  суманд  бүртгэлмэдээллийн онлайн  системийг  нэвтрүүлэх ажил  эхлээд одоогийн байдлаар   тооцоо судалгаагаа  хийж эхлээд байна.  Ирэх оны төсөвт тусгуулан судалгаанд  дээр үндэслэн дээрх ажлыг хийж эхэлнэ.

16

 

226

4.1.8.4. Жаргалант, Таац багт нэг цэгийн үйлчилгээг тодорхой тогтсон хувиараар  улирал тутамд хүргэх

Жаргалант Таац багт нээлттэй хаалганы өдөрлөгийг1-р улиралд зохион байгуулсан.

 

 

 

 

 

 

40

 

4.1.9.Төрийн байгууллагад дотоод хяналт шалгалтын нэгж ажиллуулж, тэдгээрийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.

227

4.1.9.1. Дотоод аудитын үйл ажиллагааны үр дүнд суурилж, төрийн байгууллагуудын үйлчилгээ болон менежментийг сайжруулах.

Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25 ны өдрийн А/13 тоот  тушаалаар дотоод хяналтын багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж  байгууллагын дотоод хяналтын чиглэлээр  2017 оны  11, 12 дугаар сард хийх ажлын төлөвлөгөө боловсруулав.

    2017 оны 10 дугаар сарын 25 ны өдөр  Тамгын газрын даргын тушаалаар  Тамгын газрын хүний нөөцийн томилгоо,ажиллагсадын хувийн хэрэг бүрдэлт, цалин тогтоолт, олголтонд дотоодын хяналт хийх 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт явуулж дүнг дотоод хяналтын багаар хэлэлцэн  цалин буруу тогтоосон 1, нэмэгдэл илүү олгосон 3 хүний зөрчлийг илруулэн цалингаас суутган тооцохоор, хувийн хэргийн баяжилт хийгдээгүй 4 хүний хувийн хэргийг баяжуулж, 3 хүний хувийн хэргийг шинээр бүрдүүлэв.  Мөн 2017 онд шинээр томилогдсон 3 хүнээс Захиргааны ерөнхий хууль зөрчин томилсон 1 хүний тушаалыг хүчингүй болгон, түр томилсон 1 хүний ажлын байрыг зарлуулж төрийн албаны шалгалт өгүүлэхээр , Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчин томилсон 1  хүнийг  төрийн албаны зөвлөлд дахин санал явуулахаар шийдвэрлэв. Мөн ЗДТГ-ын төсвийн зарцуулалтанд дотоодын  хяналт хийх 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ЗДТГ-ын төсвийн зарцуулалтыг хянаж харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж  төсөв хэтэрч өр үүссэн албан томилолт, бичиг хэргийн зардлын  зарцуулалтыг зогсоож, батлагдсан төсөвгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа  Бизнес хөгжлийн төвийн  түлш, халаалт, ажиллагсадын цалин, нийгмийн даатгалын шимтгэлын зардлыг тодотгуулах саналыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэв. Мөн тайлант хугацаанд ЗДТГ-ын бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагаанд 3 хүний бүрэлдэхүүнтэй дотоодын хяналт 1 удаа хийсэн байна. 11.12 дугаар сард Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалын эрхзүйн үндэслэл, шинээр гарсан Тогтоол шийдвэрийг хяналтанд авсан байдал, аймгийн Санхүүгийн хяналт шалгалтаар тавигдсан актыг хэрэгжилт, байгууллагын ажилтнуудын техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийн байдал зэрэгт   дотоодын  хяналт хийхээр төлөвлөгөөнд тусгасан болно.

Харьяа төсөвт байгууллагууд нь дотоод хяналтын зөвлөлийг байгуулан ажиллаж  байгуулж ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн  дотоод хяналт шалгалтын нэгж нь  2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба улирал бүр 1. Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагын хэрэгжилтэд тавих хяналт, 2. Байгаль орчны нөлөөлөлд тавих хяналт, 3. Ажил үйлчилгээний чанарт хийх хяналт, 4. Хөдөлмөрийн нөхцөл аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэд тавих хяналт, 5. Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт 6. Номын сангийн үйлчилгээ, кабинет ашиглалтыг сайжруулах үйл ажиллагаанд тавих хяналт” гэсэн 6 чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулж тайлан мэдээг улирал бүрийн 20-ны дотор Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан Улсын байцаагчид хүргүүлэн ажиллаж хэвшсэн.

 Жаргалантын ЕБС нь  багш нарын хичээлийн бэлтгэл хангах, сургалтын стандарт хангалт сайжруулахад 3 удаагийн, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд 2 удаагийн, ажлын цаг ашиглалтанд 4 удаагийн хүүхдийн хүмүүжлийн доголдолд 6 удаагийн хоол хүнсний хадгалалт хамгаалалт, амт чанарт 12 удаагийн хяналт шалгалт хийсэн ба цаг ашиглалтад 6 зөрчил, эд хөрөнгийн эвдрэл 2 зөрчил, хүмүүжил доголдолд 3 зөрчил илэрч тодорхой хугацаагаар зөрчлийг арилгуулж сургуулийн захиргаанд мэдэгдсэн байна. Жилийн хугацаанд нийт 25 удаагийн шалгалтаар 11 зөрчил илэрч зөрчил арилгуулсан байна. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулмйн дотоодын хяналтын зөвлөл нь улирал тутам сургалтын стандарт хангалт, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, багш, ажилтнуудын мэргэжил боловсролоо дээшлүүлж буй байдал, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөрийн нөхцөл, авюулгүй ажиллагаа, эрүүл ахуй гэх чигдээр үлй ажиллагаа явуулсан байна.  СӨББ-үүд нь дотоод хяналтын  ажлыг улирал,  сараар ажлаа төлөвлөн байгууллагын үйл ажиллагаа, өмч хөрөнгө, санхүү бүртгэл, хүүхдийн хоол үйлдвэрлэл, хүнсний хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж, зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулан тайланг улирал тутам МХГ-т хүргүүлж хэвшсэн.Мөн дотоод аудитын  шалгалтын үр дүнгээс гарсан санхүүгийн  зөрчил зөвлөмжийн дагуу урьд онуудад гаргасан зөрчлүүдийг 2017 онд давтан гаргалгүй өр авлагагүй баланс тайлан гаргаж байна.

Сумын ЭМТ нь 6 чиглэлээр дотоод хяналтын үйл ажиллагааг явуулж ирсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

228

4.1.9.2. Хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрт дотоод аудит хийх замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, зөвлөн туслах үйл ажиллагааг чанаржуулах.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сргууль нь БСШУЯ-ны тэтгэлэгээр ирсэн “Уянга хийцээ өвлөе, түгээе” төсөлд дотоодын хяналт хийж, төслийн санхүүгийн эцсийн шатны үнэлгээг аймгийн БСУГ болон БСШУЯ-нд хүргүүлж зөрчилгүй үнэлгээ, дүгнэлт авсан байна.

 

16

 

4.1.10. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хийх төрийн хяналт шалгалтыг багасгаж, зөвлөн туслах үйлчилгээг нэмэгдүүлнэ.

229

4.1.10.1. Иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу зөвлөн туслах багийг томилонажиллуулах.

Энэ хугацаанд. 7 удаагийн удирдамжаар давхардсан тоогоор 38 хүн ажлын хэсэгт орж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад  бүх  6 удаа хяналт шалгалтаар, 1 удаагийн зөвлөн туслах шалгалтаар  ажилласан байна.

40

 

230

4.1.10.2. Зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах үйл ажиллагаанд шаардагдах материаллаг бааз, хүний нөөцийг чадавхижуулан ажиллуулах.

.   Хяналт шалгалт зөвлөн туслах ажиллагаанд 38 ажилтан оролцож,  999,8 мянган  төгрөгний шатахуун зарцуулсан байна.

 

28

 

4.1.11. . Төрийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах харилцааг нэмэгдүүлнэ.

231

4.1.11.1. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилах зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх.

     Төсөвт тусгайлан зардал тусган төсөвлөдөөгүй ч энэ  хугацаанд үйл ажиллагаагаа сурталчилахад   сумын Засаг дарга, тамыгн газар нь   Өвөрхангайн элч  сонинд  1 удаа –  380,000 төгрөг, Сарлагын баяраар Малчин телевиз 1 удаа – 700,000, Адуучин тэмцээн Малчин телевирээр 1 удаа – 800,000 төгрөг, Эрүүл мэндийн төвийн ой Малчин телевээр 1 удаа  - 600,000 төгрөг, нийт 2,480,0 мянган төгрөг зарцуулсан байна. Мөн энэ хугацаанд харьяа төсөвт байгууллагуудаас  Жаргалантын СӨББ нь үйл ажиллагааг суртчилах иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд 2017 онд урлагийн төрлөөр 7, спортын 5 удаагийн уралдаан тэмцээн 22 удаагийн хурал, цуглаан 2 удаа нээлттэй хаалганы өдрийг  зохион байгуулж нийт 200,0 мянган төгрөг, Сумын эрүүл мэндийн төв нь 80 жилийн ой тэмдэглэн арга хэмжээний хүрээнд  бйагууллагын үүсэл, хөгжил,  ололт амжилт, байгуулага ажилтнуудаа танилцуулан сурталчилж 80 жилийн ойн ном гарган   300  г хэвлэн 10000,0 сая төгрөг,  Өвөрхангай өнгө сэтгүүлийг 300 ш захиалан гаргуулж 1200,0 мянган төгрөг, Өвөрхангайн илч сонинд  1 нүүр  250,0 мянган төгрөг, эрдэм шинжилгээний  бага хрулын номыг 30 хувиар хэвлүүлж 300,0 мянган төгрөг,  80 жилийн ойн түүхийн киног  5000,0 мянган төгрөг, 2 эмнэлгийн  сүлд дууг  хийлгэсэн зардалд 1000,0 мянган төгрөг  нийт 17750,0 мянган  төгрөгийг  зарцуулж иргэдийн хандиваар гүйцэтгэсэн байна. ЕБ-ийн 2 дугаар сургууль нь                Өвөрхангай өнгө сэтгүүлээр тусгай дугаар гаргуулж 300-ийг хэвлүүлэн тарааж байгууллагын танилцуулга, үйл ажиллагаагаа сурталчилсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

40

 

232

4.1.11.2. Хөдөөгийн иргэдэд орон нутгийн цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээлэл солилцох нөхцөл боломжийг бүрдүүлэх.

      Мөн энэ хугацаанд төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэдэд сурталчлахад зориулан Өвөрхангайн элч  сонинд  380,000 төгрөг, Малчин телевизд  2100,0 мянган  төгрөгөөр тус тус гүйцэтгүүлсэн байна.   Мөн Уянгын мэдээ сонин, Арвайхээр телевизтэй хамтран ажиллаж Уянгын мэдээ сонинд 3 удаа, Арвайхээр телевизээр 5 минутын мэдээлэл хийсны зэрэгцээ  Сумын Засаг даргын Тамгын газар нь 2017 оны 10 сарын 24 ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймаг Уянга сумын ЗДТГ гэсэн  нэртэй фэйсбүүк хаяг нээн  иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах болон иргэдийг бусад шаардлагатай мэдээлэлээр хангаж байна.

Мөн ЕБС-2нь сургуулийн дэргэдэх “Уянга” сэтгүүлд сургуулийн эргэн тойронд буланг ажиллуулан эцэг иргэд олон нийтэд мэдээлэл өгч байна. Харьяа төсвийн бүх байгууллагууд нь өөрсдийн цахим хаягыг ажиллуулж  иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах болон иргэдийг бусад шаардлагатай мэдээлэлээр хангаж байгаа төдмйгүй хоорондоо мэдээлэл солилцох нөхцөл бүрэн бүрдсэн.

Уянга –Цаг уур цахим хаяг тогтмол ажиллаж иргэд цаг агаарын мэдээллээ авах нөхцлөөр хангав.

 

 

 

40

 

4.1.12. Орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, хөгжлийг дэмжих “Стандарттай Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

233

4.1.12.1. Цахилгаан, эрчим хүчний хэмжлийн эталонтөхөөрөмжөөр ханган, иргэдэд үйлчлэх үйлчилгээг чирэгдэлгүй болгох.

 

Хэрэгжих боломжгүй.

-

 

234

4.1.12.2. Стандарттай Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудадүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтонд тавих шаардлага MNS 6648:2016 худалдааны газар, түүний үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 5021:2007 зэрэг стандартыг сурталчилсан.Стандартчилал, хэмжилзүйн газрын хэмжих хэрэгсэл болон бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, сургалт мэдээллийн чиглэлээр хийх ажлын удирдамжаар ажиллаж хүнсний худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын килограмм-ны баталгаажуулалтыг 2017 онд 2 удаа шалгаж баталгаажуулсан. Мөн стандартын шаардлага хангахгүй 2 цайны газар, 1 хүнсний мухлагийн тохиролын гэрчилгээг хурааж стандартчилал, хэмжилзүйн газарт хүргүүлсэн.

Уянга сумын бүх сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн гал тогоо, 2 мал эмнэлэг болон 5 хүнсний дэлгүүрт стандартын шалгалт явуулж улсын байцаагчийн зөвлөмж, албан шаардлага зэргийг хүргүүлэн биелэлтэнд

хяналт тавьж ажилласан

 

 

 

 

 

 

 

40

 

4.1.13. Иргэн–цэргийн харилцааг бэхжүүлж, цэргийн насны залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох төлөвшлийн орчинг бүрдүүлнэ.

235

4.1.13.1. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн анхан шатны сургалт зохион байгуулах.

 Энэ онд  6 иргэний хүсэлтийг хүлээн авч сумын ИТХТ-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэн аймагт уламжилсан боловч 4 иргэн анхан шатны сургалтанд хамрагдаж цэргийн дүйцүүлэх албыг  биеэр дүйлцүүлэн хааж байна. 

40

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

4.2.ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

4.2.1. Иргэдийн нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг иргэд, олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулж, суманд хууль зүйн туслалцааны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

236

4.2.1.1. Төрийн бүх шатны байгууллагууд “Эрх зүйн сургалт сурталчилгааны хөтөлбөр”-ийг жил бүр шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх.

    Аймгийн Засаг даргын А/157 дугаар захирамжаар  батлагдсан “Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын нэгдсэн төлөвлөгөө ” ны холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж      сумын хэмжээнд  ЗДТГ-ын ажилтнууд нь  Захиргааны ерөнхий хууль, ажлын байрны тодорхойлолтын талаарх сургалт, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ойн тухай хууль,  Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, галт зэвсгийн тухай, Газрын тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын тухай аргазүйн зөвлөмж, Органик хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдалтай холбргдолтой журмууд, малын эмийн хэрэглээний тухай шэх мэт өөрсдийн ажилд холбогдох хууль журмуудаар 112 удаагийн сургалт, сурталчилгаа явуулж, мэргэжил аргазүйн зөвөлгөөг өгч   8720 төрийн албан хаагчид, иргэдийг хамруулсан байна. Үүнээс гадна харьяа төсөвт  болон эмийн сан байгууллагууд нь     107 удаагийн сургалтаар 13332 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш, иргэн, эцэг эх, сурагчдыг хамруулсан байна.    

 

 

40

 

237

4.2.1.2. Нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, суманд эрх зүйн хөтөч ажиллуулах

Эмийн эргэлмйн сангаас өндөр настан, эмзэг бүлгийн иргэдэд антибиотик эмийн хэрэглээ, витаминжуулалтын ач тус сэдвээр 2 удаа сурталчилгаа хийж нийт 122,000 мянган төгрөгний витаминжуулалт хийж ажилласансумын ЭМТ нь ахмад настан- 10 удаа, ХБИ-6 удаасургалт явуулж давхардсан тоогоор 1800 гаруй хүнийг хамруулсан байна.  Сумын халамжийн ажилтан нь ахмад настнуудад эрүүл хооллолт, эрүүл мэнд, ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн талаар  ахмадын өргөөнд  6 удаа сургалт зохион байгуулж , эрх нь зөрчигдсөн хүүхэд эмэгтэйчүүдэд өдөр тутам мэдээлэл зөвлөгөө өгч, эмзэг бүлгийн иргэдийн хандлага өөрчлөх болон эрүүл ахуй,  хүний эрх, гэр бүлийн хүмүүжил, бусад сэдвүүпээр  “Эх нутгийн хөгжил” ТББ, Хүний эрхийн  төв, ДЗОУБ, Аймгийн МСҮТ, Эрүүл мэндийн газартай  хамтран 5 удаа сургалт зохион байгуулан ажиллаа

 

 

 

 

40

 

238

4.2.1.3. Орон нутагт ажиллах нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавьж, нийгэмд эрх зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллуулах.

    Нотариатын үйлчилгээнд итгэмжлэл 24,албан бичгийн хуулбар 109,гэрээ 200,гарын үсгийн баталгаа 1,нотриатын мэдэгдэл 17,өвөлөх эрхийн гэрчилгээнд 38,гарын үсэг 1,бүгд 354иргэнд тус тус үйлчилгээ үзүүлж 277058 төгрөгийн орлого орон нутгын төсөвт оруулсан. Мөн энэ хугацаанд наториатын үйлчилгээг  12  иргэнд гэрээр очиж хийсэн. Мөн Засаг дарга нараар ирж үйлчилгээ авах боломжгүй иргэдийн судалгааг гаргуулан аваад байна.

Íîòàðèàтчийн ¿¿ðýã ã¿éöýòãýã÷дийг арга зүйн зөвлөмжөөр хангах сургалтанд хамрагдав. 

 

 

 

40

 

4.2.2. Хүний эрхийг дээдлэх Үндсэн хууль, хууль тогтоомжоор баталгаажсан зарчмыг хэрэгжүүлж, хүний эрхийн асуудлаар нутгийн захиргааны болон олон нийтийн байгууллага, иргэдээс гаргасан санал санаачилгыг дэмжиж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна.

239

4.2.2.1. Хүний эрхийн боловсрол, мэдээллийг олон нийтэд түгээх замаар нийгмийн бүлгүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

Хэрэгжих боломжгүй

-

 

240

4.2.2.2. Хүний эрхтэй холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хөндлөнгийн хяналт тавих ажлыг төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.

 

 

 

хэрэгжээгүй

 

0

 

241

4.2.2.3. Хүний эрх, эрх чөлөө, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан шийдвэр гаргагчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх.

   2017 онд 166 сумын Засаг даргын захирамж, төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нарын 645 тушаал гарснаас үндсэн үйл ажиллагаатай холбоотой 352, боловсон хүчинтэй холбоотой 293 байна.. ЗДТГазар нь сумын Засаг даргын  104 захирамж,Тамгын газрын  даргын 23 тушаалыг аймгийн хууль зүйн хэлтэст хянуулсан байна. Хүний эрх, эрх чөлөө, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан шийдвэр гараагүй байна.

 

 

 

40

 

242

4.2.2.4. Бизнесийн шударга өрсөлдөөний эрүүл орчныг бүрдүүлэн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилтот арга хэмжээг жил бүр зохион байгуулах.

 

 

хэрэгжээгүй

0

 

4.2.3. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгоно.

243

4.2.3.1. Байгууллага бүр авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр шинэчлэн, тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх.

