“МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ”-УЯНГА СУМАНД

2024 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны “Малчдыг малжуулах” арга хэмжээнд Уянга  сумын 15 малчин өрх хамрагдсан.Төсөл нь батлагдаж, мал худалдах, худалдан авах, малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулсан иргэдэд мал хүлээлцэх ажлыг сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжаар 2 ажлын хэсэг байгуулагдан, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ.

Малжуулах төсөлд \эргэн төлөгдөх нөхцөлтэй\ хамрагдсанаар малгүй болон цөөн малтай, цагийн хүндрэлээс малаа их хэмжээгээр хорогдуулсан өрхүүдийг малжуулан, ашиг орлогоо нэмэгүүлэх, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх боломж бүрдсэн. Эдгээр өрхүүд нь тус бүр 8,0 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд хүүгүй эргэн төлөх нөхцөлтөйгөөр мал худалдан авсан. Энэ ажлын хүрээнд 15 өрхөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 120 сая төгрөгний санхүүжилт зарцуулж, 961 малыг журам, зааврын дагуу хүлээлцүүлсэн болно.