Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны “Малчдыг малжуулах” арга хэмжээнд 2024 онд Уянга сумын 15 малчин өрх хамрагдсан.Төсөл нь батлагдаж, мал худалдах, худалдан авах, малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулсан иргэдэд мал хүлээлцэх ажлыг сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжаар 2 ажлын хэсэг байгуулагдан, 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн.
Малжуулах төсөлд \эргэн төлөгдөх нөхцөлтэй\ хамрагдсанаар малгүй болон цөөн малтай, цагийн хүндрэлээс малаа их хэмжээгээр хорогдуулсан өрхүүд малжин, ашиг орлогоо нэмэгүүлэх, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх сайхан боломж бүрдсэн. Эдгээр өрхөд тус бүр 8,0 сая төгрөгөнд 3 жилийн хугацаанд хүүгүй эргэн төлөх нөхцөлтөйгөөр бог мал худалдан авч өгөх бөгөөд уг арга хэмжээг 2024 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд 15 өрхөд арга хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 120 сая төгрөгний санхүүжилт зарцуулж, 961 малыг журам, зааврын дагуу хүлээлцсэн.