Төлөвлөгөө, тайлан
УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 2023.01.20
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хугацаа |
Хариуцах байгууллага |
Хүрэх үр дүн |
1. |
Сумын Засаг даргаас гаргаж буй нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн төсөлд төрийн бус байгууллага, олон нийтийн саналыг авах,хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг хэвшүүлэх |
Жилдээ |
Төрийн захиргааны ажилтан |
Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо нэмэгдэнэ. . |
2. |
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулж, түүнд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх |
Жилдээ |
Тамгын газрын дарга |
төсөв хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. |
3. |
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон хугацаанд нь тогтмол хяналт тавьж ажиллах |
Жилдээ |
Тамгын газрын дарга |
Авлигын эсрэг үйл ажиллагаа бүх шатанд үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ. |
4. |
АТГазраас зохион байгуулдаг анхан болон давтан сургалтад албан хаагчдаа хамруулах. |
Тухай бүр |
Холбогдох ажилтан |
Сургалтанд бүрэн хамрагдсан байна. |
5. |
Сумын сайт болон фэйсбүүк хаягт хэлэлцэгдэж буй хууль, шийдвэрийн төслийг байршуулж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн зүгээс санал, хүсэлт илэрхийлэх бололцоог бүрдүүлэх. |
Тухай бүр |
Хууль эрхзүйн мэргэжилтэн |
Шйдвэр гаргахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлсэн байна. |
6. |
Байгууллагын цахим хуудсанд авлигын эсрэг үйл ажиллагааны урд оны тайлан, 2023 оны төлөвлөгөө, иргэд болон хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад зориулсан шаардлагатай гарын авлага, тараах материал бусад мэдээллийг бэлтгэн байршуулж, тогтмол шинэчлэх. |
Тухай бүр |
Тамгын газрын дарга Хууль эрхзүйн мэргэжилтэн |
Мэдээллийг тухай бүр байршуулан иргэд мэдээллээр хангагдсан байна. |
7. |
Сумын Засаг даргын захирамж болон Тамгын газрын даргын тушаалын ил тод, нээлттэй байдлыг хангаж, цахим хуудас, мэдээллийн самбар, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх |
Жилдээ |
Хууль эрхзүйн мэргэжилтэн |
Төрийн шийдвэрүүд иргэдэд ил тод болно. |
8. |
Сул орон тоог гарсан тухай бүр төрийн албан хаагчийг томилохдоо ил тод шударгаар зохион байгуулах, дүнг мэдээлэх |
Жилдээ |
Тамгын газрын дарга |
Төрийн албаны хүний нөөцийн ил тод байдал хангагдана. |
9. |
Сумын цахим сайтын шинэчлэлтийг хийх , мэдээллийг тухай бүр байршуулах |
1 дүгээр улиралд |
Хууль эрхзүйн мэргэжилтэн |
Төрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтэц чиг үүрэг, ажилтнуудын чиг үүргийг талаар иргэд мэдээлэлтэй болж иргэдийн хяналт оролцоо нэмэгдэнэ.. |
10. |
Эрхэлсэн ажилдаа мөрдөж байгаа үнэ тариф, бүрдүүлэх материалын талаар иргэдэд мэдээлэх |
Байнга |
Төрийн албан хаагчид |
Албан хаагчдын үйл ажиллагааны ил тод байдал хангагдана. |
11. |
ХАСУМ, ХАСХОМ -ийг / шинэчлэн болон шинээр томилогдсон албан тушаалтнуудын/ үнэн зөв, хуульд заасан хугацаанд гаргуулах, бүртгэх, хянах үйл ажиллагааг зохион байгуулах, АТГ аас ирүүлсэн хариуг сумын сайтад мэдээлэх |
байнга |
Тамгын газрын дарга |
Хууль тогтоомж шийдвэрийн биелэлт хангагдана. |
12. |
Иргэдийг соён гэгээрүүлэх /сургалт сурталчилгаа/ сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт оруулах ажлыг хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж хэвшүүлэх |
Жилдээ |
Тамгын газрын дарга |
Авлигад өртөхгүй байх хандлага иргэдийн дунд бий болно. |
13 |
Байгууллагын дотоод хяналт хийх төлөвлөгөө гарган, үйл ажиллагааг тогтмолжуулах |
Жилдээ |
Байгууллагын дотоод хяналтын баг |
Байгууллагын дотоод хяналт сайжирна. |
14 |
Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах байнгын утас ажилуулах |
Жилдээ |
Тамгын газрын дарга |
Төрийн үйлчилгээний чанар сайжирна |
15. |
Худалдан авах ажиллагаанд оролцох болон Захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхолын зарчил үүссэн болон үүсэж болзошгүй нөхцөлд мэдэгдэл тайлбар гаргаж хэвших |
Жилдээ |
Холбогдох ажилтнууд |
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага сайжирна. |
16. |
Байгууллагын ёс зүйн хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах , Ёс зүйн дүрмийг ил тод байршуулах,төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах |
