Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Т. Цэдэнсодномын удирдамжийн дагуу аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ- ын бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн Уянга суманд 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ажиллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд:
- Дотуур байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх
- ГХУСАЗСЗ, Хамтарсан багийн гишүүдтэй бүлгийн ярилцлага / ГХУСАЗСЗ- ийн нарийн бичгийн дарга Т.Цэдэнсодном, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Л.Буяндэлгэр/
- Сумын гадаад дотоод орчны эрсдлийн үнэлгээ, камержуулалт, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, золбин нохой, хог, замын гарц тэмдэглэгээ хяналт, үнэлгээ / Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Багийн засаг дарга нар ажиллав./
- Цэцэрлэг, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлуудыг зохион байгуулсан.
- #Нэгдүгээрт_Хүүхэд
-#Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад эцэг, эх, үүрэг, оролцоо, хариуцлага
- #Хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн эерэг сэтгэл зүй, хандлагыг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх,
#Нийгмийг стрессийг нийлж засая" "Гэр бүлийн үнэ цэнэ сургалт зохион байгуулж, сургалтанд 501 төрийн албан хаагч, эцэг, эхчүүд оролцсон.
УЯНГА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР