2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд 8 багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж, хуралдаанд оролцсон иргэдэд сумын Засаг дарга Б.Бямбадорж улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд болон цаг үеийн шинжтэй мэдээллээр, Засаг даргын орлогч Т.Болдбаатар "Шинэ хоршоо" хөдөлгөөн болон бусад цаг үеийн шинжтэй мэдээллээр, Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Цэргийн албаны тухай хууль болон цаг үеийн шинжтэй мэдээллээр, Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Х.Болортуяа ”Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” зорилтот жилийн ажлын хэсэг, төлөвлөгөө, КИОСК төхөөрөмж, E-Mongolia.mn-ээр, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Насанбуян, Ц.Даваадолгор нар Ekids программ, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, морины уралдааны холбоотой мэдээлэл, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Нямдулам EJob платформ, Эрсдэлгүй-Өвөрхангай программ, малжуулах төсөл, Нийгмийн даатгалын байцаагч Б.Сосорбурам Нийгмийн даатгалын багц хууль, Нийгмийн даатгалын программ, Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяа Бэлчээр түүний зохистой ашиглах,хамгаалах, Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Сэрсэннамжил Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр тус тус сургалт, мэдээлэл хүргэсэн. Нийт 400 гаруй иргэнд таницуулга, мэдээлэл хүргэж ажилласан.
Мөн Жаргалант багт "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулан Газрын даамал С.Саранцэцэг, Улсын бүртгэгч Б.Адъяа, Нийгмийн даатгалын байцаагч Б.Сосорбурам, Нийгмийн халамжийн мэргэжилтэн О.Адъяаренчин нар төрийн үйлчилгээг хүргэн ажилласан. Нийт 92 иргэн төрийн үйлчилгээ авсан.