ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАВ.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.

Дуут дохио дуугарах үеэр иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон бөгөөд сумын онцгой комиссын 19, мэргэжлийн ангийн 32, иргэд 337 нийт 388 хүн хамрагдсан байна. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.