Сум орон нутгийн хөгжил дэвшил, нийгмийн бүтээн байгуулалт, гэр бүлийн сайн сайхны төлөө зүтгэж, “АЛДАРТ ЭХ” I, II зэргийн одонгоор шагнагдсан ээжүүдийн “АЛДАРТ ЭХ” I,II ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ -ын үйл ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт сумын Соёлын төвд зохион байгууллаа. Энэ жил "Алдарт эх I" дүгээр одон 2 ээж, "Алдарт эх II" дугаар одон 28 ээж гардан авлаа.
Мөн энэ өдөр Монголын гэр бүлийг алдаршуулах төвийн "ДАРХАН БЭР", "ХАТАН БЭР" "УРАН БЭР" шагналаар шагнагдсан ээжүүдэд гардууллаа.
“АЛДАРТ ЭХ” I,II ОДОН гардан авсан ээжүүдэд сумын Засаг дарга Б.Бямбадорж баяр хүргэн үг хэлж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Насанбуян, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Даваадолгор, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн "Сонор-6" хамтлаг ая дуу, бүжгээр мялаалга өргөсөн.