card

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

       Тус сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшиний хошуу. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 313936,0 га, 2023 оны байдлаар 343716 толгой  мянган мал тоолуулсны 8 толгой тэмээ, 66538 толгой үхэр, 33705 толгой  адуу,  151646 толгой  хонь, 91819 толгой ямаа байна. Тус сум нь сарлагаараа улсад тэргүүлдэг сарлагийн сүү тос болон Уянга хийцийн гэрийн эрээн модоороо улсдаа алдартай юм. Хүн амын тоогоор Өвөрхангай  аймгийн 19  сумаас 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог  хүн амын нягтрал 2,9 хүн/га/ сум юм.

       Төв нь Улаанбаатараас 492 км, Арвайхээрээс 61 км зайтай, Онгийн голын хөвөөнд оршино. Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай. Нэгдүгээр сарын дундаа температур -10,8- -18,4°С, долоодугаар сарын дундаж температур +8,2- +14,5 С. жилд дунджаар 250-400 мм тунадас унадаг. Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд  хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.

       1953 онд Жаргалантын зам, 1956 онд Өрнөлт, Бадрал нэгдэл байгуулагдан улмаар 1962 онд гурван нэгдлийг нэгтгэн Өрнөлт нэгдэл болгон хөгжүүлжээ. Тус нэгдлээс Хөдөлмөрийн баатар 2, хошой аварга малчин 4, Улсын аварга малчин 18, Улсын аварга хадланч 3 төржээ. Тус сум нь Мааньт, Жаргалант, Таримлын гол зэрэг 700 гаруй га-д тэжээлийн ургамал, төмс ногоо тариалдаг байв. Тус суманд одоогоор төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, урлаг, соёлын чиглэлээр 9 төсвийн байгууллага, мал эмнэлэг, банк санхүү,харилцаа холбоо,  худалдаа үйлчилгээ, талх нарийн боов, оёдолын үйлдвэрлэл, шатахуун түгээх, алт олборлолтын чиглэлээр  104  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Байршил: Өвөрхангай  аймгийн баруун хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 492 км,
  • аймгийн төвөөс 61 км зайд байрладаг.

    Баянхонгор аймгийн Өлзийт болон Өвөрхангайаймаг Нарийнтээл, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан,Тарагт, Хайрхандулаан  сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

        Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай.. Уулын нугын, уулын нугархаг хээрийн. тагийн, карбонатлаг хар хүрэн, цайвар хүрэн хөрстэй. Өндөр уулын бут сөөг, хаг хөвд, өлөн, алирс бүхий ойн, уулсын бэл хажуудал хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн. Зүүн хойд  хэсэгтээ хушин ойтой. Буга, бор гөрөөс, шилүүс, чоно, дорго, үнэг, хярс, тарвага. туулай, чандага зэрэг ан амьтадтай. Ойн ба нүүдлийн шувуу элбэг. Өвөрмөц сонин тогтоцтой хад чулуу, үзэсгэлэнт байгальтай. Онгийн түрэг бичээс, Оньдолтын Хүн булш, Өвөрхангайн түрэг бичээс, Арслан хааны хотын туурь буюу Олон сүмийн хөл зэрэг түүх, соёлын дурсгалтай.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

Нэгдүгээр сарын дундаа температур -20,8°С, долоодугаар сарын дундаж температур 16,3°С жилд дунджаар 245,8мм тунадас унадаг

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 313936 га.

,

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

277499,7

88,4

Ойн сан бүхий газар

19374,0

6,2

Усан сан бүхий газар

660,8

0.2

Тусгай хэрэгцээний газар

12071,0

3,8

Тосгон, суурингийн газар

3370,2

1,1

Дэд бүтцийн газар

Зам шугам сүлжээ

 

960,9

 

0,3

 

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Уянга сум нь 2023  оны жилийн эцсийн  байдлаар  2726 өрх 9279 хүн амтай. 1872 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн  85,6 хувийг малчин болон мал бүхий өрх эзэлж байна. Нийт хүн амын  0-17 насны хүүхэд 3391 буюу 36,5 хувь, 18-34 хүртлэх насны залуучууд 2484 буюу  26,77 хувь, 36-55 насны 2468 буюу 26,59 хувь, 56-аас дээш настай 936 буюу  10,08 хувь нь ахмад  настнууд эзэлж байгаагаас гадна 50,0 хувь эмэгтэйчүүд байна. 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

2023 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн төсвийн орлого 1,046.5 сая төгрөг. Нийт орлогын 89.1 хувийг урсгал орлого, 1.1 хувийг хөрөнгө худалдсаны орлого, урсгал орлогын 96,5 хувь нь татварын орлого 3,5 хувь нь татварын бус орлого байна.

Сумын хэмжээгээр  улсын төсвийн эмнэлэг 1 45 ортой сумын Эрүүл мэндийн төв,  Жаргалант багт эмнэлгийн салбар ажиллаж, 3 эмийн сан үйл ажиллагаа явуулж 2 эмнэлэгт 7 их эмч 19 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.    

 2023 онд нийт 163 хүүхэд мэндэлж 0-5 насны хүүхдийн эндэгдэл-1, эхийн эндэгдэл байхгүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1980, осол гэмтэл 89, халдварт өвчлөлийн 54 тохиолдол гарсан байна. Нийт үзлэг 13098 хүнд амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 42.6 %, гэрийн идэвхитэй хяналт шинжилгээнд 11.3 %, 0-1 хүүхдийн дархлаажуулалт 98,3%. Төрсөн нярай бүрийг 24 цагийн дотор 100% вакцинд хамруулсан.  Жирэмсний хяналт 95,9%, Хяналтанд авсан бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдлийн бүлгээр ангилан өртөмтгий бүлгийн 17 жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтад авч 100% эмчилгээнд хамруулан 100%-ийг эрүүлжүүлсэн.

  • Хөдөлмөр эрхлэлт
               

 

 

 

Үзүүлэлтүүд

2014

2015

2016

2017

2018

2019

2020

2021

2022

2023

Сумын нийт хүн ам

9334

9429

9485

9512

9615

9655

9698

9686

9620

9271

Эдийн засгийн идэвхтэй хүн

5835

5938

6042

8043

5884

5470

5395

6295

5970

5572

Ажил эрхэлдэг хүн ам буюу ажиллагчид

4146

3612

3505

3445

3667

3734

3921

4055

 

4104

3414

Ажилгүйчүүд

107

74

86

57

33

54

68

120

27

26

Ажилгүйдлийн түвшин

2.1

2

2.4

1.7

1.6

4.5

2.1

1.9

1,4

1.2

                                         

 

  • Хөдөө аж ахуй

          Сумын эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуй бөгөөд эдийн засаг хөдөлмөр эрхлэлтэнд голлох байр суурийг эзлэдэг. 2023 онд мал сүргийн тоо 343716 толгой, 1872 малчин өрхтэй, 2923 малчин байгаа нь нийт ажиллагсдын 85.6 хувийг эзлэж байна. Малтай өрхөд 167 толгой мал ногдож байна.

Газар тариалангийн салбарт сумын хэмжээнд 92 өрх, 4 албан байгууллага 21 га-д төмс, 5 га-д хүнсний ногоо, 100 га-д ногоон тэжээл тариалж, 200 тн төмс, 45 тн хүнсний ногоо, 130 тн ногоон тэжээл хураан авсан. Сумын нийт хүн амын төмсний  хэрэглээний 35.2, хүнсний ногооны 12.7, дундажаар 23.9 хувийг орон нутагт ургасан хүнсний ногоогоор хангаж байна.

2023 онд малын тоо толгойн албан татвараас 30 сая төгрөгөөр хивэг татан авч сумын нөөцийг бүрдүүлэн малчдад борлуулсан. Аймгийн нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 1200 боодол өвс, 800 шуудай хивэг, 50 шуудай уурагт тэжээл, 200 шуудай ашигт долооц, 3744 шуудай улаан буудай ирсэнийг малчдад тараасан.

2023 оны жилийн эцсийн малын тоо

Баг

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

Жаргалант 1-р баг

71856

          8

5141

9059

31013

26635

2

Таац 2-р баг

45936

 

4008

15861

16764

9303

3

Шивээ-овоо 3-р баг

25121

 

2710

2708

11165

8538

4

Шуранга 4-р баг

42021

 

5148

9066

17659

10148

5

Бадрал 5-р баг

62288

 

6360

8919

33707

13302

6

Бөөрөлжүүт 6-р баг

40444

 

4388

10447

15887

9722

7

Өлт 7-р баг

36195

 

4029

7117

15614

9435

8

Онги 8-р баг

19855

 

1921

3361

9837

4736

Бүгд

     343,716

          8

   33,705

      66,538

    151,646

      91,819

  • Харилцаа холбоо:

Уянга суманд “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК Уянга салбар нь Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел ХХК-ын тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагаа болон мэдээлэл холбооны үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Шилэн кабелыг аймгийн төв Арвайхээр сумын төвөөс 79 км 12 кор кабелыг 5 аж ахуй нэгж, 12 төрийн байгууллага, 45 өрх, сумын төвд 1250 м урт кабелаар холбогдсон.

