“УЯНГА ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ,  АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН   СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Тавигдах шаардлага

Боловсрол

 Дээд

Мэргэжил

Бизнес ба удирдахуй /04/, нягтлан бодох бүртгэл, татвар  /0411/,эдийн засаг /0311/, санхүү, банк, даатгал /0412, менежмент ба удирдахуй /041/, эрх зүй,/042/

Мэргэшил

Бизнесийн удирдлага, төрийн удирдлагаар сургалтад хамрагдсан бол давуу гэж үзнэ

Туршлага

Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай;

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

-  албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх;

- гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;

 - бусад.

Асуудал шийдвэрлэх

  • хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх;
  • өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт                тавьж чаддаг байх;
  • бүтээлч, шинийг санаачлагч, үр дүн, нөлөөг урьдчилж тооцдог байх;
  • албан үүргээ мэргэжлийн түвшинд бүрэн хариуцах;
  • бусад.

Багаар ажиллах

  • - өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • -багийн хүрээнд өөрт ноогдсон үүргээ гүйцэтгэх;
  • - багийн зорилго, үйл ажиллагааг ойлгох, хүрээлэлд дасан зохицох, үp бүтээмжтэй ажиллах;
  • бусад.

Бусад

  • ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
  • удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх
  • компьютерийн хэрэглээний текстэн, хүснэгтэн, үзүүүлэн бэлтгэх програм болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай байх;
  • албан ажлын чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;
  • Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  •  Цээж зураг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг
  • Удирдах албан тушаал эрхэлж байсныг тогтоох  албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд 2025 оны 02 дугаар сарын 19 -ний өдрийн 15:00 цагаас өмнө материалаа ЗДТГазрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ.

Холбоо барих утас 99107658

 

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.