card

Сумын Засаг даргын Тамгын газар

 Алсын хараа

  ИРГЭДДЭЭ ОЙР , УЯН ХАТАН, ИДЭВХИ САНААЧЛАГАТАЙ, МЭРГЭШСЭН, ЧАДВАРЛАГ  ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БҮХИЙ ҮР ДҮНД ЧИГЛЭСЭН,  СУРАЛЦАЖ , ХӨГЖИЖБАЙГАА ЦОМХОН АЛБЫГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭНЭ.

Байгууллагын эрхэм зорилго

      СУМАНДАА МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧИЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УЛСЫН БОЛОН АЙМАГ, СУМЫНХАА ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ОРШИНО.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

-Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;

-Сумын .Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах;

-Хурал, Засаг дарга, анхан шатны нутгийн захиргааны байгууллагыг   шаардлагатай мэдээллээр хангах;

-Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;

-Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

-Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

-Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх.

-Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд  сумынЗасаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.

-Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно.

-Тамгын газрын дарга нь сумын  Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.

-Сумын Засаг даргын Тамгын газрын даргань эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

   

 Ýðõýìëýõ ¿íäñýí çàð÷èì.

  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, бүхий л үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэх.
  • Төрийн албаны ёс зүйг чандлан сахиж, улс төрөөс ангид байж, хариуцлага хүлээх чадвартай байх.
  • Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь өндөр мэргэшсэн, шуурхай, соёлтой, найдвартай, тасралтгүй байх.


Үүсэл хөгжил

        1990 оноос улс орны улс төр, эдийн засаг соёлын амьдралын бүхий л салбарт өөрчлөлт шинэчлэл эхэлж, үүний дүнд 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаж, улс төрийн амьдралд олон намын систем биелэлээ олж, төр захиргаа, олон нийтийн байгууллагуудад шинэтгэл хийгдэн, нутгийн өөрөө удирдах ёс, төрийн бус байгууллагууд үүсэн байгуулагдаж эхэлсэн билээ.

       Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 24 дүгээр тогтоолоор 1992 оны   10 дугаар  сарын 22- ны өдөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааг сумын  Засаг даргын тамгын газар нэртэй  болгон зохион байгуулж:

Засаг даргаар:

} 1992-2000 онд  Д.Тогоохүү, 

}  2000-2001 онд П.Загарзүсэм

}  2001-2004 онд Ч. Өлзийваа

}   2004-2008 онд Б.Мишигдорж ,

}   2008 -2012 онд   П.Загарзүсэм

} 2012 - 2016 онд П.Баатар 

} 2016 оноос Б.Доржтогоо сонгогдон ажиллаж  байна.

Засаг даргын Орлогчоор:

}  1992-2001 онд Т.Чойдогсүрэн

}  2001-2004 онд Ц.Лхагвадорж

}  2005-2006 онд Б.Ганбат

}  2006-2007 онд Н.Эрхэмбаяр

}  2007-2009 онд  Б.Доржтогоо

}  2009 -2011 онд Т.Дашням  

}  2011-2012 онд П.Баатар

}  2012 - 2016 онд  Б.Ганбат

} 2016 оноос Т.Болдбаатар нар ажиллаж байна

Тамгын газрын даргаар:

}  1992-2005 онд Ц.Лхагвадорж

}  2005 оноос З.Дагвасүрэн нар ажиллаж байна.

            Одоо манай Тамгын Газар нь Засаг дарга, Засаг даргын Орлогч, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны албан хаагч -10, / МЭҮН -ийн мэргэжилтэн -3/ ,төрийн үйлчилгээний-4,  гэрээт ажилтан -2 той, мөн тохижилт үйлчилгээний тасагтайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна. Засаг даргын дэргэд цагдаагийн тасаг, нийгмийн даатгал, нийгмийн халамж , татвар, цаг уурын харуул, усны харуул, байгаль хамгаалагчид зэрэг босоо удирдлагатай  байгууллага, ажилтнууд  үйл ажиллагаа явуулж байна.

             Мөн засаг захиргааны 8 багт 8 багийн Засаг дарга ажиллаж байна.