Сумын ЗДТГ нь нь 14 заалт бүхий авилгын эсрэг төлөвлөөг боловсруулан хэрэгжүүлж ажилтнуудад сургалт сурталчилгаа явуулах, иргэдийн бүрдүүлэх бичиг, баримт үнэ тарифын талаар мэдээлэ, захиргааны акт гаргах, тендер сонгон шалгаруулалт явуулах, хяналт шалгалтаар ажиллах, ажилтан томилох тухай бүрт ажилтнуудаас мэдүүлэг мэдүүлэг гаргуулан ажиллав, Мөн харьяа төсөвт байгууллага бүр авилгын эсрэг төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж гүйцэтгэл, үр дүнг тооцон ажиллаж тайланг холбогдох газарт хүргүүлж байна. Төлөвлөгөөнд соён гэгээрүүлэх арга хэмжээ болон сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж энэонд сумын ЭМТөв Иргэдээс мэдээлэл авах “Санал хүсэлтийн хайрцаг” 3 газар ажиллуулж байна. 1 дүгээр сургууль нь санал хүсэлтийн хайрцаг ажиллуулж,  БСУГ-аас дунд ангийн 24 багш, 4 удирдах ажилтанд авилга, ашиг сонирхолын зөрчлийн талаархи  талаарх мэдээллээр сургалт зохион байгуулж,  Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь Тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт орсон багш ажилчид оролцогч талуудтай ашиг сонихолын зөрчилгүй гэсэн мэдэгдэх хуудасыг тогтмол бөглүүлэн хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Байгууллагын ил тод мэдээллийн самбарыг төсөв санхүү, хүний нөөц, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, мэдээ мэдээлэл гэсэн чиглэлээр гарган               2 давхарын пистульд байршуулж мэдээллийг улирал бүр тогтмол шинэчлэн багш, ажилтан, сурагч, эцэг эх, иргэдэд сурталчлан таниулж, шинэ мэдээллээр тогтмол ханган ажиллан http://uyanga2-uv.edu.mn/вэб сайт болонУянга сум Хоёрдугаар сургууль гэсэн нэртэй фэйсбүүк хаягууддаа сургуулийн үйл ажиллагаа, ажлын байрны сонгон шалгаруулалт, багш сурагчдын амжилт, сургалт, дугуйлан секц, томоохон үйл явдлууд, санхүүгийн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр нээлттэй цацаж иргэд, эцэг эх, сурагчдад тогтмол хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан  байна.

 

 

 

 

 

 

 

40

 

244

4.2.3.2. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг улирал бүр хэрэглэгчдээр үнэлүүлэх ажлыг хэвшүүлэн, үр дүнг тооцож ажиллах.

Сумын  боловсролын байгууллагууд нь эцэг эхийн хурал, тайлант өдөрлөгийг тогтмол зохион байгуулж, хичээлийн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, дугуйлан секц, хөгжүүлэх сургалтуудын явц, үр дүнг тайлагнах, сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэн, амжилт, бүтээн байгуулалтын талаар эцэг, эхчүүд, сум орон нутгийн удирдлага, сурагчдад тайлагнаж, эцэг эхчүүдийн санал, хүсэлтийг авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвшсэн. Мөн ЕБ-ын 1 дүгээр сургууль нь тайлант өдөрлөгөөр сургуулийн үйл ажиллагаа, үдийн цай, дотуур байрны хоол, хүнсний амт чанарын талаар санал асуулга авч ирсэн саналыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.  Эцэг, эхийн хурал, тайлант өдөрлөгийг ЕБ-ын  1-р сургууль 2 удаа зохион байгуулж 956 хүн, ЕБ-ын 2-р сургууль нь 6 удаа зохион байгуулж 1980 хүн, Жаргалантын ЕБ-ын сургууль нь 4 удаа зохион байгуулж 250 хүн, сумын СӨББ 6 удаа зохион байгуулж 200 эцэг, эх, Жаргалантын СӨББ 2 удаа зохион байгуулж 315 хүн тус тус хамруулсан байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллага тайлан тавиагүй байна. Соёлын төв нь 3 удаа 200 хүнийг хамруулан багийн ИНХуралд үйл ажиллагаагаа тайлагнаж, үнэлгээ авсан байна.

 

 

 

 

 

 

40

 

245

4.2.3.3. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулж, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх.

Энэ онд шинээр томилогдсон 4 ажилтаны хөрөнгө орлогын мэдүүлэгийг гаргуулан Авилгатай тэмцэх газраар хянуулсан. Мөн байгууллагын  дарга, эрхлэгч, сургалтын менежер, төрийн захиргааны 13 ажилтны ХОМ-ийг шинэчлэн гарган хүргүүлсэн. Энэ онд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл ирээгүй.

   ЗДТГ-ын дотоод журам, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, ажиллагсадын утасны дугаар, мейл хаяг,   ажил үйлчилгээнд мөрдөж байгаа үнэ тариф, бүрдүүлэх материалын нэрсийг гадна самбарт  ил тод байршуулан, ажилласагдын үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ хэрэглэгчдийн үнэлгээг авч, ажиллагсадаар хөрөнгө орлогын мэдүүлэгийн тайлан, хяналт шалгалтаар ажиллах, газар олгох, ажилтан томилох,  үнэлгээний хороо, зөвлөлийн хуралд оролцоход  ашиг сонирхолын зөрчилгүйгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргуулж байгаа нь төрийн албан хаагчдыг  àâëèãà, õ¿íä ñóðòëààñ àíãèäбайлгахад үр дүнгээ өгч байна.

 

 

 

40

 

4.2.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг хангахад хуулийн байгууллагуудын хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг судлаж, нийгмийн сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

246

4.2.4.1. “Архидалтгүй Өвөрхангай“ хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээг эрчимжүүлэн, архины хэрэглээг багасгах, хорт зуршлыг арилгах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудыг дэмжин ажиллах.

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурах явдалтай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдэд архины хор холбогдлыг сурталчилан таниулах чиглэлээр Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны  өдрийн 02 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/109 тоот захирамжаар архидан согтуурах явдлыг таслан зогсооё нэгдсэн арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулж уг захирамжаар албан байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж олон нийтийн эргүүлийг сумын Засаг даргын захирамжаар хувиар гарган батлуулж гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл шалгалтыг явуулж албан байгууллага иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, албан мэдэгдэл хүргүүлж биелэлтийг тооцон ажилласны гадна албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажлын цагаар албан өрөөнд архидан согтуурах явдлыг таслан зогсоох, удирдлагуудын хяналтыг сайжруулах талаар үүрэг чиглэл, зөвлөмж хүргүүлж сумын засаг даргын тамгийн газраас “Ахидалтгүй баг хамт олон” нэртэй 6 сарын аянг төрийн болон төрийн бус байгууллагуудыг уриалсан ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа ба сумын хэмжээнд баяр ёслол болон нийтийг хамарсан арга хэмжээний үеүүдэд сумын Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглосон шийдвэрүүдийг гаргаж биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Сумын хэмжээнд согтууруулах ундааны зүйлээр үйл ажиллагаа явуулж байгаа 29 цэгүүдэд 1.235.400 төгрөгийн үнэ бүхий хуулийн булан, хууль сурталчилсан хулдаасан хэвлэл \архины хаалт\ зэргийг тарааж хууль бусаар болон хориглосон өдөр, насанд хүрээгүй болон согтуу иргэдэд согтууруулах ундааны зүйл худалдахгүй байх санамж сэрэмжлүүлэг хүргүүлж бүх дэлгүүрүүдийг камержуулж, камерын ажиллагаанд тогтмол хяналт тавьж байна.

 

 

 

 

 

 

 

 

40

 

247

4.2.4.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  болон бусад тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлөөс хамааран зорилтод ажлыг жил бүр төлөвлөж хэрэгжүүлэх.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон бусад тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлөөс хамааран зорилтод ажлыг жил бүр төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийн судалгааг шинэчлэн гаргаж зөрчил гаргасан тухай бүрт аюулгүйн зэргийн үнэлгээ гарган аюулгүй зэргийн үнэлгээ өндөр гарсан айл өрхүүдийг Хамтарсан багаар эрсдлийн үнэлгээ гаргуулахаар албан бичгийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажилласан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 8 иргэдийн бүртгэл судалгаанд авч зөвлөгөө санамж өгч хор холбогдлыг ойлгуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ тооцож  ажилласан байна

 

 

 

40

 

248

4.2.4.3. Малчдын бүлэг, нөхөрлөлийгхолбооныболонбусадтехникхэрэгслээрхангах, мал бүрийг коджуулах замаар малхулгайлахгэмтхэрэгтэйтэмцэх.

 

Малчдын бүлэг, нөхөрлөлийг холбооны болон бусад техник хэрэгслээр хангах чиглэлээр урьд өмнө ажиллаж байсан малчдын бүлэг нөхөрлөлийг  8 багийн иргэдийн нийтийн хурлаар шинэчлэн сумын ИТХТ-ийн тогтоолоор гишүүдийг шинээр томилуулан ажиллуулж үүрэг чиглэл зөвлөлмж өгч ажилласан байна.. Тухайн малчны бүлэг нөхөрлөлийн гишүүд болон ахлагч нарын холбоог мэдээллийн хэрэгсэл \ гар утас\-ээр холбогдож мэдээ мэдээлэл цуглуулан хамтран ажиллаж байна.

40

 

249

4.2.4.4. Сургуулийн хичээл тарах үеэр 16- 21 цагт цагдаа ,эцэг эхчүүд, олон нийтийн байцаагчийн хамтарсан эргүүлийг хувиараар ажиллуулах.

   Сургуулийн хичээл цуглах болон тарах үеэр 16-21 цагт цагдаа, эцэг эхчүүд, олон нийтийн эргүүлүүдийн хамтарсан эргүүлийг хувиарийн дагуу ажиллуулж зөвлөмж өгч энэ чиглэлээр олон нийтийн эргүүлийн хуваарийг 2017 оныг дуустал гарган сумын Засаг даргаар захирамж гаргуулан батлуулан хэрэгжүүлж ажилласнаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хүүхдүүдээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал таслан зогсоогдсон байна. Олон нийтийн эргүүл ажиллаж эхэлсэнээр иргэд олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлж ажилласнаар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг түүний дотор хулгайн гэмт хэрэг, зөрчил буурч иргэд төрийн болон цагдаагийн байгууллагын ажлыг ойлгон хамтран ажиллах идэвхи санаачлага өрнөж байгаа сайн үзүүлэлттэй байна.

 

 

40

 

250

4.2.4.5. Сумын ГХУСАЗөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх

  1. Сумын ГХУСАЗЗөвлөлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын ГХУСАЗЗөвлөлтэй хамтран иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, зарлал, албан мэдэгдэл зэргийг хүргүүлж ажилласан.

40

 

251

4.2.4.6. Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ажлын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон байрны хулгайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, нийтийн хэв журмыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн зөвлөл, нөхөрлөл, бүлгэмийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах.

  1. Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ажлын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон байрны хулгайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, нийтийн хэв журмыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж  байгаа олон нийтийн зөвлөл, нөхөрлөл, бүлгэмийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах чиглэл хариуцсан сумын хэмжээнд үйлдэгдэж эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эрүүгийн хэргүүдийг шалгах болон түүвэр төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа ба гэмт хэрэг үйлдэгдэн гарсан тохиолдол бүрийг түргэн шуурхай илрүүлэх, эрэн сурвалжлах, таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажилласны гадна Уянга сумын төв болон Жаргалант 1 дүгээр багт олон нийтийн цагдаагийн орон тоог бий болгох чиглэлээр аймгийн ИТХ, Засаг дарга, Цагдаагийн газрын удирдлагуудад сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгээс санал хүргүүлсэнээр тус сумын хэмжээнд олон нийтийн цагдаагийн 2 орон тоог батлуулж томилон ажиллуулсанаар оаргалант багт томилогдсон Э.Батчулуун нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж оронд нь ажиллах олон нийтийн цагдааг судлан сургалтанд хамруулж байна. Цагдаагийн хэсгийн зүгээс 2018 онд иргэдийн орон байрны хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимтэй үйл ажиллагааг явуулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд сумын төвийг камержуулан цагдаагийн байгууллагаас сумын төвийг бүрэн хяналтандаа авч  ажиллах талаар сумын ИТХ, Засаг даргатай хамтран тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн зохион байгуулж ажиллаж  байна.

             2017 оны байдлаар Уянга сумын хэмжээнд 24 гэмт хэрэг үйлдэгдэн бүртгэгдсэн нь урьд оны мөн үеийнхээс 2 хэрэг буюу 9 хувиар өссөн үзүүлэлттэй байх ба үүнээс эзэн холбогдогч тогтоогдоогүй 3 хэрэг эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна. Гэмт хэргийн илрүүлэлт 87.5 хувьтай байна. Үүнээс малын хулгайн гэмт хэрэг 2, орон байрны хулгайн гэмт хэрэг 2 тус тус үйлдэгдсэн байна.

 

 

 

40

 

4.3. ОНЦГОЙ БАЙДАЛ

4.3.1. Гамшигаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, аврах бүлгийн  сургалт, дадлагыг тогтмолжуулна.

252

4.3.1.1. Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчилах ажлыг  тогтмолжуулах.

    Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчилах ажлыг  тогтмолжуулах ажлын хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон шинэчилж хэрэгжүүлэхийн зэрэгцээ,   мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд тухай бүр  тодотгол хийж удирдлагын сургалтыг 3 удаа зохион байгуулан  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын Засаг даргын  захирамж гарган гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалтыг 2 удаа зохион байгуулж сумын  гамшгаас хамгаалах удирдах бие бүрэлдэхүүн,  төрийн захиргааны албан хаагчид, багийн Засаг дарга нар, байгууллагын дарга эрхлэгч нарын цугларалтыг зохион байгуулан Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах  ажиллагаанд сумын гамшгаас хамгаалахын мэргэжлийн ангийн   66, 10 байгууллага, 6 багийн  388  иргэд оролцож 30 тээврийн хэрэгсэл  оролцов.

            Дадлага сургалтын үеэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч  гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжуудын талаар мэдээлэл хийж Сумын Засаг дарга сумын удирдлага штаб, иргэдийн бэлэн байдалд үзлэг хийж үүрэг чиглэл өгөв.

 

 

 

 

 

 

 

40

 

253

4.3.1.2. Аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт сайтар бэлтгэж ,амжилттай оролцох.

Энэ жил графикт тусгагдаагүй.

-

 

254

4.3.1.3. Гамшгаас хамгаалах иж бүрэн, команд штабын сургалт, дадлагыг суманд зохион байгуулах.

Энэ жил графикт тусгагдаагүй

-

 

4.3.2. Гал унтраах болон аврах техник, багаж хэрэгслийг дэс дараатайгаар шийдвэрлэж, суманд ой хээрийн түймэр унтраах  багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангана.

255

4.3.2.1. Онцгой байдлын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлж, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах.

     Энэ зорилтын хүрээнд     болзошгүй цагийн байдлын үед хэрэглэх нөөцийн нэр төрөл, хэмжээг тодорхойлон бензин, шатах тослох материалын гэрээг Эх нутгийн буян  ШТС тай, Хүн малд шаардлагатай эм бэлдмэлийн гэрээг Сумын Эмийн эргэлтийн сан, Улаанцохио мал эмнэлэгтэй, хүнсний бараа Мандах дэргүүртэй гэрээ байгуулан ажиллаж нөөцын бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна.

Сумын өвстэжээлийн аюулгүйн нөөцөд  өвс 8,2 тн, бяцалсан будаа 8 тн, хэвэг 20 шуудай, хувийн хэвшилийн хөрөнгө оруулалтаар Шуранга 4-р баг, Бөөрөлжүүт 6-р багт  тус тус 64м2 талбай бүхийөвсний фонд барьж Шуранга багт 6,4 тн, Бөөрөлжүүт багт 6,5 тн өвс тус тус нөөцлөөд байна. Малчдын гар дээр 90 тн өвс, 3 тн гар тэжээл бэлтгэгдэв.

   Сумын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний хувцас, хэрэгсэлийг жигдлэхэд анхаарч 3 ажилтныг хувцас, аранзаар хангав.        2017   онд гамшгаас хамгаалах зардлыг 3,0 сая төгрөгөөр төлөвлөн  ОНХСанд баталж сумын тэжээлийн нөөцөд Нарийн тээл сумаас өвс татахад 1728,6 мянган төгрөг,сумын төвд үер бууж гамшгийн нөхцөл үүсэхэд шатахууны зардалд 100,0 мянган төгрөг, удирдах бүрэлдэхүүний аранз авахад 104,5 мянган төгрөг,нийт 1933,1  мянган төгрөг зарцуулсан байна.

Мөн энэ хугацаанд  Жаргалант багийн ЕБС нь гамшгийн эрсдлийг бууруулах, Гамшгийн төлөвлөгөө хийх сургалтанд сургуулийн захирал, нийгмийн ажилтан нар хамрагдаж сургуулийн “Гамшгийн төлөвлөгөө”-г шинээр хийж батлуулсан. Мөн ЯХИС-д 1,000,000 төгрөгийн төсөл бичиж сургуулийн сурагчдад сургалт, сурталчилгаа, дадлага ажил хийлгэж гарцын тэмдэглэгээг байршуулах талбар бүрт байрлуулан,  гамшгийн үед дуугаргах дуут дохиотой болсон. Мөн хүрз, хувин, элс, жоотуу, зэрэг хэрэгслүүдийг авч галын сараатай болж сургуулийн объект болгонд хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг хийлгэж хэвшлээ.Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь  сургуулийн хашаанд нөөц боломжиндоо тулгуурлан галын сарааг шинээр барьсан ба хүрз-2, галын саваа-10,         элс-240 кг-аар багаж хэрэгслийн тоог нэмэгдүүлэн  ЯХИС-ийн дэмжлэгтэйгээр гарцын тэмдэглэгээ-20 ш, дуут дохио-1, сургалтын хэрэглэгдэхүүн-20ш ном гарын авлагатай болов.

Дээрхи арга хэмжээнд  1.426.0 төгрөг зарцуулав.

Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь  Японы хүүхдийг ивээх сангийн гамшгийн эрсдэлийг бууруулах төслийн хүрээнд сургуулийн 1-р давхарт 1.000.000 төгрөгний үнэ галын иж бүрэн багаж хэрэгсэлтэй болов. Орон нутгийн  хөгжлийн сангаас 14төрийн албан хаагчийн гар утсанд GPS суулгасан.

 

 

 

 

 

40

 

256

4.3.2.2. Ой, хээрийн түймэр гарах магадлал бүхий эрсдэлтэй саруудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлтэй болгож, бэлэн байдлыг хангах.

   Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хууль бус мод бэлтгэлээс сэргийлэх, ажлыг эрчимжүүлж Жаргалант, Таац, Шуранга, Бөөрөлжүүт, Өлт багийн нутгаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллан айл өрх иргэдэд хууль тлгтоомжийг сурталчлан таниулж ой бүхий нутгийн айл өрхөөс батлагааа гаргуулан авсан

Сумын ЗДТГ  болон байгууллагуудад байгаа ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлийг тоолж сэргээн засварлан  бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ хугацаанд ой хээрийн түймэр гараагүй.  

 

 

40

 

257

4.3.2.3. Сумын Засаг даргын Нөөцийн санд болзошгүй цагийн байдлын үед хэрэглэх эх үүсвэрийг жил бүр төлөвлөх.

Гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн хөгжлийн сангийн зардлаас төлөвлөсөн учир оны эхэнд тусгайлан төлөвлөөгүй. Харин Жаргалант багт  буусан үер бууж гамшгийн нөхцөл үүсэх үед шатахууны зардалд 100,0 мянган төгрөг, Шуранга 4 дүгээр багийн 1 айл түймэрт өртсөн галын нөхцөл байдлыг судлан , хохиролын үнэлгээг тогтооход 50,0 мянган төгрөгийн  шатахуун  зарцуулсан байна.

28

 

САЛБАРЫН ҮНЭЛГЭЭ

 

 

БҮЛГИЙН ҮНЭЛГЭЭ

 

 

               

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ХӨТӨЛБӨРИЙН  ХЭРЭГЖИЛТИЙГ:

НЭГТГЭН ГАРГАСАН:  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                               З.ДАГВАСҮРЭН

ХЯНАСАН : СУМЫН ЗАСАГ ДАРГА                                  Б.ДОРЖТОГОО

 

 

           

 

 

Хөдөлмөр эрхлэлтийн талаар явуулж байгаа  үйл ажиллагааны тухай.

ажиллагааны тухай.байгаа үйл ажиллагааны тухай.

2013 оны эцсийн байдлаар 9006  хүн амтай, нийт  2657 өрхтэй байна  .Үүнд:

Хөдөлмөрийн насны  5788  үүнээс эмэгтэй 2884  нийт ажиллагсад 4207  байна .

•    Малчин 2607 Үүнээс эмэгтэй 1434
•    Уул уурхайд 347  үүнээс эмэгтэй 56
•    Төрийн байгууллагад 55, үүнээс эмэгтэй 17
•     Эрүүл мэндийн салбар 48, үүнээс эмэгтэй 42
•     Боловсролын байгууллага 212, үүнээс эмэгтэй 152
•   Бусад салбарт  938, үүнээс эмэгтэй 473 иргэн тус тус ажиллаж байна.
•40-59 насны 540 иргэн ажил эрхлэж байгаагаас 226 нь эмэгтэй байна.
•Хөгжлийн бэрхшээлтэй 236 иргэн байдгаас 17 нь ажил эрхлэж байна түүний 9 нь эмэгтэй байдаг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөнд 6 бүлэг39 зүйлбүхийажлынгтөлөвлөнгаргажзасагдаргаарбаталуулсан.2014.03.27 - нд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын нээлт хийв Нээлтэнд 74 иргэн оролцож 12 иргэний бүтээл ирж үзэгслэн худалдаанд оролцсон.

