ТӨСӨЛ
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Уянга сумын Бадрал 5 дугаар багийн Мааньтын Нохойн усны амнаас Тээлийн даваа хүртэл, Тээлийн даваанаас Мэргэн усны даваа хүртэл, Мэргэн усны даваанаас Нохойн усны даваа хүртэлх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсугай.
2. Орон нутгийн тусгай хамгаалалтанд газрын нэр, хилийн зааг байршлын эргэлтийн цэгийг хавсралтаар баталсугай.
3. Тогтоолыг хэрэгжилтийн ханган, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Бямбадорж)-д даалгасугай.
ДАРГА Г.САНГИЛЭГ
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны... дугаар
сарын... ны өдрийн .. дугаар тогтоолын хавсралт
ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ГАЗРЫН НЭР, ХИЛИЙН ЗААГ,
БАЙРШЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ
№ |
Сумын нэр |
Газрын нэр |
Орон нутгийн хамгаалал -тад авах газрын үндэслэл |
Тусгай хамгаалалттай газрын солбицол, хилийн зааг |
|
1 |
Уянга сум Бадрал 5 дугаар баг |
Мааньт Мэргэн Усны даваа |
Багийн Засаг даргын саналаар |
46° 26' 11.228" N |
102° 12' 29.39" E |
2 |
Нохойн-Усны даваа |
46° 30' 42.56" N |
102° 08' 50.58" E |
||
3 |
Тээл даваа |
46° 24' 33.58" N |
102° 16' 45.25" E |
||
4 |
Нохойн усны ам |
46° 30' 76.04" N |
102° 16' 29.58" E |
-оОо-