Бүх нийтийн хог хаягдал цэвэрлэх ажлыг сумын Засаг даргын 2024 оны 05 дүгээр сарын 27 –ны өдрийн А/126 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Онги 8, Шивээ-Овоо 3 дугаар багуудын нутаг дэвсгэр сумын төвийн нийтийн эзэмшлийн зам талбай гудамж хорооллын хог хаягдлыг иргэдээр цэвэрлүүлж сумын төвлөрсөн хогийн цэгт буулгасан.
Мөн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлөө сайжруулах идэвх санаачлагыг дээшлүүлэх хүрээнд Хог хаягдлыг тухай хуулийг сурталчилж, сумын төвд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгж, иргэний өөрийн эзэмшлийн талбайгаас гадагш 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг хуваарийн дагуу иргэдээр цэвэрлүүлж, хяналт, шаардлага тавьж ажиллаа. Онги хорооллын 22 гудамж, Жаргалант хорооллын 37 гудамж, Шивээ-Овоо хорооллын 31 гудамж хариуцуулж ажилласан. Хог тээврийн автомашин 35 тонн хог хаягдлыг 7 удаагийн рейсээр сумын төвлөрсөн хогийн цэгт буулгасан.