card

АЛСЫН ХАРАА

      ИРГЭДДЭЭ ОЙР , УЯН ХАТАН, ИДЭВХИ САНААЧЛАГАТАЙ, МЭРГЭШСЭН, ЧАДВАРЛАГ  ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БҮХИЙ ҮР ДҮНД ЧИГЛЭСЭН,  СУРАЛЦАЖ , ХӨГЖИЖ БАЙГАА ЦОМХОН АЛБЫГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭНЭ.

 БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

      СУМАНДАА МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧИЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, УЛСЫН БОЛОН АЙМАГ, СУМЫНХАА ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ОРШИНО.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

 Тус сум нь "Төрийн үйлчилгээг шинэлэгээр иргэн бүрт тэгш хүртээмжтэй,чанартай,хөнгөн шуурхай хүргэн, төрөлх нутагтаа их бүтээн байгуулалтыг өрнүүлж, айл өрх, иргэн бүрийг ажилтай,орлоготой, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх замаар сумынхаа нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх явдал мөн"зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

Ажил орлоготой иргэн-Хөгжлийн нөөц боломж, давуу талаа оновчтой ашиглах замаарэдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ. 

Нийгмийн бодлого-Хүний хөгжил:Хүнбүрт мэдлэг боловсрол эзэмшиж, сурч боловсрох, эрүүл мэндийнболон нийгмийн хамгааллын  үйлчилгээнд адил тэгш, хүртээмжтэй хамрагдах орчин нөхцөл боломжийг бүрдүүлж,  хүүхэд, гэр бүлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Иргэдийн оролцоотой-Төрийн үйлчилгээний шинэчлэл:Үйлчилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсронгуй болгож, төрөөс иргэдэд шуурхай, хүртээмжтэй, шударга, ялгамжгүй үйлчилдэг тогтолцоог бий болгоно.