card

Онги 8 дугаар багийн Засаг дарга М.Чойгийдавга

 Онги 8-р багийн Засаг дарга Зузаан овогт Мөнхбаярын Чойгийдавга  2013 оноос хойш тухайн багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Ам бүл 4-үүл эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол: Тусгай дунд 

Мэргэжил: Цахилгаан Монтажист

Нийгмийн байдал: Сэхээтэн.

Сонгуульт ажил: Аймгийн үндэсний сурын тэргүүлэгч, Аймаг, Сумын МАН-ын хорооны тэргүүлэгч. 2008-2012 онд сумын ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2013 оноос хойш Онги 8-р багийн Засаг даргаар ажиллаж байна.

Гавъяа шагнал: Монгол Улсын Спортын мастер, Монгол улсын биеийн тамирын тэргүүний ажилтан, Шатрын спортын 1-р зэрэг, 100 буудалт даамны спортын 2-р зэрэг, Ардын хувьсгалын 90 жил, аймаг, сумын 80 жилийн ойн медалиуд.

Онги8-р багийн танилцуулга

Уянга сумын Онги 8-р баг нь 1992 онд  1300га нутаг дэвсгэртэй байгуулагдсан. Тус багийн Засаг даргаар Д.Лхагвасүрэн, О.Отгонбаатар, А.Мягмаржав нар тус тус ажиллаж байв. 2017 оноос багийн ИНХ-ын дарга Должинсүрэн, Засаг дарга М.Чойгийдавга, БИНХ-ын тэргүүлэгчдээр Б.Тунгалаг, Р.Содномцэрэн, Б.Ганзориг, Д.Манал нар ажиллаж байна.  2017 оны жилийн эцсийн хүн амын болон мал тоологоор 506 өрхийн 1689хүн амтай.Мөн 154 малчин болон мал бүхий өрхтэй ба 2017 онд адуу 1844, үхэр 2705, хонь 7929,  ямаа 5852 нийт 18300 толгой мал тоологдсон нь урд оныхоос 1279 толгой малаар нэмэгдсэн байна.  Онги 8-р баг нь сумын хамгийн олон хүн амтай баг бөгөөд тус багийн нутаг дэвсгэр дээр сумын ЗДТГ, ЕБ-ын 2 сургууль, Цагдаагийн тасаг, ЭМТ, эмийн сан, СӨББ, Музей, Төрийн ба ХААН банк, 3-н ШТС, 2 зочид буудал, хүнс болон барааны 28 дэлгүүр зэрэг албан газар, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой. Манай баг урлаг, соёл спортын олон шилдэгүүдтэй. МУ-ын гавъяат багш С.Баянжаргал, волейболийн спортын мастер Д.Эрдэнэчулуун, Д.Биндэръяа, Үндэсний сурын спортын мастер М.Чойгийдавга, хөнгөн атлетикийн спортын мастер Т.Ану, Олс таталтын спортын мастер Д.Түвшинжаргал, шагайн харвааны аймгийн гоц мэргэн Б.Ганзориг, Б.Баярмагнай , Д.Бүрэнбаатар, Батсүхын Ганзориг, аймгийн дэд мэргэн Д.Батдаваа, П.Болдбаатар нарын шилдэгүүдтэй.                                                                  Тус багт түүх  соёлын дурсгалт  газрууд болох Онги чулуу, Хар, цагаан увшхай, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хүй дарсан чулуу байдаг.