“Эрүүл Монгол Хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд Уянга сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төвтэй хамтран зохион байгуулсан "ОНГИЙН ЖАВАР-2025" спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт 3 төрлийн тэмцээн зохион байгуулагдсан ба төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс бүрдсэн 8 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан шилдгүүдээ тодрууллаа Тэргүүн байр-Б.Баасансүрэн ахлагчтай Эрүүл мэндийн төв баг, Дэд байр -Б.Мөнхтүшиг ахлагчтай 1 дүгээр цэцэрлэгийн залуус баг, Гутгаар байр -П.Болдбаатар ахлагчтай Хөх сувд-2 баг тус тус тодорлоо. Амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж тус өдөрлөгт оролцсон нийт баг тамирчиддаа мөн хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залуус та бүхэнд халуун талархал илэрхийлье.