Ажилд зуучлал 

 

—2014 оны 1-9  дүгээр сарын  ажлынбайрнызахиалгыг40байгууллагаас авч237 иргэнийг  зуучланажилтай болголоо.Энэ онд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд болон барилга, уул уурхайн салбарт ойролцоогоор 350 гаруй  иргэнийг ажилд зуучлаж байна.   Ажлын байр

2014 оны  эхний есөн сарын байдлаар шинэ ажлын байр 137бий болсон. Шинээр бий болсон ажлын байр нь төсөл хөтөлбөрөөр  54, Сум хөгжлийн сангийн зээлээр  13, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр 31 бусад хувийн хэвшлийн ажлын байранд 22, төсөвт албан байгууллага 4, аялал зуучлалын салбарт 21иргэн ажилтай боллоо. Үүнээс байнгын ажлын байр 43, түр ажлын байр 94бий болоод байна. 

Малжуулах төсөл

—Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 33.3 сая төгрөгийн санхүүжилтээр  30 өрхийг малжуулах үйл  ажиллагаа эхлэж байна.
—Орон нутгийн хөгжлийн сангаас 30 өрхийг 100,0 сая төгрөгөөр малжуулан 60 хүнийг байнгын ажлын байртай болгосон.
—Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3 залуу малчдыг 210 толгой мал буюу 15,0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэгт хамаруулан ажлын байраар хангасан.3 залуу малчдыг туршлага судлахаар БНХАУ-д аялуулсан.

 

—15 ажил олгогч, туслах малчдыг гэрээ хийж ажил олгогчийн дэмжлэг хамаруулах арга хэмжээг авсан.
Мэргэжлийн сургалт
—Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтанд 8 аж ахуй нэгж байгууллагын захиалгаар 10 иргэн  үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа.

 Дэлхий зөн олон улсын байгууллага, Хөдөлмөрийн хэлтэс, Гэр бүл хөгжлийн хэлтэсүүд, сумын ЗДТГ-аас удаа дараа  зохион байгуулсан Архигүй Уянга, Хүүхдийн хүмүүжилд  хөдөлмөрийн нөлөө, бяцхан санхүүч, худалдан авах үйл ажиллагааны сургалтуудад давхардсан тоогоор 356 иргэн оролцож зохих мэдлэг эзэмшээд байна. 

Албан бус хөдөлмөр эрхлэлт

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүлэгийн  тоо 21 - аар нэмэгдсэн. Үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзэхэд тээвэр 1, мод боловсруулах 1 , оёдол 2, үсчин 1, гагнуур1, эрчимжүүлсэн мал аж ахуй 8,  цагаан идээ боловсруулах 1, гутал засвар 1,  дугуй засвар 2, аялал жуучлал 2 ,  ногоочин 1 зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна
ХЭДС-ийн зээл
—2014 онд  10 төсөлд 42.1 сая төгрөгийн зээл олгож 32 шинэ ажлын байр бий боллоо. Мөн 10 ажлын байр үргэлжүүлэн хадаглагдаж байна. Үүнд комьютор үйлчилгээний төсөлд  5.0 сая, оёдол эсгүүр төсөлд 7,0 сая, эржимсэн мал аж ахуйн төсөлд 15,0 сая, мал нэмэгдүүлэх  чиглэлээр 13,0 сая төгрөгийн зээл олгож нийт ажлын байр  42 бий болгосон
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
—40 –өөс насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 1 бүлгийн  иргэдийг хамруулан 4-7 сард  цалинжуулан 800,0 мянган  төгрөгөөр дэмжсэн
—Хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнэд 1.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
—  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 3 залуу малчинд 15,0 сая төгрөгийн санхүүжилт олгон 210 толгой малаар малжуулсан
—Ахмад настны хөдөлмөрийг дэмжих хөтөлбөрт  2 бүлэг  ажиллуулан бүлэг бүрт 1,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр хэрэгжүүлж байна.
—Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ийг дэмжих хөтөлбөрт “Ажлын гараа” төслөөр 23 ажилгүй залуучуудыг түр ажлын байраар хангаж 4,6 сая төгрөг, “Сумын залуус” төслөөр 4 оюутныг түр ажлын байраар хангаж 800,0 мянган төгрөгөөр санхүүжилсэн.
—“Эзэнтэй монгол” хөтөлбөрийн хүрээнд  нийтийг хамарсан ажил зохион байгуулан 25 ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж  6,2 сая төгрөг санхүүжилт олгосон.
Бизнес хөгжлийн төвөөр дамжуулан бизнес эрхлэгч иргэдийг дэмжих үйлчилгээ—
—2014 он
—Үсчин -2
—Гутал засвар -2
—Гоо сайхан -1
—Хангайн түмэн сүрэг “ мал эмнэлэг- 2
—Цайны газар- 2
—Оёдол  - 4
—Комьютор үйлчилгээ - 1

Дээрх 7 байгууллагад нийт  14 ажлын байр шинээр нэмэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд

Энэ оны 3, 4 –р сард  Хөдөлмөрийнаюулгүйбайдал, эрүүлахуйнсарынаян”-ыгөрнүүлж, хуультогтоомж, стандарт, үндэснийхөтөлбөрийгхэрэгжүүлэхажлыгсумын  хэмжээндзохионбайгуулж ирлээ. Дээрх ажилд уул уурхайн 37 аж ахуйн нэгж,  төсөвт  5 байгууллага хамрагдлаа.

 

—Хөдөлмөрийнаюулүйбайдал, эрүүлахуйнсарынаян”-ыгөрнүүлж,, хуультогтоомж, стандарт, үндэснийхөтөлбөрийгхэрэгжүүлэхажлыгсумын  хэмжээндзохионбайгуулж ирлээ. Энэжил“Эрүүлаюулгүйажлынбайрнытөлөөхамтдаа” уриандордээрх үйл ажиллагаа явагдаж байна. Арвай илч ХХК-ын 14 иргэн, Өлт, Бадрал багийн иргэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрийн харилцаа, ХАБ-н талаар мэдлэг олгох сургалт сурталчилгааг явууллаа. Үүнд Өлт багийн 60  , Бадрал багийн 84,  хүн эмнэлэгийн  20, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 20  иргэн бүгд 198 иргэн оролцсон.
 
 

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ

 

Шийдвэрийн нэр, огноо, дугаар

Агуулга

Хэрэгжилтийн явц

Өөрийн үнэлгээ

Дээд шатны үнэлгээ

Үнэлгээний тайлбар

Монгол Улсын хууль

1

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

2011-12-23 Дугаар 2015-10

1

14.2.11. Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, эсхүл хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллагад 3-5 жил тутамд нэг удаа чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулах;

Төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Аргачлал батлах тухай" 22 дугаар тогтоолоор батлагдсан "Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал"-ын дагуу чиг үүргийн шинжилгээнд хамрагдаж тайланг хугацаанд нь хүргүүлсэн.

Хэрэгжсэн

100

   

Улсын Их Хурлын тогтоол

   

2

7. газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг хангах, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог өргөтгөх, улсын болон байгууллага, аж ахуйн нэгжийн нөөцийн удирдлага, чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх;

Сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтыг 1 удаа сумандаа зохион байгуулсан. Мөн “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Мэргэжлийн ангийн журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам” зэргээр сургалт зохион байгуулж мэргэжлийн ангийн 33 гишүүн хамрагдсан. Аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан дадлага сургалтад гал түймэр унтраах, аврах хэсгийн 13 гишүүд хамрагдсан ба сургалтын зардалд 1320.0 мянган төгрөг зарцуулсан. Мөн “Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар” фэйсбүүк хуудсаар Гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 төрлийн видёо, шторкийг байршуулан 617 иргэний хандалт авсан байна.

Хэрэгжсэн

100

   

3

8. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлж байх.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г сумын Засаг даргын тоот захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хэрэгжсэн

100

   

4

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2023-06-30

Дугаар 2023_59

1

3. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг улсын болон аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/-т тус тус үүрэг болгосугай.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Авлигатай тэмцэх газраас 2025 оны 01 дүгээр сард нийтэд зарласан “Шударга байдлын үнэлгээ”-ээр сумын Засаг даргын Тамгын газар нь 2024 онд 74,2 хувьтай үнэлэгдсэн. 2025 оны жилийн эцсийн үнэлгээ хийгдээгүй байна. Мөн Иргэдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, бүх нийтээр авлигатай тэмцэх, шударга бус зүйлийг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар фэйсбүүк хуудсанд Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмын талаар мэдээл байршуулсан ба 1500 гаруй хүний хандалттай байна. Мөн 8 багийн иргэдийн нийтийн хурлаар Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 560 гаруй иргэдэд мэдээлэл өгсөн.

Хэрэгжсэн

100

   
   

2

1.10. төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, өмчид хүлээн авах үйл ажиллагаанд ногоон байгууламжийн стандарт болон тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээнд нийцсэн стандартыг чанд мөрдөж хэрэгжүүлэх, зохион байгуулах;

Барилга байгууламж, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, стандартыг мөрдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулсан ба “Бүтээлч гар” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэд олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эсэх талаар үнэлгээ хийж, зөвлөмжийг хүргүүлсэн. 2025 онд ашиглалтад орсон Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн өргөтгөл, Жарагалант багийн Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгууд нь тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээнд нийцсэн стандарттай баригдсан.

Хэрэгжсэн

90

   

6

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2024-01-12

Дугаар 2024_05

1

1.6. төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор хүргэх цэгийг аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороонд байгуулах.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулиуд нь иргэдэд чиглэсэн 4, цэцэрлэгүүд нь 2, Эрүүл мэндийн төв 1, Соёлын төв 1, сумын Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх албадын албан хаагчид нь 180 төрлийн цахим үйлчилгээг үзүүлж байна. Энэ онд шинээр 1 үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Хэрэгжсэн

100

   

7

Засгийн газарт чиглэл өгөх тухай

2024-01-17

Дугаар 2024_11

1

1.2. төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний төлбөр, хураамж болон тэдгээрийн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомж зөрчсөн төлбөр, хураамжийг хүчингүй болгох арга хэмжээ авах.

Хууль тогтоомж зөрчсөн төлбөр, хураамж иргэдээс авдаг үйлчилгээ байхгүй.

Хэрэгжсэн

100

   

8

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

2024-04-18

Дугаар 2024_27

1

2. 2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа, арга хэмжээг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасны дагуу үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Ёс зүйн хороо, Засгийн газрын, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, бүх шатны томилох эрх бүхий албан тушаалтанд тус тус даалгасугай.

Төсөвт 10 байгууллагад ёс зүйн дэд хороонд 40 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээ болон сургалтыг 32 удаа зохион байгуулж 318 албан хаагч хамрагдсан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар Засаг даргын Тамгын газрын 30, Жаргалант багийн 49, сумын төвийн 167 төрийн албан хаагчдад тус тус сургалт зохион байгуулсан. Тус сургалтуудад ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн хамрагдсан. Мөн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хорооны 1 гишүүн “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал сургалтад хамрагдсан.Төрийн 10 байгууллага ёс зүйн дэд хороотой ажиллаж тайлант хугацаанд 3 төрийн албан хаагчид ёсзүйн хариуцлага тооцон байна. Боловсролын байгууллагуудын ёсзүйн дэд хорооны гишүүд ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамрагдсан байна.

Хэрэгжсэн

100

   

9

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2024-05-02

Дугаар 2024_37

1

2.а. а/бүх шатны боловсролын сургалтын байгууллага, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд төр, иргэний хамтарсан хөндлөнгийн хараат бус хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;

Дотуур байрны гадна, дотор талд сургуулийн дотоод хяналт, ХАБЭА-н зөвлөл хамтран эрсдэлийн үнэлгээ хийн дотор талын шат хөдөлгөөнтэй, 90 см өндөртэй байгаа нь сурагчид шатнаас унах, хашлага төмөр дагаж гулгах эрсдэлтэй тул өндөрлөж янзлах зөвлөмж өгсний дагуу 120 см болгон өндөрлөж, хашлагны дээд талын төмрийг зүлгээр бүрэн хүүхэд гулгахаас сэргийлж хамгаалалт хийсэн. Мөн дотуур байрны гадна шат зүүн талдаа хашлагагүй сурагчид унах аюултай байсныг хашлага хийж засав.
Дотуур байрны арын камерыг шинээр сольж, гадна спорт талбайд нарны тольтой, гэрэлтэй камер 470000 төгрөгөөр суурилуулан тавилаа.
Хичээлийн байрны пистүүл болон дотуур байрны хөвгүүдийн 16 дугаар тасаг, охидын 8 дугаар тасгийн цонхнуудаар хүүхэд ойчих эрсдэлтэй байсан тул гадна талаас нь торон хаалтыг хийв.

Хэрэгжсэн

90

   

10

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

2024-08-27

Дугаар 2024_21

1

2.3. 3/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хагас жилээр холбогдох дээд шатны байгууллагад тайлагнасан.

Хэрэгжсэн

90

   

2

2.4. 4/Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахдаа энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хагас жилээр холбогдох дээд шатны байгууллагад тайлагнасан.

Хэрэгжсэн

90

   

Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол

11

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай

2016-04-05

Дугаар 2016/10/НББСШУБХ

1

3.1/. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах тухай эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, (2018-2020 оны сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний статистик ирүүлэх)

Сүрьеэгийн эрсдэлт бүлгийн 489 хүнээс 250 буюу 51.1 хувийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулсан

Хэрэгжсэн

100

   

12

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай

2016-12-14

Дугаар 2016/04/НББСШУБХ

1

2.1/. Хүн амын дунд БЗДХ-т өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигтээ ХДХВ ын халдвар, ДОХ болон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж, хэрэгжилтийг хангах;

Урьдчилан сэргийлэх үзлэгээр БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг хийж 798 хүнийг хамруулсан БЗДХ-1 оношлогдож, эмчлэн эрүүлжүүлсэн
БЗДХ-ын бүртгэл мэдээллийг халдварт өвчний тандалтын мэдээллийн тогтолцоотой уялдуулан сар бүр ЭМГ-т мэдээлдэг
“Асуудлыг шийдье, ДОХ -ын хариу арга хэмжээг сайжруулья” уриан дор өсвөр насны хүүхдүүдийг ХДХВДОХБЗДХ - аас урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах зорилгоор АХА тэмцээний асуултыг боловсруулан сургалт хийж, мэдээлэл сургалтыг бататгах зорилгоор АХА тэмцээн зохион байгуулж нийт 98 хүүхдэд зөв мэдээллийг хүргэсэн.
Мөн ЭМТ-өөр үйлчлүүлж буй 96 иргэнд мэдээ мэдээллийг түгээж гарын авлага,зөвлөмж тарааж өгсөн

Хэрэгжсэн

100

   

13

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

2018-01-31

Дугаар 2018/02/ХЗБХ

1

3.8.. Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, дээрх үйл ажиллагаанд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахад анхаарах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хорооны цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн нийгмийн ажилтныг ажиллуулах.

Сумын Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хүүхэд хамгааллын Хамтарсан багийг ахлан хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх 8 үйл ажиллагаанд 2670.000 төгрөгийг зарцуулсан байна. 2025 оны 02 дугаар эхлэн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж байна.

Хэрэгжсэн

90

   

14

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

2020-08-26

Дугаар 2020.08.26/01/ИЦББХ

1

3. Бүх шатны боловсролын байгууллагын мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, бэлэн байдлыг үе шаттай хангуулах

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь
1-р хоолны тогоо, никель тавиур, дээжний болон 2 хаалгатай хөргөгч, дуков зэрэг 4 нэр төрлийн тоног төхөөрөмж 4.317.9 сая төгрөг, “Багш хөгжлийн танхим”-д 7.224.000 төгрөгний үнэ бүхий оффис ширээ, сандал, 75 инчийн телевиз, буйдан зэрэг тавилга, тоног төхөөрөмж, Энх-Элком ХХК 2.0 сая төгрөгний үнэ бүхий массажны ор,, Боловсролын яамны хөрөнгө оруулалтаар суурин компьютер 1, зөөврийн компьютер 14, зөөврийн спикер 2, ухаалаг дэлгэц 1, 2 дэлгэцтэй суурин компьютер 1, энгэрийн микрофон 1, хяналтын камер 1, ширээний камер 1, телевиз 5ш, урлаг зааланд лед дэлгэц, ус цэвэршүүлэгч 2ш, osmo камер 1ш, оффис ширээ 5ш, оффис сандал 10ш, 2 талаараа хэвлэгч А3 принтер 1ш тус тус авч, нийт 75.271.450 төгрөг, номын сан шинээр тохижуулахад 18.690.000 төгрөг, гадна спортын талбай шинээр байгуулахад 311.380.000 төгрөг, Битүүт зуслангийн засварт 3.417.000 төгрөг 2025 онд нийт 422.300.350 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж нийт 75200.0 мянган төгрөг зарцуулсан байна.
Ерөнхий боловсроын 2 дугаар сургууль нь нөхөн хангалтын зардлаар 30-н ширхэг таб цэнэглэгч-1, 2 суурин компьютер, 1 өнгөт принтер, 3-н үйлдэлт хар принтер-1, 55 инчийн телевизор-4 худалдан авч нийт 63916.0 мянган төгрөг зарцуулсан байна. Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль нь зөөврийн компьютер 3, хяналтын камер-38ш, ус буцалгагч -3, оффис ширээ 2ш, оффис сандал 10ш, принтер 2ш тус тус авч, нийт 10380000 төгрөг зарцуулсан. 2 дугаар цэцэрлэг нь 65 инчийн смарт телевизор 1ш, зөөврийн компьютер 3ш , принтер 3-н үйлдэлт өнгөт 2ш, спикер 2ш худалдан авч 5010.0 мянган төгрөг зарцуулсан.

Хэрэгжсэн

100

   

15

Чиглэл өгөх тухай

2020-12-16

Дугаар 2020/10/БОХХААБХ

1

1.1/. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын тайланг хэлэлцээд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай: 1/ Мах экспортлогч үндэсний аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, мах, махан бүтээгдэхүүнийг экспортолдог аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх;

Төсөвт 4 байгууллага нь Дэлгэр-Уянга түмэн сүрэг хоршооноос сурагчдын үдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны махыг худалдан авч байна. Мөн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 2 хоршоонд Хоршоо хөгжүүлэх сангаас 160000.0 мянган төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож дэмжлэг үшзүүлсэн

Хэрэгжсэн

90

   

2

1.5/. Экспортод гаргаж байгаа мах, махан бүтээгдэхүүний тодорхой хувь нь чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тул мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийх;

2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Сумын төвд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд болон иргэнийг шалгах ажлын удирдамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/166 дугаар тушаалаар батлагдсан мал төхөөрөх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар “Дэлгэр Уянга түмэн сүрэг” хоршоог шалгахад нядалгаанаас гарсан дайвар бүтээгдэхүүн арьс шир сэвс цусыг хаях нүх цооног дүүрч ил задгай хаяж хөрс орчныг бохирдуулах эрсдэлийн байдалтай байсныг газар дээр нь арга хэмжээ авч ариутгал халдваргүйтгэлийн бодис хийлгүүлж хогийн цэгээс гадуур хаясан хаягдлыг цэвэрлүүлж шинээр нүх цооног ухуулах арга хэмжээ авч ажилласан.
Бөднө шувууны өндөгний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шуранга 4-р багийн иргэн У. Мянганбаярыг эрчимжсэн аж ахуйд мал эмнэлгийн ариун цэвэр хорио цээрийн дэглэмийн мөрдөлтийг шалгах хяналтын хуудсаар шалгаж хяналтын хуудасны үнэлгээнд заасан мөрдөх ёстой хууль тогтоомж дүрэм журам стандартыг танилцуулж зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан.
Мах сүү цагаан идээний худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Онги 8-р багийн иргэн Ө. Батболд, Шуранга 4-р багийн иргэн Г. Бүрэндүүрэн нарыг худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгаж хяналтын хуудаст заасан мөрдөх ёстой хууль тогтоомж, дүрэм, журам стандартыг танилцуулж зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан.
Мал төхөөрөх үйл ажиллагаа явуулдаг Жаргалант 1-р багийн иргэн Б. Мөнхдаваа, Отгоо, Бадмаа нартай утсаар холбогдож нядалгаанаас гарсан дайвар бүтээгдэхүүн арьс шир сэвс цусыг хөрс орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлж тодорхой цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж хаяж байхыг анхааруулж хэлсэн.

