Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх, холбогдох хууль тогтоомжоор сургалт, сурталчилгаа зохион байгуулах зорилготой уг ажлын хүрээнд 6 багийн 22 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 8 иргэн эрүүл мэндийн үзлэг, эрсдэлийн үнэлгээ хийлгэн зөвлөгөө авч, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Х.Болортуяа, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Даваадолгор, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Насанбуян, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Нямдулам, Нийгмийн халамжийн мэргэжилтэн О.Адьяаренчин нар дараах мэдээллийг хүргэв.
- Ахмад настны тухай хуулийн мэдээлэл
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн мэдээлэл
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл