“Яг хаана байгаагаа мэдэцгээе” дадлага сургуулилт зохион байгууллаа.

“Яг хаана байгаагаа мэдэцгээе” дадлага сургуулилт хийх 7 хоногийн хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуулийн нийгмийн ажилтнууд, өсвөрийн энтрепенерүүдийн клубийн гишүүд, өсвөрийн санхүүч клубын хүүхдүүдийн төлөөллийг оролцуулан what3words буюу гурван үгт хаягийн хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч, Гурван үгт хаягийг ашиглан эцэг, эхчүүд хүүхдүүдээ хаана байгааг олж тогтоох боломжтой талаар хээрийн дадлага сургуулилт хийлээ. Үүнд нийт 20 гаруй хүн оролцсон. Мөн бичлэг хийж баримтжуулсан байна.