Хэрэгжсэн 90

   

16

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

2021-05-25

Дугаар 2021/05/БСШУСБХ

1

1.2/. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байрыг стандарт, техникийн зохицуулалтад нийцүүлэн шинээр барих, засварлах, өргөтгөх болон стандартын шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах зардлыг шийдвэрлэх;

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь цайны өрөөг цайны газраар тохижуулж, төсвийн хөрөнгө оруулалтаар 4 нэр төрлийн 4 тоног төхөөрөмжөөр шинэчлэлт хийсэн. Сургууль, цэцэрлэгүүд нь хоол үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулан ажиллаж, гал тогооны стандартын шаардлагад нийцүүлж, зарим төнөг төхөөрөмжийг шинэчлэн нөхөн хангалтыг хийж аймгийн Боловсролын газраас ирүүлсэн "Жишиг цэс"-ээр хоол, үйлдвэрлэл үйлчилгээгээ хэвийн явуулж байна.

Хэрэгжсэн

100

   

3

1.10/. орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, аюулгүй хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, сургуулийн хоол үйлдвэрлэлд ашиглах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээний дагуу зохион байгуулах ажлыг эхлүүлэх;

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд ашиглах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалт зохион байгуулж суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр болон мал нядалгааны чиглэлийн хоршооноос гэрээ байгуулан худалдан авалт хийж байна.

Хэрэгжсэн

100

   

17

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

2021-10-19

Дугаар 2021/8/БСШУСБХ

1

1.1/. Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай: 1/ Биеийн тамир спортын тухай хууль, МУЗГ-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд биеийн тамир, спортын чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг МУЗГ, бүх шатны ИТХ, аймаг, нийслэлийн Засаг дарга, биеийн тамир, спортын Улсын хороо хангаж ажиллах;

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн ханган ажиллаж байна. Тухайлбал иргэдийн бие бялдрын түвшин тогтоох, заавал биелүүлэх норм, нормативын сорилыг насны ангиллаар авсан ба нийт 174 иргэнийг хамруулсан.“Онгийн жавар” спорт өдөрлөгийн арга хэмжээг 3 төрөлт тэмцээнээр 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ба тус арга хэмжээний зардалд 1000.0 мянган төгрөг зарцуулсан. Мөн хангайн бүсийн дээд гурван насны хурдан морины уралдааныг “Сайн ноён ханы хурд” морин спорт уяачдын холбоотой хамтран 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан. Тус арга хэмжээний зардалд 893.0 мянган төгрөгийг зарцуулсан. Миний нутаг сайхан” иргэдийн спортын 5 дугаар их наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдыг шалгаруулах сум дундын тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж, спортын 8 төрөлт тэмцээнд 58 тамирчин амжилттай оролцсон. Сумын соёлын төв нь нийтийн бүжгийн спортоор иргэдийг тогтмол хичээллэх боломжийг олгон жил бүр хавар намрын улиралд нийтийн бүжгээр хичээллэх аян зохион байгуулдаг бөгөөд нийтийн бүжгийн спортоор тогтмол хичээллэдэг иргэдийн тоо 35 байна. Сумын эрүүл мэндийн төв нь иргэдийн дасгал, хөдөлгөөн хийхийн ач холбогдолын талаар 2 удаагийн сургалт зохион байгуулж, 84 хүн хамрагдсан. Мөн хэвтэн эмчлүүлэгчид өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн. “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулан 5 байгууллагын 90 хүнийг хамруулан бүх нийтийн алхалтыг зохион байгуулсан. Мөн “Өвөрхангай марафон” арга хэмжээнд 3 иргэн амжилттай оролцсон. Суманд нийтийн битеийн тамирын арга зүйчтэй болох асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлсэн

Хэрэгжсэн

90

   

2

1.5/. бүх шатны боловсролын сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагчдыг спортын секц, дугуйланд хамран суралцуулах бололцоог бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, клуб, дугуйланд нийт 1-р сургууль 385, 2-р сургууль 284, Жаргалант багийн сургууль 215 сурагч хамруулж байна. Сургуулийн хэмжээнд Волейбол, сагсан бөмбөг, хөнгөн атлеткийн хөгжүүлэх сургалтууд хичээллэж байна. Волейболын хөгжүүлэх сургалтыг 2 насны ангиллаар хичээлүүлж байгаа бөгөөд 3-6-р ангид 72 хүүхэд, 7-11-р дүгээр ангийн 45 сурагч,
Сагсан бөмбөг 4-6 анги 21 сурагч, 7-10-р ангийн 15 сурагч, хөнгөн атлеткийн хөгжүүлэх сургалтад 40 сурагч давхардсан тоогоор 220 гаруй сурагч биеийн тамирын хөгжүүлэх сургалтаар хичээллэж байна.
Хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдахад зориулж сургуулийн захиргааны зүгээс 30ш волейболын бөмбөг, 15ш сагсан бөмбөгийн бөмбөг волейболын тор 1ш, онооны цаасан самбар 3ш, принтер 1ш гэх мэт зүйлсийг авч өгч тэмцээний уралдаанд явахад бинзен, түлш, оролцох эрхий төлбөр, байрлах байр зэрэгт нийт 2,500,000 төгрөгийг зарцуулсан байна.

Хэрэгжсэн

100

   

4

1.12/. Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх, спортын барилга байгууламж, заал, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, жил бүрийн улсын төсвийн төсөлд биеийн тамир спортын салбарын зардлыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор спорт заалны барилгын ажилыг эхлүүлсэн ба барилгын ажлын гүйцэтгэл 2025 оны 12 дугаар сарын байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хэрэгжсэн

90

   

18

Засгийн газарт чиглэл өгөх тухай

2022-01-17

Дугаар 2022/01/БОХХААБХ

1

1.5/. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлж, малын тэжээл болон бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, рапсын тариалалтыг нийт тариалсан талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Сумын хэмжээнд 21 га-д төмс 5 га-д хүнсний ногоо 200 га-д малын тэжээлийн ургамал тариалсан. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хүрээнд малчдад олгох 25 га газрын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж . Төслийн сонгон шалгаруулалт зарласан байна.

Хэрэгжсэн

90

   

2

1.9/. Хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор усны эх үүсвэр бүхий газарт төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, малын тэжээл, ашигт таримал тариалах, мод үржүүлгийн газар байгуулахад шинээр газар олгох асуудлыг судалж шийдвэрлэх, нийслэл хот, говийн бүсийн болон хүн ам төвлөрсөн томоохон суурин газруудыг түшиглэн өвөл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуй, хадгалалт борлуулалтын цогцолбор төв байгуулахад урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, хүлэмжид хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтийн цагийн хугацааг уртасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Сумын хэмжээнд 16 хүлэмж, 5 зоорь байна. Мөн өвөл, зуны хүлэмжийг шинээр бий болгохыг сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох тэргүүлэх чиглэл болгон тусгасан. Атар-4 дүгээр аяны хүрээнд 1 тариалан эрхлэгч зээл авахаар арилжааны банкинд материалаа судлуулж байна. Мөн "Тэрбум мод үндэсний хөтөлбөр"-ийн “Хашаандаа мод таръя” аяны хүрээнд 15 тариалан эрхлэгч хашаандаа Өрөл жимсний мод тарьж 2 иргэн газрын алим тариалж зах зээлд борлуулсан. Мод тарих арга зүй зааварчилгааг 30 иргэнд гарын авлага тараасан. Мөн 15 өрхийн тариалан эрхлэгч Өрөл, Гүйлс, Монос, Буйлс, Голт бор зэрэг 5 модыг тарьсан. Мөн тариалан эрхлэж буй иргэдэд ойн зурвас байгуулах чиглэл өгсөн. Удамж тайжийн хишиг ХХК ойн зурвас байгуулах талаар мэдээлэл өгсөн байна.

Хэрэгжсэн

90

   

19

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

2022-04-13

Дугаар 2022/04/БОХХААБХ

1

1.4/. Мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох зорилгоор отор, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд тавигдах мал эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтыг сайжруулах талаар онцгой арга хэмжээ авах, зарим эрсдэлтэй бүс нутгийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мал эмнэлгийн хорио цээрийн байнгын болон түр хяналтын цэгийг нэмэгдүүлж, мал эмнэлгийн нэгдсэн бүртгэлийг сайжруулах;

Tнтробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 16092 толгой бог мал хамруулж гүйцэтгэл 99.3%- тай, цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 6122 үхэр хамрагдаж, гүйцэтгэл 98.7%-тай, дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 26385 хонь хамрагдаж, гүйцэтгэл 99.6%-тай хийж гүйцэтгэсэн

Хэрэгжсэн

100

   

2

1.5/. Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэгжүүлж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд огцруулах хүртэл хариуцлага тооцох;

Мал, амьтны гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт вакцинжуулалт, үзлэг, тандалтын ажил зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар 4 удаа байгуулан хэрэгжилтийг ханган ажилласан.

Хэрэгжсэн

100

   

3

1.6/. Малын тоо толгойн албан татварын 50-аас доошгүй хувийг малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Сумын 2025 оны төсөв батлах тухай” 04/03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Малын тоо толгойн албан татварын хөрөнгө оруулалтын зардал”-ын дагуу малчдын өвөлжөө хаваржааны 0.7 га-д ногоон тэжээл тариалах 60 өрхийн 3000 кг худалдан авах зардалд 3.000.000 төгрөг, "Сарлагийн омог" батлуулах хаврын хянан магадалгааны арга хэмжээний зардалд 20,262,200 төгрөг, сэг, зэм устгалын ажлын зардалд 2224000, Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх ажлын саналыг багуудын айл өрх бүрийг хамруулан санал авах бичиг хэргийн зардалд 177,500 төгрөг, .”ӨВ СОЁЛ БИДНИЙ ГАНГАРАА” уриатай багуудын малчин залуучуудын урлагийн наадмыг зохион байгуулах зардалд 2210000 төгрөг, .“Karkorum ice festival 2025” эвент арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах “Mongolia Nomads᠌” үйл ажиллагаанд сумаас малчин залуучуудын оролцох зардалд 1563000 төгрөг тус тус зарцуулсан байна.

Хэрэгжсэн

100

   

4

1.7/. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд вакцин болон халдваргүйтгэлийн бодис, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрэн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах;

Tнтробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 16092 толгой бог мал хамруулж гүйцэтгэл 99.3%- тай, цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 6122 үхэр хамрагдаж, гүйцэтгэл 98.7%-тай, дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 26385 хонь хамрагдаж, гүйцэтгэл 99.6%-тай хийж гүйцэтгэсэн

Хэрэгжсэн

100

   

20

Чиглэл өгөх тухай

2022-06-07

Дугаар 2022/14/НББХ

1

1.6/. Улсын хэмжээнд сум бүрийг “Ахмадын өргөө”-тэй болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, Ахмадын өргөөний урсгал зардал, тоног төхөөрөмжийг шийдвэрлэх, ажиллаж буй ахмадын урамшууллыг тухайн орон нутгийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх;

Суманд үйл ажиллагаа явуулж буй 1 ахмадын хороо байгаа бөгөөд тус ахмадын хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байна. Могой жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь нутгийн харьяат ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний зардалд 1464,000 төгрөг зарцуулсан байна.

Хэрэгжсэн

90

   

22

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2023-01-17

Дугаар 2023/02/БОХХААБХ

1

1.2/. Импортлогч улсын хорио цээрийн байгууллагаас тавьж байгаа шаардлагын дагуу хяналт шалгалтыг дотооддоо зохион байгуулж, мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэр, бүтээгдэхүүний тоо хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх;

Төсөвт 4 байгууллага нь Дэлгэр-Уянга түмэн сүрэг хоршооноос сурагчдын үдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны махыг худалдан авч байна. Мөн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 2 хоршоонд Хоршоо хөгжүүлэх сангаас 160000.0 мянган төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож дэмжлэг үшзүүлсэн

Хэрэгжсэн

90

   

23

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2023-01-17

Дугаар 2023/03/БОХХААБХ

1

1.4/. Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар эзэмших эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийг гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;

Сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй.

Хэрэгжсэн

100

   
   

2

1.1.9/. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хүүхдээс мэдүүлэг авахад зориулж тусгайлан бэлтгэсэн өрөө бий болгох, хүүхдийн эрхийг хамгаалсан бодлогыг хэрэгжүүлж ажиллах, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдээс мэдүүлэг авахдаа хохирогчтой ижил хүйсийн байцаагч ажиллуулах;

Сумын Цагдаагийн тасагт хүүхдээс мэдүүлэг авахад зориулан тусгайлан бэлтгэсэн стандартын өрөө байхгүй бөгөөд аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна. Хүүхдийн эрхийг хамгаалсан бодлогыг хэрэгжүүлжэн ажиллаж хүүхдийн эрх, эрх чөлөөг зөрчсөн зөрчил гараагүй.

Хэрэгжсэн

90

   

3

1.1.12/. “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх заалтын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын бодлого, түүний боловсруулалтын талаар зөвлөмж гаргаж байгууллагуудад хүргүүлэх.

“Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх заалтын хэрэгжилтийг хангуулах хүрээнд сумын төсөвт 6 байгууллага нь хүүхэд хамгааллын болого боловсруулан хэрэгжүүлж байна.

Хэрэгжсэн

70

   

4

1.2.1/. хүүхэд хөгжлийн чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга байгууламжийг шинэчлэх зардлыг улсын төсөвт шат дараатай тусгаж, шийдвэрлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг бүсчилсэн хэлбэрээр ажиллуулах, хүүхдийн хөгжил төлөвшилд хүрч үйлчлэх нөхцөл бүрдүүлэх;

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь 100 жилийн ойд зориулан өргөтгөлийн номын санг Хашхан ХХК” 8-н нэр төрлийн 44 ширхэг бүхий 17.880.000 сая төгрөгний ширээ, сандал, номын тавиуруудыг хандивлан бүрэн тохижуулсан. Мөн Жанцангийн Насантогтохын үр хүүхдүүд номын санд анагаахын, уран зохиолын, хүүхдийн, хууль эрх зүйн, хэл шинжлэлийн, шинжлэх ухааны, хувь хүний хөгжлийн, нийгмийн ухааны, түүхийн, намтар дурсамжийн нийт 150 гаруй ном хандивласан мөн Пүрэвсамбуугийн Давгадорж үлгэрийн 23 ширхэг номнууд хандивласан байна. Уг номын санг Жанцангийн Насантогтохын нэрэмжит номын сан гэж нэрлэж үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Хэрэгжсэн

90

   

5

1.2.2/. цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, залилах, хүчирхийлэлд уриалах, садар самуун явдлыг сурталчлах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн үйлдлүүдийг таслан зогсоох, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авах;

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, залилах, хүчирхийлэлд уриалах, садар самуун явдлыг сурталчлах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн үйлдлүүдийг таслан зогсоох, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр "Уянга сумын Хамтарсан баг" фэйсбүүк хуудсаар болон боловсролын байгууллагын фэйсбүүк хуудсууд, сумын олон хүн бүхий зарын группээр мэдээлэл хүргэж байна.

Хэрэгжсэн

90

   

25

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

2023-04-25

Дугаар 2023№05 ТБХ

1

6в/. төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлэх, Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга /С1оЬа1 1пШайуе Тог Е|вса1 Тгалзрагелсу/ байгууллагаас гаргасан төсвийн бодлого боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зарчмуудыг нэвтрүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны олон сувгаар дамжуулан төсвийн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, тэдний санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох;

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн хөгжлийн сангын хөрөнгөөр 2023 онд хийгдсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл сэдэвт нээлттэй сонсголын 2024 онд зохион байгуулсан бөгөөд 2025 оны нээлттэй сонгол хийх товыг тогтоосон байна. Мөн Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа цахимаар болон бичгээр төрийн 8 байгууллага, 6 иргэн, 5 төрийн бус байгууллагаас 92 төрлийн санал ирүүлснээс агуулгаар болон шууд хэлбэрээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байна.

Хэрэгжсэн

90

   

26

Засгийн газарт чиглэл өгөх тухай (ЁЗСХБХ)

2023-11-01

Дугаар 2023_10

1

1.4. Иргэн төрийн албанд анх ороход тавих ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй, албан тушаал дэвшүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөх;

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн захиргааны албан хаагчид томилох иргэнийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн иргэнийг ажиллуулж байна. Сумын төрийн үйлчилгээний байгууллагууд нь байгууллагын цахим хуудсаар сул орон тоог зарлаж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж 25 ажилтныг томилсон байна.

Хэрэгжсэн

100

   

27

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар авах арга хэмжээний тухай

2024-11-06

Дугаар Дугаар 2024_06 ЕЗДБХ

1

1.2. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” (2024-2030)-ийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангаж, жил бүр тайлагнах;

Төсөвт 10 байгууллагад ёс зүйн дэд хороонд 40 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээ болон сургалтыг 32 удаа зохион байгуулж 318 албан хаагч хамрагдсан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар Засаг даргын Тамгын газрын 30, Жаргалант багийн 49, сумын төвийн 167 төрийн албан хаагчдад тус тус сургалт зохион байгуулсан. Тус сургалтуудад ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн хамрагдсан. Мөн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хорооны 1 гишүүн “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал сургалтад хамрагдсан.Төрийн 10 байгууллага ёс зүйн дэд хороотой ажиллаж тайлант хугацаанд 3 төрийн албан хаагчид ёсзүйн хариуцлага тооцон байна. Боловсролын байгууллагуудын ёсзүйн дэд хорооны гишүүд ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамрагдсан байна.

Хэрэгжсэн

100

   

2

1.3. төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлж, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг таниулах сургалтыг зохион байгуулж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөжуүлж, үр дүнг тайлагнаж ажиллах.

Төсөвт 10 байгууллагад ёс зүйн дэд хороонд 40 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээ болон сургалтыг 32 удаа зохион байгуулж 318 албан хаагч хамрагдсан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар Засаг даргын Тамгын газрын 30, Жаргалант багийн 49, сумын төвийн 167 төрийн албан хаагчдад тус тус сургалт зохион байгуулсан. Тус сургалтуудад ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн хамрагдсан. Мөн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хорооны 1 гишүүн “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал сургалтад хамрагдсан.Төрийн 10 байгууллага ёс зүйн дэд хороотой ажиллаж тайлант хугацаанд 3 төрийн албан хаагчид ёсзүйн хариуцлага тооцон байна. Боловсролын байгууллагуудын ёс зүйн дэд хорооны гишүүд ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамрагдсан байна.

Хэрэгжсэн

100

   

28

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

2025-06-10

Дугаар 2025_04 ЁЗДБХ

1

1.1.1. 1/Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын жил бүрийн төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг ханган үр дүнд хяналт тавьж ажиллах;

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрэнд сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөс урьдчилан сэргийлэх тухай 1 зорилт 3 арга хэмжээний хүрээнд төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн төрийн байгууллагууд нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна.

Хэрэгжсэн

100

   

2

1.1.3. З/Монгол Улсын ЁС зүйн хорооны гишүүдийн, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх ЁС зүйн дэд хороодын гишүүдийн хараат бус, бие даасан зарчмаар ажиллах нөхцөл, баталгааг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн хангах зохицуулалт хийх.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу төсөвт 10 байгууллагын ёс зүйн дэд хороонд 40 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээ болон сургалтыг 32 удаа зохион байгуулж 318 албан хаагч хамрагдсан байна.

