Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 53 дугаар зарлиг, Монгол Улсын их хурлын 52 дугаар тогтоол “Алсын хараа-2050” зорилт 3.5.3, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэл, сумын хэмжээнд “Бие бялдрын түвшин тогтоох сорил”-ын аяныг 2024 оны 04 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.