Уянга сумын төрийн албан хаагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын тэмцээн 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Уянга сумын төрийн албан хаагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын тэмцээн 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд давхардсан тоогоор 100 гаруй албан хаагч ур чадвар, хурд хүчээ дайчлан оролцсон байна.

Мөн тэмцээний үеэр төрийн байгууллагуудаас гадна бусад аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулагддаг шагайн харвааны тэмцээн болсон ба 12 багийн харваачид онч мэргэнээ сорьлоо.

Спортын олон төрөлт тэмцээнд Өвөрхангай аймаг Уянга сумын ЕБ-ын нэгдүгээр сургууль тэргүүн байр, Уянга Сум Хоёрдугаар Сургууль дэд байр, ИТХ, II цэцэрлэг, Жаргалант багийн цэцэрлэгийн хамтарсан баг гутгаар байр, цагдаагийн тасаг, I цэцэрлэг, соёлын төвийн хамтарсан баг тусгай байрт шалгарлаа.

Шагайн харвааны тэмцээнд Жаргалант багийн ЕБС-ийн баг тэргүүн байр, ИТХ-ын баг дэд байр, ЕБ-ын II сургуулийн баг гутгаар байр, ахмадын нумт харвааны төрөлд С.Гомбосүрэн ахлагчтай 5-р багийн харваачид тэргүүн байр, Т.Буяндэлгэр ахлагчтай 3-р багийн харваачид дэд байрыг тус тус эзэлсэн байна.

Дараа жилийн тэмцээнүүдийг зохион байгуулахаар шилжин явах цомыг хүлээн авсан Г.Сангилэг даргатай ИТХ, Г.Амаржаргал захиралтай Жаргалант багийн ЕБС-даа амжилт хүсье!

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

Зохион байгуулагч: ЕБ-ын нэгдүгээр сургууль