Хэрэгжсэн

100

   

3

1.3.1. 1/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тухайн байгууллагын ЁС зүйн дэд хорооны гишүүдэд олгох урамшууллын асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн үр дүнг тооцож ажиллах.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар Засаг даргын Тамгын газрын 30, Жаргалант багийн 49, сумын төвийн 167 төрийн албан хаагчдад тус тус сургалт зохион байгуулсан. Тус сургалтуудад ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн хамрагдсан. Мөн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хорооны 1 гишүүн “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал сургалтад хамрагдсан.Төрийн 10 байгууллага ёс зүйн дэд хороотой ажиллаж тайлант хугацаанд 3 төрийн албан хаагчид ёсзүйн хариуцлага тооцон байна. Боловсролын байгууллагуудын ёсзүйн дэд хорооны гишүүд ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамрагдсан байна. Ёс зүйн дэд хорооны гишүүдэд олгох урамшууллыг ажлын үр дүнтэй уялдуулан олгож байна.

Хэрэгжсэн

90

   

Ерөнхийлөгчийн зарлиг

29

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2018-05-23

Дугаар 2018_46

1

3.. Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.

1. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд нийт 22 байгууллага үндэсний бичгээр хослуулсан хаягжуулалтай байна.
2. Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэлний багш нартай хамтран зохион байгуулж сумын Засаг даргын Тамгын газар нь 7 хоног бүрийн 2 өдөр 2 цагаар Монгол хэл, бичгийн сургалтад хамрагдаж байна.
3. Үндэсний бичгийн хэрэглээг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлээр
4. Төрийн 5 байгууллага албан бичгээ крилл болон монгол бичгээр хослуулан бичиж хэвшсэн байна.
5. Үндэсний бичгийн хэрэглээг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх сурталчлах чиглэлээр Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан “Миний монгол бичиг” сэдэвт уралдааныг “Хурдан зөв уншлага”, “Хичээнгүй бичигтэн”, “Хөрвүүлгийн уралдаан”, “Үндэсний бичгээр зөв бичих”, “Галигаас үндэсний бичигт хөрвүүлэг”, “Цахим бичвэр”, “Цахим сорил” 7 төрлөөр зохион байгуулж 6-12-р ангийн 42 сурагч оролцсон. Угийн бичгийн сургалтыг Ерөнхий боловсролын сургуулиудын хамтран 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, алслагдсан 5 багийн төвүүдэд угийн бичиг хэрхэн бичих талаарх иргэдэд сургалт болон 550 гарын авлагыг тараасан.

Хэрэгжсэн

90

   

30

Засгийн газарт чиглэл өгөх тухай

2019-05-30

Дугаар 2019_104

1

1.16.. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын ойр орчмын түргэн хоолны болон түргэн үйлчилгээний цэгт хяналт тавих

Аймгийн ХХААГ-ын хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч нартай хамтран ажиллаж, сумын хүнсний худалдаа үйлчилгээний 22 дэлгүүр, сүпермаркет, хоол үйлдвэрлэлийн 5 зоогийн газар хяналт явуулж, сургалт явуулж, заавар, зөвөлгөө өгч ажилласан бөгөөд улсын байцаагчийн дүгнэлт гарч, 3 сая төгрөгийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хураагдаж, устгал хийгдсэн.

Хэрэгжсэн

90

   

31

Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/

2021-10-04

Дугаар 2021_58

1

1.2. Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах Тайлбар: Тайланд хийсэн ХШҮ-ний дагуу энэхүү заалтыг ирүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу: Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тусгах

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлыг хавар, намарт 2 удаа зохион байгуулсан. Айл өрх, албан байгууллага нйитдээ сумын хэмжээнд 2025 мод тарьсан.

Хэрэгжсэн

90

   

2

1.6. Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох

Сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн 3600 гаруй мод тарьсан бөгөөд ногоон байгууламсжийг жил бүр үе шаттай нэмаэгдүүлж байна. Дэлхийн ой, амьтан, ургамал, усны өдөрт зориулан ерөнхий боловсролын биологийн багш нартай хамтран Ус сэдэвт интерграци хичээлийг 7-р ангийн 3 бүлгийн 63 сурагчдад, усны ач холбогдол, физик химийн шинж чанар, тархалт байршил, амьд биед усны эзлэх хувь, усны хэрэглээ, усны хамгааллын талаар хамтран мэдлэг бүтээлгэж нэмэлт мэдээлэл хүргэж, асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, 8-12 дугаар ангийн 60 гаруй сурагчид, амьтан ургамалын өдөрт зориулан харилцан ярилцаж сургалт зохион байгуулсан. Мөн байгаль орчны Ойн тухай хууль, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Шуранга 4, Бөөрөлжүүт 6, Өлт 7 дугаар багуудын 60 өрх, мөн амьтны экологи эдийн засгийн үнэлгээтэй хобоотой гарын авлага боршурыг Жаргалант 1,Таац 2,Шуранга 4,Бөөрөлжүүт 6 багийн 90 гаруй иргэнд боршур тараасан.

Хэрэгжсэн

90

   

3

1.7. Мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргын усыг говийн бүс нутагруу шилжүүлэх, хөв цөөрөм байгуулах, усалгааны хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зохион байгуулах арга хэмжээ авах

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас ирүүлсэн “Нэг сум-Нэг нуур” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах ажлын хүрээнд аймгийн байгаль орчны газарт Жаргалант багийн Өвөр хөшөөт гэх газрын судалгааг уламжилсан.

Хэрэгжсэн

100

   

4

1.8. Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар болгон хөгжүүлэх

Модны нүх ухах зориулалтаар 2 ширхэг цохилттой дрилл ашиглаж байна.

Хэрэгжсэн

100

   

5

2. Энэ зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмэр оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсугай.

Дэлхийн ой, амьтан, ургамал, усны өдөрт зориулан ерөнхий боловсролын биологийн багш нартай хамтран Ус сэдэвт интерграци хичээлийг 7-р ангийн 3 бүлгийн 63 сурагчдад, усны ач холбогдол, физик химийн шинж чанар, тархалт байршил, амьд биед усны эзлэх хувь, усны хэрэглээ, усны хамгааллын талаар хамтран мэдлэг бүтээлгэж нэмэлт мэдээлэл хүргэж, асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, 8-12 дугаар ангийн 60 гаруй сурагчид, амьтан ургамалын өдөрт зориулан харилцан ярилцаж сургалт зохион байгуулсан. Мөн байгаль орчны Ойн тухай хууль, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Шуранга 4, Бөөрөлжүүт 6, Өлт 7 дугаар багуудын 60 өрх, мөн амьтны экологи эдийн засгийн үнэлгээтэй хобоотой гарын авлага боршурыг Жаргалант 1,Таац 2,Шуранга 4,Бөөрөлжүүт 6 багийн 90 гаруй иргэнд боршур тараасан.

Хэрэгжсэн

90

   

32

Засгийн газарт чиглэл өгөх тухай

2022-04-05

Дугаар 2022_43

1

1.8. Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах;

Самбо бөхийн улсын аварга шалгуулах тэмцээнд оролцох баг тамирчдад 350.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн “Алтан зурхай” шагайн зөвлөл байгуулагдсаны 15 жил, Луу жилийн отго шагайн харвааны тэмцээний үеэр хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний зардалд 300.0 мянган төгрөгийг зарцуулсан. Мөн Өвөрхангай аймгийн “Хашхан” клубын тамирчин ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 1 сурагчид Тайланд улсруу туршлага судлах, чадавхжуулах сургалтад хамрагдах зардалд 2500.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Хэрэгжсэн

100

   

33

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай

2022-07-11

Дугаар 2022_159

1

3. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалан төсвийн байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлж байна.

Хэрэгжсэн

90

   

2

4. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай.

4. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалан Сумын Засаг даргын Тамгын газар нь 2025 оны ээлжит цэрэг татлагаар орсон цэргийн насны залуучуудад Цэргийн албаны тухай хуулиар мэдээлэл сургалт явуулсан. Арвайхээр суманд зохион байгуулагдсан хангайн бүсийн аймгуудын “Бид эх орны цэргүүд” арга хэмжээнд 20 залууг оролцуулсан. Энэ арга хэмжээнд 150.0 мянган төгрөг зарцуулсан. Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиуд нь Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан 16 нас хүрч байгаа Монгол Улсын иргэнд иргэний үнэмлэх гардуулах иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ, “Түүхэн аялал-Миний музей” өдөрлөг, Монгол бахархалын өдрийг тохиолдуулан Чингис хааны түүхэн гавьяа сэдэвт сургат, Монголын нууц товчоо сэдвээр “50 шагай уналт” тэмцээн зэрэг 5 арга хэмжээг зохион байгуулж 464 хүүхдийг хамруулсан.
Сумын төвийн 1, 2 дугаар цэцэрлэгүүд нь “Ёс заншилаа дээдэлье”, “Аваргын гараа”, Тэр бөхийн нэр хэний хэн бэ? зэрэг 7 арга хэмжээ зохион байгуулж 295 хүүхдийг хамруулсан байна.

Хэрэгжсэн

100

   

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл

35

Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх тухай

2010-03-18

Дугаар 2010_10/09

1

1. Хот, суурингуудад ашиглахыг хориглосон болон эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга, байгууламжуудыг дахин төлөвлөж, олон улсын стандартын дагуу шинэчлэх,

Сумын Засаг даргын Тамгын газрын оффисын барилга нь 2008 онд ашиглалтад орсон. Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын ахлах байцаагч С.Нямдоржийн 2024 оны 11 дүгээр сарын 29 ны өдрийн 02-2601/082/20 дугаартай байцаагчийн ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлтээр “... давхар дундын хучилт зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хотойсон, хотолзох хөдөлгөөн ихтэй, даацын бус хана хагарч цуурсан, хаалга, цонх, шал элэгдэж муудсан зэрэг нь барилгын ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт хийгдсэн тул мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.
Мөн энэ онд Хурлын танхим , Нэг цэгийн өрөө болон бусад өрөөнүүдэд засвар үйлчилгээ хийгдэж байна .

Хэрэгжсэн

90

   

2

3. Газар хөдлөлтийн аюул, гамшигтай тэмцэх мэдлэг чадвар, дадал эзэмшүүлэх иргэний хамгаалалтын сургалт, дадлагыг улсын хэмжээнд байнга, тогтмол давтамжтайгаар зохион байгуулах, үр дүнг нь тооцдог байх,

Сумын онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт серень дохио 3 удаа дуугарч эхний дохиогоор байгууллага дээрээ “СУУ НУУГД ХҮЛЭЭ” гэсэн дүрмийг баримталж дадлага сургуулилт хийж 2 дахь удаа серень дохио дуугарахад нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч гадна талбайд цугларч 3 дахь дохио дуугарахад гадна талбайд бүрэн цуглаж QR код уншуулан бүртгүүлсэн. Цугларах талбайд Онцгой комиссын 37, ерөнхий зориулалтай мэргэжлийн ангийн 77, 7 төрийн байгууллагын 158 албан хаагч, 5 аж ахуйн нэгж байгууллагын 35 ажилтан, Онцгой обьектын 7 ажилтан, нийт 314 иргэн цугларах талбайд жагссан ба 7 автомашин Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэн сумын ЗДТГазар фэйсбүүк хуудсанд байршуулан 1200 иргэнд хүрсэн байна.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг Ерөнхий боловсролын 1, 2 сургууль, Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль нь нийт 174 албан хаагч, 1075 сурагчид, 1,2 дугаар цэцэрлэг, Жаргалант багийн цэцэрлэгт нийт 60 албан хаагч, 249 хүүхдэд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай, Аврагч мазаалайн зөвлөмж, Серень дохион тухай дадлага сургуулийг зохион байгуулсан. Нийт 234 албан хаагчид, 1324 хүүхэд нэг дэх дохио дуугарахад Суу, Нуугд, Хүлээ гэсэн дүрмийг баримталж аль болох шил цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээх гэсэн дүрмийг мөрдөж болзошгүй эрсдэлээс өөрийгөө хэрхэн яаж хамгаалах талаар мэдлэг мэдээлэл өгсөн. Мөн хоёр дахь дохио дуугарахад байгууллага, хамт олноороо толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримтлаж, байгаа газраасаа гарч, цугларах цэгт цугларсан

Хэрэгжсэн

100

   

37

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2021-09-30

Дугаар 2021_03

1

3.5. Байгаль орчноо хайрлан хамгаалах, зохицон амьдрах, монгол зан заншлыг дээдлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллага болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ авах.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлыг хавар, намарт 2 удаа зохион байгуулсан. Айл өрх, албан байгууллага нйитдээ сумын хэмжээнд 2025 мод тарьсан. Байгаль орчны групп, Засаг даргын Тармгын газрын фэйсбүүк хаягаар мод тарилтын мэдээллүүдтухай бүр өгч өгч ажилласан

Хэрэгжсэн

100

   

38

Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

2022-05-02

Дугаар 2022_01

1

3.4. Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган га атар газар олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган 25 га газрыг олгохоор төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж төслийн хүлээж авсан.

Хэрэгжсэн

90

   

3

3.10. Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулах

Сумын Эрүүл мэндийн төв нь хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаар зохистой зөв хооллолт гэж юу вэ, давсны хэрэглээ зэрэг сэдвүүдээр иргэдэ сургалт зохион байгуулж энэ талаар Уянга сумын Эрүүл мэндийн төв фэйсбүүк хуудасаар 4 төрлийн постер бэлтгэн байршуулж мэдээлэл хүргэсэн.

Хэрэгжсэн

100

   

39

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өнөөгийн баидал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнии тухай

2022-11-25

Дугаар 2022_03

1

1.3 . Үндэснии аюулгүй байдлын ашиг сонирхол Монгол Улсын хөгжлийн бодлогод ниицүүлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлииг олгох ажлыг цахим хэлбэрээр сонгон шалгаруулалтын журмаар /нээлттэй болон хязгаарлагдмал/ зохион байгуулах тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг тухайн сум дүүргийн нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байх;

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 3 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Хэрэгжсэн

100

   

Засгийн газрын тогтоол

40

Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2022-01-05

Дугаар 2022_7

1

5. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт тус тус даалгасугай:

5.1. эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран салбарын мэргэжлийн нэр томьёог орчуулах, шинээр үүсгэх, жигдлэх, толилох ажлыг зохион байгуулах, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх;

5.2. төрийн байгууллагын цахим хуудас, сонин хэвлэлд нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн нийтэлж хэвшүүлэх;

5.3. төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших;

5.4. төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг жил бүр баталж мөрдүүлэх;

5.5. төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр үйлдэж, хэвшүүлэх.

1.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд нийт 22 байгууллага үндэсний бичгээр хослуулсан хаягжуулалтай байна.
2.Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэлний багш нартай хамтран зохион байгуулж сумын Засаг даргын Тамгын газар нь 7 хоног бүрийн 2 өдөр 2 цагаар Монгол хэл, бичгийн сургалтад хамрагдаж байна.
3.Үндэсний бичгийн хэрэглээг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлээр
4.Төрийн 5 байгууллага албан бичгээ крилл болон монгол бичгээр хослуулан бичиж хэвшсэн байна.
5.Үндэсний бичгийн хэрэглээг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх сурталчлах чиглэлээр Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан “Миний монгол бичиг” сэдэвт уралдааныг “Хурдан зөв уншлага”, “Хичээнгүй бичигтэн”, “Хөрвүүлгийн уралдаан”, “Үндэсний бичгээр зөв бичих”, “Галигаас үндэсний бичигт хөрвүүлэг”, “Цахим бичвэр”, “Цахим сорил” 7 төрлөөр зохион байгуулж 6-12-р ангийн 42 сурагч оролцсон. Угийн бичгийн сургалтыг Ерөнхий боловсролын сургуулиудын хамтран 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, алслагдсан 5 багийн төвүүдэд угийн бичиг хэрхэн бичих талаарх иргэдэд сургалт болон 550 гарын авлагыг тараасан.

Хэрэгжсэн

90

   

41

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай

2022-08-24

Дугаар 2022_314

1

2. “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл (2022-2027)”-ийг 1 дүгээр хавсралт, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ (2022-2030 он)”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, салбарын болон аймаг, нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган төрийн бус, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний холбогдох байгууллагууд болон иргэдийг татан оролцуулж, батлагдсан төсвийн багцын дүнд багтаан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Соёлын өвийн боловсрол олгох “Уянга гэрээ-Урлан бүтээе”, “Үндэсний урлагаа танин мэдье”, “Намнансүрэн бидний бахархал”, “Сонгодог урлаг дэлхийн хэл” зэрэг сэдэвт боловсролын хөтөлбөр гарган 430 гаруй иргэд, хүүхэд залуус, малчин иргэдийг хамруулан сургалт мэдээллийг хүргэсэн. Ардын авьяастан С.Наранцэцэг “Нүүдэлчин” олон улсын соёлын өвийн наадамд, Аймгийн соёлын өвийн наадамд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож Уянга гэр, ардын хөгжмийн хамтлаг, гар урлаачидын үзэсгэлэнг гарган олон нийтэд таниулан сургалтчилан сумынхаа соёлын үйл ажиллагааг иргэдэд хүргэсэн. Өвлөн уламжлагч 45 хамрагдаж 2000 гаруй иргэдэд хүргэсэн. Мөн “Karakorum ice festival-2025” сумаараа "Хээрийн цайны ёслол"-оор оролцон, мөн Сумын гэрийг байршуулан цагаан идээ, гар урлаачдын үзэсгэлэнг гарган 300 гаруй иргэдэд хүргэн “Шилдэг сум”-аар шалгарсан.

Хэрэгжсэн

100

   

42

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай

2022-09-14

Дугаар 2022_340

1

1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай.

Хан-Арвай ХХК, Баянцэгц ХХК-уудтай гэрээ байгуулан дулаан нийлүүлж байна. Хан-Арвай ХХКомпанид 21883.0 мянган төрөг Баянцэгц ХХКомпанид 28894.4 төгрөгний санхүүжилт тус тус олгосон.

Хэрэгжсэн

100

   

44

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2022-11-23

Дугаар 2022_419

1

3. Энэ тогтоолын 2-т заасан чиглэлийн хүрээнд орон нутгийн хэмжээнд Ажлын хэсэг байгуулж, тодорхой арга хэмжээ авч, шаардагдах эх үүсвэрийг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

/2. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох арга хэмжээний цогц хөтөлбөр боловсруулж, батлуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт тус тус үүрэг болгосугай./

“2025 оны эхний хагас жилийн байдлаар 54 иргэн шилжин ирсэн. “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолд заасны дагуу хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэн, өрх, хөдөлмөр эрхлэгч, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэх нөхцлийг холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран шийдвэрлэн ажиллаж нийт 15 иргэн хотоос сум руу шилжиж ирсэн гэсэн мэдээллийг авч ажилласан.
1. Хотоос хөдөө рүү шилжиж ирсэн иргэдтэй холбогдон санал хүсэлтийг авч ажилласан.
2. Хотоос хөдөө рүү шилжиж ирсэн 1 өрхийг малжуулах арга хэмжээнд холбон зуучилж хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Сумын хэмжээнд худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй түүхий эдийн үйл ажиллагааны чиглэл бүхий 46 аж ахуй нэгж бүртгэлтэйгээс 2023 онд “Тусгай зөвшөөрлийн тухай” хууль шинэчлэгдэн гарсантай холбоотойгоор дэлгүүр, үйлчилгээний газруудыг ашгийн төлөө хуулийн этгээд байх шаардлагын дагуу 18 аж ахуй нэгж шинээр хуулийн этгээдээр нэмэгдэж 26 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Малжуулах арга хэмжээнд Хотоос хөдөө рүү шилжин, суурьшиж байгаа 1 иргэн шаардлага ханган, 5.0 сая төгрөгний санхүүжилтийн дэмжлэгт хамрагдаж бог мал авсан.
2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөр эрхлэлт-2025 өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдаж тус арга хэмжээний үеэр 171 иргэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, түүнтэй холбоотой малжуулах төсөл, хөтөлбөр, Малчдад зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдээлэлийг хүргэж зөвлөгөө өгч, тараах материал гарын авлагаар хангаж ажилласан.

