ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2020.03.02
Тендер шалгаруулалтын нэр: Сумын төвийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны материал нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ӨВ, УЯНГА, НТШ2020/01
[Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Сумын төвийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны материал]–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Шаардагдах бараа, бүтээгдэхүүн нь дараах 3 багцаас бүрдэнэ. Багц тус бүрт орж болно. Үүнд:
Багц 1. Мах, махан бүтээгдэхүүн
Багц 2. Сүү, сүүн бүтээгдэхүүн
Багц 3. Хүнсний бусад бүтээгдэхүүн
Энэхүү тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 [Тавин мянган][1] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: [сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь Мах, махан бүтээгдэхүүн багцтай адил буюу илүү байх, сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь сүү, сүүн бүтээгдэхүүн багцтай адил буюу илүү байх, сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь бусад бүтээгдэхүүн багцаас 1,5 дахин илүү байх]
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил баталгаажсан байх
Тендерийн хамт [шаардахгүй] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цаг] өмнө цахимаар www.tender.gov.mnхаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2020 оны 04 дүгээр сарын 03]-ны өдрийн, [11:30]-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
[Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газар 208 тоот,
утас: 70326641]