МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

1

Техник тоног төхөөрөмжийн мэдээлэл

Түрээслэх хүчит тэжээлийн үйлдвэр нь 8x4 хэмжээтэй, тэжээлийг холигч, бутлагч, тэжээл хэрчигч Өдөрт 1 тонн тэжээл боловсруулах хүчин чадалтай.

2

Тавигдах шаардлага

Түрээсэлсэн эд хөрөнгөд урсгал засварыг өөрийн зардлаар хийнэ. Урсгал засвар гэдэгт малын тэжээлийн үйлдвэрийн техник тоног, төхөөрөмжийн  ашиглалтыг сайжруулахаар хийгдэж буй засварыг ойлгоно. Урсгал засварын зардлыг түрээсийн төлбөрт суутган тооцохгүй. Түрээслэгч нь тухайн техник, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт сард 250,000 төгрөг жилд бүгд 3.000.000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд тогтмол төлөх,

3

Анхаарах зүйлс

Түрээсийн гэрээ хийж техник, тоног төхөөрөмжийн түрээсэлж байх хугацаанд тухайн техникийн засвар, үйлчилгээ, тос тосолгоог өөрийн зардлаар хийж түрээсийн хугацаа дууссаны дараа хэвийн ажиллагаатай түрээслүүлэгчид актаар хүлээлцэн өгөх,

4

Материал хүлээн авах хаяг:uyangazdtg@gmail.com

 

Материал ирүүлэх хугацаа:

Тухайн тэжээлийн үйлдвэр цехийг түрээслэхээр санал ирүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн материалыг 2024 оны 11 сарын 15-ны өдрийн дотор Уянга сумын Засаг даргын Тамгын газрын 203 тоотод хүлээж авна.

Бүрдүүлж ирэх материал, баримт бичиг:

  1. Аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар,
  2. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  3. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагыг нотлох танилцуулга мэдээлэл /Бичмэл зураг, дүрст танилцуулга/

 

-оОо-