Жаргалант, 1-р баг
Жаргалант 1 дүгээр багийн Засаг дарга Сантүндэвийн Буяндэлгэр
Сантүндэвийн Буяндэлгэр нь 1970 онд төрсөн. Ам бүл 5-уул, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1986-1991 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-ын техниккумыг малын бага эмчээр, 2006 онд Улаанбаатар хотод ХААИСургуулийг малын их эмчээр тус тус төгссөн. 1992-2007 онд Жаргалант багт малын эмчээр, 2008-2012 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ЦБГТМенежментийн орон нутгийн зохицуулагчаар, 2012-2016 он хүртэл Уянга сумын Нийгмийн халамжийн мэргэжилтнээр, 2016 оноос одоог хүртэл багийн Засаг даргаар ажиллаж байна.
Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн танилцуулга
Тус багийн нутаг дэвсгэр нь 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Уянга , Нарийн тээл сумдад хуваагдан Харзтайгаас доош Таацын голыг савлан Нарийн тээл сумын нэг, хоёр, наймдугаар багт, Уянга суманд харъяалагдах хэсэг нь Харзтайн эх, Баруун, зүүн Жаргалант, Бөмбөхий, Ямаатыг эзлэн орших болжээ. 1949 онд сум дундын сургуулийг одоогийн Жаргалант багийн нутаг Зүүн Асгатын хөлд байгуулж байжээ. 1951 оны 4- р сарын 23 –нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Жаргалант сумыг байгуулжээ. Тус сумын бүрэлдэхүүнд Нарийн тээл сумын нэг, хоёр, наймдугаар баг, Уянга сумын гурав, дөрөвдүгээр баг, Бат-Өлзий сумын нэгдүгээр баг, Хайрхандулаан сумын 12 өрх айлыг оруулж бүгд 390 өрхтэй,1000 гаран хүн амтай, 33 мянган толгой малтайгаар өрх тусгаарлаж байсан байна. Удалгүй хоршоо, хүн эмнэлэг зэрэг байгууллага байгуулагдаж суурьшмал байдалтай болжээ. 1962 оны нэгдүгээр сард БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Жаргалант сумыг татан буулгаж Уянга сумтай нэгтгэсэн байна.
Ийнхүү Жаргалант баг нь түрүү үеэсээ л сууршмал байдалтай хөгжиж ирсэн. Тус баг нь Уянга сумаас 60 км алслагдсан. Өнөөгийн байдлаар тус багт Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Хаан банкны салбар, Хадгаламж банкны салбар, хүнс барааны дэлгүүр -5, Шатахуун түгээх станц -1 тус тус ажиллаж байна. 2012 онд цахилгааны төвийн эрчим хүчний системд холбогдоод байна. Багийн засаг захиргааны болоод спортын заалтай цогцолбор барилга 2010 онд ашиглалтант орсон.
Жаргалант багийн 12 жилийн сургууль
§ Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай
§ 160хүүхдийн хүчин чадалтай6
§ 52 багш, ажиллагсадтай
§ 1971 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. 2007 онд өргөтгөл 35000,0 мянган төгрөгөөр баригдаж 2 анги шинээр нэмэгдсэн. Сургуулийн хүрэлцээ хангамж муу дахин шинээр сургууль барих шаардлагатай.
Жаргалант багийн цэцэрлэг
§ Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай
§ 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 71 хүүхэд хүмүүжиж байна
§ 12 багш, ажиллагсадтай
§ 2001 онд аж ахуйн аргаар барьж ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Одоогоор ердийн галлагаатай. Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу дахин шинээр цэцэрлэг барих шаардлагатай.