Хэрэгжсэн

100

   

45

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2022-12-07

Дугаар 2022_448

1

1.12 гүйцэтгэсэн ажлын бүтээмжийг нь харгалзан аймаг, сумын засаг захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг хоёр дахин хүртэл нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, орон нутгийн нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан олгох арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.13.орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, батлах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.14.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний хүрээнд нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламжийг аймаг болон сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрт хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.15.нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэнд жилийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох, орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлсэн аж ахуйн нэгжийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүг 1 хувь хүртэл бууруулж олгох ажилд орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.16.нийслэлээс орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлсэн аж ахуйн нэгжид бизнесээ эрхлэхэд нь зориулж газар болон холбогдох тусгай зөвшөөрөл олгох арга хэмжээг хүнд сурталгүйгээр шуурхай шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.17.гадаад зээлийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монгол Улсын 2023 оны төсөвт тусгасан дүнгээр бүрэн төлж барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.12. Засаг даргын Тамгын газрын бүтцийн 26 албан хаагч нь орон нутагт ажилласны нэмэгдлийг үндсэн цалингын улсын төсвөөс 40 хувь, орон нутгийн төсвөөс 50 хувийг тус тус авч байна. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр босоо удирдлагатай албан хаагчид нь орон нутагт ажилласны нэмэгдлийг орон нутгийн төсвөөс 30 хувиар авч эхлээд байна.
1.13. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт явган хүний зам, гол гудамж, Шинээр хийх тоглоомын талбай, спорт талбайн хэсгийн явган зам, талбай хйих тендер, Бадрал 5 дугаар багийн Чандагтай худаг гаргах,
Жаргалант багийн цэцэрлэгийн хашаа, хогны хашаа, Хогний машин, 50 ковшинд хяналт тавьж ажилласан.

Хэрэгжсэн

100

   

46

2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай

2023-02-08

Дугаар 2023_49

1

Х-1.2. Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;

Иргэдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, бүх нийтээр авлигатай тэмцэх, шударга бус зүйлийг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар фэйсбүүк хуудсанд Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмын талаар мэдээл байршуулсан ба 1500 гаруй хүний хандалттай байна. Мөн 8 багийн иргэдийн нийтийн хурлаар Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 560 гаруй иргэдэд мэдээлэл өгсөн.

Хэрэгжсэн

100

   

2

Х-1.3. Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зорилгоор Засаг даргын Тамгын газар нь нээлттэй утсыг байршуулан ажиллаж байна.

Хэрэгжсэн

100

   

47

Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай

2023-02-08

Дугаар 2023_63

1

3. Мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ялган тэмдэглэж, Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

“Шунхан улаан цохио” ХХК мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж байгуулагдсан бөгөөд тус нэгжээр дамжуулан сарлаг үхрийн хаврын ангилалтыг зохион байгуулсан.

Хэрэгжсэн

100

   

48

Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2023-02-08

Дугаар 2023_68

1

7. Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх цахим платформыг үүсгэн, төрийн үйлчилгээг цахимжуулан “Цахим аймаг” болгох арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (Н.Учрал), аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Иргэдэд зориулсан гар утасны “Go Uvurkhangai” аппликэйшин нь аймгийн хэмжээнд энэ оны 06 дугаар сараас эхлэн хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд Тус аппликэйшины талаарх мэдээллийг Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар фэйсбүүк худсан байршуулан сурталчилж мөн 8 багийн иргэдийн нийтийн хурлаар 560 гаруй иргэдэд мэдээлэл өгсөн.

Хэрэгжсэн

70

   

49

Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай

2023-04-05

Дугаар 2023_119

1

2. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах 1999 онд төрсөн 43 иргэнд мөнгөн төлбөрийн тооцоо хийх зарлан хүргүүлэн 40 иргэнтэй тооц хийж 3 иргэн мөнгөн төлбөр төлсөн.

Хэрэгжсэн

100

   

52

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2023-07-05

Дугаар 2023_266

1

3. Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ашиглалттай холбогдон гарах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу жил бүрийн орон нутгийн төсөвт тусган, засвар үйлчилгээг хариуцаж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай

Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ашиглалттай холбогдон гарах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байна.

Хэрэгжсэн

100

   

53

Журам шинэчлэн батлах тухай

2023-07-19

Дугаар 2023_278

1

2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай.(1."Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам)

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх тайлагнахдаа сумын иргэдийн Төлөөлөгдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж баына. Тайлант хугацаанд сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 34 төсөл, арга хэмжээ төлөвлөгднөөс 29 тендер амжилттай зохион байгуулагдаж, 1 тендер амжилтгүй болж, уг тендерүүдийг зохион байгуулахдаа тендерийн бичиг баримтанд өмнөх оны гэрээний биелэлтийг дүгнэхээр тусгаж тендер шалгаруулалтыг хянах бүртээ оролцогчдын өмнөх гэрээний хэрэгжилтийн мэдээллийг тендер шалгаруулалтын үнэлгээнд ашиглаж байна. Дээрх шалгуураар хасагдсан тендерт оролцогч байхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын өмчийн цахим системийг нэвтрүүлэх зорилгоор сумын төсвийн 10 байгууллагын өмч бүртгэл хариуцсан 6 нягтлан бодогч нар 2025 оны 11 дүгээр сар аймгийн төвд зохион байгуулагдсан сургалтад хамрагдаж байгууллагуудын өмчийг системд бүрэн шивэлт хийж, бүртгэлд тусгаж дууссан.

Хэрэгжсэн

100

   

54

Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2023-08-16

Дугаар 2023_294

1

3. 3.Аймаг, сум, чөлөөт бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, тусгагдсанаас өөр зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг аймаг, сумын Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нарт үүрэг болгосугай.

Чөлөөт бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, тусгагдсанаас өөр зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаагүй болно.

Хэрэгжсэн

100

   

55

Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай

2023-08-30

Дугаар 2023_321

1

2. Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг харьяалах салбар, нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шаардагдах зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналыг харгалзан улсын нэгдсэн төсвийн төсөлд тусган, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

 

 

 

 

56

“Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай

2023-08-30

Дугаар 2023_322

1

2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг бий болгон хэвшүүлж, эрүүл ахуйн шаардлага хангасан шүдээ угаах хэсэг бий болгох ажлыг үе шаттайгаар улс, орон нутгийн төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тусгаж, холбогдох арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

0-18 насны 3465 хүүхдээс шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт 1173-ийг хамруулснаас 862 хүүхэд шүдний өвчлөл илэрснийг 536 буюу 62.1%-ийг эмчлэн эрүүлжүүлсэн.

Хэрэгжсэн

100

   

58

Жагсаалт батлах тухай

2023-11-22

Дугаар Дугаар 2023_409

1

5. Тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх зарчмыг баримтлан шуурхай зохион байгуулж ажиллахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд тус тус үүрэг болгосугай.

Тайлант хугацаанд сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 34 төсөл, арга хэмжээ төлөвлөгднөөс 29 тендер амжилттай зохион байгуулагдаж, 1 тендер амжилтгүй болж, уг тендерүүдийг зохион байгуулахдаа тендерийн бичиг баримтанд өмнөх оны гэрээний биелэлтийг дүгнэхээр тусгаж тендер шалгаруулалтыг хянах бүртээ оролцогчдын өмнөх гэрээний хэрэгжилтийн мэдээллийг тендер шалгаруулалтын үнэлгээнд ашиглаж байна. Дээрх шалгуураар хасагдсан тендерт оролцогч байхгүй.

Хэрэгжсэн

100

   

61

Мах бэлтгэхэд зориулан олгох зээлийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2023-12-20

Дугаар 2023_461

1

4. Мах бэлтгэн нийлүүлэлт, борлуулалт болон чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай

Малыг үйлдвэрийн аргаар төхөөрч, хадгалж, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг Дэлгэр-Уянга түмэн сүрэг хоршоо нь сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 100000.0 мянган төгрөгийн санхүүжилт авахаар төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцож дэмжигдсэн. Мөн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Сумын төвд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд болон иргэнийг шалгах ажлын удирдамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/166 дугаар тушаалаар батлагдсан мал төхөөрөх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар “Дэлгэр Уянга түмэн сүрэг” хоршоог шалгахад нядалгаанаас гарсан дайвар бүтээгдэхүүн арьс шир сэвс цусыг хаях нүх цооног дүүрч ил задгай хаяж хөрс орчныг бохирдуулах эрсдэлийн байдалтай байсныг газар дээр нь арга хэмжээ авч ариутгал халдваргүйтгэлийн бодис хийлгүүлж хогийн цэгээс гадуур хаясан хаягдлыг цэвэрлүүлж шинээр нүх цооног ухуулах арга хэмжээ авч ажилласан.
Бөднө шувууны өндөгний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шуранга 4-р багийн иргэн У. Мянганбаярыг эрчимжсэн аж ахуйд мал эмнэлгийн ариун цэвэр хорио цээрийн дэглэмийн мөрдөлтийг шалгах хяналтын хуудсаар шалгаж хяналтын хуудасны үнэлгээнд заасан мөрдөх ёстой хууль тогтоомж дүрэм журам стандартыг танилцуулж зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан.
Мах сүү цагаан идээний худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Онги 8-р багийн иргэн Ө. Батболд, Шуранга 4-р багийн иргэн Г. Бүрэндүүрэн нарыг худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгаж хяналтын хуудаст заасан мөрдөх ёстой хууль тогтоомж, дүрэм, журам стандартыг танилцуулж зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан.
Мал төхөөрөх үйл ажиллагаа явуулдаг Жаргалант 1-р багийн иргэн Б. Мөнхдаваа, Отгоо, Бадмаа нартай утсаар холбогдож нядалгаанаас гарсан дайвар бүтээгдэхүүн арьс шир сэвс цусыг хөрс орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлж тодорхой цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж хаяж байх талаар мэдээлэл өгсөн.

Хэрэгжсэн

100

   
   

3

2.10. Орон нутаг дахь төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон аймгийн Засаг дарга нарт, шаардагдах санхүүжилтийг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд;

Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барих талаар 1 заалтаар тусгагдсан ба 2027 онд баригдахаар төлөвлөгдсөн.

Хэрэгжсэн

90

   

64

Морин хуурын улсын чуулгыг өргөтгөх, морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар авах арга хэмжээний тухай

2024-02-14

Дугаар 2024_59

1

6. Энэ тогтоолын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг жил тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд тус тус даалгасугай. (5.“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар авах арга хэмжээ”-г хавсралт ёсоор баталсугай.)

Морин хуур хөгжмийн шавь сургалтыг соёлын төв болон ЕБС-ийн 2 дугаар сургуулийн дэргэд тус тус хичээллүүлж байна. Нийт 30 хүүхэд суралцаж, 3 удаагийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд 2 уран бүтээлийг тоглож сурсан байна.

Хэрэгжсэн

90

   

67

Тоггоолын хавсралт өөрчлөн батлах тухай

2024-02-28

Дугаар 2024_82

1

2. Төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгоход шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай. /2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тайлагнах/ (1.“Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.)

Засаг даргын Тамгын газрын бүтцийн 26 албан хаагч нь орон нутагт ажилласны нэмэгдлийг үндсэн цалингын улсын төсвөөс 40 хувь, орон нутгийн төсвөөс 50 хувийг тус тус авч байна. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр босоо удирдлагатай албан хаагчид нь орон нутагт ажилласны нэмэгдлийг орон нутгийн төсвөөс 30 хувиар авч эхлээд байна.

Хэрэгжсэн

100

   

69

Жагсаалт батлах тухай

2024-04-17

Дугаар 2024_162

1

3. Ерөнхий гэрээний аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад шаардагдах техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, холбогдох бусад материалыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Ерөнхий гэрээний аргаар зохион байгуулсан тендер шалгаруулалт байхгүй.

Хэрэгжсэн

100

   

71

Зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгах, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

2024-04-24

Дугаар 2024_173

1

1. Хүн, мал, амьтны халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг зохих журмын дагуу устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай

Хүн, мал, амьтны халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг зохих журмын дагуу устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээг сумын 8 багийн газар нутагт зохион байгуулж ажилласан.

Хэрэгжсэн

100

   

2

2. Малын сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээний зардлыг орон нутгийн төсөвтөө зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, иргэд, малчидтай орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээр дамжуулан байгуулах гэрээт ажлын хөлсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зохих журмын дагуу гаргахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад тус тус даалгасугай

Хүн, мал, амьтны халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг зохих журмын дагуу устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээг сумын 8 багийн газар нутагт зохион байгуулж 2224.0 мянган төгрөгийг зарцуулсан.

Хэрэгжсэн

100

   

72

Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2024-05-01

Дугаар 2024_187

1

4.б. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2024 онд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд эзэмшүүлэх газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газар эзэмшүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тухай бүр нь дүгнэлт гаргаж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т тус тус даалгасугай

Малын ногоон тэжээл тариалах зориулалтаар 5 хоршоонд 25 га газрыг эзэмшүүлсэн.

Хэрэгжсэн

90

   

74

Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим системийн талаар авах арга хэмжээний тухай

2024-05-08

Дугаар 2024_196

1

3.“3асгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг ашиглан эрхлэх асуудлынхаа хүрээндээ төрийн албан хаагчийн мэдээллийн бүрдүүлэлт, үнэн зөв байдалд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай

Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим системийн хөтлөлт, ашиглалт, мэдээллийн баяжилтыг тогтмол шинэчилж, 2025 оны 03 дугаар сард төсвийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган алдаатай мэдээллийг тухай бүр залруулах, системийн хамгаалалт, нууцлалыг хангаж ажиллах талаар мэдээлэл өгсөн. Хүний нөөцийн программд ажлаас чөлөөгдсөн 4 албан хаагчийн өөрчлөлтийг оруулж, шинээр томилогдсон 4 албан хаагчийн мэдээллийг оруулсан. Мөн цалин өөрчлөгдсөн 2 албан хаагчийн мэдээллийг тухай бүр шивж оруулсан. Мөн Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг зохион байгуулах хүрээнд аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 32/513 дугаар албан тоот, аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын 2025 оны улсын үзлэгийн дэд комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай А/564 дугаар захирамжийн дагуу сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/199 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулан төрийн захиргааны 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, үзлэгийн хуваарь гарган 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд төрийн 10 байгууллагад үзлэг шалгалтыг 3 чиглэлийн хүрээнд 76 шалгуур үзүүлэлт аргачлалын дагуу дүгнэсэн бөгөөд тус үзлэгээр байгууллагын хүний нөөцийн шийдвэрт хяналт шалгалт хийж, зөрчил үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн

Хэрэгжсэн

100

   

76

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай

2024-05-22

Дугаар 2024_228

1

2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн авто замын засварын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нарт тус тус даалгасугай

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох тухай хүсэлт иргээгүй.

Хэрэгжээгүй

   

78

Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

2024-08-07

Дугаар 2024_28

1

3.1.“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг зарлах тухай" Засгийн газрын 2019 оны 476 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд атар газрыг тариаланд шилжүүлэх ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах;

Сумын хэмжээнд 16 хүлэмж, 5 зоорь байна. Мөн өвөл, зуны хүлэмжийг шинээр бий болгохыг сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох тэргүүлэх чиглэл болгон тусгасан. Атар-4 дүгээр аяны хүрээнд 1 тариалан эрхлэгч зээл авахаар арилжааны банкинд материалаа судлуулж байна.

Хэрэгжсэн

90

   

2

3.2.Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

Уянга сумын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сумын засаг даргын 2025 оны 09 сарын 10-ний өдрийн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай А/203 тоот захирамжаар сумын Засаг даргын орлогчоор ахлуулан Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөн хавсралтаар 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө, сумын аюулгүй нөөцөд бэлтгэх өвс тэжээл, малчдын түвшинд бэлтгэн нөөцлөх өвс тэжээлийн хэмжээг баг тус бүрээр малчин өрхийн тоонд харьцуулан гаргаж батлуулан холбогдох удирдлага албан хаагчдад танилцуулж хэрэгжилтийг хангаж ажилласан.

Хэрэгжсэн

100

   

3

3.3. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрөл, гэрээний дагуу босоо чиглэлд отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулах;

Улсын тусгай хамгаалалттай газар буюу найман нуурт отроор өвөлжиж хаваржсан өрх байхгүй.

-

-

-

4

3.4. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх төслийг орон нутгийн хөгжлийн болон бэлчээр ашиглалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан мал аж ахуйн салбарын үндсэн хөрөнгө, бүтээн байгуулалтын чиглэлд хандуулах;

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 55 хоршоо байгуулагдснаас тухай онд 5 хоршоонд 480 сая төгрөгийн хөнгөлөлт зээлд арилжааны банкаар хамруулсан.

Хэрэгжсэн

100

   

5

4.Энэхүү тогтоолд заасан арга хэмжээг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 55 хоршоо байгуулагдснаас тухай онд 5 хоршоонд 480 сая төгрөгийн хөнгөлөлт зээлд арилжааны банкаар хамруулсан.

Хэрэгжсэн

100

   

79

Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

2024-08-28

Дугаар 2024_52_1

1

2.. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан 3 иргэн мөнгөн төлбөр төлсөн.

Хэрэгжсэн

100

   

81

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай

2024-09-18

Дугаар Дугаар 2024_86-1

1

1.1.. Тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт;

Сумын төвд 19 цэгт 43 камер, сумыг ЗДТГ нь өөрийн өмчлөлийн өвсний фондонд 1камер, Найман нуурт 1 камер, Бадрал багийн төвд 1 камер тавигдсан. Сумын төвд байршуулсан 43 камерийн хяналтын дэд төв нь сумын Сум дундын Цагдаагийн тасгийн байранд байна.

Хэрэгжсэн

100

   

2

1.3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа теле камерын стандартад нийцүүлэх, мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох боломжийг судалж, шийдвэрлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт;

Сумын төвд 19 цэгт 43 камер, сумыг ЗДТГ нь өөрийн өмчлөлийн өвсний фондонд 1камер, Найман нуурт 1 камер, Бадрал багийн төвд 1 камер тавигдсан. Мөн энэ хугацаанд харкяа төсөвт байгууллагуд болох Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 10, Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль 38, 2 дугаар цэцэрлэг 5, Жаргалант багийн цэцэрлэг 13, Эрүүл мэндийн төв 13 камер шинээр суурилуулж нийт 125 камер шинээр суурилуулсан байна.

Хэрэгжсэн

100

   

3

4. Теле камераар цуглуулсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлээс хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

Сумын төвд 19 цэгт 43 камер, сумыг ЗДТГ нь өөрийн өмчлөлийн өвсний фондонд 1камер, Найман нуурт 1 камер, Бадрал багийн төвд 1 камер тавигдсан. Мөн энэ хугацаанд харкяа төсөвт байгууллагуд болох Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 10, Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль 38, 2 дугаар цэцэрлэг 5, Жаргалант багийн цэцэрлэг 13, Эрүүл мэндийн төв 13 камер шинээр суурилуулж нийт 125 камер шинээр суурилуулсан байна. Тус байгууллагууд нь камер хяналтын журам боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хэрэгжсэн

100

   

83

Журам батлах тухай

2024-10-09

Дугаар 2024_120

1

1. "Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

"Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам"-ийн дагуу зохион байгуулсан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагаа байхгүй.

Хэрэгжсэн

100

   

2

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

"Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам"-ийн дагуу зохион байгуулсан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагаа байхгүй.

Хэрэгжсэн

100

   

3

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т тус тус даалгасугай.

"Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам"-ийн дагуу зохион байгуулсан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагаа байхгүй.

Хэрэгжсэн

100

   

84

Төрийн байгууллагын үйл ажиллагааны цахим шилжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

2024-11-13

Дугаар 2024_163

1

3. Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгасугай.

Сумын ЗДТГ нь бүтэц орон тоонд өөрчлалт оруулсны үндсэн дээр Мэдээлэл, техинолги цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгох хүсэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлэн шийдвэрлүүлж 2026 онд ажлын байрыг зарлана. Мөн одоогийн байдлаар ЕБС-ийн 3 сургуульд 5 мэдээлэл технологийн багш ажиллаж байна.
Тайлант онд 4 багш сургалтад хамрагдаж Ерөнхий боловсроллын 1, 2 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багш нар нь өөрийн байгууллагын 85 албан хаагчдад 2 удаагийн сургалт зохион байгуулсан байна.

Хэрэгжсэн

100

   

85

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2024-11-27

Дугаар 2024-191

1

2.1 Монгол Улсад аялах жуулчдын сэтгэлханамж, ая тухтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Цагаан сар:билгийн тооллын хаврын тэргүүн сар"-ын баяр, "Хөх сувд", "Мазаалай" цас, мөсний наадам, "Талын түмэн адуу", "Нүүдэлчдийн өвөл", "Айс фестиваль" зэрэг өвөл зохиогдох арга хэмжээг жил бүр олон улсын түвшинд зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

“Karakorum ice festival-2025” арга хэмжээнд сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан "Хээрийн цайны ёслол"-оор оролцон, мөн сумын эрээн гэрийг байршуулан цагаан идээ, гар урлаачдын үзэсгэлэнг гарган 300 гаруй иргэдэд хүргэн “Шилдэг сум”-аар шалгарсан. Тус үйл ажиллагааны зардалд 1563.0 мянган төгрөг зарцуулсан.

Хэрэгжсэн

100

   

87

Аргачлал, зардлын норматив батлах тухай

2024-12-25

Дугаар 236

1

2. Эрхлэх асуудлын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, аргачлал, нормативын дагуу санхүүжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Сумын Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хүүхэд хамгааллын Хамтарсан багийг ахлан хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх 8 үйл ажиллагаанд 2670.000 төгрөгийг зарцуулсан байна. 2025 оны 02 дугаар эхлэн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж байна.

Хэрэгжсэн

90

   

2

3. Харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган, энэ тогтоолын хавсралтаар баталсан аргачлал, нормативын дагуу санхүүжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

Сумын Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хүүхэд хамгааллын Хамтарсан багийг ахлан хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх 8 үйл ажиллагаанд 2670.000 төгрөгийг зарцуулсан байна. 2025 оны 02 дугаар эхлэн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж байна.

Хэрэгжсэн

90

   

88

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2024-12-25

Дугаар 238

1

2. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж, 2025 онд орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 238 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/141, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/185, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/700 дугаар захирамжуудаар 27 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Хэрэгжсэн

100

   

91

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2024-12-25

Дугаар Дугаар 2024_238_1

1

2. 2. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж, 2025 онд орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 238 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/141, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/185, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/700 дугаар захирамжуудаар 27 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Хэрэгжсэн

100

   

93

Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай

2025-01-29

Дугаар 41

1

3. Хүүхдийн эрхийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхэд оролцуулах соёл, спортын арга хэмжээний зохион байгуулалт, хяналтын үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага болон мэргэжлийн холбоодын оролцоог хангах зарчимд нийцүүлэн холбогдох журмыг шинэчлэх арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.

Хүүхэд оролцох соёл, спортын арга хэмжээг орон нутагт зохион байгуулахдаа хүүхдийн эрхийг зөрчих эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлж стандартад нийцүүлэн зохион байгуулж байна. Мөн соёл, спортын арга хэмжээнд оролцож буй эцэг, эх, асран хамгаалагчаас эцэг, эхийн зөвшөөрлийн хуудсыг гаргуулан авч оролцуулж байна.

Хэрэгжсэн

100

   

2

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.

       

96

Монгол Улсын иргэнд онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

2025-03-06

Дугаар 119

1

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын иргэнд газар олгоогүй.

Хэрэгжээгүй

   

98

Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2025-03-12

Дугаар 132

1

Олон улсад үүсэж байгаа геополитикийн болон худалдааны хурцадмал, тодорхойгүй нөхцөл байдалтай холбогдуулан хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2025 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоодог бүх төрлийн татвар хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2025 оны төсвийн жилд нэмэгдүүлэээгүй, шинэчлэн тогтоогүүгүй

Хэрэгжсэн

100

   

99

Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай

2025-03-19

Дугаар 141

1

2. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр олуулан хаах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төвлөрүүлэхийг аймаг, нйислэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан 3 иргэн мөнгөн төлбөр төлсөн.

Хэрэгжсэн

100

   

2

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан 3 иргэн мөнгөн төлбөр төлсөн.

Хэрэгжсэн

100

   

100

2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлах тухай

2025-04-02

Дугаар 158

1

2. "Боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын Үндэсний зөвлөлд тус тус даалгасугай.

Тогтоолыг хяналтад аван ажиллаж байна.

Хэрэгжсэн

   

2

3. Боловсролыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Тогтоолыг хяналтад аван ажиллаж байна.

Хэрэгжсэн

   

3

4. Боловсролыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр, холбогдох санхүүжилтийг 2026 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нарт тус тус даалгасугай.

Тогтоолыг хяналтад аван ажиллаж байна.

Хэрэгжсэн

   

102

Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2025-05-28

Дугаар 260

1

2. Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод ашиглах мэдээллийн сангийн мэдээллийн чанарыг сайжруулах, шинэчлэх, баталгаажуулах арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Тус сумын 8-н багийн ХАӨМС-н баяжилтыг 01 дүгээр сарын 02-с 12-р сарын 20-ны хооронд хийж гүйцэтгүүлсэн.Үүнд:
Жаргалант 1-р баг:- хүн ам үзүүлэлтийн алдаа 9, оршин суугаа бүртгэл бөглөөгүй-10,хүн амын үзүүлэлт бөглөөгүй -7.
Таац 2-р баг: Байршил тодорхойлоогүй өрх-6, оршин суугаа бүртгэл бөглөөгүй-8, хүн амын үзүүлэлт-15.
Шивээ-Овоо 3-р баг:Өрхийн үзүүлэлтийн алдаа-17 хүн амын үзүүлэлтийн алдаа-6, байршил тодорхойлоогүй-11, оршин суугаа бүртгэл бөглөөгүй-8, хүн амын үзүүлэлт-4
Шуранга 4-р баг: Байршил тодорхойлоогүй 13, хүн амын үзүүлэлт-17.
Бадрал 5-р баг: Байршил тодорхойлоогүй өрх-9, оршин суугаа бүртгэл бөглөөгүй-11
, хүн амын үзүүлэлт-16.
Бөөрөжүүт 6-р баг: Өрхийн үзүүлэлтийн алдаа-14, хүн амын үзүүлэлтийн алдаа-19, байршил тодорхойлоогүй-13, оршин суугаа бүртгэл бөглөөгүй-21, өрхийн үзүүлэлт-19, хүн амын үзүүлэлт-16. Өлт 7-р баг:Нас баралт оруулаагүй-12, өрхийн үзүүлэлтийн алдаа-15, хүн амын үзүүлэлтийн алдаа-20, байршил тодорхойлоогүй өрх-13, оршин суугаа бүртгэл хөтллөгүй-11, , хүн амын үзүүлэлт-16.
Онги 8-р баг: Хүн амын үзүүлэлт-11, байршил тодорхойлоогүй-13, оршин суугаа бүртгэл хөтлөөгүй-12, хүн амын үзүүлэлт-14 зэрэг алдаануудыг тус тус засаж залруулсан байна. Хэрэглээний үнийн мэдээг 3-н ААН-с биечлэн авч бодит мэдээллийг өгсөн. Цаашид ХАӨМС-н алдаа зөрчлийг цаг тухай бүрд засаж баяжилтыг хийж мэдээ судалгааг тухай бүр гаргаж өгч байна.
Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулахтай холбоотой шинэчилсэн ХАӨМС-н программд өрхийн бүртгэлийн хөдөлгөөнийг бүрэн хийж,мэдээллийн санг бэлтгэн удирдамжийн дагуу тооллогын товд багтаан хийж хэрэгжүүлсэн.

Хэрэгжсэн

100

   

104

Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай

2025-06-04

Дугаар 279

1

1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын 2025 оны 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүд нь Бямба, Ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгасугай.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын 2025 оны 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүд нь Бямба, Ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийж байгууллага тус бүр удирдлагын тушаалаар зохицуулалт хийсэн.

Хэрэгжсэн

100

   

106

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай

2025-06-18

Дугаар 01

1

2. Энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2026 оны төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

2026 оны төсвийн төслийг боловсруулан аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөв төрийн сангийн хэлтэст хугацаанд нь хүргэн нэгтгүүлж төсөв батлагдсан.

Хэрэгжсэн

100

   

107

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2025-07-23

Дугаар 29

1

1.6. хүүхэд, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн соёл, спорт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг олон нийтэд тайлбарлан ойлгуулах ажлыг тогтмол зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг ЭМЯ, НЭМҮТ, СЭМҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авч Уянга сумын эрүүл мэндийн төв, ЕБ-ийн 1, 2 дугаар сургууль, зарын хуудсуудаар олон нийтэд түгээж, 198 хандалт авсан.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Цахим хэрэглээний аюулгүй байдал сэдвээр сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш нартай хамтран мэдээлэл өгч ажиллаа. Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд холбогдох хууль тогтоомжийн талаар иргэдэд мсс
хийх чиглэлээр нийт 257 иргэнийг хамруулан сургалт мэдээлэл хийж, 3 төрлийн гарын авлага материалыг олшруулан 257
ширхэгийг иргэд олон нийтэд түгээж мэдээллээр хангасан.

Хэрэгжсэн

100

   

2

3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг ЭМЯ, НЭМҮТ, СЭМҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авч Уянга сумын эрүүл мэндийн төв, ЕБ-ийн 1, 2 дугаар сургууль, зарын хуудсуудаар олон нийтэд түгээж, 198 хандалт авсан.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Цахим хэрэглээний аюулгүй байдал сэдвээр сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш нартай хамтран мэдээлэл өгч ажиллаа. Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд холбогдох хууль тогтоомжийн талаар иргэдэд мсс
хийх чиглэлээр нийт 257 иргэнийг хамруулан сургалт мэдээлэл хийж, 3 төрлийн гарын авлага материалыг олшруулан 257
ширхэгийг иргэд олон нийтэд түгээж мэдээллээр хангасан.

Хэрэгжсэн

100

   

108

Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

2025-08-20

Дугаар 56

2

2.4.. өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд зам, гүүрний засварын ажлыг дуусгах, улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, зам засвар, ашиглалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга нарт;

Уянга сумын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сумын засаг даргын 2025 оны 09 сарын 10-ний өдрийн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай А/203 тоот захирамжаар сумын Засаг даргын орлогчоор ахлуулан Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөн хавсралтаар 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө, сумын аюулгүй нөөцөд бэлтгэх өвс тэжээл, малчдын түвшинд бэлтгэн нөөцлөх өвс тэжээлийн хэмжээг баг тус бүрээр малчин өрхийн тоонд харьцуулан гаргаж батлуулан холбогдох удирдлага албан хаагчдад танилцуулж хэрэгжилтийг хангаж ажилласан.

Хэрэгжсэн

100

 

 

 

4

2.6.. улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малын тоо, малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, орон нутгаас гаргасан судалгаанд үндэслэн отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т;

Улсын тусгай хамгаалалттай газар буюу найман нуурт отроор өвөлжиж хаваржсан өрх байхгүй.

-

-

-

5

2.7.. аймгийн болон сум дундын отрын бүс нутаг шинээр бий болгох тооцоо, судалгаа хийж, хэрэгжилтийг зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт;

       

6

2.10.. энэ тогтоолын хавсралтаар заасан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлж, мал эмнэлгийн хорио, цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх 100000.0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлаж 71 тонн өвс 33 тонн хивэг нөөц бүрдүүлсэн.

Шуранга 4-р багийн иргэн У. Мянганбаярыг эрчимжсэн аж ахуйд мал эмнэлгийн ариун цэвэр хорио цээрийн дэглэмийн мөрдөлтийг шалгах хяналтын хуудсаар шалгаж хяналтын хуудасны үнэлгээнд заасан мөрдөх ёстой хууль тогтоомж дүрэм журам стандартыг танилцуулж зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан.

Хэрэгжсэн

100

   

10

2.19.. цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар (Э.Баттулга), аймгийн Засаг дарга нарт.

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг тухай бүр цахим хуудсуудаар болон багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулж, сумын Засагс даргын захирамжаар шуурхай штаб байгуулан нээлттэй утас байршуулан иргэдээс мэдээлэл авч, мэдээлэл өгөн ажилласан.

Хэрэгжсэн

100

   

11

3.. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Уянга сумын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сумын засаг даргын 2025 оны 09 сарын 10-ний өдрийн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай А/203 тоот захирамжаар сумын Засаг даргын орлогчоор ахлуулан Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөн хавсралтаар 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө, сумын аюулгүй нөөцөд бэлтгэх өвс тэжээл, малчдын түвшинд бэлтгэн нөөцлөх өвс тэжээлийн хэмжээг баг тус бүрээр малчин өрхийн тоонд харьцуулан гаргаж батлуулан холбогдох удирдлага албан хаагчдад танилцуулж хэрэгжилтийг хангаж ажилласан.

Хэрэгжсэн

100

   

109

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

2025-08-27

Дугаар Дугаар 2025_64

1

1.. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах зорилтын хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж шинээр ашиглалтад оруулсан хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай тавилга, тоногтөхөөрөмж нийлүүлэх ажлыг 2025 онд батлагдсан төсөвтөө багтаан, өр үүсгэхгүй, холбогдох хууль, журамд нийцүүлэн, санхүүгийн гэрээ байгуулах замаар зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь
1-р хоолны тогоо, никель тавиур, дээжний болон 2 хаалгатай хөргөгч, дуков зэрэг 4 нэр төрлийн тоног төхөөрөмж 4.317.9 сая төгрөг, “Багш хөгжлийн танхим”-д 7.224.000 төгрөгний үнэ бүхий оффис ширээ, сандал, 75 инчийн телевиз, буйдан зэрэг тавилга, тоног төхөөрөмж, Энх-Элком ХХК 2.0 сая төгрөгний үнэ бүхий массажны ор,, Боловсролын яамны хөрөнгө оруулалтаар суурин компьютер 1, зөөврийн компьютер 14, зөөврийн спикер 2, ухаалаг дэлгэц 1, 2 дэлгэцтэй суурин компьютер 1, энгэрийн микрофон 1, хяналтын камер 1, ширээний камер 1, телевиз 5ш, урлаг зааланд лед дэлгэц, ус цэвэршүүлэгч 2ш, osmo камер 1ш, оффис ширээ 5ш, оффис сандал 10ш, 2 талаараа хэвлэгч А3 принтер 1ш тус тус авч, нийт 75.271.450 төгрөг, номын сан шинээр тохижуулахад 18.690.000 төгрөг, гадна спортын талбай шинээр байгуулахад 311.380.000 төгрөг, Битүүт зуслангийн засварт 3.417.000 төгрөг 2025 онд нийт 422.300.350 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж нийт 75200.0 мянган төгрөг зарцуулсан байна.
Ерөнхий боловсроын 2 дугаар сургууль нь нөхөн хангалтын зардлаар 30-н ширхэг таб цэнэглэгч-1, 2 суурин компьютер, 1 өнгөт принтер, 3-н үйлдэлт хар принтер-1, 55 инчийн телевизор-4 худалдан авч нийт 63916.0 мянган төгрөг зарцуулсан байна. Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль нь зөөврийн компьютер 3, хяналтын камер-38ш, ус буцалгагч -3, оффис ширээ 2ш, оффис сандал 10ш, принтер 2ш тус тус авч, нийт 10380000 төгрөг зарцуулсан. 2 дугаар цэцэрлэг нь 65 инчийн смарт телевизор 1ш, зөөврийн компьютер 3ш , принтер 3-н үйлдэлт өнгөт 2ш, спикер 2ш худалдан авч 5010.0 мянган төгрөг зарцуулсан.

Хэрэгжсэн

100

   

113

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай

2025-11-05

Дугаар Дугаар 2025_154

1

4.. Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Тус тогтоолыг хяналтад аван хэрэгжүүлж ажиллаж байна.

Хэрэгжсэн

100

   

Ерөнхий сайдын захирамж

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл

115

2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 34 дүгээр тэмдэглэл

2021-06-08

Дугаар 2021_34

1

YIII.5.2 Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хамгаалж, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяалах нутаг дэвсгэртээ хангуулах, хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Сумын хэмжээнд 311 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ хөгжлийн бэрхшээлтэй 39 иргэнд Нийгмийн халамж, Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж, үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан. Сумын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэний судалгааг шинэчлэн 1 удаагийн сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл 22 иргэнд зохион байгуулж, бүлгийн ярилцлага хийж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмших, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох чиглэлээр холбогдох мэргэжилтнүүдээр хууль эрх зүйн мэдээлэл хүргүүлсэн ба АХА тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшуулсан байна.

Хэрэгжсэн

90

   

117

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 11 дүгээр тэмдэглэл

2022-02-16

Дугаар 2022_11

1

XIX.6.2. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Төрийн бүтээмжийг сайжруулах шинэчлэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тогтоох, байгууллага, албан тушаалтан иргэнтэй шууд харьцах замаар үйлчилгээ үзүүлдэг байдлыг халах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагад даалгав.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулиуд нь иргэдэд чиглэсэн 4, цэцэрлэгүүд нь 2, Эрүүл мэндийн төв 1, Соёлын төв 1, сумын Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх албадын албан хаагчид нь 180 төрлийн цахим үйлчилгээг үзүүлж байна. Энэ онд шинээр 1 үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Хэрэгжсэн

90

   
   

2

XX.7.Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан 2022 оны 9 дүгээр сард багтаан бүх иргэдийг тоон гарын үсэгтэй болгох, тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, төрийн болон төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгов.

2022 оны 9 дүгээр сард багтаан бүх иргэдийг тоон гарын үсэгтэй болгох, тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч сумын хэмжээнд 2025 онд нийт 729 иргэд тоон гарын үсэг авсан байна.

Хэрэгжсэн

100

   

122

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 42 дугаар тэмдэглэл

2022-08-24

Дугаар 2022_42

1

XY.3. Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, уг үйл ажиллагаанд салбарын болон төрийн бүх шатны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хамруулах, энэ чиглэлд салбарын болон нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалах ажлыг зохион байгуулж зохих арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгав.

Артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлэгт хамрагдвал зохих 18-аас дээш насны 5791 хүнээс 4016 хамрагдаж хамрагдалтын хувь 69.4 хувьтай байна.
Чихрийн шижин хэв шинж-2 өвчний эрт илрүүлэгт хамрагдах 35 ба түүнээс дээш насны 3700 хүн хамрагдахаас 2619 буюу
70.7 хувьтай байна.
Умай хүзүүний өмөнгийн эрт илрүүлэгт хамрагдах 30 ба түүнээс дээш насны 435 эмэгтэйчүүдээс 351 хамрагдаж 80.7 хувьтай
Нийт үзлэг 20796-аас урьдчилан сэргийлэх үзлэг 7595 ба 36,5 хувьтай байна.
Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд 704 хүүхэд хамрагдахаас 520 хүүхэд хамрагдаж хамрагдалтын хувь 73.8 байна.

Хэрэгжсэн

100

   

124

2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 58 дугаар тэмдэглэл

2022-12-07

Дугаар 2022_58

1

XXI.6.1. Төрийн байгууллагын баримт бичгийг цахим хэлбэрээр солилцох нөхцөлийг бүрдүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан: 1. Албан бичиг солилцооны дундын системийг ашиглах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, албан баримт бичгийг цахим хэлбэрээр солилцож ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, бүх шатны төрийн байгууллагын удирдлагад үүрэг болгов;

Төсөвт 10 байгууллагын хэмжээнд 70 жил хадгалах болон байнга хадгалах 2829 баримт байгаагаас 9 байгууллагын 762 баримтыг цахимд шилжүүлсэн нь 26.9 хувьтай байна. Сумын Засаг даргын Тамгын газар нь архивийн баримтыг цахимд шилжүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгүүлснээр нийт архивын нэгжийн 37 хувийг цахимд шилжүүлсэн байна. Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн байгууллагууд нь Байгууллагын удирдлагын системийг нэвтрүүлэн ажиллаж үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэвтрүүлж эхлээд байна.

Хэрэгжсэн

90

   

127

2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 10 дугаар тэмдэглэл

2023-03-01

Дугаар 2023_10

1

XVI.4.2. Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний дэгдэлтийг таслан зогсоох мал эмнэлгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

энтробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 16092 толгой бог мал хамруулж гүйцэтгэл 99.3%- тай, цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 6122 үхэр хамрагдаж, гүйцэтгэл 98.7%-тай, дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 26385 хонь хамрагдаж, гүйцэтгэл 99.6%-тай хийж гүйцэтгэсэн

Хэрэгжсэн

100

   

128

2023 оны 3 дугаар сарын 07-ний өдөр 11 дүгээр тэмдэглэл

2023-03-07

Дугаар 2023_11

1

XII.5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон салбарын бодлого, стратегийн төлөвлөгөө, Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын жендэрийн салбар зөвлөл, орон нутгийн салбар хорооны дарга, Жендэрийн үндэсний хорооны гишүүдэд тус тус даалгав.

