card

Таац 2 дугаар багийн танилцуулга

            Тус сумын Таац 2 дугаар баг нь 53,6 метр га газартай. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Уянга сумын Шуранга 4 дүгээр баг, Жаргалант 1 дүгээр багтай хиллэдэг.

         1998 оноос Таац 2 дугаар баг нэртэй болж багийн Засаг даргаар Туваанжав ажиллаж байсан. 1996-2004 онд багийн Засаг даргаар Ч.Баасандорж, БИНХ-ын даргаа А.Баяртогтох нар ажиллаж ирсэн. 2004-2008 онд Т.Оюунжаргал, 2008-2012 онд Б.Батжаргал, 2012-2021 онд Т.Заяахүү  нар  багийн Засаг даргаар ажиллаж байсан. 

            Тус багаас БНМАУ-ын Хошой аваргаар Л.Эрээн, Ц.Цэдэнсодном, Даваасамбуу, БНМАУ-ын аваргаар Ч.Адъяа, Ц.Чойгийжанцан, залуу аваргаар Ц.Чүлтэм, аймгийн аваргаар Ц.Батттогтох нар тус тус шалгарч байсан. 2012-2016 онд аймгийн сайн малчин Д.Мягмардорж, сумын сайн малчин А.Эрдэнэжав, Д.Мягмардорж, М.Гансүх, М.Насанпил, Ч.Даваадалай нар, мянгат малчин Д.Мягмардорж, М.Гансүх, Ч.Даваадалай, А.Баяртогтох, М.Насанпил, С.Базаррагчаа, Ш.Хүрэлбаатар, А.Лувсанлхам, Б.Төмөрбат, сумын алдарт уяач Ж.Жаргалсайхан, Ж.Дарханбаатар нар тус тус тодорлоо.