Жилдээ |
Хууль эрхзүй хариуцсан мэргэжитэн |
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага сайжирна. |
17. |
Гадаадын зээл, тусламж, иргэдийн хандив тусламжаар хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүний зарцуулалтын талаархи мэдээллийг нээтттэй болгох, цахимд байршуулах, |
жилдээ |
Холбогдох байгууллага, ажилтнууд |
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага сайжирна |
18. |
Төрийн албан хаачгдын үйл ажиллагааг иргэд үнэлэх тогтолцоог хэвшүүлэх |
жилдээ |
Тамгын газрын дарга |
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага сайжирна |
БОЛОВСРУУЛСАН:
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ДАГВАСҮРЭН
Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
УЯНГА СУМЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА,
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
2020 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ /2020.12.07/
Хүснэгт -1
№ |
Зорилт |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тоо баримтаар товч бичих |
Байгууллагын үнэлгээ |
Аймгийн ЗДТГазар үнэлгээ |
|||
УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР |
||||||||
1 |
1.1. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг тус тус аймаг орон нутагт хангуулах, төрийн байгууллагын удирдлагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх. |
1.1.1. Аймгийн Засаг даргаас Төсвийн шууд захирагч нартай байгуулах гэрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах чиглэлээр заалт тусган, үр дүнг тооцох. |
Сумын Засаг даргаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд 2020 онд энэ зорилтын хүрээнд 5 заалт тусгагдан хэрэгжиж төрийн байгууллага бүр Авилгатйа тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулан, мэдээллийн ил тод байдлын ханган гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллаж байна. |
100 |
|
|||
1.1.2. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн чиглэлээр Сумдын Засаг даргын Тамгын газар, 21 агентлаг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ААН байгууллагын удирдах албан тушаалтнуудыг арга зүйгээр хангаж, нийт мэдүүлэг гаргагч нарын 2020 онд шинэчлэн гаргах хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулж, мэдээг тайланг АТГ-т хүргүүлэх. |
Сумын Засаг даргын Тамгын газрын ЭБТ нь 2020 онд ХАСХОМ ээ шинэчлэн гаргах 9 ажилтны ХАСХОМ-г хуулийн хугцаанд нь гаргуулсан. Энэ хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлнг гаргагч нарт 2 удаа, шинээр гаргасан 2 ажилтанд 1 удаагийн аргазүйн зөвлөгөө өгсөн. |
100 |
|
|||||
1.1.3. АТҮХөтөлбөрийн төлөвлөгөөг сумын төрийн байгууллагуудын тайланг ЗДТГазар, төрийн байгууллагуудын тайланг нэгтгэн, 19 сум 22 агентлагт хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнг тооцох. |
Харьяа төсөвт 9 байгууллагуудаас тайланг нэгтгэн хүлээн авч аймгийн ЗДТГ т тайлагнасан. |
90 |
|
|||||
|
ДУНДАЖ ОНОО |
96.6 |
|
|||||
Хоёр. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн төрийн байгууллагын нийтлэг үүрэг |
||||||||
|
2.1. Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. Улсын Их Хуралд хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо, нөхцөлөөр хангах. |
2.1.1.Үйл ажиллагаандаа ашиглаж буй цахим хуудас албан ёсны сайтад, хэлэлцэгдэж буй хууль, шийдвэрийн төслийг байршуулж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн зүгээс санал, хүсэлт илэрхийлэх бололцоог бүрдүүлэх. |
Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах гэж байгаатай холбогдуулан Сумын Засаг даргын Тамгын газар нь www.uyanga.ov.gov.mn сумын цахим хуудсанд хөтөлбөрийн төсөлд иргэдээс санал авахаар байршуулан сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөл бөрт санал авах ажиллагааг зохион байгуулж нийт 17 байгууллага 55 иргэнээс 164 санал ирсныг хөтөлбөрийн төсөлд тусгав.. Мөн Засаг даргын Тамгын газрын facebook хаяг болох Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар гэсэн группэд иргэдийн санал авахаар байрлуулахад 12 иргэнээс санал ирсэн. |
100 |
|
|||
2.1.2. Авлигатай тэмцэх газраас АТҮХөтөлбөрийн биелэлтийг байгууллагын цахим хуудсанд нэвтрэн үнэлж, дүгнэх болсонтой холбогдуулан төрийн байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлаа тухай бүр байгууллагын цахим хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах. |
