ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т: заасны дагуу төрийн захиргааны 95 ажлын байрны зарыг төрийн жинхэнэ албан хаагчдын дунд зарлаж байна. Шилжин ажиллах сонирхолтой шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд тусгай шалгалтын зарыг нийтэд мэдээлэх болно. Ажлын байрны жагсаалт, албан тушаалд тавигдах шаардлагыг www.uvurkhangai.gov.mn цахим сайтаас харна уу.