Сумын Засаг даргын шийдвэрийн дагуу орон нутгийн хамгаалалтын зарлан мэдээллийг зохион байгуулахдаа Уянга сумын ЗДТГ-т байгаа дуут дохио буюу/ Серень/, “Монголын цахилгаан холбоо”-ны суурин холбоо болон үүрэн холбооны Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел ХХК-иудын сүлжээ, мессеж модем ашиглан мэдээллийг шуурхай хүргэж байна.

Суурин холбоо болон үүрэн холбоогоор зарлан мэдээлэл хүргэх боломжгүй үед биет холбоочин ашиглаж багуудад зарлан мэдээлэл хүргэнэ. “Монголын цахилгаан холбоо”-ны суурин холбооны 70326600 тусгай дугаараар дээд байгууллагатай холбоо тогтоож, мэдээ дамжуулна. “Монголын цахилгаан холбоо” ХХК-ны Уянга сум дахь салбар интернетийн сүлжээг 24 хэрэглэгчийн багтаамжтай Micom, MSAN станцаар үйлчлэн ажилладаг. Үйлчилгээг үзүүлэхдээ “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ны шилэн кабелын урсгалаар дамжуулан 12 төрийн байгууллага, 5 аж ахуйн, 45 өрхийг  интернетийн үйлчилгээгээр ханган ажилладаг.

Баг

Хэрэглэгчийн тоо

Мобиком

Жи-Мобел

Скайтел

Юнител

Интернэт

Бусад

1

Жаргалант 1-р баг

800

182

0

200

300

-

2

Таац 2-р баг

450

98

0

350

85

-

3

Шивээ-овоо 3-р баг

100

20

25

50

300

-

4

Шуранга 4-р баг

110

50

10

100

200

-

5

Бадрал 5-р баг

80

22

0

350

150

-

6

Бөөрөлжүүт 6-р баг

100

50

0

120

120

-

7

Өлт 7-р баг

250

50

0

75

12

-

8

Онги 8-р баг

810

-

50

350

500

-

          Нийт

2700

472

85

1595

1667

-

 

  • Уул уурхай:

Баг

Уурхайн тоо

Алт

Зэс

Төмөр

Нүүрс

Жонш

1

Бөөрөлжүүт 6 дугаар баг

1

-

-

-

-

2

Өлт 7 дугаар баг

2

-

-

-

-

 

 

В. ДЭД БҮТЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

             Эрчим хүч, дулааны систем.

Уянга сумын төв нь цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ЭБЦТС)-ний эх үүсвэрээр Арвайхээр сумаас цахилгаан дамжуулах 35000 квт-ын 1 дэд станцаас 10 квт-ын 12 дэд станцаар дамжуулан хангагддаг. Бадрал, Жаргалант багийн төв нь цахилгааан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд сумын төвөөс 10 квт-ын шугамаар 3 дэд станцаар дамжуулан хангагддаг онцлогтой

Тус суманд “Хан-Арвай” ХХК-ын 2 уурын зуух үйл ажиллагаа явуулж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж түгээдэг. Тус уурын зуух нь 3 төрлийн тогоотой бөгөөд 1.5NW маркийн тогоо нь 12000м3, 9000м3, 9000м3 талбайг халаах хүчин чадалтай. Нийт 14 төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 800тн нүүрс хэрэглэн 1 цагт 60м/вт дулаан үйлдвэрлэдэг. Жаргалант багийн төвд “Баянцэгц” ХХК-ын 1 уурын зуух үйл ажиллагаа явуулж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж түгээдэг. Тус уурын зуухны 18 маркийн тогоо нь 18000м3 20 маркийн тогоо нь 10000м3 талбайг халаах хүчин чадалтай. Нийт 4 төрийн байгууллагыг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 800тн нүүрс хэрэглэн 1 цагт 70м/вт дулаан үйлдвэрлэдэг.