www.uyanga.ov.gov.mn сумын цахим хуудсанд төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар, улирлаар, өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээг улирал бүр байршуулан нийт 19 удаагийн мэдээ байршуулсан. Мөн сумын сайтыг Шилэн дансны сайттай холбон шилэн дансны мэдээллийг тухай бүр тавьж хэвшсэн. Сумын ЗДТГазрын ажилтнуудын утас, өргөдөл, гомдол хариуцсан ажилтны овог, нэр утас зэрэг мэдээллүүд тогтмол өөрчлөн байгуулсан. Сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, хүний нөөцийн мэдээллийг тухай бүр байршуулсан. Энэ онд нийт 6 мэдээлэл байршуулсан. Мөн сумын сайтад ХАСУМэдүүлэг цэс шинээр нээж урьдчилан мэдүүлэг хянуулсан албан хаагчдын албан бичиг, үндэсний хөтөлбөрийн биелэлтийг байршуулсан. Мөн өөрийн үйл ажиллагаатай холбоотой бусад 30 гаруй мэдээллийг байршуулан ажилласан. Мөн Засаг даргын Тамгын газрын facebook хаяг болох Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар гэсэн группэд цаг үеийн холбогдолтой 500 гаруй тайлан, мэдээг байршуулсан. |
100 |
|
|||||
2.2. Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2. Төрийн байгууллага Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах, энэ талаарх мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах. |
2.2.1.Байгууллагын цахим хуудсанд авлигын эсрэг 2020 оны төлөвлөгөө, иргэд болон хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад зориулсан шаардлагатай гарын авлага, тараах материал бусад мэдээллийг бэлтгэн байршуулж, тогтмол шинэчлэх. |
Сумын цахим хуудсанд авлагын эсрэг 2020 оны төлөвлөгөөг байршуулсан. Мөн сайтын ХАСУМэдүүлэг цэсний Соён гэгээрүүлэх хэсэгт иргэдэд болон хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад зориулсан гарын авлагыг тухай бүр, тогтмол байршуулж ирсэн. |
100 |
|
||||
2.2.2. Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудаар үүссэн нөхцөл байдалтай уялдуулан онлайнаар сургалт мэдээлэл өгөх, гарын авлага, шторкыг олон нийтийн сүлжээгээр тараах. |
Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 7 төрлийн гарын авлагыг 120 гаруй иргэнд тарааж гарын авлага, шторкыг ЗДТГ-ын Засаг даргын Тамгын газрын facebook хаяг болох Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГазар гэсэн группэд нийтлэн иргэдэд сурталчилсан. |
100 |
|
|||||
2.3. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. Төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах. |
2.3.1. Төрийн хяналт шалтгалтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах. |
Төсөвт 9 байгууллага нь 2020 энэ онд хийгдсэн аудитын дүгнэлт болон аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсээс цалингийн нэмэгдэл олголтонд хийгдсэн хяналт шалтгалтын материалыг өөрсдийн байгууллагын цахим сайт болон Сангийн яамны шилэн дансанд байршуулсан . |
100 |
|
||||
2.4. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4. Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх. |
2.4.1. Тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл болон төсөвт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухай бүр цахим хуудсанд болон мэдээллийн самбарт байршуулах. |
www.uyanga.ov.gov.mn сумын цахим хуудсанд төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар, улирлаар 14 удаагийн мэдээ байршуулсан. Мөн худалдан авах ажиллгааны төлөвлөгөө, гүйцэтгэлийг 4 удаа байршуулсан. Байгууллагын ил тод байдлын самбарт сар бүр мэдээллийг байршуулсан. |
100 |
|
||||
2.4.2.Төсвийн орлого бүрдүүлэлтийг нээлттэй болгох. (татварын орлого, татварын бус орлогын талаарх мэдээлэл) Төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарын хамт мэдээлэх. |
Төсвийн орлого бүрдүүлэлтийн талаархи мэдээллийг мэдээллийн самбараар сар бүр иргэдэд мэдээлж байна. |
70 |
|
|||||
2.4.3. Аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нийтэд мэдээлэх. |
2020 онд төсөвт 9 байгууллага, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжлийн санд аудит хийгдсэн бөгөөд мэдээллийг шилэн дансанд бүрэн байршуулсан |
100 |
|
|||||
2.4.4. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хуваарилалт, хэрэгжилтийн талаарх мэдээллийã îëîí íèéòýä нээлттэй õ¿ðãýõ, цахим хуудсанд байршуулж хэвших. |
