Бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Ойн тухай хуулийн”-ийн 31 дүгээр 31.1 дахь заалтын дагуу бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан хаврын мод тарих ажлыг 2024 оны 05 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулж ажилласан. Энэ ажлын хүрээнд мод бут тарьж ургуулахын ач холбогдол, экологийн боловсролыг дээшлүүлэх мөн сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Засаг даргаын Тамгын газар цэцэрлэгт хүрээлэнд улиас 100 ширхэг, хайлаас 400 ширхэг, бургас 50 ширхэг, Засаг даргын Тамгын газрын мандалын цэцэг 4 газарт, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль улиас 20 ширхэг, бургас 20 ширхэг, Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль улиас 20 ширхэг, бургас 20 ширхэг, 1 дүгээр цэцэрлэг улиас 7 ширхэг, бургас 5 ширхэг, 2 дугаар цэцэрлэг улиас 50 ширхэг, Жаргалант багийн ерөнхий боловсролын сургууль хайлаас 500 ширхэг, Жаргалант багийн цэцэрлэг хайлаас 150 ширхэг, айл өрхүүд 3 төрлийн 450 мод, “Баярсгоулд” ХХК улиас 190 ширхэг, “Өгөөмөр-Өргөө” ХХК бургас, улиас 500 ширхэг, “Аум-Алт” ХХК улиас, хайлаас 300 ширхэг суулгацыг тариад байна. Нийт 2732 мод тариад байна.