Жендэрийн дэд хорооны 2025 оны төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Сумын нийт төрийн албан хаагчдын 80 хувийг хамруулан судалгаа, сорил аван жендэрийн мэдлэгийг тодорхойлсон

Хэрэгжсэн

90

   

2

XII.2.1. Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдалтын явц, амны хөндийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан: 1.Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Зорилтот бүлгийн эрт илрүүлгийн үзлэгт суманд БОЭТ-ийн явуулын амбулаторийн үзлэгт 280 хүн хамрагдсан.

Сумын Засаг дарга Эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан 2025 онд хамтран ажиллах гэрээний шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хангуулах хүрээнд Эрүүл мэндийн газраас зарласан “Анхан шат ба урьдчилан сэргийлэлт” аяны хүрээнд дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх зорилтот бүлгийн иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг хамрагдалтыг нэмэгдүүлэн  өвчнийг  эрт илрүүлэн эмчилгээ хяналтад авах тусламж үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх АЯНЫ хүрээнд Уянга сумын Эрүүл мэндийн төвөөс сумын 8 багаар явуулын тусламж үйлчилгээ хуваарь гарган 2025 оны 10 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 01-ны хооронд  нийт 2684  өрхөөс хамрагдсан 1850 ба 68,92%, 9120 нийт хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгт 6438 буюу 70,54%-ийг хамруулсан.

Хэрэгжсэн

90

   

129

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17 дугаар тэмдэглэл

2023-04-19

Дугаар 2023_17

1

XIX.2.3. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээс гаргасан шаардлага, зөвлөмжийг биелүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгов

Орон нутагт Хүний эрхийг хангах дэд хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 4 чиглэлийн 8 зорилтын хүрээнд 32 арга хэмжээний биелэлтийг гарган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3-2/645 дугаар албан бичгийн нэгдүгээр хавсралтын дагуу тайлагнасан.

Хэрэгжсэн

90

   

130

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 18 дугаар тэмдэглэл

2023-04-26

Дугаар 2023_18

1

XIV.7.3. Ой, хээрийн түймэр, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, анхааруулгыг олон нийтэд тогтмол хүргэж, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгав.

Ойн тухай хууль, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Шуранга 4, Бөөрөлжүүт 6, Өлт 7 дугаар багуудын 60 гаруй өрхийн 13 гаруй иргэнд, Хог хаягдал, мод бут тарих талаар 8 багийн 80 гаруй иргэнд мэдээл өгсөн. Нийт 123 сурагч, 140 иргэн. Багийн хурлуудаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, амьтны экологи эдийн засгийн үнэлгээтэй хобоотой гарын авлага боршурыг Жаргалант 1,Таац 2,Шуранга 4,Бөөрөлжүүт 6 багийн 90 гаруй иргэнд боршур тараасан.

Хэрэгжсэн

90

   

132

2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 23 дугаар тэмдэглэл

2023-05-31

Дугаар 2023_23

1

XXII.2. “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов:
1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан байнга ил тод, нээлттэй байлгах мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст, шаардлагатай мэдээллийг нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршуулж, тухай бүр шинэчилж ажиллах;
2. Нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д мэдээллийг шууд холбох боломжтой байдлаар өөрийн байгууллагын системийн бэлэн байдлыг хангах;
3. Мэдээллийн сан, системийн хэвийн үйл ажиллагаа болон мэдээллийн үнэн зөв, алдаагүй байдлыг бүрэн хариуцах.

Төрийн цахим үйлүчилгээний зохицуулалтын газраас өгсөн чиглэлийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын нээлттэй мэдээллийн систем shilen.gov.mn сайтад улирал бүр тайлангаа хүргүүлж баталгаажуулдаг бөгөөд одоогийн байдлаар эхний 3 улирлын тайланг илгээж баталгаажсан бөгөөд 4 дүгээр улирлын тайлан баталгаажих хугацаа болоогүй.

Хэрэгжсэн

90

   

133

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 25 дугаар тэмдэглэл

2023-06-14

Дугаар 2023_25

1

XIII.10. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт тус тус даалгав.

Иргэдэд зориулсан гар утасны “Go Uvurkhangai” аппликэйшин нь аймгийн хэмжээнд энэ оны 06 дугаар сараас эхлэн хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд Тус аппликэйшины талаарх мэдээллийг Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар фэйсбүүк худсан байршуулан сурталчилж мөн 8 багийн иргэдийн нийтийн хурлаар 560 гаруй иргэдэд мэдээлэл өгсөн.

Хэрэгжсэн

90

   

138

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэл

2024-04-17

Дугаар 2024_15

1

20.11.1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан мэдээллийг “Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)”-д байршуулах ажлыг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, мэдээллийг тухай бүр шинэчилж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлага, аймаг, нийслэлийн Засагдарга нарт; (Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар)

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 5 төрлийн 68 мэдээллийг сумын байгууллага бүр олон нийтэд ил тод мэдээллэж, мөн shilen.gov.mn системд Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 352 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам"-ын дагуу мэдээллийг 1, 2, 3 дугаар улиралд хуулийн хугацаанд байршуулсан.

2024 оны жилийн эцсийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын үнэлгээгээр 85 хувьтай дүгнэгдсэн.

Хэрэгжсэн

90

   

139

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэл

2024-04-24

Дугаар 2024_16

1

26.3.5. Шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станцын аюулгүйн бүсийг зөрчиж газар олгохгүй байхыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт;

Шатахуун түгээх станцад 2025 онд  өгсөн газар байхгүй.

Хэрэгжсэн

100

   

2

26.3.6. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станцад орчны дүрс бичлэгийн техник, хэрэгслийг байршуулж, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон бүх шатны Засаг дарга нарт;

Суманд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх 4 станцууд нь орчны дүрс бичлэгийн камертай бөгөөд сумын Сум дундын цагдаагийн тасаг нь камерын ашиглалтад хянал тавин ажилладаг.

Хэрэгжсэн

100

   

143

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэл

2024-05-22

Дугаар 2024_20.1

1

19.1. Үүнтэй холбогдуулан зудын улмаас мал нь хорогдсон малчин өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, тэднийг малжуулах хөтөлбөрт хамруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, малчныг малжуулах хөтөлбөрт хамруулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, аймгийн Засаг дарга нарт даалгав.(3удын улмаас мал нь хорогдсон малчин өрхүүдийн талаар )

Малчдыг малжуулах төсөлд 3 малчин өрхийг хамруулсан.

Хэрэгжсэн

70

   

159

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах

2025-04-02

Дугаар 15

1

15.13.4.2.. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах хүрээнд жилийн эцсийн тайлан, мэдээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж, чиглэл хүргүүлж, хэрэгжилт, үр дүнг тооцон ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.”

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг 4 улирлын байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст хүргүүлсэн бөгөөд өргөдөл, гомдлыг хугацаандаа шийдвэрлэлтийн хувь 100 хувьтай байна. Байгууллагуудад нийт 56 өргөдөл гомдол хандаж ирүүлсэн байна

Хэрэгжсэн

100

   

161

Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээ

2025-04-23

Дугаар 19

1

19.24.5.2.. Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав

Улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлж иргэдэд цахимаар тогтмол мэдээлэл түгээж танхимаар 5 удаагийн сургалт зохион байгуулж нийт 124 хүнийг хамруулж 200 ширхэг гарын авлага түгээсэн.
Халдварын хэсгийн бэлэн байдлыг хангаж эм, эмнэлэгийн хэрэгсэл, хамгаалах хувцасын 3 сарын нөөцийг бүрдүүлсэн.
Улаанбурханы голомтын нэмэлт дархлаажуулалт 24 хүнд
Нөхөн дархлаажуулалтад 9 сараас 15 насны 70 хүүхдийг хамруулсан.

Хэрэгжсэн

100

   

163

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэл

2025-06-04

Дугаар Дугаар 2025_26

1

26.27.6.2.. Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн бүх шатлалын байгууллагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлж иргэдэд цахимаар тогтмол мэдээлэл түгээж танхимаар 5 удаагийн сургалт зохион байгуулж нийт 124 хүнийг хамруулж 200 ширхэг гарын авлага түгээсэн.
Халдварын хэсгийн бэлэн байдлыг хангаж эм, эмнэлэгийн хэрэгсэл, хамгаалах хувцасын 3 сарын нөөцийг бүрдүүлсэн.
Улаанбурханы голомтын нэмэлт дархлаажуулалт 24 хүнд
Нөхөн дархлаажуулалтад 9 сараас 15 насны 70 хүүхдийг хамруулсан.

Хэрэгжсэн

100

   

168

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл

2025-09-02

Дугаар Дугаар 2025_15

1

10.4.1.. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авахыг доор дурдсан албан тушаалтнуудад даалгав: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг үнэн зөв, иргэдэд ойлгомжтой байдлаар цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд 2025 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн байршуулахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг https://uyanga.ov.gov.mn/ сумын сайтад тухай бүр байршуулсан.

Хэрэгжсэн

100

   

Засгийн газрын албан даалгавар

177

Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай албан даалгавар

2025-07-08

Дугаар 2025_03

1

1.1. Улс төрөөс ангид, чадахуйн зарчимд суурилсан хүртээмжтэй, шуурхай, хариуцлагатай төрийн үйлчилгээг хүргэх, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах үр дүнтэй ажлыг зохион байгуулан, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх

Өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулиуд нь иргэдэд чиглэсэн 4, цэцэрлэгүүд нь 2, Эрүүл мэндийн төв 1, Соёлын төв 1, сумын Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх албадын албан хаагчид нь 180 төрлийн цахим үйлчилгээг үзүүлж байна. Энэ онд шинээр 1 үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Хэрэгжсэн

100

   

2

1.2. Харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх

Сумын харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөн ажиллаж байна.

Хэрэгжсэн

100

   

3

1.3. Зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Хан-Арвай ХХК, Баянцэгц ХХК-уудтай гэрээ байгуулан дулаан нийлүүлж байна. Хан-Арвай ХХКомпанид 21883.0 мянган төрөг Баянцэгц ХХКомпанид 28894.4 төгрөгний санхүүжилт тус тус олгосон.

Хэрэгжсэн

100

   

5

1.5. Төрийн албан хаагчийг хууль бусаар томилж, чөлөөлөх аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэхгүй байх

Сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тооны захиалгыг төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалт зарлагдаж 1 иргэн тэнцэн томилогдоогүй байгаа бөгөөд Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн хавсран гүйцэтгэж байна. Мөн Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж сонгон шалгаруулалт 2 удаа зарлагдан 1 иргэн шалгалтад өгч тэнцээгүй бөгөөд 2 дахь сонгон шалгаруулалтаар иргэн тэнцсэн байна.

Хэрэгжсэн

100

   

6

1.6. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн үрэлгэн байдал, хэрэгцээгүй худалдан авалт, гадаад томилолтыг хязгаарлаж, төсвийн хөрөнгөөр олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх талаар харьяа байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан төсвийн үрэлгэн байдал, хэрэгцээгүй худалдан авалт хийгээгүй болно.

Хэрэгжсэн

100

   

7

2.1. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу албаны нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 5 төрлийн 68 мэдээллийг сумын байгууллага бүр олон нийтэд ил тод мэдээллэж, мөн shilen.gov.mn системд Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 352 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам"-ын дагуу мэдээллийг 1, 2, 3 дугаар улиралд хуулийн хугацаанд байршуулсан.

2024 оны жилийн эцсийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын үнэлгээгээр 85 хувьтай дүгнэгдсэн.

Хэрэгжсэн

90

   

8

2.2. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллах

Иргэдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, бүх нийтээр авлигатай тэмцэх, шударга бус зүйлийг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар фэйсбүүк хуудсанд Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмын талаар мэдээл  байршуулсан ба 1500 гаруй хүний хандалттай байна. Мөн 8 багийн иргэдийн нийтийн хурлаар Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 560 гаруй иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн тус аяны хүрээнд “Ил тод байдлын самбар”-ын шинэчлэлтийн 7 хоногийн аяныг зохион байгуулсан ба төсөвт 9 байгуулланыэ ил тод байдлын самбарын шинэчлэлтийг хийлгэн өмнөх болон дараах байдлаар самбарын зургыг авч баримтжуулан ил тод байдлын мэдээллийн самбарыг 9 үзүүлэлт бүхий дүгнэх хуудсаар дүгнэсэн тус бүрт 0-10 оноо өгч дүгнэсэн.

Хэрэгжсэн

90

   

9

2.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, шударга бус байдалтай тууштай тэмцэх, таслан зогсоох, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх, бүх шатанд Ёс зүйн дэд хороодыг байгуулж үйл ажиллагааг нь идэвхжүүлэх

Төсөвт 10 байгууллагад ёс зүйн дэд хороонд 40 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээ болон сургалтыг 32 удаа зохион байгуулж 318 албан хаагч хамрагдсан байна.

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар Засаг даргын Тамгын газрын 30, Жаргалант багийн 49, сумын төвийн 167 төрийн албан хаагчдад тус тус сургалт зохион байгуулсан. Тус сургалтуудад ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн хамрагдсан. Мөн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хорооны 1 гишүүн “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал сургалтад хамрагдсан.Төрийн 10 байгууллага ёс зүйн дэд хороотой ажиллаж тайлант хугацаанд 3 төрийн албан хаагчид ёсзүйн хариуцлага тооцон байна. Боловсролын байгууллагуудын ёсзүйн дэд хорооны гишүүд ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамрагдсан байна.

Хэрэгжсэн

90

   

10

3.1. Улс, аймаг, сумын баяр наадам, тэмдэглэлт ой, бүх нийтийн амралтын улирал эхэлж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, зам тээврийн осол аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бүх төрлийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагын удирдлага, зохицуулалт, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, туслалцаатайгаар хэрэгжүүлэх

Сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтыг 1 удаа сумандаа зохион байгуулсан. Мөн “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Мэргэжлийн ангийн журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам” зэргээр сургалт зохион байгуулж мэргэжлийн ангийн 33 гишүүн хамрагдсан. Аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан дадлага сургалтад гал түймэр унтраах, аврах хэсгийн 13 гишүүд хамрагдсан ба сургалтын зардалд 1320.0 мянган төгрөг зарцуулсан.

“Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар” фэйсбүүк хуудсаар Гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 төрлийн видёо, шторкийг байршуулан 617 иргэний хандалт авсан байна

Хэрэгжсэн

90

   

11

3.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, намрын ургац хураалтын бэлтгэлийг хангах, бусад аймаг, сумдаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр, хяналт шалгалтын дор хэрэгжүүлэх, отроор өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулахад анхаарч ажиллах

Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх 100000.0 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлаж 71 тонн өвс 33 тонн хивэг нөөц бүрдүүлсэн.

Хэрэгжсэн

100

   

12

3.3. аймгийн төв, хүн ам төвлөрсөн томоохон сум, суурин газрын иргэдийн орон сууц төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаан, эрчим хүч,% дулаан усаар найдвартай хангах, ирэгдийг ая, тухтай өвөлжүүлэх, 2025-2026 оны өвөлжилтийн үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх

2025 оны 2 дугаар сараас эхлэн мал хорогдлын мэдээг 7 хоног бүр багийн засаг дарга наараас авч аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар мэдээлж малын үндэсний бүртгэл мэдээллийн санд оруулж ажилласан. Хаваржилт хүндэрч малчдын гар дээр нөөцөлсөн өвс тэжээл дууссантай холбогдуулан. Сумын онцгой комисс хуралдаж орон нутгийн хөгжлийн сангийн малын тоо толгойн албан татварын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх санхүүжилт 29 сая төгрөгөөр өвс тэжээл худалдан авах тендер зарлаж худалдаж авсан 2217 боодол ногоон тэжээлийн үнийг 50 хувь бууруулж 7000 төгрөгөөр, урд оны үлдэгдэл 900 шуудай хивгийг 15000 төгрөг болгон бууруулах шийдвэр гарч малчдад борлуулсан. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын 1, Монгол улсын ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай 03 дугаар албан даалгаврын 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, Өвөрхангай аймгийн засаг даргын 2025 оны 09 сарын 03-ний өдрийн Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай  А/553, 2025 оны 09 сарын 04-ний өдрийн төв, суурин газрын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг байгуулах тухай А/561 дугаар захирамж, Өвөрхангай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2025 оны 09 сарын 05-ний өдрийн цаг үеийн ажил эрчимжүүлэх тухай 113 тоот албан бичгүүдийн хүрээнд Уянга сумын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сумын засаг даргын 2025 оны 09 сарын 10-ний өдрийн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай А/203 тоот захирамжаар сумын Засаг даргын орлогчоор ахлуулан Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөн хавсралтаар 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө, сумын аюулгүй нөөцөд бэлтгэх өвс тэжээл, малчдын түвшинд бэлтгэн нөөцлөх өвс тэжээлийн хэмжээг баг тус бүрээр малчин өрхийн тоонд харьцуулан гаргаж батлуулан холбогдох удирдлага албан хаагчдад танилцуулж хэрэгжилтийг хангаж ажилласан.

Хэрэгжсэн

100

   

13

3.4. Өсвөр насны хүүхдүүдийн дунд гарч байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд бууруулах, хяналтад авах өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах

Улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлж иргэдэд цахимаар тогтмол мэдээлэл түгээж танхимаар 5 удаагийн сургалт зохион байгуулж нийт 124 хүнийг хамруулж 200 ширхэг гарын авлага түгээсэн.

Халдварын хэсгийн бэлэн байдлыг хангаж эм, эмнэлэгийн хэрэгсэл, хамгаалах хувцасын 3 сарын нөөцийг бүрдүүлсэн.

Улаанбурханы голомтын нэмэлт дархлаажуулалт 24 хүнд

Нөхөн дархлаажуулалтад 9 сараас 15 насны  70 хүүхдийг хамруулсан.

Хэрэгжсэн

90

   

14

3.5. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангах, засварыг цаг тухайд нь хийж дуусгах, багшлах боловсон хүчний хангалтыг хэвийн болгох

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 3 сургуульд 7 албан хаагч, 3 цэцэрлэгт 3 албан хаагчийн дутагдалтай ажиллаж байна.

Хэрэгжсэн

90

   

17

4.3. Түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх замаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

Соёлын өвийн боловсрол олгох “Уянга гэрээ урлан бүтээе”, “Үндэсний урлагаа танин мэдье”, “Т.Намнансүрэн бидний бахархал”, “Сонгодог урлаг дэлхийн хэл” зэрэг сэдэвт боловсролын хөтөлбөр гарган, 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд залууст явуулын болон таниулан сурталчлах ажлыг 2 удаа зохион байгуулж үүнд 430 гаруй иргэд, хүүхэд залуус, малчин иргэдэд хүргэсэн байна.

Хэрэгжсэн

90

   

18

4.4. Ажилтны мэдлэг, боловсролын түвшин мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарч, давтан сургах, мэргэшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

Сумын төсөвт 10 байгууллагууд “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр батлах тухай” аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/561 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 1 багш Солонгос улсад, Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Жаргалант багийн Ерөнхийн боловсролын сургуулиас тус бүр 1 удирдах ажилтан, Япон улсад туршлага судлаж Эрүүл мэндийн төвөөс 1 ажилтан Хөх хотод уламлалтын сургалтад хамрагдав.

Хэрэгжсэн

90

   

19

4.5. Хөдөлмөр эрхлээгүй иргэд, албан бус хөдөлмөр эрхлэлтийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээнд хамруулах арга хэмжээ авч, хөдөлмөрийн статистикийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанарыг сайжруулж, ажиллах хүчний болон ажлын байрны судалгааг боловсронугй болгох ажлыг зохион байгуулах

Суманд үйл ажиллагаа явуулж буй 3 албан байгууллагаас 17 сул орон тоо бүртгэж 4 удаа засаг даргын тамгын газрын цахим хаягт байршуулна 2830 хандалт авч ажил хайгч, ажил олгогчыг холбож ажилласан. 40 ажил хайгчыг ejob платформд бүртгэсэн.

40 иргэнийг хөдөлмөр эрхлэхэд бэлэн байдлын ур чадварын үнэлгээнд хамруулсан.

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хууль тогтоомжийн талаарх мэдээллийг 13 аж ахуй эрхлэгчид, 50 ажил хайгч иргэн мэдээлэл зөвлөгөөг өгч ажилласан.

Хэрэгжсэн

90

   

Блокын гарчиг / html

Бараа материал худалдан авах гэрээ

-**-

быөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыөыө

Бараа материал худалдан авах гэрээ