Энэ онд сумын Японы хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр ЕБ-ын 1 сургуульд 8445,0 мянган төгрөгийн 28 ш ширээ сандал, ханын тавиур эвлүүлдэг дэвсгэр, 3758,0 мянган төгрөгийн 8 ширхэг зөөврийн компьютер, сиди тогтлуулагч, 3156,0 мянган төгрөгийн 67 ширхэг хүүхдийн тоглоом, 1078,7 мянган төгрөгийн 17 ш үлгэрийн ном олгосныг сургуулийн цахим сайтад мэдээлсэн байна. |
100 |
|
|||||
2.7. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10. Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх энэ чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх. |
2.7.1. Иргэдийн өргөдөл (санал, мэдэгдэл), гомдол, хүсэлт, мэдээлэл санал хүлээн авах нөхцөлийг бүрдүүлýõ. (утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, цахим, бичгээр, амаар г.м хэлбэрээр) |
Иргэдийг өргөдөл, гомдол мэдээллийг сумын цахим хуудас, gmail хаягаар тогтмол хүлээн авч байна. Мөн сумын цахим хуудсанд өргөдөл, гомдол хариуцсан ажилтны мэдээллийг байршуулснаар утсаар өргөдөл, гомдол хүлээн авч байна. Байгууллагад 29 өргөдөл ирсэн нь цаасаар ирсэн байна. Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал 4 иргэнээс тус тус ирснийг хүлээж авсан. Мөн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд иргэдийн саналыг сумын шуурхай штабын 70326641,сумын ЗДТГ-ын 99529654, сумын ЭМТ-ийн 99444103 дугаарын утсаар авч ажилласан ирсэн санал хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлэн ажиллав.Сумын ЗДТГ нь иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 99529654 дугаарын байнгын утсыг шинээр үүсгэн ажиллуулж байна.. |
100 |
|
||||
2.8. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10. Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй. |
2.8.1 Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд аймгийн ЗДТГазраас хүргүүлсэн хугацаатай албан бичгийн биелэлтийг заасан хугацаанд нь хүргүүлэх, зөвлөмжтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авах. |
Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг холбогдох албан тушаалтануудад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг нь тухай бүр гаргаж ажилласан.
|
70 |
|
||||
2.8.2. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас /аймгийн Засаг даргаас/ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах мэдэгдэл болон хууль, журмын хүрээнд хариуцлага тооцож, арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн албан бичгийн биелэлтийг тус тус шийдвэрлэн хугацаанд нь хүргүүлэх. |
Хамааралгүй заалт |
- |
|
|||||
|
2.10. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-22 дугаар зүйлүүдэд заасан албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах. |
2.10.1. Хуулийн 10 дугаар зүйлийн 10-22 дугаар зүйлүүдэд заасан албан тушаалтанд тавигдах 13 төрлийн хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахад анхаарч, албан тушаалтны ХАСУМ-ийг хянасан дүгнэлтийг үндэслэн албан тушаалтанд зөвлөмж чиглэл хүргүүлж ажиллах. |
Сумын ЭМТ-ийн даргын ХАСУМ-ийг хянуулахад эхнэр нь их эмчээр ажилладаг тул хуулийн хориглолт хязгаарлалтанд хяналт тавьж ажиллахыг чиглэл болгосны дагуу хяналт тавин ажиллаж байна. |
100 |
|
|||
2.10.2. Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг /шинэчлэн болон шинээр томилогдсон албан тушаалтнуудын/ үнэн зөв, хуульд заасан хугацаанд гаргуулах, бүртгэх, хянах, үйл ажиллагаа зохион байгуулах. |
2020 онд 9 ажилтан ХАСХОМ г шинэчлэн гаргасан бөгөөд энэ онд түр томилогдсон сумын ЭМТ-ийн дарга, бүр томилогдсон ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн сургалтын менежер, ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ажилтан нарын ХАСУМ-г Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлэн хянуулсан. Дээрхи ажилтнуудын ХАСХОМ-ыг хуулийн хугацаанд шинээр гаргуулсан. |
100 |
|
|||||
2.10.3. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, цахим системд бүртгэх. |
Энэ сумын хэмжээнд тендерт зохион байгуулахад оролцсонтой холбоотой 80 удаа, ажилтан томилгоотой холбоотой 13 удаа газрын харилцаатай холбоотой 45 удаа . мэдэгдэл гаргасныг цахим системд шивж байна. |
100 |
|
|||||
|
ДУНДАЖ ОНОО |
95.7 |
|
|||||
