Малын тоо толгойн албан татварын тухай хууль батлагдаж 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөгдөх гэж байгаатай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Малын тоо толгойн албан татварын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг үндэслэн сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойн албан татварыг тогтоох гэж байгаатай холбогдуулан “Захиргааны ерөнхий хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3, 27.4.4, 27.4.5, 27.4.6 дахь заалтуудын дагуу өөрийн саналаа иргэд та бүхэн бичгээр, биечлэн, 99529654 дугаарын утсаар, www.uyanga.ov.go.mn вэб сайт болон uyangazdtg@gmail.com и-мэйл хаягаар, төлөөлөгчөөрөө дамжуулан ирүүлэх боломжтой.
Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх оны мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлно. Малын албан татварын хувь хэмжээг 0-2000 төгрөгний хооронд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар малын төрөл тус бүрээр тогтооно. Малын тоо толгойг үндэслэн ҮХЭР,ХОНЬ-500-1000 төгрөг, АДУУ, ЯМАА-1500-2000 төгрөг, ТЭМЭЭ-1000 хүртэл татвар ногдуулах, мөн малчны амьжиргааг дэмжих зорилгоор өмчилж байгаа малын толгойноос нэг малчин өрхөд ХОНЬ 100-н толгой, ЯМАА 50-н толгой, АДУУ, ТЭМЭЭ тус бүр 5-н толгой, ҮХЭР15 толгойг албан татвараас чөлөөлөх гэсэн төрөлд иргэдээс санал авч байна.
Малын татварт хуримтлагдсан орлогыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналын дагуу бэлчээр, газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчин, гамшгаас хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагдана.
Саналыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авна.
УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР