Сумын баяр наадам 2019 оны 7 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Уянга сум байгуулагдсаны 88 жилийн ойн сумын баяр наадам 2019 оны 7 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хүчит бөхийн барилдаанд сумын начин С.Гүндалай түрүүлж сумын заан цол хүртсэн. Аймгийн начин А.Батнасан үзүүрэлж, сумын заан Э.Батчулуун, сумын заан Т.Пүрэвжаргал нар шөвгөрсөн. Өсвөрийн барилдаанд Ж.Мянганболд түрүүлж, Б.Амгаланбаяр үзүүрлэсэн.

Шагайн харвааны тэмцээний багийн харвааны төрөлд нийт 6 багийн 50-аад харваачид оролцож тэргүүн байранд аймгийн гоц мэргэн Б.Баярмагнай ахлагчтай Уянга-1 баг, дэд байранд аймгийн дэд мэргэн Ч.Батжаргал ахлагчтай Тарагт сумын баг, гутгаар байранд аймгийн дэд мэргэн Д.Отгонбаатар ахлагчтай Уянга-2 баг орсон бол тэмцээний цуваа харвааны тэргүүн байрыг Уянга сумын харваач аймгийн дэд мэргэн Д.Отгонбаатар, дэд байрыг Зүүнбаян-Улаан сумын харваач Г.Цэрэнбат, гутгаар байрыг Уянга сумын харваач Б.Энхтайван эзэллээ.

Үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Уянга сумын харъяат, Засаг даргын Тамгын газрын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн М.Чойгийдавга, дэд байрыг Нарийн тээл сумын харъяат, залуу харваач Б.Батбаатар, гутгаар байрыг Уянга сумын харъяат, Монгол Улсын спортын мастер, аймгийн гарамгай мэргэн О.Чулуунбат, эмэгтэйчүүдийн төрөлд Уянга сумын харъяат, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутан, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Нямдорж, дэд байрыг Зүүнбаян-Улаан сумын харъяат, Монгол Улсын спортын мастер Б.Намбардулам, гутгаар байрыг Уянга сумын харъяаь, залуу харваач Ч.Болортуяа нар тус тус эзэллээ.

Өсвөрийн үндэсний сурын харвааны тэргүүн байрыг Уянга сумын харъяат Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч А.Цолмон-Эрдэнэ, дэд байрыг Зүүнбаян-Улаан сумын харъяат, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Мөнхцэцэг, гутгаар байрыг Зүүнбаян-Улаан сумын харъяат, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Эвийнбилэг нар тус тус эзэллээ.

Хурдан морины уралдаанд дараах уяачдын морь түрүүлж, айрагдлаа.  

Азарга нас:

  1. 1-р багийн уяач Пүрэвжавын Дамдинсодовын - Зээрд
  2. Тарагт сумын уяач Чулууны Отгонбатын - Хээр
  3. 2-р багийн уяач Ширнэншийрэвийн Моломдоржийн - Хээр
  4. 8-р багийн уяач Ганболдын Лхагвасүрэнгийн - Хонгор халзан
  5. 7-р багийн уяач Ганбаатарын Дашсугарын -  Цавдар зээрд

Их нас:

1. 7-р багийн уяач Баатарын Шийлэгдоржийн - Хар

2. 2-р багийн уяач Баярсүрэнгийн  Мөнх-Очирын - Сартай зээрд

3. 7-р багийн уяач Борын Аюушжавын -  Хонгор

4.  2-р багийн уяөч Баасангийн Отгонбатын -  Хул

5. 8-р багийн уяач Доржяндагийн Найманжингийн - Хээр

Соёолон нас:

1. 7-р багийн уяач Баатарын  Шийлэгдоржийн - Хар

2. 7-р багийн уяач Баатарын Шийлэгдоржийн - Хар

3. Хайрхандулаан сумын уяач Доржготовын  Батбаярын - Хар

4. 7-р багийн уяач Эрдэнэчимэгийн  Батзаяагийн - Зээрд

5. 2-р багийн уяач Дарханбаатарын  Тогтохдоржийн -  Бор

Хязаалан нас:

1.1-р багийн уяач Баасангийн  Түмэнжаргалын - Сартай зээрд

2. 1-р багийн уяач Пүрэвжавын Дамдинсодовын -Шар цоохор

3. 6-р багийн уяа Уламбаярын  Мягмаржавыэ - Буган хээр

4. 8-р багийн уяач Гансүхийн Бархасбадийн - Бор

5. 2-р багийн уяач Бат-Очирын  Даваанямын - Хонгор халзан

Даага нас:

1. 7-р багийн уяач Баатарын Шийлэгдоржийн  - Бор

2. 5-р багийн уяач Сүрэнгийн  Наранбаатарын - Хул

3. 7-р багийн уяач Баатарын  Шийлэгдоржийн - Хүрэн

4. Тарагт сумын уяач Дагвадоржийн  Идэрцогтийн - Зээрд

5. Тарагт сумын уяач Доржготовын  Шинэмөнхийн -  Сартай хар

Баян ходоод: 5-р багийн уяач  Энхжаргалын Мөнх-Эрдэнийн - Сартай хонгор

Жороо:

1. 1-р багийн уяач Цэрэндоржийн Сүхбаатарын - Бор

2. 1-р багийн уяач Цэрэндоржийн Сүхбаатарын - Хээр

3. 2-р багийн уяач Дарханбаатарын Тогтохдоржийн - Зээрд

4. 1-р багийн уяач Сүхбаатарын  Галбадрахын - Хүрэн

5. 3-р багийн уяач Гөлөгөөгийн Пүрэвбаатарын - Хээр шаазгай