Гурав. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд |
||||||||
|
Зорилт 1. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх. |
|||||||
|
3.1. Нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх. |
3.1.1. Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх. |
Энэ хугацаанд сумын ЗДТГ – 6 сул орон тоо гарсныг тухай нийтэд зарлан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд захиалгыг хуулийн хугацаанд хүргүүлж Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй хобогдон төрийн албан ерөнхий болон тусгай шалгалт зарлагдахгүй байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 тоот зөвлөмжийн хүрээнд 3 ажлын байрыг тавигдах шаардлагын хангаж байгаа 3 иргэнийг ажлын туршлагыг харгалзан. 1 иргэнийг нөөцөөс тус тус томилон ажиллуулж байна. Сул ажлын байрны нэр, тэдэнд тавигдсан мэргэжлийн индексийн хамт байгууллагын цахим сайт болон өөрийн facebook хаягаар 2 удаа олон нийтэд мэдээлсэн. |
100 |
|
|||
3.1.2. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянасан дүгнэлтийг тухай бүрд олон нийтэд ил тод болгох. |
Энэ хугацаанд сумын ЭМТ-ийн даргад 2 ажилтан ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн сургалтын менежер, ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ажилтан нарын ХАСУМ-г Авлигатай тэмцэх газраар хянуулан дүгнэлтийг байгууллагын сайтад тухай бүр байршуулсан. |
100 |
|
|||||
3.1.3. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн баримтад хүргүүлэх баримт бичгийн жагсаалтад Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн тогтоол, дүгнэлтийг хавсаргах. |
Энэ хугацаанд сумын ЭМТ-ийн даргад 2 ажилтан ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн сургалтын менежер, ЗДТГ-ын санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ажилтан нарын ХАСУМ-г Авлигатай тэмцэх газраар хянуулахад эдгээр ажилтнуудын төрийн албаны зөвлөлийн дүгнэлт шаардлагагүй гэж үзсэн |
100 |
|
|||||
3.2.Төрийн албаны бүх чиглэлээр богино хугацааны болон давтан сургалт явуулах, нийтийн албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх. |
3.2.1. Төрийн албаны бүх чиглэлээр богино хугацааны болон давтан сургалт явуулах. |
Сумын төсвийн байгууллагууд албан хаагчдынхаа сурч боловсрох, хөгжлийг дэмжихэд нэлээдгүй анхаарч ажилласан. ҮҮнд: ЗДТГ аймаг,бүсийн сургалтад давхардсан тоогоор 20 албан хаагчийг томилолтын зардалд 670,8 мянган төгрөг, 2 ажилтны Улаанбаатар хотод мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтанд хамруулж сургалтын зардалд 180,0 мянган төгрөг шийдвэрлэсэн.. Мөн ЕБС, цэцэрлэгүүд магистрийн хөтөлбөрт сургалтад 25 багш, онлайн сургалт, ажлын байранд дээр бие даан 81 багш суралцаж байна. |
100 |
|
||||
3.2.2. Сургалтын модуль, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх. |
Сумын Засаг даргын Тамгын газрын 1 удирдах ажилтан нь Удирдлагын академийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтанд, 1 ажилтан төрийн албан анх томилогдсон албан хаачгийн чиглүүлэх зайн сургалтанд тус тус хамрагдсан |
100 |
|
|||||
|
3.3. Албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, шинэ арга хэлбэрт шилжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх. |
3.3.1. Төрийн байгууллагын ёс зүйн хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх. |
Байгууллагын ёс зүйн хороог 2020 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан. Тус хороо нь 1 албан хаагчийн ёс зөрчлийг хэлэлцэн дүгнэлт гаргасан. Байгууллагын 28 төрийн албан хаагчдад 1 удаа сургалт зохион байгуулсан. |
100 |
|
|||
3.3.2. Төрийн байгууллагуудын дотоод хяналт шалгалтын нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих. |
Байгууллагын дотоод хяналтын нэгжийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж, дотоод хяналтын төлөвлөгөөг 3 зорилтын хүрээнд 22 зүйл заалттайгаар боловсруулан хэрэгжүүлэн ажилласан. Соёлын төвийн түрээсийн үйл ажиллагаа, Засаг даргын Тамгын газрын болон төсөвт байгууллагуудын өргөдөл, гомдол шийдвэрлэлт, ирсэн хариутай бичгийн шийдвэрлэлт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хадгаламжийн нэгжийг архивт шилжүүлсэн эсэх, санхүүгийн баримтууд, нийгмийн даатгалын дэвтэр хөтлөлт, албан хэрэг хөтлөлтийн стандарт зэрэгт дотоод хяналтыг хийж, төлөвлөгөөний биелэлтийг гарган тайлагнасан. Ы |
100 |
|
|||||
|
Зорилт 2. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх. |
|||||||
|
3.4. Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх. |
3.4.1.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд учрах хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замыг судалж, цахим хэлбэрт шилжүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн батлуулах. |
Төрийн үйлчилгээнд www.operator.e-mongolia.mn төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж, 54 нэр төрлийн лавлагаагаар үйлчилж байна. Энэ онд 199 иргэнд цахимаар лавлагаа олгоод байна. Үүнээс иргэний үнэмлэхний 17, регистрийн дугаарын тухай 1, гэрлэлт бүртгэлгүй тухай 4, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний 2, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн 1, хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай 2, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх 1, иргэний эргүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай 67, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (иргэн) 71, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 33 лавлагааг тус тус олгосон. |
100 |
|
|||
3.5. Эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх. |
3.5.1. Эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох. |
2019-2020 онд Засаг даргын Тамгын газар нь дотоод хяналтын 2019 оны төлөвлөгөөг боловсруулан төлөвлөгөөний дагуу Жаргалант багийн төсөвт байгууллагуудын тушаал, шийдвэрийн эрх зүйн үндэслэл, ирсэн, явсан бичгийн бүртгэл, албан хэрэг хөтлөлтийн стандарт, архив, хувийн хэрэг бүрдүүлэлт, тогтоол, шийдвэр хяналтад авсан байдал, өргөдөл, гомдол шийдвэрлэлтэнд дотоод хяналт хийсэн. Мөн төсөвт байгууллагуудын өргөдөл, гомдол шийдвэрлэлт, бүтэц орон тоо, цалин олголтод дотоод хяналт хийгээд байна. Засаг даргын Тамгын газар нь дотоод хяналтаараа ЗДТГ, ЭМТөв, Цэцэрлэг, Жаргалант багийн ЕБС-ийн нягтлан бодогч нар бусад байгууллагуудаас цалингийн нэмэгдэл авсан 3458,1 мянган төгрөгний зөрчлийг илрүүлсэн. Мөн Засаг даргын Тамгын газар нь Соёлын төвын байрыг түрээсээр ашиглуулж байгаад хяналт тавихад түрээсийн мөнгийг бэлнээр авч зарцуулж байсныг залруулж дансанд тушаалган тухайн данснаасаа гүйлгээ хийлгэдэг болсон. Мөн 1 дүгээр цэцэлэг нь дотоод хяналтаар 319,7 мянган төгрөгний зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулсан. |
100 |
|
||||
|
3.6.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах. |
3.6.1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх. |
Сангийн яамнаас орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төсөвт байгууллагуудад цалин хөлсний олголт, нэмэгдэл олголтод хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Мөн аймгийн Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагаа, санхүүгийн баримтад үнэлгээ хийсэн. Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай, дотуур байрны хүүхдийн хоолны санхүүжилтэнд Төрийн аудитын газраас, дотоод үйл ажиллагаанд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас тус тус үнэлгээ хийсэн. |
100 |
|
|||
3.6.2. Орон нутгийн хэмжээнд хэрэгжиж буй урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх. |
Сумын хөгжлийн стратеги 2014-2023 оны төлөвлөгөөнд аймгийн “Оновчтой хөгжил” ТББ аар гүйцэтгэлийн хувийг тодорхойлуулан, үнэлгээ хийлгэхээр 1000,0 төгрөгийн гэрээ хийн үнэлгээний ажил хийгдэж байна |
100 |
|
|||||
3.6.3. Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх. |
Сумын ЗДТГ нь иргэдээс үйл ажиллагааны ил тод байдал, ёс зүй, харилцаа, бусад санал гэсэн асуултуудаар 2020 онд төрийн захиргааны 4 ажилтны үйл ажиллагаанд санал асуулга явуулан иргэдийн үнэлгээтэй уялдуулан үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэсэн. |
100 |
|
|||||
Зорилт 3.Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх. |
||||||||
3.7 |
3.7. Тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нээх. |
3.7.1. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, зарцуулалтын мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд “ЗГ-ын тусгай сангийн мэдээлэл” гэсэн цэсээр олон нийтэд мэдээллэх ажлыг зохион байгуулах. |
. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүү жилтээр 134.7 сая төгрөгийн санхүүжилт авч урьд оны үлдэгдлээс 71.4 сая төгрөгөөр санхүүжин нийт 11 төсөл, арга хэмжээнд 184.8 сая төгрөгийг зарцуулан ажилласан. Үүнээс; 4 төсөл арга хэмжээг шууд худалдан авалтаар, 1 төсөл арга хэмжээг олон нийтйин оролцоотойгоор, 6 төсөл өргө хэмжээг арга хэмжээг харьцуулалтын аргаар зохион байгуулан явуулсан. |
100 |
|
|||
3.7.2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийн ил тод байдлын үнэлгээг хийж, холбогдох журам, дүрэмд өөрчлөлт оруулсан байх. |
Сумын Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан болон ОНХС-ийн үйл ажиллагаанд биечлэн оролцдог албан хаагчдаас санал асуулгыг авч нэгтгэн аймгийн ОНХС хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэн мөн ОНХС-ийн цахим сайтад 2018-2020 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын төсөл хөтөлбөрүүдийн анхан шатны иргэдийн саналаас эхлэн бүх арга хэмжээний төсөвт өртөг, ажлын явц, гүйцэтгэлийн тайланг шивж оруулан мэдээлсэн |
70 |
|
|||||
3.8 |
3.8. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлага тооцох, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх. |
3.8.1. Орон нутгийн төсвийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч тусгах. |
. Орон нутгийн нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсвийн төсөлд олон нийтийн саналыг 957 иргэнээс хүлээн багийн иргэдийн хурлаар хэлэцүүлэн эрэмбэлүүлсэн 33 ажил үйлчилгээг сумын ажлын хэсэг хэлэлцэн 6 ажил үйлчилгээг сонгох сумын ИТХ –аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна. |
100 |
|
|||
3.8.2. Орон нутгийн төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн талаар Засгийн газрын www.iltod.mn, www.shilendans.com цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх. |
Орон нутгийн төсөвт байгууллагуудын төсвийн төсөлийг цаг хугацаанд нь норм нормативийн дагуу хийж дээд байгууллагад хуулийн хугацаанд нь хүргүүлэн төслийн төлөвлөгөөг Засгийн газрйн www.iltod.mn, www.shilendans.com цахим хуудсуудад тавьж иргэд олон нийтэд тэдээллийг хүргэн ажиллаж байна. |
100 |
|
|||||
3.8.3. Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас төрийн (захиргааны) байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх. |
Иргэн, хуулийн этгээдэд болон төрийн (захиргааны) байгууллагад ямар нэг хохирол учруулж арга хэмжээ тооцсон болон хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлсэн арга хэмжээ байхгүй. |
- |
|
|||||
Зорилт 4.Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх. |
||||||||
|
3.9. Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх. |
3.9.1. Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, цаашид тендерийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж хэвшүүлэх. |
Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ЗДТГ- ЭМТ-ийн шатахууны зардал, Жаргалантын болон ЕБ-н 1-2-р сургуулийн үдийн цай, Жаргалантын болон ЕБ-н 1-р сургуулийн Дотуур байрны хүүхдийн хоолны зардал, Жаргалантын болон 1-2-р цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн хоолны зардлууд, Сумын хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр сонгох зэрэг 11 тендерийг www.tender.gov.mn сайтад цахимаар зарлан харьцуулалтын болон нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж 6 ААНБ оролцсоноос тендерийн шаардлагад нийцсэн 4 ААНБ-тай гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. |
100 |
|
|||
3.9.2. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудсандаа байршуулах. |
2019 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт,2019 оны төсөвт байгууллагуудын аудитын хяналт, шалгалтын 9 байгууллагын дүн мэдээллийг shilendans.dov.mn цахим хуудсанд байршуулан таьсан. |
100 |
|
|||||
3.9.3. Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгааныг цахим хуудсанд байршуулж мэдээлэх. |
www.tender.gov.mn сайтад тендер шалгаруулалтын дүнг тухай бүр оруулж ирсэн. Нийт 27 мэдээлэл оруулсан |
100 |
|
|||||
Зорилт 6. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх. |
||||||||
|
3.10. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. |
3.10.1. Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр өрсөлдөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, ёс суртахуунтай, өрсөлдөөнт орчин бүхий бизнесийг дэмжин хөгжүүлэх.
