card

6-р багийн Засаг дарга Д.Цэрэнчимэд

Чинос овогт Донидын Цэрэнчимэд 1960 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

1968-1976 онд Уянга сумын 8-н жилийн сургууль, 1976-1978 онд Арвайхээр хотод 10-р анги төгссөн. 1979-1982 онд Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 0146-р ангид цэргийн алба хаасан. 1982-1992 онд тус суманд бага сургууль, худалдаа бэлтгэлийн ангид манаач, нярав, МАА-н 4 дүгээр бригадын сүү, тосны заводод тасгийн эрхлэгч, бригадын нярав, тоо бүртгэгч, 1982-1986 онд сумын депутат, 1982-1992 онд нэгдлийн зөвлөлийн гишүүн, 1993-2004 онд хувиараа мал маллаж байгаад, 2004 оноос Бөөрөлжүүт 6-р багийн Засаг дарга, 2012 оноос сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байна.

Гавъяа шагнал:  Алтангадас одон, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, АХ-ын 80, 90 жил, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, ХАА-н Яамны жуух бичиг, Тэргүүний залуу алтан медаль, Эрх чөлөөний одон болон аймаг, сумын ойн медалиудаар тус тус шагнагдсан.

БӨӨРӨЛЖҮҮТ 6-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

       Тус баг нь 2004 онд Бөөрөлжүүт6-р баг нэртэйгээр байгуулагдсан. ИНХурлын даргаар Б.Энхбаяр, Засаг даргаар Д.Цэрэнчимэд, ИНХ-ын Тэргүүлэгчдээр Ч.Цэвэлдорж, Ц.Төмөрчөдөр, Д.Адъяацэрэн, С.Дэмбэрэл нар ажиллаж байсан. 2008-2012 онд ИНХурлын даргаар Ж.Адъяацэвэл, 2012 оноос ИНХ-ын даргаар Ш.Батбаяр, Засаг даргаар Д.Цэрэнчимэд, ИНХурлын Тэргүүлэгчдээр Э.Цэрмаа, Н.Сарантуяа, П.Сансар, У.Бямбадулам нар ажиллаж байна. Тус багийн төв нь Зүүн-Улааны Дөрвөн модны аманд байрладаг.

            342 өрхтэйгөөс мал бүхий 171 өрх, мал аж ахуй эрхэлдэг 161 малчин өрх байна. 1379 хүн амтай. Үүнээс эрэгтэй 673, эмэгтэй 706. Боловсролын түвшинээр авч үзвэл магистр 2, бакалавр,  дээд  31,  тусгай дунд  21, техник мэргэжлийн боловсролтой 54, бүрэн дунд 214, бүрэн бус дунд 354, бага боловсролтой 31  иргэн байна.

            Бүгд 21365 толгой мал тоологдсноос адуу 1435, үхэр 3218, хонь 7304, ямаа 9408 байна.

            24360 га нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн 6789 га-д ойн тархац шинэс, хуш, бургас зэрэг ой мод, мөн олон төрлийн эмийн ургамал ургадаг. Тус багийн ойн сав газарт буга, согоо, гахай, янгир, чоно, хэрэм, хүдэр, булга, шилүүс, хойлог, ахуун, нохой зээх, тоншуул, модны шаазгай, тас, бүргэд зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай.

            МУ-н анхны ерөнхий сайд Сайн ноён ханы хүй дарсан чулуу, Олон сүмийн туурь, Онгичулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Баруун-Улаан, Битүүт, Хятруун, Бараанчулуут, Цагаанчулуут, Зүүн-Улаан, Бөөрөлжүүт зэрэг голууд Онгийн голд цутгадаг.  Тус багт Битүүт, Хятрууны амралт  ажиллаж байгаа ба Өргөндов малчины бүлэг амжилттай ажиллаж байна.

            Иргэдийн Нийтийн Хурал нь жилд 3-4 удаа хуралддаг. Тэргүүлэгчдийн хурлыг 8 удаа хийдэг. Багийн төвд хурал цуглаан хийхээс гадна уралдаан тэмцээн, зохион байгуулдаг.

     Бөөрөлжүүт 6-р багийн тэргүүний сайчууд: Улсын аварга саальчин Д.Гийдмаа аймгийн залуу аварга саальчин П.Чойдулам, аймгийн сайн малчин Ч.Цэвэлдорж, Спортын амжилтаар Ц.Санжидмаа хөнгөн атлетикаар улс, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнагдсан. Шагайн харвааны дэд мэргэн К.Мөнхдалай нарын тэргүүний хүмүүс бусдыгаа  хошуучилж байна.