Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23/10 дугаар тогтоолоор 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан зорилтот жилийн нээлтийн арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зохион байгууллаа. Сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/26 дугаар захирамжаар “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил”-ийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах ажлын хэсгийг 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны  02 дугаар сарын 28-ны “Төлөвлөгөө батлах тухай” 16/03 дугаар тогтоолоор “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил”-ийн төлөвлөгөөг баталсан. Арга хэмжээг нээж сумын Засаг дарга Б.Бямбадорж  үг хэлсэн. Мөн арга хэмжээний үеэр Засаг даргын Тамгын газрын дарга болон холбогдох албан хаагчид зорилтот жилтэй холбогдуулан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн сургалт, EKIDS,  Эрсдэлгүй Өвөрхангай, EJOB апплейкшныг танилцуулах болон цахимд шилжсэн төрсөн төрийн үйлчилгээнүүдийг танилцуулсан. Нийт 98 төрийн албан хаагч, иргэд хамрагдсан.