|
Хамааралгүй заалт |
- |
|
|||
Зорилт 7.Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх. |
||||||||
|
3.11.Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бий болгох, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, санхүүжилтийг ил тод, үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх. |
3.11.1.Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бүрдүүлж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгож нийтэд мэдээлэх. |
Сумын хөгжлийн стратеги 2014-2023 оны төлөвлөгөөнд аймгийн “Оновчтой хөгжил” ТББ аар гүйцэтгэлийн хувийг тодорхойлуулан, үнэлгээ хийлгэхээр гэрээ хийн хийгдэж байна. Мөн энэ хугацаанд төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэдэд сурталчлахад зориулан Өвөрхангайн элч сонинд 380,0 мянган төгрөг, Малчин телевизд 3100,0 мянган төгрөгөөр тус тус гүйцэтгүүлсэн байна. Уянгын мэдээ сонин, Арвайхээр телевизтэй хамтран ажиллаж 3 удаа, Уянгын мэдээ сонинд 3 удаа, Арвайхээр телевизээр 5 минутын Оряал телевизид 50 минут, Соёмбо телевизд 20 минут, GM телевизд 10 минут, мэдээлэл хийсэн байна. Өвөрхангай толь сэтгүүлд 1 нүүр бэлтгэн ард иргэдэд сурталчилсан. Сумын төвийн хог хаягдал зайлуулах үйлчилгээг иргэдийн бүлгээр, сумын төвийн нохой устгалыг иргэдтэй гэрээ байгуулан хавар, намрын цагт хийж 2020 онд 116 нохойг устгаж 1639,0 мянган төгрөг зарцуулсан. Олгосон санхүүжилт бүр сангийн яамны болон байгууллагын шилэн дансы мэдээлэлд тавигдсан. |
100 |
|
|||
Зорилт 10. Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх. |
||||||||
|
3.12. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх. |
3.12.1.Төрийн байгууллагууд Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, АТҮХөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг сайжруулах. |
Сумын www.uyanga.ov.gov.mnсайтад “Авлигын эсрэг үйл ажиллагаа” цэс ажиллуулж, тус цэсэнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөө, болон Хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг хянуулж ирсэн дүгнэлтийг байршуулан ажиллаж байна. Жил бүр байгууллагуудын төлөвлөгөөний биелэлтийг авч нэгтгэн дүгнэж байна. Төсвийн байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заалт оруулан гүйцэтгэл үр дүнг тооцон дүгнэж байна. |
70 |
|
|||
Дундаж оноо |
97.1 |
|
||||||
|
Нийт хувь |
96.4 |
|
|||||
Хүснэгт-2
д/д |
Төлөвлөгөөний хүрээнд гүйцэтгэсэн ажлын төрөл |
Хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тоо баримтаар товч дурьдах |
|
|
1 |
Сум, байгууллагын албан ёсны ямар вэб сайтад авлигын эсрэг хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл, жилийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг байршуулсан талаар /цахим хуудас хаяг нэр/ |
100 |
|
|
2 |
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гаргасан шийдвэр /тоо/ |
12 |
100 |
|
3 |
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө |
600,0 |
100 |
|
4 |
Зохион байгуулсан цахим сургалтын тоо |
2 |
100 |
|
5 |
Зохион байгуулсан танхимын сургалтын тоо |
4 |
100 |
|
6 |
Цахим болон танхимын сургалтанд хамрагдсан удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч, иргэдийн тоо |
1.удирдах албан тушаалтны тоо 9 2.төрийн албан хаагчийн тоо 80 3. иргэдийн тоо 420 Нийт тоо. 509 |
100 |
|
7 |
Авлигын хууль тогтоомжийн чиглэлээр тараасан гарын авлага, тараах материалын тоо |
Гарын авлага 440, шторк-1 |
100 |
|
8 |
Авлигын эсрэг хууль тогтоомжийг боломжит хэлбэрээр сурталчлах /мэдээллийн самбар, цахим хуудас, теле сурталчилгаа, яриа таниулага, сонсгол, нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг материал г.м/ |
Авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн албан хаачгдад сургалтаар, иргэдэд цахим сайтаар, мөн мэдээлэл хийж, мэдээллийн самбараар сурталчлан ажиллаж байна. |
70 |
|
9 |
АТҮхөтөлбөр болон Авлигын эсрэг үйл ажиллагаан жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, ач холбогдол, үр дүн |
Авлига болон ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой мэдээлэл ирээгүй. Байгууллага, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнүүдэд ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаарх заалтуудыг тусгаж биелэлтийг дүгнэн ажилладаг. ЗДТГ-ын дотоод журам, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, ажиллагсадын утасны дугаар, мейл хаяг, ажил үйлчилгээнд мөрдөж байгаа үнэ тариф, бүрдүүлэх материалын нэрсийг гадна самбарт ил тод байршуулан, ажилласагдын үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ хэрэглэгчдийн үнэлгээг авч, ажиллагсадаар хөрөнгө орлогын мэдүүлэгийн тайлан, хяналт шалгалтаар ажиллах, газар олгох, ажилтан томилох, үнэлгээний хороо, зөвлөлийн хуралд оролцоход ашиг сонирхолын зөрчилгүйгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргуулж байгаа нь төрийн албан хаагчдыг авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгч байна. |
100 |
|
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ....................................../ З.ДАГВАСҮРЭн /
ХЯНАСАН:
СУМЫН ЗАСАГА ДАРГА................................./ Б.БЯМБАДОРЖ /