Онги, 8-р баг
Онги 8 дугаар багийн Засаг дарга Д.Санлиг
Онги 8-р багийн Засаг дарга даргаар Даваадоржийн Санлиг 2023 оноос хойш тухайн багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Ам бүл 4-үүл эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Онги8-р багийн танилцуулга
Уянга сумын Онги 8-р баг нь 1992 онд 1300га нутаг дэвсгэртэй байгуулагдсан. Тус багийн Засаг даргаар Д.Лхагвасүрэн, О.Отгонбаатар, А.Мягмаржав нар тус тус ажиллаж байв. 2017 оноос багийн ИНХ-ын дарга Должинсүрэн, Засаг дарга М.Чойгийдавга, БИНХ-ын тэргүүлэгчдээр Б.Тунгалаг, Р.Содномцэрэн, Б.Ганзориг, Д.Манал нар ажиллаж байсан. 2 Онги 8-р баг нь сумын хамгийн олон хүн амтай баг бөгөөд тус багийн нутаг дэвсгэр дээр сумын ЗДТГ, ЕБ-ын 2 сургууль, Цагдаагийн тасаг, ЭМТ, эмийн сан, СӨББ, Музей, Төрийн ба ХААН банк, 3-н ШТС, 2 зочид буудал, хүнс болон барааны 28 дэлгүүр зэрэг албан газар, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой. Манай баг урлаг, соёл спортын олон шилдэгүүдтэй. МУ-ын гавъяат багш С.Баянжаргал, волейболийн спортын мастер Д.Эрдэнэчулуун, Д.Биндэръяа, Үндэсний сурын спортын мастер М.Чойгийдавга, хөнгөн атлетикийн спортын мастер Т.Ану, Олс таталтын спортын мастер Д.Түвшинжаргал, шагайн харвааны аймгийн гоц мэргэн Б.Ганзориг, Б.Баярмагнай , Д.Бүрэнбаатар, Батсүхын Ганзориг, аймгийн дэд мэргэн Д.Батдаваа, П.Болдбаатар нарын шилдэгүүдтэй.
Тус багт түүх соёлын дурсгалт газрууд болох Онги чулуу, Хар, цагаан увшхай, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хүй дарсан чулуу байдаг.